Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00839

 

“ ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                                                   иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх ****даанаар 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/01239 дүгээр шийдвэр, 

**** Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1900 дүгээр магадлалтай, 

“ ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

**** **** **** ****д холбогдох 

4,095,780,949 төгрөг гаргуулах тухай үндсэн,

“ ****” ХХК-аас нийт 1,129,405,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй

иргэний хэргийг

Зохигчийн гаргасан гомдлоор  

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх ****даанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Ганбат, өмгөөлөгч Л.Хатанбаатар, Э.Сугар-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч А.Нарантуяа, шүүх ****дааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. “ ****” ХХК нь **** **** **** ****д холбогдуулан Урт цагаан үйлчилгээний төвийн 2, 3 дугаар блокийн барилгад хийсэн засан сайжруулалтын зардлыг эд хөрөнгийг буцааж өгөх үеийн үнэлгээ4,095,780,949 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч марган, 2013-2019 оны түрээсийн төлбөр 752,937,000 төгрөг, алданги 396,468,500 төгрөг, нийт 1,129,405,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/01239 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасныг баримтлан хариуцагч **** **** **** хурлаас 477,304,107 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ ****” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,618,476,842 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ ****” ХХК-аас 664,051,842 төгрөгийг гаргуулан хариуцагч **** **** **** ****д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 465,353,658 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ ****” ХХК нь **** өмч харилцааны газар / **** өмч ашиглалтын удирдлагын газар/-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1.4-т заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлсөнд нэхэмжлэгчээс 2,440,0000 төгрөг, хариуцагчаас 2,240,000 төгрөгийг тус тус гаргуулан шинжээч “Тэнгэрийн гэрэл” ХХК-д, нэхэмжлэгчээс 1,500,000 төгрөгийг, хариуцагчаас 1,500,000 төгрөгийг тус тус гаргуулан шинжээч “Цэгц-Очир” ХХК-д, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс 2,500,000 төгрөг, хариуцагчаас 2,500,000 төгрөгийг тус тус гаргуулж Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн Тамгын газарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллагын сөрөг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдан, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 20,953,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2,544,471 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 3,490,931 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ. 

3. **** Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1900 дүгээр магадлалаарЧингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/01239 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д... гэснийг ...94 дүгээр зүйлийн 94.4-т... гэж, ...477,304,107... гэснийг ...2,010,683,200... гэж, ...3,618,476,842... гэснийг ...2,085,097,749... гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн 4 дэх заалтын ...нэхэмжлэгчээс 2,440,000 төгрөг, хариуцагчаас 2,240,000 төгрөгийг... гэснийг ...нэхэмжлэгчээс 2,484,331 төгрөг, хариуцагчаас 2,395,669 төгрөгийг... гэж, ...нэхэмжлэгчээс 1,500,000 төгрөгийг, хариуцагчаас 1,500,000 төгрөгийг... гэснийг ...нэхэмжлэгчээс 1,527,253 төгрөг, хариуцагчаас 1,472,747 төгрөгийг... гэж, ...нэхэмжлэгчээс 2,500,000 төгрөг, хариуцагчаас 2,500,000 төгрөгийг... гэснийг ...нэхэмжлэгчээс 2,545,421 төгрөг, хариуцагчаас 2,454,579 төгрөгийг гэж... тус тус өөрчилж, тогтоох хэсгийн 5 дахь заалтыг ...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч байгууллагын сөрөг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,953,270 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 316,415 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан, хариуцагч **** **** **** хурлаас улсын тэмдэгтийн хураамжид 10,583,439 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч “ ****” ХХК-д буцаан олгож, нэхэмжлэгч “ ****” ХХК-аас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 3,478,209 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,200,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Хатанбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлд “...Хуульд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг баталгаатай эдэлнэ” гэсэн эх сурвалжийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасныг баримтлан давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд үндсэн нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг зөв тодорхойлсон боловч нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн тал хувийг гаргаж байгаа нь Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.4-т заасан хуулийн хэм хэмжээ, зохицуулалтыг дутуу хэрэглэсэн, тухайн хуулийн заалтын шаардлагыг гүйцэд хэрэглээгүй ба сөрөг нэхэмжлэл нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийг дагаж мөрдөөгүй, баримтлаагүй байхад тэр тусмаа Захиргааны ерөнхий хуулийн олон заалтыг илт зөрчсөн байхад тухайн зохих хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг нэг мөр зөв хэрэгжүүлэхгүй хариуцагч талд хууль зүйн үндэслэлгүй давуу байдал олгож байгаа нөхцөл байдал нь шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг хөндсөн учраас хяналтын шатанд гомдол гаргах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

4.1. Болсон үйл явдлын талаар: Одоогоос 22 жилийн өмнө "Худалдааны гудамж- 2005” төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд "Урт цагаан" ахуй үйлчилгээний төвийн барилгын ашиглагдах боломжгүй болсон 2 болон 3 блоктой холбоотой асуудлаар **** **** **** хурлын тэргүүлэгчдийн 1998 оны 9 дүгээр тогтоол, **** Засаг даргын 1998 оны А/41 захирамж гарсан тул аж ахуйн нэгжүүдийн дунд зарлагдсан сонгон шалгаруулалтаар шалгарсан учраас 1998.08.01-ий өдөр "Түрээсийн барилгад их засвар хөрөнгө оруулалт хийлгэх тухай байгуулсан гэрээ"-ний дагуу " ****" ХХК уг объектод их хэмжээний хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж өөрсдийн хүч хөдөлмөрөөр ашиглагдах боломжгүй объект шинэчлэгдэн хотын төвийн үзэмжийг сайжруулан аж ахуйн хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой болсон учраас 2000-2001 онд байнгын ашиглалтад оруулах комиссын актууд гарч гэрээгээ бүрэн хэрэгжүүлсэн тул 2004 онд хөрөнгө оруулалт хийснийг батламжилсан "Хөрөнгө оруулагчийн гэрчилгээг" албан ёсоор олгосон байдаг.

