| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
| Хэргийн индекс | 007/2014/0120/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0117 |
| Огноо | 2014-05-21 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 007/2014/0120/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгч Т.Энхжаргал би Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэрэгт *** т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000255 тоот эрүүгийн хэргийг 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** өдөр *** аймагт төрсөн, *** *** настай, бүрэн дунд боловсролтой*** тоотод оршин суух, *** ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь 2014 оны 3 дугаар сарын 26-ны орой 19 цагийн орчим Дархан аймгийн Дархан сумын *** дугаар байрны урд сагсан бөмбөгийн талбай дээр иргэн ***г үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах явцдаа зодож бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн“…2014.03.26-ны өдөр би хичээлдээ яваад 13.40 минутын үед хичээл тараад манай ангийн *** гэдэг хүүхдийн төрсөн өдөр болоод *** бид дэлгүүрээс юм цуглуулаад хоол хийж идчихээд караокед ороод 3 шил Сэнгүр пиво уугаад дуулж байгаад хэдэн цагт гарснаа мэдэхгүй байна. Тэгээд хээтэй хорооллын *** дугаар байрны сагсны шийдэн дээр очсон. Тэгэхэд *** нэг хүүхдээс бөмбөгөө өгч байгаач нэг шидчихье гээд гуйсан чинь нөгөө хүүхэд нь тоглож байна ш дээ гэж хэлсэн чинь *** нөгөө хүүхэд рүү бөмбөгөө шидсэн. Тэгсэн би тэр сагсны талбайн гадна зогсож байсан 3 залуутай маргалдсан чинь нөгөө 3 залуу 4-6 дугаар байр луу яваад өгсөн. Тэгэхээр нь би нэг хүүхдийг нь ахын дүү нааш ир гэж дуудаж юм ярьж байгаад айлгах гээд тэр хүүхдийн нүүр лүү гараараа нэг удаа цохисон чинь тэр хүүхдийн хамарнаас цус гарч байх шиг байхаар нь нэг хүүхдийг усанд явуулаад цусыг нь угаагаад гайгүй юу гэсэн чинь тэр хүүхэд гайгүй гэхээр нь яваад өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 24-27 дахь тал/
Насанд хүрээгүй хохирогч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн“… 2014 оны 03 дугаар сарын 26-ны орой 19 цагийн орчим байрныхаа гадаа сагс тоглож байсан чинь 4-6 дугаар байрны орчмоос 2 согтуу ах бид нар дээр ирсэн. Тэгээд тэр 2 х бид нар дээр ирээд хамт тоглоё бөмбөгөө өгчих гэхэд нь бид нар бөмбөгөө өгсөн чинь нөгөө ах самбар луу 2-3 удаа шидэж байхад бид нартай тоглож байсан хүүхдүүдээс нэг нь “бид нар тоглож байна ш дээ” гэж хэлсэн яг хэн тэгж хэлсэнèéг нь мэдэхгүй байна. Тэгсэн тэр 2 ахын *** гэж дуудаад байсан ах тэр хүүхдийг заамдаж аваад хэл амаар доромжлоод юм хэлээд байх шиг байсан… тэгээд нэгээ 2 согтуу ах бид нарыг хараад зогсож байсан 3 ахтай маргалдаж байгаад нөгөө 3 ах яваад өгсөн чинь *** гэж дуудаад байсан ахын нөгөө ах нь над дээр ирээд зүүн гараараа миний хүзүүн дээгүүр гараараа хүзүүдэж аваад куртикнаас зуураад “чи намайг мэдэх үү” гэсэн тэгэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн чинь тэр ах баруун гараа зангидаж байгаад миний нүүр лүү 1 удаа цохисон тэгсэн миний ам, хамар 2-с цус гарсан чинь тэр ах надтай хамт сагс тоглож байсан Хасаа гэх хүүхдийг дэлгүүр лүү явуулж ус авчирч миний цусыг угааж өгсөн. … миний үүдэн доод 1 шүд хугарсан, хажуу талынх нь 1 шүд эмтэрсэн гомдолтой байна” гэх мэдүүлэг /хýðãèéí 9 äýõ òàë/,
