Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2014 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0116

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 171/2014/0122/Э/

 

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх,

Шүүгдэгч ***, ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3-т заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт *** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000258 тоот эрүүгийн хэргийг 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. *** өдөр ***  суманд төрсөн, ***  настай, ***  бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Монгол Улсын иргэн,  

 

2. *** ний өдөр ***  суманд төрсөн, ***  настай, ***  бүрэн дунд боловсролтой, *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй

 

3. *** ний өдөр ***  төрсөн, *** настай, ***  бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ***  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй

 

Шүүгдэгч ***  нар нь бүлэглэн *** улсын дугаартай цагаан өнгийн Х.Портер маркийн автомашиныг ашиглан 2014 îíы 3 дугаар сарын 25-ны өдрийн 23-24 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “*** ”-ын барилгын хашаанд нэвтрэн орж 1 076 000 төгрөгийн үнэ бүхий 14 ширхэг турбог хулгайлан авахаар завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХнь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр *** бид хоёр хамт найзууд руугаа явж байгаад ***тэй таарсан. Тэгээд найзуудтайгаа нийлээд тавуулаа пиво уусан. Тэгээд байж байхад нөгөө хоёр найз маань яваад өгсөн. *** малын удмын сан уруу явж таньдаг ахаас мөнгө зээлээд ирье гээд явсан. Тэгээд тэндээс гарч ирээд мөнгө зээлэхгүй байна гээд гарч ирсэн. Бид гурав тэнд байж байгаад тэндээс төмөр авъя гэсэн. Тэгэхээр би дургуйцсэн. Тэгээд нэг мэдсэн чинь ийм юм болчихсон байсан” гэх мэдүүлэг

 

Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр *** бид хоёрыг дугуй засвар дээр байж байгаад хойшоогоо айл уруу явж мод хөрөөдөх гэж явсан. Тэгээд бид 5 пиво уусан. Хоёр найз маань яваад өгсөн бид гурав дахиж пиво уух гэсэн чинь мөнгөгүй болчихсон. Тэгээд *** малын удмын сангийн манаачаас мөнгө зээлээд ирье гээд явсан. Тэгсэн нөгөө хүн нь мөнгө өгөөгүй. Тэгэхээр нь би дэлгүүрээс хоёр пиво зээлж авч ууж дуусаад ìиний машинтай ***, *** хоёртой малын удмын сангаас төмөр хулгай хийхээр явсан. Тэгээд хашаан дотор нь ороод үүд рүү нь цувуулж зөөж байтал манаач нь гэрэл тусгаад гараад ирсэн тэгээд баригдсан” гэх мэдүүлэг,

 

Хохирогч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Манай байгууллага үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн яаманд захиалгаар Дархан-Уул аймаг дахь Хонгор сумын ***  барилгын инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж байгаа юм. 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн шөнө манай барилгын хашаан дотор хураалттай байсан уг ажилд ашиглахаар авчирсан шинэ хар болон цайран турбàнуудыг хэдэн залуучууд бүлэглэн хулгайлж байгаад манаачид баригдаж зөөж байсан турбàнуудыг хаяж зугтсан асуудал гаргасан юм.

