| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
| Хэргийн индекс | 171/2014/0130/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0126 |
| Огноо | 2014-05-30 |
| Зүйл хэсэг | 145.2., 155.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0130/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батболд,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Лхамсүрэн, Ө.Өлзиймаа
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 155 дугаар зүйлийн 155.1-д заасан гэмт хэрэгт *** ыг, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйийн 145.2-т заасан гэмт хэрэгт *** нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000200 тоот эрүүгийн хэргийг 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** ны өдөр *** суманд төрсөн, *** настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай
Монгол Улсын иргэн, *** -ны өдөр *** аймагт төрсөн, *** , бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн *** -ны өдрийн *** тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ***т оногдуулсан 2 жил 6 сар сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай
Монгол Улсын иргэн, *** ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, *** бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** оршин суух, улсаас гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай
Үйлдсэн хэргийн талаар:
Яллагдагч *** ртай бүлэглэн 2014 оны 2 дугаар сарын сүүлчээр Дархан сумын *** дугаар баг *** дугаар байрны 1 дүгээр орцны подвалийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж иргэн *** ны 311 000 төгрөгийн эд зүйлийг хулгайлсан,
Мөн *** бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар баг *** байрны *** подвальд байрлах комиссын бараа, оёдол засварын газрын гадна хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж 880 000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэргийг,
Яллагдагч *** нь *** той бүлэглэж 2014 оны 2 дугаар сарын сүүлчээр Дархан сумын *** орцны подвалийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж иргэн *** ны 311 000 төгрөгийн эд зүйлийг хулгайлсан,
Мөн яллагдагч *** нарын 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар баг *** байрны 1 дүгээр орцны подвалд байрлах комиссын бараа, оёдол засварын газрын гадна хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж хулгайлсан 880 000 төгрөгийн эд зүйлийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр борлуулсан,
Яллагдагч *** нь яллагдагч *** той бүлэглэж 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар баг *** байрны 1 *** байрлах комиссын бараа, оёдол засварын газрын гадна хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж 880 000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “*** бид хоёр 28 дугаар байрны 1 дүгээр подвальд орж хулгай хийсэн. 2014 оны 2 сарын сүүлчээр 12 цаг өнгөрч байхад подвалийн хажууд байсан төмрийг авч подвалийн хаалганы цоожийг эвдэн орж дотроос нь шинэ жилийн тоглоом, 2 ширхэг хивс авсан. Тэгээд сургуулийн тэнд байдаг гарааш дээр 2 хивсийг нь аваачиж тавиад тоглоомыг нь гэр лүүгээ авч явсан. Тэгээд үүр цайж байхад 2 хивсээ авсан. Маргааш нь шинэ жилийн тоглоомоо зарах гээд зах дээр очсон авах хүн авахгүй болохоор нь гэр рүүгээ яваад 2-3 хоног болсон. Гэртээ унтаж байсан чинь цагдаа нар орж ирээд ***аа хийсэн хэргээ мэдэж байгаа биздээ гэсэн. Тэгэхээр нь юу хийсэн юм бэ гэсэн чинь 28 дугаар байрны подвал ухсан байна камерын бичлэгт бичигдсэн байсан гэсэн.” гэв.
