| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2014/0125/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0113 |
| Огноо | 2014-05-22 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0125/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгч *** /шүүгдэгч нар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан учир өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000164 дугаартай хэргийг 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, *** төрсөн, *** настай, *** тусгай дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,
2. Монгол Улсын харьяат, *** төрсөн, *** настай, *** тусгай дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,
Шүүгдэгч ***, *** нар бүлэглэн 2013 оны 09 дүгээр сарын 22-ны шөнө 02 цагийн орчим Дархан-Уул аймгийн *** тоот хашаанас иргэн *** ы эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэсэн Yingang гэсэн бичигтэй мотоциклийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч *** н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Буруу зүйл хийсэндээ
гэмшиж байна. Хохирол төлбөрт 275000 төгрөг төлсөн.” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч *** ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Хохирол төлбөрт 275000 төгрөг төлсөн.” гэх мэдүүлэг,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-6 дахь тал/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хэргийн 19-21 дахь тал/
Хохирогч *** ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би он сарыг нь сайн санахгүй байна. Өөрийн хүү *** н хамт Хустайн давааны орчим өвс хадахаар хадланд гарчихсан байсан. Тухайн үед миний өөрийн нэр дээр байдаг 2011 онд 700.000 төгрөгөөр худалдаж авч байсан Хятад улсад үйлдвэрлэсэн Yingang маркийн мотоциклиор хүүгээ Хонгор сум яваад 20 литр дизель түлш авч ирүүлэхээр орой 17 цагийн үед явуулсан юм. Орой харанхуй болсон болохоор хүүгээ ах *** д очиж хоноод өглөө дизель түлшээ аваад ир гээд явуулсан. Тэгээд маргааш нь хүүгээ хүлээгээд ирэхгүй болохоор нь утсаар залгаад асуусан чинь хүү *** надад ааваа мотоциклоо хулгайд алдчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би аав нь энэ холоос яаж очих билээ, Салхитаас ах *** г дуудаад мотоциклоо хай гэж хэлсэн. Тэр өдөр манай 2 хүүхэд мотоциклоо хайж олсон байна лээ. Нэрийг нь мэдэхгүй 2 хүүхэд хулгайлсан байна гэж надад хэлсэн. Мотоцикль хулгайлсан 2 хүүхэд миний мотоциклийн хроп, кундактар, дохионы гэрэл, банк зэргийг эвдсэн байдалтай манай 2 хүүхдэд өгөөд дээр нь 50.000 төгрөг өгөөд цагдаад битгий хэлээч гэж ярьж байсан. Тухайн үед цаг, зав муутай байсан болохоор цагдаагийн байгууллагад хандаж чадаагүй юм...” гэх мэдүүлэг /хэргийн 31-34 дэх тал/
Гэрч *** ны “...2014 оны 09 дүгээр сарын 22-ны шөнө 02 цагийн орчим би гэртээ зурагт үзэж байхад гэрийн гадуур морьтой хүмүүс дуугараад байсан. Тэр өдөр манай ах хэдэн үхэр авч ирсэн учир би хүний мал алдчихвий гэж бодоод гараад харахад 2 морьтой хүн гудамжны үзүүрт 2 морио уяад манай арын гудамжны *** ахын хашааг давж 2 залуу орсон юм. Би яах гэж байгаа юм бол гээд харахад хашаа давж орсон 2 залуу *** н ахын мотоциклыг түрээд хашааны хаалгыг онгойлгоод гараад ирсэн. 1 нь морь руугаа гүйгээд нөгөө нь мотоциклийг түрээд зугтаасан тэгэхээр нь би морь руу нь гүйж явсныг нь бариад авахад манай Хонгор сумын *** гэж залуу байсан. Ингээд би та яагаад хүний мотоцикль хулгайлж байгаа юм бэ гэхэд *** ахаа намайг явуулаач би очоод мотоциклийг нь аваад ирье гэсэн тэгэхээр нь би 1 морийг нь аваад мотоцикль авч ирж өгөөд морио аваарай гэж хэлээд явуулсан. Ингээд би *** ахын гэрлүү ороход бүгд унтаж байсан тэгээд танай хашаанд байсан мотоциклийг энэ морины эзэн хулгайлсан өглөө мотоциклыг авч ирж өгөөд морио авна биз гээд *** ахын хүүд нь морийг хүлээлгэж өгөөд гэртээ харьсан.” гэх мэдүүлэг /хэргийн 36 дахь тал/,