4.2. Энэ олон жилийн хугацаанд хотын удирдлага, мэргэжилтнүүд олон удаа солигдож өөрчлөгдөж анх хэлэлцэн тохирсон амлалт, хувьчлалын асуудал болон төслийн зорилго ч ор тас мартагдаж орхигдоод зогсохгүй, хүнд суртал чирэгдэл байнга гаргаж, " ****" ХХК-ийн оруулсан хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхийн оронд эрх бүхий албан тушаалтнууд элдэв янзын тайлбар, шалтгаанаар цаг хугацаа хожиж баялаг бүтээгч хөрөнгө оруулагч компаниас зөвхөн түрээс гэх зүйлийг шаардаж, дулаан цахилгааныг таслах гэх мэт шахалт дарамт үзүүлж, байрнаас албадан гаргах болсон дүр зураг нь хэрээс хэтэрч учир битүүлэг байдлыг бий болгож байсан ба " ****" ХХК зүгээс анх харилцан тохиролцсоны дагуу гэрээ хэлцэлд заасны хүрээнд тодорхой хугацаанд /2008 он хүртэл/ түрээсийн төлбөрийг зохих ёсоор төлж байсан боловч хотын удирдлагууд болон **** өмчийн газар нь түрээсийн төлбөрийг байнга нэмэгдүүлж харин хөрөнгө оруулалтыг буцаан төлөх асуудал дээр нэг ч дорвитой санал хариу өгөхгүй, нэг ч төгрөг буцаан олгоогүй, компанийн оруулсан хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх хүсэлгүй, тэр тусмаа 2007 онд хувьчлах ёстой талаар анх Төрийн өмчийн хорооны шийдвэр гарч улмаар **** **** хурлаас гаргасан хувьчлах жагсаалтад багтаасан арга хэмжээ явагдсан боловч энэхүү төр засгийн бодлого, шийдвэр гарсныг биелүүлээгүй, мэдэгдээгүй нуун дарагдуулж байгаад 2013 онд хувьчлах жагсаалтаас учир битүүлэг байдлаар хасаж байгаа үйл ажиллагаа нь " ****" ХХК-ийг хууран мэхэлсэн хууль бус үйл ажиллагаа ба өөрсдийн ашиглах боломжгүй нурчихсан барилгыг бусдын хөрөнгөөр шинэ барилга бариулаад харин өөрсдөө болохоор нэг ч төгрөг гаргаагүй байж тасралтгүй түрээс авах гэсэн явуургүй захиргаадалтын шинжтэй үйл ажиллагаа явагдаж байсан гэдгийг өнгөрсөн цаг хугацаа, хавтас хэргийн материалд цугларсан нотлох баримтуудаар хангалттай илчлэгдэн нотлогдож байгаа билээ.

4.3. Энэхүү нөхцөл байдал олон жил үргэлжилсэн учраас хотын удирдлагын зүгээс гаргаж буй аливаа яриа, амлалт, бодлого, шийдвэр амьдралд огт хэрэгждэггүй гэдгийг хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж хангалттай мэдэрч, амссан, итгэхийн аргагүй болсон бөгөөд өөрсдийн хөрөнгө оруулалтаар бий болсон баялаг, бүтээн байгуулалтад өөрсдөө өөрийн хөрөнгө оруулалтдаа давхар түрээс төлөх нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, шударга ёсонд нийцэхгүй тул тухайн эд хөрөнгөнд оруулсан хөрөнгө оруулалтын төлбөр болон хувьчлалын асуудлыг нэг мөр шийдсэн цагт түрээсийн гэрээг шинэчлэх болон төлбөрийн асуудлын ойлгомжгүй байдлыг хариуцагч тал өөрсдөө бий болгосон бөгөөд цаашид энэхүү учир битүүлэг нөхцөл байдал үргэлжлэх нь тухайн компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, аж ахуйн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, бизнесийн эрсдэл хүлээх болсон учраас Иргэний хуулийн дагуу эрх зүйн хамгаалалтыг хэрэгжүүлэх үүднээс шүүхэд хандахад хүргэсэн билээ. Энэ бүхнийг батлах баримтууд энэ хавтас хэрэгт анхааралтай судлан үзэхэд хөдөлшгүйгээр нотлогдох бөгөөд нэг л жишээ дурдахад анх 1998 онд гэрээ байгуулж байхад түрээсийн төлбөр 1 м.кв талбайн хэмжээнд 850 төгрөг байсан бол 2015 онд 10 мянган төгрөг болж өсөж нэмэгдэж болдог харин хөрөнгө оруулалтын үнэ цэнэ өсөж болдоггүй хэвээрээ үлддэг явдал нь хариуцагч талд зах зээлийн зарчим үйлчилж болдог харин нэхэмжлэгч талд үйлчилдэггүй гэсэн арга барил хандлага нь эрх зүйн харилцаанд оролцогчдын хууль шүүхийн өмнө, эрх тэгш байх ёстой байдлыг алдагдуулж буйг дурдах нь зүйтэй билээ. Товчхондоо гэвэл энэ олон жилийн хугацаанд түрээсийн төлбөр 10 дахин нэмэгдэж болдог харин хөрөнгө оруулалтын зах зээлийн үнэ цэнэ тэр хэмжээнд нэмэгдэж болдоггүй гэсэн шүүхийн шийдвэр магадлал нь яагаад ч зах зээлийн нийгмийн харилцаа болон хууль, шударга ёсонд нийцэхгүй зүйл билээ.