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2014 оны 2 сарын сүүлээр *** дугаар байрны подвальд хойд талын өрөөгөөр нь ороод саа авсан. Тэгээд дараа нь баригдсан. 2014 оны 3 сарын үед ***тай подвал ухсан. Хувцас, торго авсан” гэв
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “*** бид 2 2014 оны 3 сарын 7-ны өдөр шинэ хорооллын *** байрны, *** оны 2 сарын эхээр 28 дугаар байрны подвалаас тус тус хулгайлсан. 2 ширхэг хивс, дрож, шинэ жилийн тоглоом зэргийг хулгайлсан. Хулгайлсан эд зүйлээ хадгалж байгаад цагдаад баригдаад бүгдийг нь буцаагаад өгсөн” гэв
Шүүгдэгч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ...2014 оны сүүлээр /он, сар өдрийг санахгүй байна/ найз ***ын хамт шөнө 00 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад Дархан сум 13 дугаар багийн нутаг дэвсгэр *** орцны подвальд байрлах нэг айлын эд хогшил хийсэн байсан төмөр хаалганы цоожийг төмрөөр хөшиж эвдэн дотогш ороход модон давцан дээр хүүхдийн тоглоом болон гацуур мод, хивс зэрэг зүйл харагдсан. Тэгээд *** бид 2 уг подвал дотроос 1 том хивс, 1 дунд зэргийн дрож хивс, цаасан хайрцагтай хүүхдийн тоглоом зэрэг зүйлийг аваад Дархан өргөө сургуулийн зүүн талд байрлах оюутны байрны хажуу талын граж дээр хулгайлж авсан эд зүйлээ тавьж орхиод гэрлүүгээ харьж амарсан юм. Тэгээд өглөө 07 цагт босоод ***ын хамт хулгайлсан эд зүйл тавьсан гарааш дээр ирж эд зүйлээ авчихаад ***ын гэрт аваачиж тавьсан юм. Хананы хивс 1 ширхэг, газар дэвсдэг дрож хивс 1 ширхэг, асдаг өвлийн өвгөн хэлбэртэй бал, гоёлын наалтууд зэрэг зүйлийг хулгайлж авсан..., “...2014 оны 03 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө 02-03 цагийн орчим хадам ах ***ын хамт Дархан сумын 10 дугаар баг 1а байрны 1 дүгээр орцны подвальд байрлах комиссын барааны оёдлын цехийн гадна хаалганы цоожийг төмрөөр хөшиж эвдэж ороод хүүхдийн монгол дээл 1 ширхэг, эмэгтэй монгол дээл 1 ширхэг, 2 ширхэг торго, 2 ширэг шүүп, жинсин өмд 1 ширхэг, саарал өнгийн даавуун өмд 1 ширхэг, эмэгтэй хүний хар даавуун өмд, 2 ширхэг эмэгтэй хүний гар цүнх, эмэгтэй эрэгтэй хүний гуталууд зэргийг шуудайнд хийж аваад 5 дугаар хороололын 4 дүгээр байрны 28 дугаар байрны орцонд байрлах гэрлүүгээ очсон. Тухайн үед манай гэрт эхнэр хүүхэд болон манай найз *** түүний ээж Энхтүвшин нар унтаж амарч байсан. Тэгээд *** бид 2 унтаж амарчихаад өглөө хүүхдийн дээл, цагаан өнгийн шуба хоёрыг аваад шинэ зах орж цагаан шубыг махны зах дээр оруулж нэг эмэгтэй хүнд 5000 төгрөгөөр, харин хүүхдийн дээлийг нь гоо сайханы лангууны худалдагчид 7000 төгрөгөөр тус тус зарж борлуулсан юм. Үлдсэн зүйлүүд нь манай гэрт байгаа. ***т 1а байрны подвалаас хулгай хийсэн талаараа хэлээд хулгайлсан эд зүйлийг зарж борлуулж өгөөч гэхэд за гээд *** *** нарын хулгайлж авсан зарим хувцас хунарыг аваад зах руу явсан...” гэх мэдүүлэг /хэргийн 53, 75, 82 дах хуудас/,
Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..2014 оны 02 дугаар сарын сүүлчээр байх яг он сар өдрийг нь сайн санахгүй байна. Шөнө найз ***ын хамт гэрээс гадагшаа гарч сав түүлээ гэж гараад Дархан сумын 13 дугаар баг 28 дугаар байрны 1 дүгээр орцны подвалийн гадна хаалганы цоожийг төмрөөр хөшиж эвдээд дотогшоо орж дотор байсан 2 ширхэг хивс, шинэ жилийн тоглоом зэрэг зүйлс байхаар нь аваад хоёр хивсийг оюутны байрны хажуу талд байрлах граж дээр гаргаж тавьж орхиод шинэ жилийн хайрцагтай тоглоомыг гэртээ аваачиж хойд талын өрөөндөө тавьсан юм. Тэгээд өглөө босоод *** бид 2 хивс тавьж орхисон гарааш руу очиж хулгайлсан 2 ширхэг хивсээ гэртээ аваачиж тавьсан. Өвлийн өвгөний хэлбэртэй гэрэл