Ãэрч *** èéí ìºðäºí áàéöààëòºí øàòàíä ºãñºí “… тэгээд *** бид хоёр манай найз охин ирээгүй байхаар нь сагс тоглож байсан хүүхдүүд дээр очсон. Тэгээд би бөмбөгөө өгч байгаач нэг шидчихье гээд бөмбөгийг нь аваад шидэх гэсэн чинь тэнд байсан хүүхдүүдийн нэг нь “бид нар тоглож байна ш дээ пизда минь” гэж хэлэхээр нь уур хүрээд бөмбөгийг нь барьж очоод толгой уруу нь шидсэн. Тэгсэн цаанаас нэг эгч болиоч гэхээр нь уучлаарай эгчээ гэж хэлчхээд эргээд хартал *** цаана сагсны талбайн хажууд зогсож байсан 3 залуутай муудалцаж барилцах гэж байхад нь би очоод *** ыг салгаж аваад “уучлаарай манай найз жаахан уучихсан байгаа юм” гэж хэлчхээд бид 2 хоорондоо маргалдаад “боль энэ тэр” гээд байж байсан чинь *** эргэж хараад нэг хүүхдийг цохичихсон, тэгсэн нөгөө хүүхдийнх нь хамарнаас цус гарсан тэгэхээр нь би “чи яаж байгаа юм” гэсэн чинь Одбаяр “би хальт цохичихлоо” гэж байсан… *** тэр хүүхэдтэй маргалдаж муудалцаагүй шууд л тэр хүүхдийг цохичих болсон…” гэх мэдүүлэг /хэргийн 10-11 дэх тал/,
Насанд хүрээгүй гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..сагс тоглож байсан хүүхдүүдээс гадна 2 залуу байсан. Тэгсэн нэг залуу нь *** с “бөмбөгөө өгч байгаач ” гэсэн чинь *** “бид нар тоглож байна ш дээ” гэж хэлсэн чинь тэр бөмбөг гуйсан залуу *** дээр очоод “бөмбөгөө өгчөөч” гээд маргалдаад татаж чангаагаад байх шиг байсан. .. тэгээд нөгөө 2 залуу бид нараас салаад шийдэн дээр байсан 3 залуутай дахиад маргалдаж байгаад салсан чинь нөгөө залуу яваад өгсөн. Тэгсэн нөгөө 2 залуу бид нар дээр эргэж ирээд хоорондоо маргалдаад байсан. Тэгснээ ***с нэг залуу нь “чи намайг таних уу” гэсэн чинь *** танихгүй гэсэн чинь тэр ах А*** г гараараа нүүр рүү нв 1 удаа цохисон чинь ***гийн хамар, амнаас цус гарсан…” гэх мэдүүлэг /хэргийн 14 дэх тал/,
Насанд хүрээгүй гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Хээтэй хорооллын *** дугаар байрны сагсны шийдэн дээр манай ангийн хөвгүүд нөгөө ангийн хүүхдүүдтэй нийлээд сагс тоглож байсан чинь *** дугаар ангийн *** н ах нэг залуутай хамт бид нар дээр ирээд *** н ах нь “бөмбөгөө өгчих” гэсэн тэгэхээр нь “байж байгаач тоглож байна ш дээ” гэж хэлсэн чинь тэр ах над уруу ирээд “чи ямар том юм бэ” гээд миний мөрөн дээр гараа тавиад сагсны талбайгаас гараад “намайг таних уу” гээд асуусан тэгэхээр нь би танихгүй гээд хэлсэн чинь тэр ах миний зүүн булчин уруу нэг удаа цохисон тэгээд надаас “хаана амьдардаг юм” гэхээр нь би “Дэвшилд” гэсэн чинь “***с таних уу” гэсэн гэхээр нь “танина” гэсэн чинь “за за” гээд яваад өгсөн… тэгсэн тэр 2 ах сагсны гадна талбайн гадна зогсож байсан танихгүй 3 ахтай маргалдаж байгаад нөгөө 3 ах цаашаа яваад өгсөн. Тэгсэн тэр 2 ахын нэг нь *** г “нааш ир” гэж дуудсан тэгсэн *** яваад очсон чинь тэр ах *** ийн мөрөн дээр нь гараа тавиад чи намайг таних уу гэсэн чинь *** танихгүй гэж хариулсан чинь тэр ах шууд нүүр лүү нь нэг удаа гараараа нэг удаа цохисон нь ***ийн хамар амнаас цус гараад нэг шүднийх нь тал нь хугарчихсан байсан.. миний биед гэмтэл учраагүй шүүх эмнэлэгт үзүүлэхгүй…” гэх мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/,