4.4. Сөрөг нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч талын зүгээс түрээстэй холбоотой 2008 онд албан ёсоор талууд хүлээн зөвшөөрч бичгээр байгуулсан түрээсийн гэрээ болон урьд нь гарч байсан шүүхийн шийдвэрийг баримтлан 74 сая төгрөгийн түрээсийн төлбөрийг төлөх ёстойг шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад тодорхой нотолгоо баримтаар илэрхийлсэн билээ. 2015.06.15-ны өдөр Захиргааны ерөнхий хууль батлагдсан бөгөөд энэхүү хууль нь 2016.07.01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж хүчин төгөлдөр үйлчилсэн ба хариуцагч тал түрээсийн төлбөртэй холбоотой журмаа Хууль зүйн асуудал эрхэлсэн яаманд бүртгүүлээгүй, улсын нэгдсэн бүртгэлд хамруулаагүй, хуульд заасан захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд бүрэн эхээр нь нийтлүүлнэ гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн тохиолдолд аливаа эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй гэж хууль тогтоогч хуульчилсан учраас нэхэмжлэгч тал түрээстэй холбоотой асуудлаар ямарваа нэг үүрэг, хариуцлага хүлээхгүй гэсэн хуулийн заалтыг баримталж мэтгэлцээнд үүнийгээ хангалттай нотолсон байхад анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 зүйлд заасан шүүх албан ёсоор нийтэлсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ гэсэн хуулийн заалтыг баримтлаагүй Захиргааны ерөнхий хуулийг дагаж мөрдөхгүй, зөрчсөн байхад зориуд хариуцагч талд ашигтайгаар шийдвэрлэж байгаа явдал бол шүүх Иргэний хууль болон Захиргааны ерөнхий хуулийг нэг мөр зөв хэрэглэх сонирхолгүй, огт хэрэглэж өгөхгүй байгаа нь хариуцагч талд давуу байдал олгож байгаа нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдаж нэхэмжлэгч тал ялгаварлан гадуурхагдаж буй нөхцөл байдал үүссэнийг үгүйсгэх аргагүй билээ. Хариуцагч тал 2016.07.01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж буй Захиргааны ерөнхий хуулийн хэм хэмжээ, заалтуудыг хэрэгжүүлээгүй гэдэг нь тодорхой нотлох баримт болох Хууль зүйн, дотоод хэргийн яамны лавлагаагаар тогтоогдож байгаа тул хуулийн 67.3 зүйлийг баримтлан тухайн хуулийн шаардлагыг хангаагүй зөрчсөн учраас 2016.07.01-ний өдрөөс хойш түрээсийн төлбөртэй холбоотой сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хууль зөрчсөн тул эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй тул сөрөг нэхэмжлэлийн төлбөрийг төлөх ёсгүй хууль зүйн үндэслэлтэй гэдгийг Захиргааны ерөнхий хуульд тодорхой хуульчилсан хариуцагч талд Захиргааны ерөнхий хууль үйлчлэх ёсгүй мэтээр хандаж шүүхийн шийдвэр гарсан нөхцөл байдлыг хяналтын шатны шүүх онцгой анхааралдаа авч хуулийг нэг мөр дагаж мөрдүүлэх ёстой гэж үзэж байна. Товчхондоо шүүх гагцхүү хуулийг баримталж, даган мөрдөж шударга ёсыг хангаж шийдвэр гаргах ёстой байтал хариуцагч талын илт хууль зөрчсөн, буруутай үйл ажиллагааг нуун дарж зөвхөн тэдэнд үйлчилж иргэд, аж ахуйн нэгжийг хохироож болохгүй учраас энэ хэргийг шийдсэн шүүгч нарын эрх зүйн мэдлэг, чадвар хэр зэрэг байгааг энэхүү шүүхийн шийдвэр илчлэх бөгөөд албан ёсны гэрээтэй, бодит хөрөнгө оруулалт хийгдсэн, барилгыг бүрэн шинэчлэн баялаг бүтээсэн нь тодорхой байхад 20 жилийн өмнө оруулсан 477 сая төгрөгийг хангаж шийдэж харин тухайн барилгыг барьсныхаа төлөө түрээсэнд 664 сая төгрөг төлөх ёстой гэж шийдэж байгаа шүүгч нар зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, ялгаварлан гадуурхсан, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хууль болон Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчим, заалтуудыг илт зөрчин нэхэмжлэгч талын эрх ашгийг хохироосон хууль бус шийдвэр гаргасан учраас Эрүүгийн хуулийн 21.14 зүйлд заасан “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах" гэмт хэргийн шинжтэй илт хууль бус шийдвэр гэж хуульчийн хувьд үзэж байна.

4.5. Шүүхээр маргааныг хянан шийдвэрлэх 3 жил орчмын цаг хугацаанд анхан шатны шүүхийн тогтоолоор хийгдсэн тухайн объект, хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоосон “Цэгц-Очир” ХХК-ийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт эцэслэн гарч хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн дагуу тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитой тогтоосон байхад анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.4-т заасан “Засан сайжруулалтын улмаас эд хөрөнгийн үнэ цэнэ нэмэгдсэн бол уг эд хөрөнгийг буцааж өгөх үеийн засаж сайжруулалтын үнэлгээгээр шаардлагын хэмжээг тодорхойлно” гэсэн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх хүлээн зөвшөөрч магадлалд өөрчлөлт оруулсан боловч Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.4-т заасан хуулийн шаардлагыг бүрэн хангаагүй ба сөрөг нэхэмжлэл нь Иргэний хууль болон Захиргааны ерөнхий хуулийг илт зөрчсөн байхад хариуцагч талд давуу байдал олгосон нь шүүгч гагцхүү хуульд захирагдана гэсэн Үндсэн хуулийн зарчим, хэм хэмжээг баримтлаагүй гэж үзэж байна.

4.6. Хууль зүйн дүр зургийн тухайд: Нэхэмжлэлийн шаардлага бүрэн хэмжээгээр хангагдах ёстой хууль зүйн үндэслэл нь дараах хуулийн хэм хэмжээ, зохицуулалтаар тодорхойлогдоно. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд “Иргэний эрх зүйн хамгаалалт”, Иргэний хуулийн 13 дугаар зүйлд “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль болон гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ.”, Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хэрэв зөрчвөл Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.4-т “Засан сайжруулалтын улмаас эд хөрөнгийн үнэ нэмэгдсэн бол уг эд хөрөнгийг буцааж өгөх үеийн засан сайжруулалтын үнэлгээгээр шаардлагын хэмжээг тодорхойлно.” гэж хуульд тодорхой, хэнд ч ойлгомжтой бичсэн байхад анхан шатны шүүх 2004 оны хөрөнгө оруулагчийн гэрчилгээнд байгаа 477,304,107 төгрөгийн үнийн дүнгээр тооцож шийдвэр гаргаж байгаа явдал бол энэхүү хуулийн заалтыг зөрчсөн, хууль бус шийдвэр гэдэгтэй маргах нь утгагүй зүйл билээ.  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ.”, 318.4-т “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.”, 318.5-д “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ.”, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д “үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй”, энэ хуулийн 497 дугаар зүйлд гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэлийг заасан. Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлд захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхийг заасан ба энэ хуулийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ.”, 67 дугаар зүйл. “Захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болох” 67.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д бүрэн эхээр нь нийтлүүлнэ. 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ.”, 67.3-т “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хуулийн 67.4-т “Хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс үүсэх үр дагаврыг захиргааны хэм хэмжээний акт гаргасан хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага хариуцна.”, 67.5-д “Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн, хүчин төгөлдөр болсон захиргааны хэм хэмжээний актыг бүрэн эхээр нь эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан болон баталсан байгууллагын цахим хуудсанд байршуулна.” 67.6-д “Захиргааны хэм хэмжээний актыг үндэслэл болгох, хэсэгчлэн нийтлэх болон байгууллагын албан ёсны цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулахдаа улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн он, сар, өдөр, дугаарыг заана.” гэж заасан.

