Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 343

 

               129/ШШ2020/00343

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: А.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БЖ-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамждаа авч, тэтгэлэг гаргуулах тухай болон 45.371.250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Д-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, хариуцагч Б.Ж-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн  бичгийн дарга Д.Түвшинжаргал нар оролцов.       

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр 14.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Д,Б.Ж нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Ж.Т, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Ж.Х нарыг эх А.Д-гийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү Ж.Т, охин Ж.Х нарыг сард 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Ж-гаар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26 дугаар зүйлийн 26.2, 26 дугаар зүйлийн 26.6-д заасныг нэхэмжлэгч А.Д-, хариуцагч Б.Ж- нар хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь ногдсон хүлээх үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглох болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.5, 129 дүгээр зүйлийн 129.2, 129.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Ж-гаас 18.366.250 төгрөгийн мал буюу түүний үнийг гаргуулж нэхэмжлэгч А.Д-д олгосугай. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан А.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 525.206 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ж-гаас улсын тэмдэгтийн хураамж 249.781 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Д-д, мөн 1 хүүхдийн тэтгэлгийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 34.214 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр 14.9-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос ажлын гурав хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Цогзолмаад даалгасугай. 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН