| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2014/0134/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0127 |
| Огноо | 2014-06-03 |
| Зүйл хэсэг | 216.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0134/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батболд,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *** д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000367 дугаартай хэргийг 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** -ны өдөр *** төрсөн, *** бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй
Шүүгдэгч *** нь Дархан-Уул аймаг Хонгор сумын 1 дүгээр баг Салхит өртөө явах зам дээр 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** улсын дугаартай портер маркын тээврийн хэрэгслийг жолоодож яваад иргэн *** ийн жолоодож явсан *** улсын дугаартай Верна маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гарган улмаар осол гаргасан газрыг санаатайгаар орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч *** ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр найз *** гийнд очоод 2 пиво уугаад харих гээд гарсан. Шороон замаас урдаас жижиг машин гарч ирсэн аль аль нь баруун гараа барьж явсан. Зөрөхдөө түс гээд зөрсөн, би сүртэй юм болоогүй гэж бодоод цаашаа явсан. Нөгөө машин ч бас зогсоогүй. Машины 2 хаалгыг нь сольж өгсөн” гэх мэдүүлэг,
-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон дүгнэлт /хэргийн 3-9 дэх тал/,
-Иргэний нэхэмжлэгч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр бичиг баримтгүй болоод дүү Х*** аар өөрийнхөө эзэмшлийн *** улсын дугаартай верна маркийн тээврийн хэрэгслийг жолоодуулаад дотор нь найз
D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Magsarjaw 216.2.doc
*** ийн хамт суугаад Хонгор сумын төвөөс урд древин рүү салхитын замаар гэрлүүгээ явж
байхад өөдөөс цэнхэр өнгийн портер маркийн машин их хурдтай ирж харагдсан юм. Тэр үед дүү *** машиныхаа зүүн гар тал рүү эргүүлж замаар гарах үед нөгөө портер маркийн машин жолоочийн эсрэг талын хаалга тус газар мөргөчихөөд зогсолгүй чигээрээ Хонгор сумын төв рүү явсан юм. Тэгээд бид нар буугаад машинаа харахад жолоочийн эсрэг талын хойд урд хаалга нь хонхойж урагдаж, голын багана хонхойсон, толь нь хагарсан, хойд кирла нь хонхойсон байдалтай хоёр хаалга онгойхгүй байсан. Өөр ямар нэг гэмтэл бэртэл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 24 дэх тал/,
-Гэрч Х*** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын төвөөс манай хамаатны ах *** ын *** улсын дугаартай верна маркийн машиныг жолоодоод дотроо *** ах болон түүний найзыг суулгаад Салхит руу явж байхад өөдөөс цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл ирж харагдсан юм. Тухайн үед би баруун гар талаа бариад замаар явж байхад өөдөөс ирж байсан. Портер маркийн машин өөдөөс чиглээд ойртоод ирэхээр нь би гэрлээрээ дохиод зүүн гар тал руугаа дарж эргээд замаас гарах үед нөгөө портер машин миний жолоодож явсан машины жолоочийн эсрэг талын хаалга хэсэг рүү мөргөчихөөд зогсолгүй Хонгор сумын төв рүү зугтаагаад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 30 дахь хуудас/,
-Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр найз ***ийн хамт гэрт байж байхад найз *** өөрийнхөө Портер маркийн тээврийн хэрэгслээ жолоодож манай гэрт ирсэн. Тэгээд бид гурав 2 том савтай пиво хувааж ууж дуусгаад *** машинаа жолоодоод *** бид хоёр машинд нь суугаад Хонгор сумын төв рүү явж байхад замд өөдөөс суудлын жижиг машин ирж байсан. Тэр үед *** түүний хажуугаар өнгөрөх гэж байгаад тэр машиныг мөргөчихөөд зогсолгүй цаашаа Хонгор сумын төв рүү орох гэж яваад хар замын хажуу талын жалга руу машиныхаа хамар хэсгээр орчихоод машин дотроосоо гарч чадахгүй байж байхад *** ын машинд мөргүүлсэн машинтай хүмүүс ирээд байж байхад цаанаас цагдаа нар ирсэн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 37 дахь тал/,
-Шинжээчийн 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 027 дугаартай дүгнэлт /хэргийн 50-54 дэх тал/,
-Согтуурал шалгасан тэмдэглэл /хэргийн 21 дэх тал/
-Ял шалгах хуудас /хэргийн 67 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь Дархан-Уул аймаг Хонгор сумын 1 дүгээр баг Салхит өртөө явах зам дээр 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** улсын дугаартай портер маркын тээврийн хэрэгслийг жолоодож яваад иргэн *** ийн жолоодож явсан *** улсын дугаартай Верна маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гарган улмаар осол гаргасан газрыг санаатайгаар орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч *** ыг жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Иргэний нэхэмжлэгч *** нар нь нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэж байх тул шүүгдэгч *** ыг гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.
Шүүгдэгч *** ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 67 дахь талд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** ыг жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч Тайж овогт *** д 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/ хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар *** д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн *** д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг *** вд мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