Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0124

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 007/2014/0135/Э

 

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батболд,

Улсын яллагч Б.Сүрмандах

Хохирогч ***  

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт *** д холбогдуулан яллагдагчаар татсан тогтоол үйлдэж ирүүлсэн 201409000346 тоот эрүүгийн хэргийг 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** , *** ний өдөр *** т төрсөн, ***  настай, дээд боловсролтой, бизнес удирдлага мэргэжилтэй,  

Шүүгдэгч *** нь 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө 01 цаг 10 минутын үед Дархан сум 11 дүгээр баг, 5 байрны ар талд хувийн маргааны улмаас иргэн *** ын эрх чөлөөнд халдан зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2014 оны 4 сарын 16-ны өдөр найз *** ын ажил дээр нь очсон. Шинэ хорооллын 5 дугаар байрны ард байсан. Очиход *** найз *** ын хамт байсан. *** тай ойрд уулзаагүй байсан болохоор намайг ирлээ гээд пиво авсан. Тэгээд С*** бид 2 үлдээд *** гараад 2.5 литрийн савтай пивоноос 3-ыг авч ирсэн.  Тэгээд бид нар ажлынх нь газар пиво уугаад компьютер тоголсон. Шөнө 12 цаг болж байхад *** воганоор хот руу явах ёстой гээд бид хоёр  ыг воганд суулгаж өгөх гээд явсан. Тэгээд *** нилээн согтсон байсан болохоор найз нь өнөөдөр явахаа больлоо маргааш явъя гэсэн. Тэгээд гуравулаа тэгье гээд номадсын хажуу тал 8 нэрийн дэлгүүрээс 2 том пиво аваад гарч явж байсан чинь миний таньдаг *** гэдэг хоёр найз таарсан. Тэр хоёрыг юу хийж яваа юм гэсэн чинь хоёр найз нь пиво уух гээд явж байна.  Манай найз *** ажил дээр нь хүрээд ир бид нар хүлээгээд байж байя гэсэн. Тэгээд тэд нар араас 6 ширхэг пиво авч ирсэн. Авч ирсэн пивоо Б*** бид 3 уугаад дуусчихаад кино үзэж байсан. *** жоохон үгээр дайраад  байсан. ***  маргалдсан. Тэгсэн С.Соёмбо уучлалт гуйгаад гараад явсан. *** араас нь зодно гээд гарсан. Тэр үед би нилээн согтосон байсан. Би болиулах гээд ажлын газрын давцан дээр зогсож байснаа санаж байгаа юм. Хоёулаа шалбаг дээр унаад хэрэлдэж маргаад байх шиг байсан. Тэгээд би ямар ч *** ыг эрүүл болооч гээд байсан. Би өөрөө ч нилээн согтуу байсан. Бид 2 тэгээд орилолдоод байж байсан чинь *** гарч ирээд. Б*** ыг аваад орсон. Би  араас нь орох гэтэл цагдаа хүрч ирээд намайг бариад авсан. Би нүдний шил зүүдэг байсан. Тухайн үед бид 2-ыг маргаад байж байхад нүдний шил алга болсон байсан. Цагдаа  *** ыг эрүүлжүүлэх рүү аваад явна гэсэн тэгэхээр нь би наад хүүхэд чинь манай найз байгаа юм. Ажил дээрээ байгаа хүн эрүүлжүүлэх гэж байгаа бол намайг аваад яв гэсэн. Тэгээд би эрүүлжүүлэхэд хоночихоод өглөө нь тооцоо төлнө гэхээр нь *** рын гар утас руу залгаад намайг эрүүлжүүлэхэд хонуулчихаад ирж аваач ээ гэсэн. Тэгсэн *** л бид 2-т мөнгө алга чи өөрөө аргалчих гэсэн. Маргааш өдөр 12 цагийн үед *** тай уулзахад нүд нүүр ам нь хөхөрсөн байдалтай байсан. Тэндээсээ бид эмнэлэг яваад  нүд хамар ам хоолой үзүүлсэн. Саран клиникт ирж шүдний зураг авхуулсан 2 араа бэртэлтэй байна гэсэн” гэв.

Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2014 оны 4 сарын 16-ны өдөр  *** орой 5-6 цагийн үед ажил дээр ирсэн. Ойрд уулзаагүй гээд 2 пиво авч уусан. Тэгээд байж байсан чинь *** орж ирээд гурвуулаа пиво уухаар болсон. 2 том пиво авч уусан. 11 цагт Хишгээг воганд суулгаж өгнө гэхэд   согтоод байна гэхээр нь 2 пиво дэлгүүрээс аваад манай ажил дээр очсон. Тэгээд ***гийн 2 найз нь манай ажил дээр ирсэн. Хишгээ согтоод байна унтлаа гээд унтаад өгсөн.   хэл ярианы асуудал гаргаад үгээр өдөөд байсан. Тэрийг нь эхлээд *** *** ой маргаад гараад үзчих үү гээд хэрэлдээд байхаар нь би ***г өмөөрч С*** маргасан. Тэгээд байж байсан *** за за би явъя дөө сайхан ууж иднэ гээд ингээд байх юм гээд найзыгаа дагуулаад явсан. Тэр 2 явсанг сайн санахгүй байгаа юм ямар ч байсан гадаа гаргаж өгсөн. Гадаа гараад байж байхад *** гарч ирсэн. Зодоон яг юунаас болсонг санахгүй байгаа. Тэгээд нэг мэдсэн чинь би шатнаас унаж байсан. Шатнаас унаад босох гэж байтал нүүр рүү *** хөшиглөөд л 2-3 удаа хөшиглөсөн би босч чадахгүй байсан. Тэгээд нилээн удаан хэвтсэн босох гэж байтал дахиж хөшиглөсөн би  босоод ажил руугаа орох гэсэн чинь бас араас хөшиглөж чи миний найз биш гэсэн. *** гарч ирээд намайг манай ажил руу оруулаад байж байсан чинь араас цагдаа ороод ирсэн. Тэгээд маргааш өглөө нь босоод нүүр аймар болсонг мэдсэн. Тэгээд хоол идэж байсан чинь шүд унасан маргааш нь ахтай цуг ***тэй уулзаад эмнэлэг дагаж яваад үзүүлсэн. Толгой, тархи, нүд, чих, хамар, ам, үзүүлсэн. Хамраа үзүүлээд хугарсанг мэдсэн. Яаралтай хагалгаа хийлгэхгүй бол яс нь бэхжих байх гэсэн. Тэгээд энэ тухай ***д хэлсэн чинь мөнгө төгрөг байхгүй гэсэн тэгэхээр нь ахтайгаа ярилцаж байгаад  энэ хүн мөнгө өгөхгүй юм байна гээд цагдаад өгсөн. Би аавтай нь уулзаад ярьсан. Би îäîî гомдолгүй      ” гэв.