4.7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүнийг үндэс угсаа ... хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана “ гэсэн хуулийн заалт, хэм хэмжээ, зарчмыг шүүгч нар зөрчин хариуцагч талын төлөх ёстой мөнгөн төлбөрийг их хэмжээгээр бууруулж харин авах ёстой гэсэн мөнгөн төлбөрийг зориуд ихэсгэн тооцож **** иргэдийн **** хурлын талд мөнгөн төлбөрийг ашигтайгаар тооцон бодож гаргаж шийдэж байгаа үйл ажиллагаа нь энэхүү хуулийн заалтыг хэрхэн хууль бусаар хэрэгжүүлсэн гэдгийг харуулж байгаа ба хуулийн зарчим заалтыг ямар байдлаар мушгин тайлбарлаж, бусдад давуу байдал олгож илт нэг талыг баримталсны нотолгоо билээ. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “Үнэ цэнэ” гэж хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд тогтоосон хөрөнгийн үнэлгээний зүйлийн тухайн үеийн мөнгөөр илэрхийлэгдэх үнийн дүнг”, хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ.”, 10.7-д “Шүүх хуулиуд хоорондоо зөрчилтэй буюу хууль шударга бус, эсхүл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш гэсэн үндэслэлээр хуулийн хэм хэмжээг хэрэглэхээс татгалзаж болохгүй. Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэхээс татгалзаж байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль бус гэдгийн нэг л жишээ билээ. Үндсэн хуулийн 49.1 зүйлд: "Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж заасан. Нэхэмжлэгч тал 1998.08.01-ний өдөр байгуулсан “Түрээсийн барилгад их засвар хөрөнгө оруулалт хийлгэх тухай байгуулсан гэрээ”-г бүрэн хангаж хэрэгжүүлсэн тул “ ****” ХХК-ийн санхүүжилт, хөрөнгө оруулалтаар бий болгосон баялаг, эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нийт үнэ цэнийг тооцсон бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлт болон тухайн гэрээний 2.4-т, 2.5 дахь заалтуудыг баримтлан Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.4-т заасан хэм хэмжээ, зохицуулалтыг бүрэн гүйцэд хэрэгжүүлж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж сөрөг нэхэмжлэл нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн учраас түрээсийн үлдэгдэл төлөх ёстой 74 сая төгрөгийг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасны дагуу магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хууль, шударга ёсыг хэрэгжүүлж өгнө үү” гэжээ. 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунсувд, өмгөөлөгч А.Нарантуяа нар хамтран гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.4-т “Засан сайжруулалтын улмаас эд хөрөнгийн үнэ нэмэгдсэн бол уг эд хөрөнгийг буцааж өгөх үеийн засан сайжруулалтын үнэлгээгээр шаардлагын хэмжээг тодорхойлно. Энэ тохиолдолд шаардлагын үнийн дүн нь эд хөрөнгийн үнийн болон ашгийн нийлбэрээс хэтрэхгүй” гэсэн заалтыг баримталж 477,304,107 төгрөг гэснийг 2,010,683,200 төгрөг гэж нэмж өөрчилсөн нь уг хуулийн заалтад заасан шаардлагын үнийн дүн нь эд хөрөнгийн үнийн болон ашгийн нийлбэрээс хэтрэхгүй гэж заасан заалттай зөрчилдөж байна гэж үзэж байна. Засгийн газрын 2016 оны 193 дугаар тогтоол, Сангийн сайдын 2018 оны 207 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу санхүүгийн тайлангийн зориулалтаар дахин үнэлгээг хийхэд 2018.12.31-ний өдрийн байдлаар “Урт цагаан” үйлчилгээний төвийн нийт барилгын үнэ цэнийг 1,381,681,740 төгрөгөөр үнэлсэн байгаа албан ёсны үнэлгээтэйгээр бүртгэлийн баримтад тусгагдсан байгаа. Энэ үнэлгээг мөн мэргэжлийн үнэлгээний “Ю Би Пропертиз” ХХК-ийн нягтлан шалгалт хийсэн дүгнэлтээр баталгаажсан байгаа, үүнээс “ ****” ХХК-ийн 2, 3-р блокт 20 жилийн өмнө хийгдсэн 477,304,107 төгрөгийн хөрөнгө оруулалтад жил бүр элэгдэл хорогдол тооцоод одоо 161,761,239 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа асуудлыг, мөн шаардлагын хэмжээ нь ашгийн нийлбэрээс хэтрэхгүй,... гэж заасан зүйлийг баримтлах нөхцөлд нэхэмжлэгчийн ашгийг үнэлгээний компани болон шүүх хэрхэн тооцож 2,010,683,200 төгрөгөөр нэхэмжлэгчийн шаардлагыг тооцож гаргаж байгаа нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