Насанд хүрээгүй гэрч *** ын мөрдөн байцаалтын өгсөн “..ангийнхаа хүүхдүүдтэй сагс тоглож байсан чинь *** гэж бие биенээ дууддаг 2 залуу бид нар дээр ирээд “Бөмбөгөө өгч байгаа ч” гэсэн чинь *** бид нар тоглож байна ш дээ гэж хэлсэн чинь *** гэдэг нь хамт тоглохоор яачаад байгаа юм гээд *** рүү дөхөж очоод юм яриад *** г татаж угзраад байх шиг байсан тэгээд тэр 2 удалгүй хоёр тийш ээ салсан. Тэгсэн сагсны талбайн гадна зогсож байсан 3 залуутай нөгөө хоёр чинь дахиад маргалдаад байсан чинь нөгөө 3 залуу нь яваад өгсөн. Тэгсэн *** гэдэг ах нь бид нартай хамт сагс тоглож байсан А*** дээр очоод ***ийн хүзүүн дээр гараа тавиад чи намайг таних уу гэж асуусан чинь *** танихгүй гэж хэлсэн чинь тэр Одко гэдэг ах нүүр лүү нь нэг удаа цохисон чинь *** тонгойгоод доошоо суусан чинь хамар амнаас нь цус гарсан…*** н нөгөө хоёрыг явсны дараа “нэг шүднийх нь тал нь хугарсан байна гэж байсан… гэх мэдүүлэг /хэргийн 18 дахь тал/,
Шүүх эмнэлгийн ¹356 тоот дүгнэлт “…*** ийн биед 1 шүдний таллан хугарал, 1 шүдний эмтрэл, урууланд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтооогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэх дүгнэлт /хэргийн 18 дах тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь
Шүүгдэгч *** нь 2014 оны 3 дугаар сарын 26-ны орой 19 цагийн орчим Дархан аймгийн Дархан сумын *** баг, *** дугаар байрны урд сагсан бөмбөгийн талбай дээр иргэн *** г үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах явцдаа зодож бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэн, ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч *** нь шүүхийн хэлэлцүүлэгт биечлэн оролцож, цаашид 1 имплант /шүдний суулгац/ хийхэд гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэж байгаа боловч энэ талаарх нотлох баримтуудыг ирүүлээгүй, дээрх эмчилгээ бодитоор хийгдээгүй байх тул шүүгдэгчээс íºõºí ãàðãóóëàõ òºëáºðã¿é ãýæ ¿çëýý.
Шүүгдэгч *** ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэв.
Хохирогч öààøèä ãàðñàí ýì÷èëãýýíèé çàðäëàà нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй. шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 äóãààð ç¿éëèéí 290.3, 294, 297,298, 299, 303, 304 ä¿ãýýð ç¿éë¿¿äýä çààñíûã óäèðäëàãà áîëãîí ÒÎÃÒÎÎÕ íü:
1. Шүүгдэгч *** г бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар шүүгдэгч *** т 3 /гурван/ жил 10 /арав/ хоног хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 3 жил 10 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүд хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4-д зааснаар ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэлгүй тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар цаашид гарах эмчилгээний зардлын талаар нотлох баримт бүрдүүлсний эцэст нэхэмжлэлээ иргэний журмаар гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдñóãàé.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлñ¿ãýé.
ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