Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0115

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0117/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямдорж, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа,  
Хохирогч *** ,
        Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000259 дугаартай хэргийг 2014 оны  5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, *** өдөр төрсөн, *** настай, *** , бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй ***  тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд:
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** -ны өдрийн  ***  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 11 жил хорих ял шийтгүүлж, 2011 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 1 жил 8 сар 20 хоногийн ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан. 

Шүүгдэгч *** нь ялтай байх хугацаандаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2013 оны 12 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө 00 цагийн орчим иргэн *** ы жолоодож явсан *** улсын дугаартай автомашин дотор зорчиж явахдаа уг машинд сууж явсан *** ай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар машинаас бууж ***ыг зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2013 оны 12 дугаар сарын 8-

D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Ganzorig 98.1.docx
ны шөнө хоёр найзтайгаа 4-5 шил пиво ууж байгаад 12 цагийн үед гэртээ харьж явах замдаа таксинд сууж явсан юм. Такси дотор ***ай маргалдаж улмаар гэмтээсэн. *** намайг эхэлж машинаас татаж буулгаад 1 цохисон юм. Би унаж байхдаа татаж цохиход *** газар цуг унасан юм. Хохиролд 250.000 төгрөг өгсөн. Цаашид ийм асуудал гаргахгүй байж чадна.” гэх мэдүүлэг, 

-Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2013 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 9-ны өдөр шилжих шөнө үл ялих зүйлээс болж бид хоёр маргалдсан юм. Машины гадаа ноцолдож байхдаа би дээшээ харж газар унасан юм. Маргааш нь эмнэлэгт үзүүлсэн. *** буруу юм хийсэн гэдгээ ойлгож гэмшин эмчилгээний зардал өгсөн. Мөн надтай хэд хэдэн удаа уулзаж буруугаа хүлээж уучлалт гуйсан юм. Одоо надад гомдол байхгүй.” гэх мэдүүлэг, 

-Хураан авах тогтоол /хэргийн 14 дэх тал/,
-Рентген зураг /хэргийн 16 дахь тал/,
-Гэрч *** ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд Дархан Дулааны сүлжээний орчим явж байхад тэр хоёр хоорондоо нэг нэгнээсээ нас асуугаад маргалдаад, сүүлдээ машин дотор хоорондоо барилцаж аваад зодолдох дээрээ тулаад унахаар нь би тэр хоёрыг “машинаас буу” гэж хэлээд машинаа зогсоогоод буулгачихсан юм. Тэр хоёр буугаад үлдсэн, би цаашаагаа 2-3 метр зайд яваад машинаа буцааж эргүүлээд ирэхэд зөрөөд хөдөлгөөнт эргүүлийн машинтай цагдаа нар тэр хоёр дээр ирчихсан, *** хоёр хоорондоо зодолдсон бололтой ***  “миний гар гэмтчихлээ, хөдлөхгүй байна” гээд яриад байж байсан. ” гэх мэдүүлэг / хэргийн 20-21 дэх тал/,
-Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд бид гурав Цагдаагийн газар дээр очиход ***  надад “гэртээ харих гээд өчигдөр шөнө таксинд суугаад явж байсан, таксинд өөр нэг хүн байсан, тэр хүнтэй маргалдаад таксинаас нөгөө хүний хамт бууцгаагаад хохирогч гэх хүнийг түлхсэн гэл үү? татсан гэл үү? ямар ч байсан хохирогч газар унаад гар нь гэмтчихсэн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 22 дахь тал/,
-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн үед дуудлага ирээгүй. Эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад Дулааны сүлжээний орчим зам дээр хоёр хүн маргаж байгаа байдалтай байж байсан. Тэгээд очиж уулзахад нэг нь согтуу, нэг нь эрүүл байсан. Эрүүл залуу нь согтуугаа “энэ намайг зодоод гар эвгүй болчихлоо” гэж байсан. Тэгтэл нэг такси ирээд хамт явж байгаа гэхээр нь согтуу залууг нь албаны машинд суулгаад хохирогчийг наад такситайгаа төв цагдаагийн газар хүрээд ир гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 23 дахь тал/,
-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн үед тосгонд эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад Дулааны сүлжээний орчим тосгон явах төв зам дээр хоёр хүн хоорондоо маргаж байгаа байдалтай зогсож байхаар нь ахлах ахлагч *** бид хоёр машинтайгаа яваад очиход нэг эрүүл залуу нь “энэ намайг зодоод миний баруун гар эвгүй болчихлоо” гээд зогсож байсан. Тиймээс ямар нэгэн дуудлагаар бол очоогүй юм.” гэх мэдүүлэг /хэргийн 24 дэх тал/,
-“*** ын биед хэрэг болсон гэх үед баруун бугалганы далд хугарал, баруун эгэмний холбоосны суналт гэмтэл учирсан байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх №357 дугаартай  шинжээчийн дүгнэлт /хэргийн 27 дахь тал/,
    -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 35 дахь тал/ хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2013 оны 12 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан сумын ***дугаар багийн нутаг дэвсгэр “*** ” ***-ны орчим иргэн *** ы жолоодож явсан 28-40 ДАХ улсын дугаартай автомашин дотор зорчиж явахдаа уг машинд сууж явсан ***тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар машинаас бууж *** тай зодолдож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.    
    
    Иймд шүүгдэгч ***ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
    
    Хохирогч *** нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Эмчилгээний зардал авсан учир хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэсэн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байх тул шүүгдэгч ***ийг гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.

Шүүгдэгч *** нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн  *** ны өдрийн ***  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 11 жил хорих ял шийтгүүлж, 2011 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 1 жил 8 сар 20 хоногийн ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.5-т зааснаар ялтай байдал нь дуусаагүй байна.

    Шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг  нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөхөөр шийдвэрлэв.
    
Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

    1. Шүүгдэгч *** г бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
    
    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч Хүж овогт ***т 1 жил /нэг жил/ хорих ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 1 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

    6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

    7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Я.ТУУЛ