5.1. Нэхэмжлэгч нь шүүхэд анх 2017.08.24-ний өдөр 3,065,000,392 төгрөгийн хохирлыг барагдуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх явцад шаардлагаа шинжээчийн дүгнэлтийн дагуу нэмэгдүүлж ирсэн болно. Анхан шатны шүүх 1998 оны “Түрээсийн барилгад их засвар хөрөнгө оруулалт хийлгэх тухай байгуулсан гэрээ”-ний 2.6-д заасан нөхцөл, болзол бий болоогүй нь хариуцагч талын гэрээний үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл гэж үзэх боломжгүй, хариуцагч талын гэрээний үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч талд нийт 3,618,476,842 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх шалтгаант холбоо хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Мөн хэрэгт, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Худалдааны гудамжинд “Урт цагаан” үйлчилгээний төвийн 2, 3 дугаар блокийн барилгад “ ****” ХХК-аас 2004 онд их засвар, шинэчлэл хийж 477,304,107 төгрөгийн хөрөнгө оруулалтын өнөөгийн үнэ цэнийг, шинжээч “Гэрэгэ Эстимэйт” ХХК-ийн 2018.07.09-ний өдрийн дүгнэлтээр 3,418,431,730 төгрөгөөр “Тэнгэрийн гэрэл” ХХК-ийн 2018.05.08-ны өдрийн дүгнэлтээр 2,010,683,200 төгрөгөөр “Цэгц-Очир” ХХК-ийн 2019.11.25-ны өдрийн дүгнэлтээр 4,095,786,949 төгрөгөөр тус тус үнэлсэн шинжээчийн дүгнэлтүүд, нэмэлт дүгнэлт авагдсан, эдгээр шинжээчийн дүгнэлтүүд нь үнэлгээний зах зээлийн орлогын, өртгийн хандлагын аргад тулгуурлан үнэлгээг гаргасан боловч “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгын нэг хэсэг болох түрээсийн зүйлийг засан сайжруулахад зарцуулсан хөрөнгийг бодитоор үнэлсэн гэж үзэхэд учир дутагдалтай, хоорондоо зөрүүтэй гэж дүгнэж шийдвэрээ гаргасан нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн барилга байгууламжид өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тодорхой хэмжээний зардал гаргаж, их засвар хийж, үр дүнд нь ашиглаж, үр шимийг нь хүртэж ирсэн, их засварын ажлыг Өмчийн газраас хөрөнгө шаардахгүйгээр хийж гүйцэтгэнэ гэж эхнээсээ тохиролцсон тухай 1998 оны 4 тоот гэрээн дээр ч тусгасан байгаа бөгөөд 20 гаруй жилийн хугацаанд ашиг шимээ хүртэж ирсний эцэст ямар нэгэн элэгдэл, хорогдол тооцолгүйгээр анхны оруулсан засварын зардлаа 10 дахин нугалж нэмэгдүүлсэн үнийн дүнгээр шаардаж байгаа асуудлыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байгаа нөхцөлийг шүүх анхаарч үзэн магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ. 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо:“...давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь “ ****” ХХК-ийн нэхэмжлэлийн дүн болох 4,095,780,949 төгрөгийн хэд нь Урт цагаан төвийн 2, 3 дугаар блокийн үнэ, хэд нь засварын ажилд оруулсан хөрөнгө оруулалт гэдэг нь тодорхойгүй байгаа бөгөөд Урт цагааны 2, 3-р блокт оруулсан гэх хөрөнгийн хэд нь засвар үйлчилгээнд, бараа, материалын зардалд зарцуулсан талаарх нэгж зардлын үнэ зэрэг нь баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна.   **** өмчийн газар /тухайн үеийн нэрээр/ болон Си-А-Ти /Одоогийн ****/ ХХК-ийн 1998.07.14-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээний 3.2-т “Түрээслэгч барилгын ашиглалтын үйл ажиллагаатай холбогдсон бүх зардлыг хариуцна. Энэ тухайд түрээслүүлэгчээс ямарваа хөрөнгө шаардахгүй”, мөн 3.3-т “Үйлчилгээний дэвшилт хэлбэр нэвтрүүлэх, ажлын байрны зохион байгуулалтыг сайжруулах, барилгын дотор, гадна тохижилт, барилга байгууламжийн урсгал засвар, харуул хамгаалалт, орчны цэвэрлэгээ, зэргийг түрээслүүлэгч, эрх бүхий удирдах байгууллага, хууль хяналтын болон олон улсын байцаагч нараас тавьсан шаардлагын дагуу тогтоосон хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх бөгөөд энэ ажилтай холбогдон гарах зардлыг бүрэн хариуцахаар түрээслэгчийн эрх, үүрэгт тусгасан байна. Энэхүү гэрээний заалтын дагуу “ ****” ХХК-ийн түрээсийн байранд оруулсан хөрөнгийн зардлыг нийслэлээс нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлийг шүүх анхааран үзэж, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье.” гэжээ.

ХЯНАВАЛ: 

7. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунсувд, Х.Батсайхан, өмгөөлөгч А.Нарантуяа нарын “...магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх...” гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Хатанбаатарын гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

8. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасныг баримтлан хариуцагч **** **** **** хурлаас 477,304,107 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ ****” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,618,476,842 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ ****” ХХК-аас 664,051,842 төгрөгийг гаргуулан хариуцагч **** **** **** ****д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 465,353,658 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д... гэснийг ...94 дүгээр зүйлийн 94.4-т... гэж, ...477,304,107... гэснийг ...2,010,683,200... гэж, ...3,618,476,842... гэснийг ...2,085,097,749... гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн 4 дэх заалтын ...нэхэмжлэгчээс 2,440,000 төгрөг, хариуцагчаас 2,240,000 төгрөгийг... гэснийг ...нэхэмжлэгчээс 2,484,331 төгрөг, хариуцагчаас 2,395,669 төгрөгийг... гэж, ...нэхэмжлэгчээс 1,500,000 төгрөгийг, хариуцагчаас 1,500,000 төгрөгийг... гэснийг ...нэхэмжлэгчээс 1,527,253 төгрөг, хариуцагчаас 1,472,747 төгрөгийг... гэж, ...нэхэмжлэгчээс 2,500,000 төгрөг, хариуцагчаас 2,500,000 төгрөгийг... гэснийг ...нэхэмжлэгчээс 2,545,421 төгрөг, хариуцагчаас 2,454,579 төгрөгийг гэж... тус тус өөрчилжээ. 

9. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтаас хэргийн үйл баримтыг зөрүүтэй тогтоосны улмаас Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.4-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. 

Учир нь давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.6-д заасан нөхцөл хэрэгжих боломжгүй буюу Урт цагаан үйлчилгээний төвийн 2, 3-р блок хувьчлагдахгүй болсон үйл баримтын тухайд талууд маргаагүй гэж зөв дүгнэсэн атлаа “ ****” ХХК-ийг их засвар, засан сайжруулалтын улмаас эд хөрөнгийн үнэ нэмэгдсэн бол уг эд хөрөнгийг буцааж өгөх үеийн засан сайжруулалтын үнийг шаардах эрхтэй хэмээн дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. 

