Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2014 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0111

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 007/2014/0096/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гоомарал, 
Улсын яллагч О.Доржмаа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн,
Гэрч *** 
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт *** ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201309000749 тоот эрүүгийн хэргийг 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** өдөр *** суманд төрсөн, *** настай *** бүрэн дунд боловсролтой, *** тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй 
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтэд дурдсанаар:
*** нь 2014 оны 11 оны дүгээр сарын 02-03-нд шилжих шөнийн 00:16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан хаалганы замд Т.Креста маркийн *** улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2-т заасан заалтуудыг зөрчсөний улмаас ***ийн жолоодож *** улсын дугаартай автомашины араас мөргөж, зорчигч *** ийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэг өгсөн: “Би 2013 оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөс 4-ний шилжих шөнө би Дулаанхаан руу бөөгийн тахилд оролцохоор явсан. Замда Хонгорт зогсоод Дархан руу хөдөлсөн. Эсрэг урсгалаас тод гэрэлтэй машин гэрлээ шилжүүлэлгүй зөрсөн тэгээд юу болсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,
Гэрч *** ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тэр шөнө би Дархан Баруунхараа хоёрын хооронд явж байсан. Би запас дугуй ачиж явсан *** й хамт явж байсан гэтэл машин замын голд унтарсан. Би машинаа асаах гэтэл асахгүй байсан. Ингээд би машиныхаа аваарын гэрлийг асаагаад унтрааж байгаад 2 дугаар араанд нь хийгээд замаас гаргаж асаагаад хүчээр замын хажууд машинаа гаргаад буух гэж байтал араас ирээд мөргөсөн” гэх мэдүүлэг

Насанд хүрээгүй хохирогч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн” 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр УБ хотоос бөөгийн багш Болормаагийн хамт Дархан-Уул аймаг уруу явсан. Автомашин дотор жолоочоос гадна Болороо эгч, нэг ах бид явсан. Дархан-Уул аймаг уруу явр байтал эсрэг урсгалаас ирж яваа автомашины гэрэл холоос тусаад зам сайн харагдахгүй байсан, тэгтэл осол болсон. Нэг ухаан орсон чинь миний сууц явсан автомашин, том машины араа мөргөөд зам дээр хөндлөн зогсож байсан. Осол болохын өмнө эсрэг урсгалаас ирж яваа машины гэрэл тусаж байсныг санаж байна. Зам дээр ямар нэг автомашин харагдаагүй, мөн автомашины бөгсний гэрэл ерөөсөө харагдаагүй. Бид хойд талын суудлын гол хэсэгт сууц явсан. Толгойдоо гэмтэл авсан, гомдолтой. Одоогийн байдлаар эмчилгээний зардал 1,5 сая орчим төгрөгийн зардал гарсан байгаа. Шүүх хуралд сууна гэх мэдүүлэг/ хэргийн 61-63 дахь тал/,

Насанд хүрээгүй хохирогч *** ийн хууль ёсны төлөөлөгч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “*** нь 2013 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө сууц явсан машин нь зам тээврийн осол гаргаснаас биедээ хүнд гэмтэл авч одоо УБ хотын гэмтэл согогийн гавар тархины тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Тархины ясны цууралттай, чамархай орчмын яс цуурсан, тархинд цус харвалт хавантай байсан. Гэмтлийн эмчилгээ дуусахаар үргэлжлүүлэн УБ хотын эх нялхаст хэвтэн эмчлүүлэх гэж байна. Эмчилгээнд гарах зардлыг барагдуулчихвал гомдол санал гэх зүйл байхгүй. Сая төгрөг зарцуулсан, баримтыг тооцож үзээгүй байна гэх мэдүүлэг/хэргийн 58-60 дахь тал/

Иргэний нэхэмжлэгч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн“ 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр найз ***ийн хамт УБ хотоос Дархан-Уул аймаг уруу 21 цагийн үед ***ийн *** улсын дугаартай автомашинтай гарсан, дотор нь би, *** ,жаахан бид нэр байсан. Хонгор сумаас гараад нэг удаагүй явж байгаад осолд орсон. Осол болохын өмнө *** 60-70 км/цагийн хурдтай явж байсан. Урдаас нэг машин ирж яваа харагдсан, машины гэрэл гялбаад байсан. Тэгээд осол болсон. Зам дээр ямар нэг автомашин осол болохын өмнө харагдаагүй. Ослын дараа том тэрэг аваарын гэрлээ асаасан, осол болохын өмнө ямар нэг гэрэл дохио асаагаагүй байсан. Осол болохын өмнө ослын тэмдэг, тэмдэглэгээ зам дээр байгаагүй. Осол болсон зам нь Хонгор сумаас Дархан-Уул аймаг руу явсан , эсрэг хөдөлгөөнтэй , 2 эгнээ, замын гэрэлтүүлэггүй, замын эвдрэл гэмтэлгүй, замын халтир гаагүй, тэгш шулуун зам байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг/хэргийн 85-86 дахь тал/