Турбàнуудыг метр тутмаар нь үнэлж худалдаж авдаг. Манайхаас алдагдсан турбонуудын марк болон хэмжээгээр нь үнэлж тооцвол Ф32 маркийн цайран турбà 2 ширхэг энэ нь 2х6=12 метр болж байгаа нэг метрийн үнэлгээ 4500 төгрөг нийт 54 000 төгрөг, ф78 маркийн цайран турбà нь 2х6=12 метр, 1 метрийн үнэ 10 500 төгрөг нийт 126 000 төгрөг, ф89 маркийн хар турбà 1 ширхэг 6 метрийн урттай 1 метрийн үнэлгээ нь 10 500 төгрөг, нийт үнэлгээ нь 63 000 төгрөг. Ф10 маркийн хар турбà нь 5х6=30 метр 1 метрийн үнэ 10 500 төгрөг, нийт үнэ 315 000 төгрөг, Ф159 маркийн хар турбà 2х2=4 метр 1 метрийн үнэ 26 000 төгрөг, нийт үнэлгээ, 104 000 төгрөг. Ф219 маркийн хар турбà 1х6=6 метрийн урттай 1 метрийн үнэ нь 43 000 төгрөг, нийт үнэн 258 000 төгрөг, Q159 маркийн хар турбо 6 метрийн урттай нийт 156 000 төгрөг. Нийт алдагдсан турбàнууд бүгд үнэлгээ нь 1 076 000 төгрөг болно. Яг хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдаад турбонуудаа зөөж байгаад авч явж чадаагүй хаяад зугтсан учраас яг хохирсон зүйл манай байгууллагад байхгүй байна. Хэрэв манаач мэдээгүй бол тэдгээр залуучууд турбàнуудыг хулгай хийгээд манай байгууллагад дээрх хэмжээний хохирол учруулах байсан нь тодорхой юм” гэх мэдүүлэг /хэргийн 32-33 дахь тал/,

 

Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр их шуургатай өдөр байсан намайг ажил дээр буюу Малын удмын сангийн барилга дээрээ өөрийн гэртээ алжаа хийж байтал орой 18 цаг өнгөрч байхад Хонгорын залуу болон зүс таних *** бага зэрэг халамцуу манай гэрт орж ирээд Туяа ахаа тантай уулзъя гээд байсан. Намайг *** *** гэж дууддаг юм. Би *** ийг ямар уулзаатай юм гэтэл хонь зарах гэсэн юм. 60 000 төгрөгт бодоод зарна мөнгө байна уу гэсэн тухайн үед надад мөнгө байхгүй надад хонь хэрэггүй гэсэн . Надтай хамт Энхтөр гэрээс гараад би хашаанаас гаргаж өгсөн. Гарч явахдаа надаас Энхтөр мөнгөний хэрэг болоод байна хашаандаа байгаа турбонуудаасаа 20-30 төгрөгийн турбà өгчихөөч гэсэн. Тэгэхээр нь би үгүй ээ наад турбонууд чинь ахынх нь юм биш засгийнõ болохгүй гэж хэлээд явуулсан. Тэгээд шөнийн 00 цагийн орчим манай эхнэр Мэндсүрэн бие засна гээд гарсан. Тэгээд орж ирээд надад хөөж гадаа 2-3 эрэгтэй хүн турба зөөж байна ш дээ гэсэн. Тэгэхээр нь би гарч хөөе юун хулгайчууд бэ, Буудлаа шүү гэсэн чинь тэдгээр залуучууд зөөж байсан турбануудаа хаяад бүгд зугтсан. Тэдгээр залуучууд тухайн үед хашааны гадаа байсан портер маркийн машинаа асаагаад зугтаасан тэгээд энэ талаараа маргааш нь Хонгорын хэсгийн төлөөлөгчид хандсан. Хулгай хийсэн залуучууд байшингийн хажууд 2 ширхгийг нь, байшингаас хаалга хүртэлх талбайд 4 ширхгийг нь, хашааны том хаалганы гадна талд 8 ширхгийг гээд нийт 14 ширхэг турбàнуудыг байрнаас нь зөөж хулгай хийж байгаад хаяад зугтсан” гэх мэдүүлэг / хэргийн 34 дэх тал/,

 

