Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2014 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0123

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 171/2014/0132/Э/

 

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах,

Хохирогч ***

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт  *** т холбогдуулан яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн 201409000273 тоот эрүүгийн хэргийг 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

           

Шүүгдэгчèéí  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *** өдөр *** төрсөн, ***  нас ***  бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, ***  тоотод оршин суух, *** ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай,  

 

Шүүгдэгч *** нь  2014 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ***  иргэн А*** ийн гэрт хууль бусаар нэвтэрч Lenovo маркийн зөөврийн компьютерыг шунахайн сэдэлтээр хулгайлж 600 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2014 оны 03 дугаар сарын 30-ны өдөр манай сургуулийн волейболын тэмцээн болсон. 12 цаг 30 минутын үед тэмцээн завсарлаад дараачийн тэмцээн болох гэж байхад би дотуур байр луу дотор нь хүүхдүүд байхгүйг мэдээд түлхүүрээр нь онгойлгож ороод компьютерыг нь авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү”гэв.

Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ... Би *** йн утсыг 2014-03-21-ны өдөр гуйж аваад хаячихсан юм. Тэр хүүхэд надаас утсаа нэхээд байсан юм. Тэгээд ***  над руу залгаад байхаар нь би  ***ийн ***тоотод байранд орж зөөврийн компьютерыг авах санаа төрсөн. *** ийн гэрийнх нь 1 түлхүүр надад байдаг юм. Өнгөрсөн жил *** тай нийлдэг байсан юм. Тэднийхээр дандаа ордог байсан. нэг өдөр би гэрийнх нь түлхүүрийг авч яваад мартаад тэр чигээрээ өгөөгүй байсан юм. Тэр түлхүүрээр 2014-03-30-ны өдөр  ***ийн гэрт нь орж зөөврийн компьютер, гар цэнэглэгчийг нь авч тэнд байсан хар шартай цүнхэнд нь хийж авч явсан. Тэгээд авч гараад Баянмонгол орсон. Буудал манай найз Мандах хамгаалагч хийдэг юм. Т¿¿íä зөөврийн компьютер ээ хадгалуулсан. Хулгайлж авсан талаараа хэлээгүй, хүүхдийнх гэж хэлсэн. Маргааш авна гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2014 оны 3 дугаар сарын 31-ний орой 19 цагийн үед Мандахаас зөөврийн компьютер ээ авч Ихэр могой худалдааны төвийн ченж  гэх өндөр, махлаг ахад 150.000 төгрөгөөр зарсан. Тэгээд маргааш нь *** д утасны мөнгө гэж 150.000 төгрөг өгсөн юм.  ***ийн гэрийн хаалгыг түлхүүрээр онгойлгож орсон юм.” гэх мэдүүлэг /хэргийн 28-29 дэх тал/

Насанд  хүрээгүй  хохирогч  *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2014 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн өглөө 08 цагт 18-р сургууль дээр манай сургуулийн гар бөмбөгийн тэмцээн болсон юм. Сүүлийн тоглолт 12 цагийн үед болсон. Тэгээд тоглох үед *** байхгүй болчихсон байсан. Манай баг  хожигдсон учир хамт амьдардаг *** бид 14 цагийн үед гэртээ харьсан. Тэгээд гэртээ ороод кино үзэх гээд зөөврийн компьютер ээ авах гэхэд байхгүй болчихсон. Тэгээд би цагдаад хандсан.  Манай нөгөө ангийн *** байж байгаад 12 цагийн үед сүүлийн тоглолт болох үед байхгүй болчихсон байсан. Бас өнгөрсөн жил зугаалгаар явах үед миний гэрийн түлхүүр алга болж байсан. Маргааш нь хичээлдээ явчихаад хичээлийн дундуур гэр рүүгээ харихад гэрт *** байж байсан. Яаж орсныг асуухад *** зугаалган дээр чи өөрөө надад түлхүүрээ өгсөн биз дээ гэж хэлсэн. Тэгээд ***аас түлхүүрээ буцааж авч байсан. Тэр үед *** гэрийн түлхүүр олшруулсан байх. Компьютер алддаг өдөр гэрийн хаалга эвдээгүй түлхүүр тааруулж орсон байсан. Леново маркийн хар өнгийн  компьютер байсан. “ гэх мэдүүлэг /хэргийн  21 дэх тал/,

 

Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн“ 2014-03-30-ны өдрийн 12 цагаас 13 цагийн хооронд намайг гэртээ  цонхоороо хараад байж байхад ***  байрны урдуур явж байсан. Тухайн үед би түүнийг тэмцээнд ороогүй юм болов уу юу хийж яваа юм бол гэж бодсон. Тэгээд хаалгаа онгойлгоод харахад Ганбаатар орж ирэхгүй байсан. Тэгэхээр  нь  би  дээд  давхарт  хамаатны  айл  байдаг юм болов уу гэж бодоод тоогоогүй орхисон юм. *** тухайн үед улаан малгайтай цамц, саарал өнгийн өмдтэй явж байсан. *** манай сургуулийн нөгөө ангийн хүүхэд байгаа юм. Хараад танина. Байнга өмсдөг улаан малгайтай цамц, саарал өмдөө өмсчихсөн явж байсан. Ганбаатар байр руу орж байхыг нь харсан. Гарахыг хараагүй” гэх мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/,

 

Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ 2014-03-30-ны өглөө 07 цаг 30 минутын үед *** бид 2 гэрээсээ хамт гарсан. Учир нь 18-р сургууль дээр гар бөмбөгийн тэмцээн эхлэх байсан юм. Тоглож дуусчхаад дараагийн тоглолтоо хүлээгээд яг тоглох болоход *** алга болчихсон. Тэгээд тоглолт дуусаад ***  бид хоёр 14 цагийн орчим гэртээ ирэхэд *** ийн  компьютер алга болчихсон байсан.  Тухайн өдөр Ганбаатар улаан малгайтай цамц, саарал биеийн тамирын хувцас ягаан пүүзтэй байсан” гэх  мэдүүлэг  /хэргийн  21 дэх тал/,

 

 Гэрч  *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ Би он сар өдрийг нь санахгүй байна. *** р Баян Монгол зочид  буудалд  намайг  ээлжийн хамгаалагчаар ажилд орсны дараа ажил дээр 15-16 цагийн орчимд *** хар өнгийн цүнхтэй нөүтбүүк надад өгөөд буудлын текний ард хийсэн тэгэхээр нь юу юм бэ гэсэн чинь нөүтбүүк маргааш ирж авна гэж хэлж тавьчхаад яваад өгсөн. Тэгээд маргааш нь ***  ажилдаа гарах ёстой байсан чинь ирэхгүй болохоор би үргэлжлүүлээд гарахад 14 цагийн үед *** ирээд нөүтбү¿кээ аваад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 48 дахь тал/,

 

Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ Одоогоос бараг 2 сарын өмнө шиг санаж байна. Би ***  могойн гар утас худалдааны төвд ажил  дээрээ  байж  байхад  танихгүй 20 орчим насны залуу ирээд  сургалтын төлбөрөө үрчихсэн юм. Мөнгө хэрэг болоод байна. Түр хугацаанд энэ компьютерыг тавиад төлбөрөө өгөх гэсэн юм, түр тавиад мөнгө зээлье гэсэн, тэгээд бид 2 ярилцаад  би тэр Lenovo маркийн хар өнгийн  нөүтбүүкийг  нь аваад тэр залууд 150,000  төгрөг өгөөд явуулсан. Тэр залуу компьютер ээ надад үлдээгээд 7 хоногийн дотор эргэж ирж авна гээд явсан. Түүнээс хойш ирж аваагүй 1 сар гаран болсон. Би эргүүлж авна гээд явсан болохоор заралгүй өөрөө хэрэглэж байсан. Тэгээд 1 сарын дараа нөгөө залуу ирээд 170,000 төгрөг надад өгөөд компьютер ээ буцаагаад аваад явсан. “ гэх мэдүүлэг /хэргийн 46-47 дахь тал/

Эд зүйлд хохирлын үнэлгээ тогтоосон баримт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч *** нь  2014 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ***  тоотод оршин суух иргэн ***ийн гэрт хууль бусаар нэвтэрч ***ийн Lenovo маркийн зөөврийн компьютерийг шунахайн сэдэлтээр хулгайлж 600 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөрөнгө хураахгүйгээр ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

  

Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин саанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч *** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгөтэй камерын бичлэг бүхий 1 ширхэг СД-г  устгахаар шийдвэрлэх  зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** г орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ***т  эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ***т оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй *** хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил /хоёр/  жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн  хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, зааснаар тэнсэгдсэн ялтан ***т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэгийг хуулбарласан  1 ширхэг сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Эрүүгийн хэрэгт хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

  

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэðүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Т.ЭНХЖАРГАЛ