10. Нэхэмжлэгч “ ****” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Чингэлтэй дүүргийн дүүргийн 3 дугаар хороо, Худалдааны гудамж, Урт цагаан үйлчилгээний төвийн 2, 3 дугаар блокод оруулсан хөрөнгө буюу бусдын эд хөрөнгийг засан сайжруулж шинэ өмч хөрөнгө бий болгосон зардалд 4,095,780,949 төгрөг гаргуулах ...” гэж тодорхойлсон байна. 

10.1. Хариуцагч **** **** **** **** “...шүүхээс томилогдсон шинжээч нар 1-2 тэрбум төгрөгийн зөрүүтэй дүгнэлтүүд гаргасан нь бодит байдалд нийцэхгүй, хамгийн сүүлд дүгнэлт гаргасан “Цэгц-Очир” ХХК нь маргааны зүйл болох Урт цагаан үйлчилгээний төвийн 2, 3 дугаар блокийн барилгад 20 жилийн өмнө хийсэн хөрөнгө оруулалтын дүнг одоогийн зах зээлийн үнэ нь 4 тэрбум төгрөг гэж тооцоолон, элэгдэл хорогдлын дүнг тусгайлан тодорхойлдоггүй гэх мэтээр янз бүрийн дүгнэлт хийж бодит байдлыг үнэн зөвөөр тодорхойлж чадаагүй учир уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй, Засгийн газрын 2016 оны 193 дугаар тогтоол, Сангийн сайдын 2018 оны 207 дугаар тушаалаар баталсан аргачлалын дагуу санхүүгийн тайлагналын зориулалтаар дахин үнэлгээг хийхэд 2018.12.31-ний өдрийн байдлаар Урт цагаан үйлчилгээний төвийн нийт барилгын үнэ цэнийг 1,381,681,740 төгрөгөөр үнэлэгдсэн нь “Ю Би Пропертиз” ХХК-ийн үнэлгээний нягтлан шалгалт хийсэн дүгнэлтээр баталгаажсан, 477,304,107 төгрөгийн хөрөнгө оруулалтад жил бүр элэгдэл хорогдол тооцоход одоо 161,761,239 төгрөгийн үлдэгдэл үлдсэн, түрээсээр эзэмшсэн барилгынхаа зохих хэсэгт их засвар хийж хөрөнгө оруулсан, түүнийгээ 20 жил өөрөө ашиглаж үр шимийг нь хүртсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй. ...2013 оноос 2019 оныг дуустал хугацааны түрээсийн төлбөр, алдангид нийт 1,129,405,500 төгрөгийг гаргуулах...” тухай сөрөг нэхэмжлэл гарган мэтгэлцжээ. 

10.2. Зохигчийн хооронд эд хөрөнгийг засан сайжруулалтын улмаас эд хөрөнгийн үнэ нэмэгдсэн бол уг эд хөрөнгийг буцааж өгөх үеийн засан сайжруулалтын үнэлгээгээр шаардах эрхтэй болон түрээсийн төлбөрийн зарим хэсгийг төлөх эсэх нь маргааны зүйл болжээ. 

11. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ гэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ. Тодруулбал: 

“ ****” ХХК-ийн нэхэмжлэлийн талаар:

12. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 196 дугаар зүйлийн 196.1.2-т тус тус зааснаар хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар шүүхээс талуудын хүсэл зоригийг тайлбарлаж, хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийдэг. 

13. “Си-А-Ти групп” ХХК нь **** Засаг даргын дэргэдэх өмчийн газар /тухайн үеийн нэрээр/-тай 1998.07.14-ний өдөр 58 тоот түрээсийн гэрээг байгуулж, Чингэлтэй дүүргийн Худалдааны гудамж дахь Чингэлтэй дүүргийн ахуй үйлчилгээний төвийн барилгын 2, 3 дугаар блокийг газрын хамт үйлчилгээний зориулалтаар 1 жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцон, улмаар 1998.07.20-ны өдөр түрээсийн зүйлийг түрээслэгч “Си-А-Ти групп” ХХК-д хүлээлгэн өгч, акт үйлдсэн байна. Энэ талаар талууд маргаагүй болно. 

Хоёр шатны шүүхийн Си-А-Ти групп” ХХК-ийн маргаан бүхий барилгад оруулсан хөрөнгийг “ ****” ХХК-ийн балансад шилжүүлсэнтэй холбоотойгоор түрээсийн зүйлтэй холбогдох эрх, үүрэг “ ****” ХХК-д шилжсэн, **** **** **** **** бусдын эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын хүрээнд өөрийн өмчлөлийн зүйлсээ эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй талаар хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

13.1. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд Худалдааны гудамж-2005 төслийн хүрээнд зарлагдсан сонгон шалгаруулалтад түрээслэгч “Си-А-Ти групп” ХХК ялагч болсноор 1998.08.01-ний өдөр 4 тоот түрээсийн барилгад их засвар хөрөнгө оруулалт хийх тухай гэрээг **** Засаг даргын дэргэдэх өмчийн газартай байгуулсан байна. 

Түрээсийн барилгад их засвар хөрөнгө оруулалт хийх тухай 1998.08.01-ний өдрийн 4 тоот гэрээгээр Б тал буюу “Си-А-Ти групп” ХХК хариуцагчийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, Худалдааны гудамжинд байрлах, Урт цагаан үйлчилгээний төвийн Б, В корпусыг А тал буюу **** Засаг даргын дэргэдэх өмчийн газрын батлуулсан зураг төслийн дагуу Худалдааны гудамж-2005 төсөлтэй уялдуулан шинэчлэн засварлаж, тохижуулан орчин үеийн шаардлагад нийцсэн тохижилт үйлчилгээ бүхий контор, ресторан болгон өөрчлөх зорилгоор барилгад өөрийн хөрөнгөөр их засварын ажлыг хийж гэрээнд заасан хугацаанд А талд хүлээлгэн өгөх, засварын ажлыг дуусаж барилга ашиглалтад орсон өдрөөс эхэлж түрээсийн төлбөрийг төлөх, А тал нь уг барилгын их засварын ажилд зарцуулсан хөрөнгийг эргүүлж төлөгдөх хугацаанд барилгыг эзэмших Б талын эрхийг хөндөхгүй байх, гэрээний талуудаас хамааралгүйгээр хуульд заасан бусад зайлшгүй шалтгаанаар уг барилгыг дурдсан хугацаанаас өмнө буцаан авахад хүрвэл их завсарт гарсан зардлын төлөгдөөгүй үлдэгдлийг төлж Б талыг хохиролгүй болгох, үйлчилгээний барилга хувьчлагдах тохиолдолд Б талд тэргүүн ээлжид худалдан авахад нь туслалцаа үзүүлэх үүргийг тус тус хүлээсэн байна. 