асдаг бал, дугардаг өвлийн өвгөн, толгойны гоёлын наалт зэрэг зүйлс байсан..., “...2014 оны 03 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Дархан сумын 10 дугаар баг 5 дугаар хороололын 4 дүгээр байрны 28 дугаар байрны орцны подвальд гэртээ, өөрийн төрсөн ээж *** , найз ***, *** , *** нартай хамт байсан юм. Тэгээд шөнө 00 цаг өнгөрч байхад ***, *** 2 гадагшаа гарчихаад ирье гэж хэлээд гараад явсан юм. Тэгээд намайг унтаж байхад ***, *** нар намайг сэрээгээд бид 2 сая подваль ухчихаад ирлээ гээд шуудайтай юмнууд барьчихсан оруулж ирсэн байсан. Тэгээд ***, *** нар намайг хулгайлсан бараануудыг зарж чадах уу гэж асуухад зарж чаднаа гэж хэлчихээд унтаж амрсан юм.***, *** хоёр хулгайлсан эд зүйлийг зарж өгвөл мөнгө өгч магадгүй гэж бодоод зах гарч хүнд зарсан юм...” гэх мэдүүлэг /хэргийн 51, 77-78, 80 дахь хуудас/,
Шүүгдэгч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 03 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө 02-03 цагийн хүргэн ***ын хамт Дархан сумын 10 дугаар баг 1а байрны 1 дүгээр орцны подвальд байрлах комиссын барааны оёдлын цехийн гадна хаалганы цоожийг төмрөөр хөшиж эвдэн онгойлгож дотогш ороод хүүхдийн монгол дээл 1 ширхэг, эмэгтэй монгол дээл 1 ширхэг, хоёр ширхэг торго, 2 ширхэг шүүп, женсин өмд 1 ширхэг, саарал өнгийн даавуун өмд 1 ширхэг, эмэгтэй хүний хар даавуун өмд 1 ширхэг, 2 ширхэг эмэгтэй хүний гар цүнх, эмэгтэй, эрэгтэй хүний гуталнууд зэргийг хулгайлж аваад 5 дугаар хороололын 4 дүгээр байрны 28 дугаар байрны орцонд байрлах гэртээ аваад ирсэн. *** бид 2 хулгайлж авсан эд зүйл дотроосоо цагаан өнгийн шуба, хүүхдийн дээл хоёрыг аваад зах руу очиж гоо сайхны лангуу болон махны лангуун дээр суудаг хоёр эмэгтэйд 5000, 7000 төгрөгөөр зарж борлуулсан. *** хулгай хийснээ хэлээд зарж өгөөч гэж хэлэхэд за гээд *** бид 2 хулгайлж авсан зарим зүйлсээ аваад зах гарч зарж борлуулсан...” гэх мэдүүлэг /хэргийн 55, 84 дэх хуудас/
Хохирогч *** ийн...2014 оны 03 дугаар сарын 07-ны орой 18 цагийн орчим Дархан сумын 10 дугаар баг 1а байрны 1 дүгээр орцны подвальд оёдлын цехээсээ гараад гэртээ харьж амарсан юм. Тэгээд 2014 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн орчим ажил дээрээ ирэхэд манай ажлын гадна хаалганы цоож байхгүй хаалга нь хагас онгойсон байхаар нь комиссын дэлгүүрийн худалдагчийг ирсэн юм байх гэж бодоод дотогш ороход харанхуй байхаар нь гэрлийг асаахад хулгай орсон юм шиг байсан. Тэгээд би цаашаа өөрийнхөө оёдол хийдэг өрөөгүүгээ ороход өлгүүрт байсан цагаан өнгийн туулайн богино хуучин шуба 2 ширхэг, монгол загварын эмэгтэй хүний дан дээл /цулгуй улаан өнгийн/, хүүхдийн монгол загвар улаан өнгийн платье, тортой байсан хувцас хийлгэх захиалгын торго 4-н метр /тосгоны хээ бүхий дүрстэй хар өнгийн торго, улбар шар өнгийн лууны хээ бүхий дүрстэй 7 метр торго/ зэрэг зүйлс алдагдсан байсан. Би хохиролоо бүрэн барагдуулж авсан надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 35-36-р хуудас/
Хохирогч *** ...Би Дархан сумын 10 дугаар баг 1а
байрны 1 дүгээр орцны подваль түрээслэн комисын бараа зардаг юм. Тэгээд би 2014 оны 3 дугаар сарын 04-ны шөнө би БНХАУ руу бараандаа яваад лангуун дээрээ хамаатны эгч *** г түр суулгаад зарим бараагаа зарах үнийг хэлж тоолж үлдээсэн юм. 2014 оны 03 дугаар сарын 08-ны онгоцоор буугаад Улаанбаатар хотод байж байхад манай худалдагч Б***эгч надруу утсаар яриад ажлын байранд хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд би орой Дарханд ирээд ажлын байрандаа очиж бараандаа тооллого хийхэд 44 размерийн яагаан алаг өнгийн эрэгтэй хүний пүүзэн гутал 1 хос, хар