Шүүгдэгч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Шинэ хорооллын 5 дугаар байранд гэрýë зургийн студи ажиллуулдаг *** ын ажил дээр 20 цагийн үед *** , хоёр гурван байвгайт 2 литрийн пиво гурвыг уусан бололтой 3 хоосон сав байсан. *** намайг орж ирлээ дахиж пиво авъя гээд Б.Энхбаяр гарч гурван байвгайт пиво гурван савыг авч ирсэн. Бид гурав компьютероор тоглоом тоглон нөгөө пивоо ууж дуусгаад 23 цаг өнгөрч байхад  ***ыг вагонд суулгаад 3 лаа хуучин дархан уруу таксинд сууж вокзал оролгүй модерн намодсын хажуугийн дэлгүүрийн гадаа очиж байгаад дэлгүүрээс дахиад гурван сав гурван байвгайт пиво аваад шинэ явах гээд такси хүлээгээд зогсож байхад манай найз *** нар тааралдаж юм ярьж зогсож байгаад ардаас хүрээд ирээрэй гээд хэлчихээд бид гурав таксинд сууж ***ын ажил дээр ирээд удаагүй байхад ардаас *** нар 6 ширхэг лаазтай пиво авчирсаныг 5 улаа хувааж ууж байхад Хишигжаргал сандал дээр согтоод уначихсан. *** нар хоорондоо маргалдаж байгаад *** 0 өрөө орчхоод гарч ирээд *** ыг зодно гээд дайрсан чинь *** аас уучлал гуйчхаад *** тай цуг явлаа гээд өрөөнөөс гарсны дараа *** тэр хоёрыг зодно гээд араас гархаар нь би *** ыг болиулах гэснээс болж *** бид маргалдаж зууралдаж байгаад *** ын ажлын байрны шатнаас бид хоёр цугтаа шалбааг дотор унасан. Тэгээд бид хоёр хэрэлдэж маргалдаад байсан. *** ирчихсэн бид хоёрыг салгаж *** ыг ажил уруу авч орж ирж байхад нэг цагдаа ирж тэр хоёртой дотогш орсны дараа би нүдний шилээ хайж байгаад ардаас нь ороход тэр цагдаа *** ыг авч явлаа гэхэд наад залуу буруугүй ажил дээрээ байгаа юм. Би буруутай намайг аваад явчих гээд тэр цагдаатай цуг гарч эрүүлжүүлэх үрүү хүргэгдсэн. Маргааш *** луу залгасан чинь утсыг нь ***  авахаар нь та хоёр намайг ирж аваач ээ намайг эрүүлжүүлэхэд хонуулчхаад гэсэн чинь найз нь мөнгө байхгүй байна гэсэн. Нөгөөдөр нь буюу 4 дүгээр сарын 18-ны өдөр *** тай уулзахад нүүр ам нь хөхөрчихсөн байсан. Би нэлээн согтуу байсан болохоор юу болсон талаар зарим зүйлийг санахгүй байгаа. *** тасраад унтчихсан, *** нэлээн согтуу байсан. *** ын араас гарч зодно гэхээр нь би болиулснаас болж маргаан эхэлж зодоон болсон байх гэж бодож байна. *** рыг манай найз *** ын төрсөн дүү гэдгийг мэддэг байсан. 2012 оноос хойш ***  бид хоёр дотно найзалж эхэлсэн *** урд маргалдаж зодолдож байсан асуудал байхгүй. Миний бие зүгээр байгаа болохоор   намайг зодож цохиогүй гэж бодож байна. *** бид хоёр гадна шат нь дээр маргалдаж байгаад хоорондоо зууралдаж байгаад цугтаа шат уруу өнхөрч шалбааг нь дээр унасан. Тэгээд хэрэлдэээд байж байхдаа   нүүр лүү нь 3-4 удаа алгадсан. Нэг мэдсэн *** гарч ирж бид хоёрыг салгаж байгааг санаж байгаа юм. Бид найзыгаа зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. *** бид хоёр шатан дээр маргалдаж шат уруу унах үед хүн байхгүй байсан. Дараа нь шалбааг нь дотор бид хоёр хэвтчихсэн байх үед ***  гарч ирсэн байсан ” гэх мэдүүлэг /хэргийн 34 дүгээр хуудас/