13.2. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3-т “хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтыг өөрчлөх буюу засахгүй байх”, 1998.07.14-ний өдрийн 58 тоот түрээсийн гэрээний 3.4-т “Түрээслэгч түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр түрээслэн авсан хөрөнгийн /барилга байгууламж, ажлын байр/ гадна тал болон дотоод төлөвлөлтөд өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулалт хийх, барилгад өргөтгөл шинэчлэлт хийхийг хориглоно”, 1998.08.01-ний өдрийн 4 тоот түрээсийн барилгад их засвар, хөрөнгө оруулалт хийлгэх тухай гэрээний 3.2-т “А талаар батлуулсан зураг төслийн дагуу барилгад их засвар хийх ажлыг А талаас хөрөнгө шаардахгүйгээр өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэнэ”, мөн гэрээний 3.7-д “Их засвар, хөрөнгө оруулалтын ажлаа хийж дууссаны дараа А талд хүлээлгэн өгч ажлын гүйцэтгэлийг тухайн үед мөрдөж буй төсвийн суурь үнэлгээгээр, батлагдсан маягтын дагуу гарган өгч баталгаажуулна” 3.8-д “Засварын ажил дуусаж барилга ашиглалтад орсон өдрөөс эхлэн түрээсийн төлбөрийг төлөх болно” гэж тус тус заажээ.

“Си-А-Ти групп” ХХК түрээсийн зүйл болох Урт цагаан ахуй үйлчилгээний төвийн барилгын 2, 3 дугаар блокод засвар, засан сайжруулалт хийхдээ дээрх хууль, гэрээнд заасны дагуу **** Засаг даргын дэргэдэх өмчийн газрын батлуулсан зураг төслийн дагуу Худалдааны гудамж-2005 төсөлтэй уялдуулан өөрийн зардлаар шинэчлэн засварласан буюу хөлслүүлэгч өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн хийц, зохион байгуулалтыг өөрчлөх, засан сайжруулалтыг хийх зөвшөөрлийг хөлслөгчид олгосон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон байна. 

14. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ үргэлжилсэн байх бөгөөд сүүлд 2008.03.03-ны өдрийн түрээсийн гэрээг 2008.12.31-ний өдрийг дуустал хугацаатайгаар бичгээр байгуулж, уг гэрээг Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д зааснаар тухайн нөхцөлөөр сунгагдан үргэлжилсэн талаар **** давж заалдах шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 516 дугаар магадлалаар дүгнэсэн үйл баримтыг анхан шатны шүүх үнэлсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй гэж заасантай нийцжээ. 

15. **** өмчийн ашиглалт, удирдлагын газраас 2020.02.21-ний өдрийн 4/364 тоот албан бичгээр гэрээг цуцлах, үйл ажиллагааг зогсоохоор мэдэгдэл өгөх хүртэл “ ****” ХХК түрээсийн зүйлийг ашиглан эзэмшиж байсан нь зохигчийн тайлбараар нотлогдсон байна. 

Байгуулсан гэрээгээ цуцлах эсэх нь талуудын хүсэл зоригт хамаарах бөгөөд маргаан гарсан тохиолдолд  цуцлагдсан гэж үзэх, хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийж, үр дагаврыг шүүхээс шийднэ.  

Дээрх байдлаас үзвэл энэ тогтоолын 14-т дурдсан талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1, 294.1.2-т заасны дагуу дуусгавар болсон гэж үзнэ. 

16. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д “энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж зохицуулжээ. 

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д “талууд өөрөөр тохиролцоогүй бол хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр хөлслүүлэгч нь өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр шаардах”, мөн  зүйлийн 289.2.6-д “хөлслөн авсан эд хөрөнгөд салгаж болох засан сайжруулалт хийсэн бол гэрээ дуусгавар болоход түүнийгээ салгаж авах” эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Урт цагаан ахуй үйлчилгээний төвийн барилгын 2, 3 дугаар блокийн барилгыг засан сайжруулахад гарсан зардал 477,304,107 төгрөгийг түрээсийн гэрээ дуусгавар болсноор хариуцагчаас шаардах эрхтэй. 

17. Анхан шатны шүүх “... **** **** **** **** 2013.11.28-ны өдрийн 13/49 дүгээр тогтоолоор Урт цагаан үйлчилгээний төвийн барилгыг хувьчлалын жагсаалтаас хасаж шийдвэрлэсэн, 1998.08.01-ний өдрийн 4 тоот түрээсийн барилгад их засвар, хөрөнгө оруулалт хийлгэх тухай гэрээний 2.6-д заасан нөхцөл, болзол бий болоогүй нь хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл гэж үзэх боломжгүй, гэрээний үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх шалтгаант холбоо хэргийн баримтаар тогтоогдоогүй...” талаар хийсэн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

**** **** **** **** Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.4-т зааснаар салгаж үл болох засан сайжруулалтын үнийг төлөхөөс татгалзах эрхтэй хэдий ч нэхэмжлэгчийн Урт цагаан ахуй үйлчилгээний төвийн барилгын 2, 3 дугаар блокийн барилгыг засан сайжруулахад гарсан зардал 477,304,107 төгрөгийн заримыг төлөхөөс татгалзах үндэслэл бүхий нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. 

18. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд түрээсийн гэрээний хүсэл зоригийг зөв тайлбарлаж, талуудын тайлбартай уялдсан байдлаар нь үнэлж хэргийн үйл баримтыг тогтоож, хариуцагчийн үүргийг зөв тодорхойлон 477,304,107 төгрөгийг    **** **** **** хурлаас гаргуулахаар  шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасан зохицуулалт, тэдгээрт заасан ойлголт, шаардлагад нийцжээ. 