яагаан алаг өнгийн пүүзэн гутал 1 хос, camel эрэгтэй хар үдээстэй гутал 1 хос, ногоон алаг өнгийн эрэгтэй хүний пүүзэн хар өнгийн гутал 1 хос, хар өнгийн хагас түрүүтэй эрэгтэй хар гутал, бор өнгийн эрэгтэй түрүүтэй гутал 1 хос, эмэгтэй урт түрүүтэй гутал 1 хос, ногоон арьсан пүүзэн гутал 1 хос, хагас түрүүтэй цахилгаантай хар өнгийн арьсан эрэгтэй гутал, гинжин оосортой хар хэрээстэй гар цүнх 1 ширхэг, хэрээстэй хар гар цүнх 1 ширхэг, шар өнгийн бүстэй кашмерин пальто зэрэг зүйлс алдагдсан мөн бэлэн мөнгө 25.000 төгрөг тус тус алдагдсан байсан. Алдагдсан зарим эд зүйлээ хүлээн авлаа ...хар өнгийн эмэгтэй хагас түрүүтэй гутал 1 хос, ногоон алаг өнгийн пүүзэн гутал 1 хос зэрэг зүйлсийг авсан, шар өнгийн бүстэй кашмерин пальто, эрэгтэй хар өнгийн хагас түрүүтэй өсгийтэй гутал зэрэг зүйлс өөр бусад бараатай холилдсон байсан юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 38-39-р хуудас/,
Хохирогч *** ы ...Манай эхнэр бид 2 Дархан сумын 13 дугаар баг 28 дугаар байрны 1 дүгээр орцны подвалийг СӨХ-н дарга *** гэх залуутай гэрээ хийж түрээслэн авч засаж янзлаад үйл ажиллагаа явуулах ажлын байр болоод гэрийн эд хогшил болон шинэ жилийн барааныхаа үлдэгдлийг оруулж тавьсан байсан. Хуягаа гэх залуу хаалга онгорхой байна гэж хэлэхээр нь яваад очиход хаалга нь онгорхой цоожгүй байсан. Тэгээд дотогшоо ороход манай гэрийн 2 хивс, шинэ жилээр зараад үлдсэн байсан зарим бараа алга болсон байсан. Тухайн үед эхнэр бид 2 олдохгүй байх гэж бодоод цагдаад мэдэгдэлгүй орхисон юм. 2х3 хэмжээний бор цоохор өнгийн алтан булаг хивс 1 ширхэг, бор саарал өнгийн дундаа хээтэй хивсэн дрож 1 ширхэг, гоёлын наалт 42 ширхэг, шинэ жилийн өвлийн өвгөний хэлбэртэй бал, дугардаг өвлийн өвгөн зэрэг зүйл алдсан байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй би алдсан зүйлээ бүгдийг нь буцаан авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 70-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч *** ийн ...Лангуу дээрээ сууж байхад жижигхэн намхан нуруутай зүс таних хүүхэд улаан өнгийн хүүхдийн дээл барьчихсан зарж явахаар нь би 7000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тухайн үед хулгайн юм гэдгийг нь мэдсэн бол авахгүй байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, би зарсан мөнгөө буцаагаад авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч *** ийн... зах дээр мах зараад явж байхад захаар байнга явдаг зүс таних 2 хүүхэд цагаан өнгийн жижиг шуба барьсан зарах гээд явж байхаар нь 10.000 төгрөгөөр худалдаж авсан юм...надад нэхэмжлэх зүйл байхгүй би мөнгөө буцаагаад авсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,
Гэрч *** ийн...Хуягаа надруу утсаар яриад хаалга чинь онгорхой байна гэж хэлэхээр нь нөхөрийнхөө хамт очиход гадна талын хаалга нь онгорхой ямар нэгэн цоожгүй байсан. Тэгээд дотогшоо ороход гэрийн эд хогшил болох 2 ширхэг хивс болон зарим шинэ жилээр зарагдаагүй үлдсэн бараанууд алдагдсан байсан. Олдохгүй байх гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 71-р хуудас/,
Гэрч *** ийн...Би өглөө сэрээд хойд талын өрөөнд ороход цаасан хайрцагтай шинэ жилийн тоглоом болон хоёр ширхэг хивс, байхаар нь энэ юу юм бэ гэж асуухад *** *** нар хүнийх гэж хэлж байсан. Тухайн үед би хэнийх юм бэ гэж лавшруулж асуугаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 72-р хуудас/
Хохирогч *** д 311.000 төгрөгний хохирол учирсан...гэх комиссын шийдвэр /хх-н 68хуудас/,
Хохирогч *** д 450.000 төгрөгний хохирол учирсан ...гэх комиссын шийдвэр /хх-19-р хуудас/,
Хохирогч *** д 430.000 төгрөгийн хохирол учирсан ...гэх комиссын шийдвэр /хх-20-р хуудас/,