Гэрч *** ын “ Намайг Салхитад байхад миний дүү *** миний гар утас руу залгаад хашаанд байсан мотоцикль байхгүй байна. Та хурдан хүрээд ирээч гэсэн. Би Салхитаас Хонгорт ирээд хөрш айлын *** тай уулзахад урд шөнө танай мотоциклийг *** , *** 2 хашаанаас чинь хулгайлаад авч явж байхад би барьж аваад унаж явсан морийг нь аваад үлдсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би *** нийн ээж *** руу залгаад танай хүүхэд манай аавыг мотоциклийг аваад явсан байна. Та хүүхэдтэйгээ яриад миний мотоциклийг олж өг гэж хэлсэн. Удалгүй *** эгч залгаад “би мотоциклийг чинь аваад МИЧ компанийн хажууд хүрээд ирлээ гэж хэлсэн. Тэгээд би очоод аавын мотоциклийг авахад гишгэж асаадаг асуугуур нь хугарсан байсан, мөн кундактор н эвдэрсэн бензин хийдэг банк нь хонхойсон байсан бөгөөд дохио гэрэл нь хугарсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 43 хуудас/
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 67-68 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн 2013 оны 09 дүгээр сарын 22-ны шөнө 02 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын *** тоот хашаанас иргэн *** ны эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэсэн Yingang гэсэн бичигтэй мотоциклийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч *** нарыг орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлан, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *** нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 67-68 дахь тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хохирогч *** д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцох боломжгүй” гэж тайлбарлаж байх тул шүүгдэгч нар нь хохирогчид төлөх төлбөргүй байна гэж үзэхээр байна.
Шүүгдэгч *** нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.
Мөн шүүгдэгч нарын ар гэрийн амьдралын нөхцөл байдлыг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахгүй байх нь зүйтэй гэж үзэж *** ийн өмчлөлийн *** улсын дугаартай Hyundai маркийн автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагч О.Эрхэмзаяагийн 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 739 дугаартай тогтоол, ***гийн эзэмшлийн хүрэн морь битүүмжилсэн мөрдөн байцаагч О.Эрхэмзаяагийн 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 862 дугаартай тогтоол, *** ийн эзэмшлийн халтар морь /соёолон үрээ/ битүүмжилсэн мөрдөн байцаагч О.Эрхэмзаяагийн 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 840 дугаартай тогтоол, *** ын өмчлөлийн Нокиа 1616 маркийн гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагч О.Эрхэмзаяагийн 2014 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 888 дугаартай тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй болохыг дурьдаад
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** нарыг бүлэглэн, бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *** нарт эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар /хоёр жил нэг сар/ хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч *** нарт оногдуулсан 2 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т заасныг баримтлан ***ийн өмчлөлийн *** улсын дугаартай Hyundai маркийн автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагч О.Эрхэмзаяагийн 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 739 дугаартай тогтоол, ***гийн эзэмшлийн хүрэн морь битүүмжилсэн мөрдөн байцаагч О.Эрхэмзаяагийн 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 862 дугаартай тогтоол, ***гийн эзэмшлийн халтар морь /соёолон үрээ/ битүүмжилсэн мөрдөн байцаагч О.Эрхэмзаяагийн 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 840 дугаартай тогтоол, ***ын өмчлөлийн Нокиа 1616 маркийн гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагч О.Эрхэмзаяагийн 2014 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 888 дугаартай тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар *** нарт оногдуулсан 2 жил 1 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн *** нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг *** нарт мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** нарт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