**** **** **** хурлын сөрөг нэхэмжлэлийн талаар:

19. **** **** **** **** нь 2013-2018 онуудын 1 жилийн түрээсийн төлбөрийг 1.089,71 м.кв талбайд 102,109,800 төгрөг, 2019 оны түрээсийн төлбөрийг 140,278,200 төгрөгт тооцон 752,937,000 төгрөг, гэрээний 4.8-д зааснаар хугацаа хэтрүүлсэн алдангид 396,468,500 төгрөг, нийт 1,129,405,500 төгрөгийг “ ****” ХХК-аас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

20. Энэ тогтоолын 13-15 дугаарт талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээнүүдийн зүйл, тэдгээрийн хүчинтэй байдал, гэрээ сунгагдсан болон дуусгавар болсон үндэслэлийг дүгнэсэн болно.   

Нэгэнт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд түрээсийн гэрээний үүргийн харилцаа үүссэн учир Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 2008.03.03-ны өдрийн түрээсийн гэрээний 2.3, 4.7-д зааснаар **** **** **** **** түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй. 

21. Талууд Урт цагаан ахуй үйлчилгээний төвийн 2, 3 дугаар блокийн барилгын талбайн хэмжээг талууд 1998.07.14-ний өдөр 58 тоот түрээсийн гэрээний 1.3-т “...630 м.кв талбайтай 2-р блок, 496 м.кв талбайтай 3-р блокийг газрын хамт...” гэж тодорхойлсон байх боловч **** **** **** **** сөрөг нэхэмжлэлдээ 1.089,71 м.кв тооцож нэхэмжилсэн, уг хэмжээнд  “ ****” ХХК түрээсийн төлбөр төлж байжээ. 

**** **** **** хурлын тэргүүлэгчдийн 2010.02.03-ны өдрийн 26 тоот тогтоолоор нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн нэгж талбайн доод үнийг эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр 1 м.кв талбайг 5,500 төгрөгөөр, рестораны чиглэлээр 10,000 төгрөгөөр, агуулахын чиглэлээр 2,000 төгрөгөөр, бусад худалдаа, үйлчилгээний чиглэлээр 7,000 төгрөгөөр тус тус тогтоосон баримт хэрэгт авагдсан байна. 

22. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 480 дугаартай шийдвэрт түрээсийн талбайн хэмжээг 1.089,71 м.кв болохыг тогтоож, жилийн түрээсийн төлбөрт эмийн бөөний төвийн 135.18 м.кв талбайд 8,921,880 төгрөг, агуулахын 57.17 м.кв талбайд 1,372,080 төгрөг, рестораны үйлчилгээний 456.6 м.кв талбайд 54,792,000 төгрөг, конторын зориулалттай 440.76 м.кв талбайд 37,023,840 төгрөг, нийт 102,109,800 төгрөгт тогтоосон байх тул дахин нотлох шаардлагагүй. 

23. Анхан шатны шүүх 2008.03.03-ны өдрийн түрээсийн гэрээний 4.1-д “түрээсээр эзэмшүүлж хөрөнгийн түрээсийн төлбөрийг **** өмчийн харилцааны газраас тогтоосон жишиг үнийг баримтлан тохирно”, 4.6-д “...түрээсийн төлбөрийг зах зээлийн ханшийг үндэслэн жил бүр шинэчлэн тогтооно” гэж харилцан тохиролцсон боловч талууд 2019 онд түрээсийн төлбөрийг нэмэгдүүлж, өөрчилсөн талаар баримтгүй байх тул 2019 оны түрээсийн төлбөрийг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт тусгагдсанаар тогтоосон нь үндэслэлтэй болжээ. 

24. Хэрэгт авагдсан ХААН банкны 2015.01.04, 2017.05.18-ны өдрийн мөнгөн шилжүүлэг, Худалдаа хөгжлийн банкны 2013.10.04-ний өдрийн төлбөрийн даалгавар, 2014.12.09-ний өдрийн орлогын ордер,  Улаанбаатар хотын банкны 2013.12.23, 2015.07.22, 2015.09.03, 2015.11.11, 2016.04.05, 2016.11.02, 2016.11.28, 2017.03.09-ний өдрийн орлогын мэдүүлэг зэрэг баримтуудаар “ ****” ХХК-аас 2013.10.04-ний өдрөөс 2017.08.09-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн гэрээний төлбөр 50,716,758 төгрөг төлсөн байх бөгөөд анхан шатны шүүх уг төлбөр, талууд түрээсийн гэрээг цуцалсан нөхцөл байдалд үндэслэж, **** **** **** **** түрээсийн төлбөр шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, тасалдсан гэж дүгнэснийг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

25. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 2008.03.03-ны өдрийн түрээсийн гэрээний 4.5, 4.7-д заасны дагуу “ ****” ХХК нь 2013-2019 оныг дуустал хугацааны түрээсийн төлбөрт нийт 714,768,600 төгрөг төлөх үүрэгтэйгээс 2013.10.04-ний өдрөөс 2017.08.09-ний өдрийг хүртэл хугацаанд түрээсийн төлбөрт төлсөн 50,716,758 төгрөгийг хасаж тооцон 664,051,842 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.   

26. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунсувд, Х.Батсайхан, өмгөөлөгч А.Нарантуяа нар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх агуулга бүхий гомдлыг хяналтын журмаар гаргасан, түүнчлэн зохигчийн хэн аль нь нөхөн төлүүлэх шүүхийн зардлын хэмжээнд гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлд дурдсан алдангийг хэрэгсэхгүй болгосон, шинжээчийн ажлын хөлсийг талуудад хуваарилан шийдвэрлэсэн байдалд хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй юм. 

27. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэн, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунсувд, Х.Батсайхан, өмгөөлөгч А.Нарантуяа нарын “...магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх...” гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Хатанбаатарын гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. **** Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1900 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/01239 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунсувд, Х.Батсайхан, өмгөөлөгч А.Нарантуяа нарын гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Хатанбаатарын гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,903,697.96 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

  

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ЭРДЭНЭСУВД 

                                    ШҮҮГЧИД                                                         Н.БАЯРМАА 

                                                                                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                                              Б.МӨНХТУЯА

                                                                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