Гэрч С*** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Манай нөхөр ***  Хонгор сумын малын удмын сангийн барилгын манаач ажилтай бөгөөд манайх тухайн барилгын хашаанд амьдарч ажилладаг юм. 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр их шуургатай өдөр байсан. 18 цаг өнгөрч байхад танихгүй, машинтай 3 залуу ирээд íýã залуу нь манай гэрт халамцуу орж ирээд 60 000 төгрөг зээлүүлээч намар хонь өгье гээд байсан. Тухайн үед манайд хонь хэрэггүй мөнгө алга гэж нөхөр хэлээд гаргасан. Тэгээд би араас нь гарсан тэр залуу яваад өгсөн. Нөхрөөсөө наад залуу чинь юу гээд байгаа юм гэж асуухад 20 000 төгрөгийн төмөр өгөөч гээд байх юм тэгэхээр нь би болохгүй гэж хэлээд явуулчихлаа гэж хэлсэн. Би 00 цагийн алдад бие засах гээд гэрээс гарсан. Тэгсэн хашаан дотор 3 залуу турбонуудын тэнд явж байсан. Харсан чинь манай гэрт 18 цагийн алдад мөнгө зээлээч гээд ирсэн залуу мөн байсан. Тэгэхээр нь би гэртээ ороод нөхөртөө хэлсэн. Нөхөр маань гар чийдэнгээ аваад гараад юун хүмүүс вэ буудлаа шүү гээд хашхирсан чинь тэдгээр 3 залуу хашааны гадна байсан Портероо асуугаад зугтсан. Нийт 14 ширхэг турбаг байрнаас нь зөөгөөд хулгайлж байгаад ачиж чадалгүй зугтсан” гэх мэдүүлэг / хэргийн 35 дугаар хуудас/,

 

Яллагдагч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн орчим Хонгор сумын тендерийн буудал дээр найзууд болох *** хоёртой таарсан. Надтай таарах үедээ тэр 2 халамцуу байсан. *** бид 3 гурван баавгай нэртэй 2,5 литрийн 2 сав пиво хувааж ууж дуусгаад байж байтал  *** бас нэг танихгүй залуу ирсэн. Тэгээд бас бөөндөө хэд хэдэн пиво / тоог нь сайн мэдэхгүй байна/ хувааж уугаад балдак буюу ***  тэр танихгүй залуугаа дагуулаад яваад өгсөн. *** бид хэд дахин пиво уухаар болоод мөнгөгүй байсан тул би малын удмын сангийн манаач ***  ахыг таньдаг учраас мөнгө зээлэхээр очсон тэгтэл ***  ах мөнгө байхгүй гэсэн . Тэгэýд тэндээс гараад явсан. Тэгэýд мөнгө олдохгүй байхаар нь би дэлг¿¿ðýýс 2 сав пиво зээлсэн. Тэр пивоо *** ын машинд ***  бид 3 хувааж уугаад дууссан. Тухайн үед *** бол пивоноос уугаагүй эрүүл шахам байсан. *** би машин барьж байгаа юм чинь болохгүй гэж хэлсэн. Тэгсэн ***  дахин пиво уумаар байна гэхээр нь би малын удмын сангийн хашаàнд барилгын шинэ турбанууд байсан тэр турбануудыг хулгай хийж төмөрт тушааж пиво ууя гэхэд *** нар зөвшөөрөөд турбàг дийлж явахгүй тул *** ын жолоодож явсан цагаан өнгийн 52-57 дугаартай портер маркийн автомашинд ачиж явах гээд малын удмын сангийн хашаагаар ***  бид 2 шургаж ороод гадаа нь *** машиндаа үлдсэн Удалгүй хашаàн дотор *** орж ирсэн. Турбонууд бүгд хашаан дотор контейнер хажуóä хураалгаатай байсан ба *** бид 3 нийлээд нэлээд хэдийг дамжлаад хашаанаас гаргаад хаалганы гадна нь зөөж тавьж машинд ачих гээд ойртуулж тавьсан. Тухайнд үед би хэдэн турбà зөөж байснаа нарийн тоолоогүй. Тэгтэл манаач Туяа ах гар чийдэн тусгаад гэрээсээ гарч ирээд тэгхээр нь зугтаарай гээд *** бид 2 *** ын машинд суугаад ***  явган зугтаасан. Хэрэв хүн гар ирээгүй байсан бол бид 3 турбàгаа хулгайлж машинд ачаад зарж мөнгөөр нь пиво уух байсан тэгээд маргааш өглөө нь намайг гэртээ байж байхад сумын хэсгийн төлөөлөгч залуу Энхмягмар орж ирээд барьж авсан…” гэх мэдүүлэг хэргийн 58 дахь тал/,

Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр би найз ***ын дугай засвар дээр ирэхэд *** той хамт *** к нар байсан. Тэндээ 2 сав гурван баавгай пиво уусан. Тэгээд 4 дөрвүүлээ явж *** кын найзын ээжийн гэрт мод хөрөөдөж өгөхөөр явсан. Тэр айл уруу явж байх замдаа Энхтөртэй таарсан. Энхтөр яваагүй үлдсэн. Буцаж ирэхдээ Энхтөртэй ахин таарсан. Энхтөр малын удмын сангийн манаачаас мөнгө зээлж ирнэ гээд байсан. Тэгээд ***  тэндээс ирэхдээ мөнгө байхгүй гэнэ гээд ирсэн. Тэгээд мөнгө олдохгүй байхаар нь би дэлгүүрээс 2 сав пиво зээлсэн. Тэгýэд *** , Энхүүш 2 яваад өгсөн. Энхтөр, *** бид 3 үлдсэн. Тэгээд дахин пиво уумаар санàãäаад мөнгөгүй байсан учир ***р малын удмын сангийн хашаанд турбонууд байна лээ. 3 лаа турбà хулгай хийж зарж мөнгөөр нь пиво ууя гэсэн. Тэр үед би дургүйцээд  ид 2 маргасан. Тэгтэл *** тэгвэл хэрэггүй хэрэггүй дэлгүүрээс пиво зээлж ууна гээд 2 сав гурван баавгай пиво авч ирсэн. Машинд тэр пивоо уугаад дууссан. Тэгсэн  *** дахин малын удмын сан оръё манаачаас нь дахин мөнгө асууя гээд байсан. Тэгээд малын удмын сангийн барилга уруу ***, *** бид 3 явж орсон. Хашаанд нь түрүүлээд ***  орсон. Нэг турба авч гарч ирээд турбо байна машинд чинь хулгай хийе гэсэн. Тэгээд Энхтөр, *** Бид 3 тэндээс турбà хулгай хийж *** рын машинаар ачиж зөөхөөр ярилцаж тохироод Энхтөрийн араас хашаанд *** бид 2 хашааны завсраар орсон. Хашаан дотор байшингийн хажууд хураалгаастай байсан турбàнуудаас Мөнх-Очир, Энхтөр бид дамжлаад хашааны хаалганы гадаа хэдийг гаргаж тавьсан. Мөн хэдийг нь хашаан дотор хаалга уруу зөөж бас хэдийг турбо хураасан хэсгээс зөөгөөд байшингийн ойролцоо зөөж байтал манаач нь гарч ирээд гар чийдэн тусгахаар нь *** *** ын машиныг унаж зугтаад сүүлд бид 2-ийг  , *** ын машинтай ирж авсан. Хэрэв хүн гарч ирээгүй байсан бол бид 3 турбогаа хулгайлж машинд ачаад зарж мөнгөөр нь пиво уух байсан... гэх мэдүүлэг / хэргийн 63 дахь тал/,

 

Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр намайг дугуй засвар дээрээ байж байхад 15 цагийн орчим *** *** хоёр дугуйгаа засуулах гэж ирсэн. Ирэхдээ тэр 2 нэг сав гурван баавгай гэдэг пивотой ирсэн. Тэрийг уугаад дугуйг нь засаад байж байтал миний болох ***  ирсэн. Мод хөрөөдөхөөр явж байтал тэндåрийн буудал дээр ***òэй таарсан. Пиво уух гээд мөнгөгүй байсан тул ***  малын удмын сангийн барилгын манаачаас мөнгө зээлээд ирье гэж хэлсэн. *** ирэхдээ мөнгөгүй гэнэ гэж ирсэн. Тэгээд айл оччихоод дугай засвар дээр буцаж ирээд *** , *** , *** бид хэд дахин гурван байвгай пивийг дэлг¿¿рээс зээжл уусан.  *** нар гэр лүүгээ явсан. Дахин пиво уумаар санагдаад мөнгөгүй байсан тул *** малын удмын сангийн хашаанаас турбо хулгай хийж зарж мөнгө болгоё чиний машинаар хулгай хийсэн төмрөө ачъя машинаа асаачих гэсэн. Тэгээд дахин дэлгүүрээс пиво зээлж ууж дуусаад миний машинтай төмөр хулгай хийхээр *** бид 3 малын удмын сангийн хашаа уруу явсан. Эхлээд *** тэр хашаа уруу ороод араас нь О***  бид 2 хашааны зайгаар нь орсон. Хашаанд нь орсон чинь турбàнууд байшингийн ойролцоо хураалгаатай байсан. Энхтөр энэ турбàнуудаас зөөе гэсэн. Тэгээд *** ***  бид 3 тэр турбонуудыг ээлжлэн дамжилж зөөж нэлээд хэдийг хашааны хаалганы гадна талд гаргаж тавьсан. Дахин турбà зөөгөөд хашаан дотор бид 3 явж байтал манаачийн гар чийдэнгийн гэрэл тусаàд хүн гарч ирэхээр нь *** машин унаад, *** бид 2 гүйж зугтсан. Энхтөр машин унаад ***  бид хоёрыг машинтай ирж авсан. Хэрэв хүн гарч ирээгүй байсан бол 3 турбогаа хулгайлж миний машинд ачаад зарж мөнгөөр нь пиво уух байсан. Анх хулгай хийхээсээ өмнө нь ч гэсэн тóрбà хулãàй хийж мөнгө болгоё гэж *** бид 3 ярилцсан байсан юм. Хулãайн хэрэгт ашиглах гэж байсан машин бол миний өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай цагàан өнгийн портер маркийн автомашин юм...” гэх мэдүүлэг хэргийн 68 дахь тал/,

2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн эд хөрөнгийг үнэлгээний комиссын 1 076 000 төгрөгөөр үнэлсэн шийдвэр. Хэргийн 24 дэх тал/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хэргийн 5 дахь тал/

Фото зургийн үзүүлэлт / хэргийн 6 дахь тал / болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ***  нар нь бүлэглэн *** улсын дугаартай цагаан өнгийн Х.Портер маркийн автомашиныг ашиглан 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 23-24 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “*** ”-ын барилгын хашаанд нэвтэрч 1 076 000 төгрөгийн үнэ бүхий турбаг хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул  ãýì áóðóóòàéä òîîöîæ, ìºí ç¿éë õýñýãò çààñàí ÿë øèéòãýëèéã îíîãäóóëàõ õóóëü ç¿éí ¿íäýñëýëòýé áàéíà

Шүүгдэгч ***, ***, *** нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирол арилсан зэрэг нөхцөл байдлууд нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.1.3, 55.1.9-д  заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэх үндэслэл болох бөгөөд тэдгээрт оногдуулсан хорих  ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***, ***, *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ***ын эзэмшлийн машин, мотоциклыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. *** нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *** нар тус бүрийг 3 /гурван/ жил 10 / арав/ хоног хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***, ***, *** нарт оногдуулсан 3 жил /гурван жил 10 / арав/ хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч ***, ***, *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ***ын эзэмшлийн машин, мотоциколыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ***, ***, *** нарт оногдуулсан 3 /гурав/ жил 10 /арав/ хоног хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, тус бүр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

   6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, ***, *** íàðò урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан ***, ***, *** нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгасугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***, ***, *** нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Т.ЭНХЖАРГАЛ