Фото зургийн үзүүлэлт /хх-н 66-р хуудас/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 21-33, 64-65, 67-р хуудас/ ,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-7-р хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч *** нь бусадтай бүлэглэн 2014 оны 2 дугаар сарын сүүлчээр Дархан сумын *** дугаар байрны 1 дүгээр орцны подвалийн хаалганы цоожийг эвдэн орж эд зүйл хулгайлж иргэн *** 311 000 төгрөгийн,
Мөн *** бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын *** орцны подвальд байрлах комиссын бараа, оёдол засварын газрын гадна хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж 880 000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэргийг,
Яллагдагч *** нь Б*** ой бүлэглэж 2014 оны 2 дугаар сарын сүүлчээр Дархан сумын 13 дугаар баг 28 дугаар байрны 1 дүгээр орцны подвалийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж иргэн *** ны 311 000 төгрөгийн эд зүйлийг хулгайлсан,
Мөн яллагдагч *** нарын 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 1а байрны 1 дүгээр орцны подвалд байрлах комиссын бараа, оёдол засварын газрын гадна хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж хулгайлсан 880 000 төгрөгийн эд зүйлийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр борлуулсан,
Яллагдагч *** нь яллагдагч *** той бүлэглэж 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 1а байрны 1 дүгээр орцны подвальд байрлах комиссын бараа, оёдол засварын газрын гадна хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж 880 000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд
Шүүгдэгч *** нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч *** нь хулгайн эд зүйлийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *** нар нь урьд ял шийтгүүлж байсан боловч ялтай байдал нь дууссан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, эд хөрөнгө хураахгүйгээр хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч *** 30 хоног цагдан хоригдсон, хохирогч нарт төлөх төлбөргүй эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** нарыг бүлэглэн орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг, мөн шүүгдэгч *** ыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авч борлуулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр *** ыг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар, *** ыг 2 /хоёр/ жил 6 / зургаа/ сарын хугацаагаар , *** ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар *** ыг 2 /хоёр/ сарыг хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч *** т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялыг мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 / зургаа/ сарын хугацаагаар хорих ялд багтааж түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар *** т 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар, *** т 2 /хоёр/ жил 6 / зургаа/ сарын хугацаагаар , *** т 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч ***ын урьдчилан цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг , *** т огогдуулсан 2 /хоёр/ жил 6 / зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг , *** т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус тэнсэж, хянан харгалзах хугацааг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** ***, *** нар тус бүрийг бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 2981.2-т зааснаар шүүгдэгч хохирогч иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэрүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *** нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