Иргэний нэхэмжлэгч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн“ Буруутай этгээд тогтоогдсон тохиолдолд өөрт учирсан хохирол болох 1 065 000 төгрөгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг хэргийн 89-90 дэх тал/

Иргэний нэхэмжлэгч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн“ 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр УБ хотоос Дархан-Уул аймаг уруу ***ийн Тоёото креста маркийн *** улсын дугаартай автомашинтай явсан. Хонгор сумаас салаад Дархан-Уул аймаг уруу явж байх үед би ах руугаа 00 цагийн үед мессеж бичээд утсаа машины гол байгаа хайрцаг дээр тавих гээд тонгойх үед нүд рүү оч үсрэх шиг болсон. Тэгээд ухаан алдсан нэг сэрэхэд миний нүүрнээс цус гарсан, ярьж болохгүй байсан. С***ийн толгой хагарсан, толгойгоо барьсан бууж ирсэн. Уг том автомашиныг харанхуй байсан учир хараагүй, ямар нэг гэрэл дохио асаагаагүй байсан, миний сууж явсан машины урьд талын гэрэл туссан байсан. Том машин эмнэлэг явах үед ослын гэрэл дохиогоо асаасан. Осол болохын өмнө миний сууж явсан машин 40 км/цагийн хурдтай явсан. Ах руугаа мессеж бичиж байх үед ямар нэгэн автомашин болон гэрэл харагдаагүй, ослын тэмдэглэгээ харагдаагүй харин бүүр цаанаас ирж явсан автомашины гэрэл бүдэгхэн харагдаж байсан. Том машины жолооч осол болсны дараа бид нартай уулзаагүй, жолоочийг хараагүй. Эмчилгээний мөнгө 200-300 мянган төгрөг гарсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг / хэргийн 93-94 дугаар хуудас/

Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн“ 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дархан Минж ХХК-иас бетон ачаад Сэлэнгэ аймгийн төвд Делта гэх газар буулгачихаад Баян гол сумаас харанхуй байхад Дархан руу гараад явсаар нэлээн шөнө цагийг сайн санахгүй байна, Дархан хаалганы цаахан Дархан руу явж байгаад , машин 6 дугаар араандаа явж байгаад араа солигдохгүй гацчихсан ба консоо гишгэсэн чинь Замын зорчих хэсэг дээр унтраад зогсчихсон. Тэгээд машины гэрэл дохиог асааж, машинаа асаан 2 дугаар араанд хүчээр хийгээд замын хажуу тал уруу гаргаж, зам чөлөөлөөд дөнгөж зогстол ардаас машин хүчтэй мөргөсөн. Буугаад хартал машины араас жижиг цагаан тэрэг мөргөөд зам хөндлөн зогссон байсан. Машины араа гацаад зорчих хэсэг дээр машин унтрах үед араас гэрэл байгаагүй, би маш хурдан машинаа асааж замаа чөлөөлөхөд зогсоход л бараг зэрэг шахуу ардаас мөргөсөн. Моторын кроп салгасан байснаас кроп задалсан зүйл байгаагүй, шинжээч дээд тагаа авчих гэхээр нь аваад үзүүлэхэд эвдэрсэн байна гээд гар утсаараа зургийг аваад байсан. Уг машин минийх биш эгчийнх учир гомдол саналтай эсэхийг эгч шийднэ. Мотор кроп 2-ыг холбосон бүх боолтуудыг тайлаад кроп бөгс 2-ыг холбосон кардан голын боолтыг тайлж, кордан голыг салгаж аваад, кропоо мотороос нь доош буулгаж газар тавиад , кропийн тагийг авч юу эвдэрснийг хараад байж байтал замын байцаагч, нэг шинжээчийн хамт ирээд хөдөлгөж болохгүй гээд гар утсаар машины болон задалсан эд ангийн зургийг аваад явсан. Тэгээд 2 хоносон, хариу ирэхгүй болохоор шинжээчтэй уулзаж дүгнэлт гарсан уу гэхэд та нэр машины мотор, кродийг задалсан учир дүгнэлт гаргаж чадахгүй, та нар автомашины мотор хропыг задалсан байсан учраас гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хэргийн 97-98 дахь тал/ 

Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, шинжээчийн ¹15066 тоот дүгнэлт “***ийн биед баруун талд суурь ёсны их далавчнаас дээш чамархай зулай уруу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархайн хатуу бүрхүүлийн дээрх цус хуралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2,3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт / хэргийн 108 дахь тал/

Эд зүйлд үнэлгээ тогтоосон материал: *** улсын дугаартай X.FV-415 JML маркийн автомашинд шууд зардал 850 000 төгрөг, нийт зардал 1 065 000 төгрөгийн хохирол учирсан гэх материал / хэргийн 116-117 дахь тал/,

Техникийн шинжээчийн 796 тоот дүгнэлт: Хавтаст хэргийн материалтай танилцахад Т.Креста маркийн *** улсын дугаартай автомашины жолооч *** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалт, мөн дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 
Жолооч *** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэх дүгнэлт хэргийн 126 дахь тал/,

Техникийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 905 тоот дүгнэлт:
“Хавтаст хэргийн материалаас харахад урьд гарсан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хавтаст хэргийн материалаас харахад Тоёота креста маркийн *** улсын дугаартай автомашины жолооч *** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” мөн дүрмийн 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хавтаст хэргийн материалаас харахад *** маркийн *** дугаарын автомашины жолооч *** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Хавтаст хэргийн материалаас харахад замын тэмдэг, тэмдэглэгээ, замын бусад байгууламжийн байдал осолд нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна” гэх дүгнэлт /хэргийн 128 дахь тал/8
Техникийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 997 тоот “Өмнө гаргасан дүгнэлтүүд үндэслэлтэй байна гэж үзсэн” дүгнэлт /хэргийн 233 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

*** нь 2014 оны 11 оны дүгээр сарын 02-03-нд шилжих шөнийн 00:16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан хаалганы замд Т.Креста маркийн *** улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 9.2-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” заасан заалтуудыг зөрчсөний улмаас *** ийн жолоодож явсан Х.FV415jml маркийн ***  улсын дугаартай автомашины араас мөргөж, зорчигч *** ийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд Тээврийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Шүүхээс шүүгдэгч *** нь тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, хохирогч С*** ийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан зам тээврийн осол гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. 
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний нэхэмжлэгч *** аас “ шаврын машины аваар ослын гэрэл дохио өгөөгүй, тэмдэг тэмдэглэгээ тавиагүй жолоочийн буруугаас болж бид осолд орж гэмтсэн болохоор том машины жолоочид гомдолтой” тухай хүсэлт ирүүлсэн байх ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд жолооч ***  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл нотлогдоогүй байна. 
Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, зам тээврийн ослын улмаас түүний бие махбодид хүнд гэмтэл учирсан зэрэг нөхцөл байдлууд нь түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэх үндэслэл болно. 
Хохирогч ***ийн хууль ёсны төлөөлөгч *** нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн 755 600 төгрөгийг шүүгдэгч ***ээс гаргуулах үндэслэлтэй байна. 
Шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 755 600 төгрөгийг хохирогч ***д, 1 065 000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч *** нарт тус тус төлж барагдуулаагүй болон хохирогч ***ийн биеийн эрүүл мэндийн байдал эмчилгээний үр дүнгээс хамааралтай учир цаашид эмчлүүлэх эмчилгээний зардлын талаар холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна. 
 Шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг арилгаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** гомдолтой байгаа зэргийг харгалзан  түүнд баривчлах ял шийтгэх оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно. 
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч ***ийн № *** дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг Замын цагдаагийн газарт шилжүүлж, түүний Хаан банкан дахь ***  тоот дансыг битүүмжилснийг хүчингүй болгох нь зүйтэй  байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж, бусдын бие махбодод хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар ***ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 3 / гурван / сар, 1 /нэг / хоног баривчлах ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар ***т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ***ийн № ***  дугаартай B ангиллын жолоочийн үнэмлэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн хэрэгт хавсаргаж ирүүлсэн ***ийн № ***  дугаартай жолооны үнэмлэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлсүгэй. 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар ***т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч ***т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч *** нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой иргэний нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ЭНЖАРГАЛ