Хохирогч *** ын мөрдөн байлцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 20 цагийн орчим Шинэ хорооллын *** тоотод байрлах хойд тал уруугаа хаалга гаргасан nature гэрэл зургийн студи буюу манай ажил дээр 18 цагийн үед манай найз *** хөдөөнөөс ирлээ гээд орж ирэхээр нь ***  бид хоёр 2,5 литрийн гурван байвгайт пиво 2 савыг авч ууж байхад *** ажил дээр орж ирсэн. Бид 3 нөгөө пивоо ууж дуусгаад дахин гурван байвгайт пиво хоёр савыг авч уучихаад 23 цагийн үед бид гурав таксинд модерн номадсын хажуу талын дэлгүүрээс дахин гурван байвгайт пиво 2 савыг аваад эргээд Шинэ Дархан явах гээд таксины буудал дээр зогсож байхад ***гийн хоёр найз залуутай тааралдаж цуг пиво уух уу ардаас хүрээд ирээд ирээрэй гээд бид гурав Шинэ Дархан орж ажил дээрээ ирээд нөгөө пивоо ууж байгаад ***гийн найзууд гэж *** нэг залуугийн хамт орж ирж бид нар хуурч хөөрөөд пивоо ууж байгаад ***  сандал дээрээ согтоод унтсан. ***гийн авчирсан 6 ширхэг лаацтай пивыг уугаад дуусч байгаад ***  нь ***тэй муудалцаж хэрэлдэж эхлэхээр нь ***г өмөөрч *** той маргалдсан чинь *** та хоёр нэлээд намайг буруутгаад байгаа юм чинь явъя гээд цуг ирсэн найзтайгаа 00:30 минутын үед явах үед нь *** бид хоёр хаалга нь дээр гаргаж өгсөн. Хаалганы гадна талын шат нь дээр зогсож байх үед *** чи намайг тоодоггүй найзыгаа гэж боддоггүй гэж хэлэхээр нь чи юу яриад байгаа найзаа гэж бодохгүй байсан бол юу гэж өдий болтол найзлах юм бэ гэж хэлсэн чинь чи угаасаа найзыгаа гэж боддоггүй дагалдан баясагч гэж боддог биз дээ. *** гурвыг найзаа гэж харьцдаг биз дээ. Тэгвэл чин найзлахаа болчихооч гэсэн чинь давраад байгаараа би чамайг удаан тэвчдэг шүү гээд намайг шат уруу түлхэж унагаагаад намайг босох үед миний нүүр лүү 4-5 удаа өшиглөсөн би босоод ***тэй барьцалдаж авсан чинь намайг хавсарч унагаагаад нүүр буюу хоёр нүд, чих, уруул, хамар, шанай уруу 4 удаа өшиглөсөн дараа чамайг ална шүү би чамайг тэвчээд байгаа шүү гээд орèëîж байх үед би дөрвөн хөллөөд босох үед дахиж нүүр лүү 2 удаа өшиглөсний дараа би босоод өрөө рүүгээ орох гээд шатаар өгсөж явахдаа ***г манай ажиллаас зайлаа. Чамайг хармааргүй байна гэж хэлсэн чинь над уруу гүйж ирээд баруун гараараа зүүн талын шанаа луу нэг удаа цохиж газар унагаасан. Унасан хойно гэдэс үрүү хоёр удаа, нүүр лүү 3 удаа өшиглөж байх үед ажлын өрөөнөөс ***  гарч ирж бид хоёрыг салгаж намайг ажил уруу оруулж байхад эргүүлийн цагдаа юу болоод байгаа юм бэ гээд гаднаас орж ирсэн. Тэр ирсэн цагдааа бид нарыг авч явна гэхэд *** анай найзыг *** зодчихсон юм гэж тайлбар хэлэхэд *** би найзыгаа зодчихсон юм аа намайг аваад яв наад хоёр чинь буруугүй гэж хэлээд цагдаатай цуг гарсан. *** бид хоёр нэлээн согтуу байсан. Гэхдээ би болсон асуудлыг бүгдийг нь мэдэж байгаа. *** надад дотроо юм бодож гомдож явдагаас болж маргаан эхэлсэн байх. Би эхэлж хэрүүл маргаан үүсгээгүй. Арваад жилийн өмнөөс бие биенээ мэднэ 2012 оноос хойш бид хоёр дотно нөхөрлөсөн. *** намайг шатнаас түлхэж унагаасан нүд, чих, хамар ам уруул шанаа луу нийт 11 удаа өшиглөсөн. Гэдэс үрүү хоёр удаа өшиглөсөн баруун гараараа зүүн талын шанаа уруу нэг удаа цохисон. Намайг ***гээс өөр хүн зодоогүй бид би ***тэй барьцалдаж авсанаас нэг ч гар хүрээгүй. *** намайг зодож байх үед хажууд хүн байгаагүй. Бүүр сүүлд *** намайг өшиглөж байхыг ***  харсан. Миний хамарны яс хугарсан. Зүүн талын дээд доод эмтэрсэн баруун талын дээр нэг шүд цуурсан. Баруун нүдний зүүн тийш хардаг шөрмөс гэмтсэн. Хүүхэн хараа доголдсон, тархи доргилттой байсан, одоо бол хамар шүд хоёроос бусад нь зүгээр болсон. Миний эмчилгээний төлбөрийг төлчих юм бол ***д гомдол санал байхгүй. Бид эмнэлэгт хамрын хагалгаа хийлгэхэд 630 000 төгрөг, хамрын хагалгааны дараах эмчилгээний зардал 130 000 төгрөг, саран клиник эмнэлэгт шүдээ эмчлүүхэд 40 000 төгрөг буюу нийт 800 000 төгрөг нэхэмжилж байна. ” гэх мэдүүлэг / хэргийн 8-9 дэх тал/

Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 18 цагийн үед Шинэ хорооллын 5 дугаар байранд байдаг найз *** ын ажил дээр очисон. Уулзаагүй удсан болохоор ***  бид хоёр гурван баавгайт гэдэг пиво 2 савыг авч хувааж уугаад дуусаж байхад 22 цагийн үед *** орж ирсэн*** дахих пиво авахаар гарч явсан. Тэгээд яасаныг би мэдэхгүй байгаа. Нэлээн согтсон болохоор юу болсоныг санахгүй байгаа юм. Нэг мэдсэн хуучин Дарханд шүүхийн ойролцоо явж байснаа эргээд ***ын ажил дээр дахиад пиво ууж байсныг бүдэг бадаг санаад байгаа юм. Нэг мэдсэн чинь гадаа хүмүүс зодолдоод байх чимээнээр би нойрноосоо сэрсэн чинь ***ын ажлын өрөөний сандал дээр хэвтэж байсан би босоод гадаа гарахад ***ыг шатны урд тал газар унагаачихсан. Нүүр лүү нь *** хоёр удаа өшиглөөд дахиад өшигөлөх гэхэд нь би дундуур нь орж салгаад байж байхад нэг цагдаа ирж бид 3 гурвыг эрүүлжүүлэх авч явна гэсэн чинь *** энэ хүнийг би зодсон намайг аваад яв гэж хэлсэн. Тэр цагдаа ***г аваад явсан. *** цустай нүүрээ угаачихаад бид хоёр тэндээ унтаж амарсан. Би нэлээн согтуу байсан зарим зүйлийг санахгүй байгаа юм. *** , *** хоёр намайг бодвол гайгүй согтолттой байсан. Би согтоод унтаж байгаад сэрээд гадаа гарахад *** *** шатны урд газар унагаачихсан нүүр лү хоёр удаа өшиглөөд нэмж зодох гээд дайрч байхад нь би салгасан. Намайг ***ын ажиллаас гарч ирэхээд *** ***ыг зодож байсан. Хажууд өөр хүн байгаагүй. ***ын хамарнаас цус гарсан. Хамар болон нэг талын нүд нь хавдсан байсан.” гэх мэдүүлэг / хэргийн 10 дахь тал/

Гэрч ***бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цаг 50 минутын үед найз ***ын хамт шүүхийн урд талд *** хоёр найзтайгаа цуг явж тааралдахаар нь хаа хүрэх нь бэ гэсэн чинь жаахан ууж явна утсаар яриад араас хүрээд ирээрэй гэхээр нь ***ын хамт 6 зургаан ширхэг лаацтай пиво авч ***тэй ярьж Шинэ хорооллын 5 дугаар байрны зургийн студи дээр 00:40 минутын үед нэг жижигхэн залуу сандал дээр унтчихсан хажууд нь *** найзтайгаа пиво уугаад сууж байсан. Бид 4 компьютер кино үзээд пиво ууж дуусаж байхад нь *** цуг сууж байсан *** гэх залуу 0 өрөө орчхоод гарч ирээд ***д үг хаяаад хоорондоо маргалдах шинжтэй болохоор нь ***с бид хоёр гарч явсан. Бид хоёрыг таксинд суух гэж байхад хойноос ***тэй цуг сууж байсан ***гэх залуу гаднаас гарч ирээд шатан дээр согтуураад орèлож хашигарч байсан. *** *** ыг тэвэрч аваад болиулах гээд байгаа бололтой харагдсан*** бид хоёр таксинд суугаад хуучин Дархан явсан. Бид дунд зэргийн согтолттой байсан болсон асуудлыг бүгдийг нт мэдэж байгаа. *** *** нэлээн согтолттой *** эрүүл байсан. ***тэй найзалж нөхөрлөдөг *** ыг танихгүй. *** нь *** лүү үг хаяаад байсан. ***  бид хоёрыг зам дээр таксинд суух гээд зогсож байхад *** араас гарч ирээд шатандээр зогсчихсон *** болиулах гээд тэвэрчихсэн байхыг харсан” гэх мэдүүлэг / хэргийн 11 дэх тал/

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 498 тоот актын

1. *** ын биед хамар ясны хугарал, баруун нүдний хажуугийн булчингийн хуралт, 2 шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4. цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 12 дахь тал/ зэрэг болно.

Шүүгдэгч *** нь 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө 01 цаг 10 минутын үед Дархан сум, 11 дүгээр баг, 5 байрны ар талд иргэн *** ай маргалдаж, зодолдсоны улмаас  түүний бие мах бодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байх боловч шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2-т  заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, учруулсан хохиролоо төлсөн, гэм хорыг арилгаж, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул улсын яллагчийн санал, хохирогч *** рын шүүхэд ирүүлсэн “…Шүүхийн шатанд бид хоёр харилцан тохиролцож эвлэрсэн. Одоо надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” гэсэн хүсэлт зэргийг харгалзан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг  эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч *** цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. *** ã бусдын бие махбодид хөнгөн  гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар  ***ä холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн 201409000346 тоот  эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсгийг үндэслэн *** ã эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч  *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад учирсан хор уршиг арилсан, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай. эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол *** ä нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *** ä авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Т.ЭНХЖАРГАЛ