| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2012/0111/Э/ |
| Дугаар | 154 |
| Огноо | 2012-08-27 |
| Зүйл хэсэг | 181.2.2., 230.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0111/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,
улсын яллагч Н.Идэр,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баттунсаг /0-310/,
хохирогч Х.Х.Б-,
гэрч Э.Э.Ц-, Д.Д.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрїїгийн хуулийн тусгай ангийн 181 дїгээр зїйлийн 181.2.2-т заасан гэмт хэрэгт Б.Х-э, 230 дугаар зїйлийн 230.1-д заасан гэмт хэрэгт С.М-, Б.А- нарт холбогдуулан яллах дїгнэлт їйлдэж ирїїлсэн эрїїгийн 21123472 дугаартай хэргийг 2012 оны 5 дугаар сарын 02-ны єдєр хїлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн Б.Х-э /РД: /, 1989 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт тоотод оршин суудаг, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 200 цаг албадан ажил хийлгэх ял,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил хорих ял оногдуулж уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 10 хоног хорих ял оногдуулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 10 хоног хорих ялын зарим буюу 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 5 жил хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан.
2. Монгол Улсын иргэн С.М- /РД: /, 1978 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн
D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Шийтгэх тогтоол 2012\Б.Ариунзаяа нар-230.1, 181.2.2-154.doc
дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2
хүүхдийн хамт тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял эдэлж байгаагүй.
3. Монгол Улсын иргэн Б.А- /РД:/, 1969 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, мэргэ төлөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, нөхөр, хүүхэд, ач, зээ нарын хамт тоотод оршин суудаг, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 240,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 115 дугаар зүйлийн 115.3-т 3 жил хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан зэрэг гэмт хэрэгт тус тус шийтгүүлж байсан.
Шүүгдэгч Б.Б.Х-э нь 2011 оны 8 дугаар сарын 20-ны єдрєєс 21-нд шилжих шєнє Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дїгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Дархан" єртєєний хашаанд бусдыг илтэд їл хүндэтгэн хїч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтойгоор зєрчиж насанд хїрээгїй иргэн Б.Б.У-ыг ямар ч шалтгаангїйгээр зодож танхайрсан бєгєєд уг їйлдлийг нь таслан зогсоохоор шаардлага тавьсан нийгмийн хэв журам хамгаалах їїргээ биелїїлж явсан Тємєр зам дахь Цагдаагийн хэлтэст гэрээт цагдаа ажилтай цагдаагийн дэд ахлагч Х.Х.Б-ийг эсэргїїцэн танхайрсан гэмт хэрэгт
Шүүгдэгч С.С.М- нь 2011 оны 8 дугаар сарын 20-ны єдрєєс 21-нд шилжих шєнє Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дїгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Дархан" єртєєний хашаанд тєрийн албан хаагчийг хуулиар хїлээсэн їїргээ гїйцэтгэж байхад нь хїч хэрэглэн эсэргїїцсэн гэмт хэрэгт,
Шүүгдэгч Б.Б.А- нь 2011 оны 8 дугаар сарын 20-ны єдрєєс 21-нд шилжих шєнє Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дїгээр багийн нутаг дэвсгэр "Дархан" єртєєний дотор байрлах Тємєр зам дахь Цагдаагийн хэлтсийн албан ажлын єрєєнд тєрийн албан хаагчийг хуулиар хїлээсэн їїргээ гїйцэтгэж байхад нь хїч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б.Х-э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…”2011 оны 8 дугаар сарын 20-ны єдрєєс 21-нд шилжих шєнє буюу 01 цаг 40 минутын вагон явсны дараа би эхнэртэйгээ цуг вогзал руу хүүхдийн пампарс авах гээд явсан юм. Тэгтэл Б.У- гэдэг хүүхэд манай эхнэрийн бөгс рүү нь өшиглөөд, гэдэс рүү нь мөргөхөд нь би тэр хүүхдийн гараас нь бариад авахад цагдаа хажуугаас намайг бариад авсан юм. Тэгээд энэ цагдаа залуу намайг үгийн зөрүүгүй чих рүү минь шууд л цохисон. Тэгтэл манай аав хажууд байснаа ээж рүү залгаад би ээжийг ирэхэд нь чихээ үзүүлэх гээд шууд л эмнэлэг рүү явсан. Би тэр Б.У- гэдэг хүүхдийг болон цагдаа Х.Б- нарт ерөөсөө гар хүрээгүй. Тэгээд ч Х.Б- надад ямар нэгэн шаардлага тавиагүй шууд л ирээд намайг боосон юм” гэв.
Шүүгдэгч С.С.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2011 оны 8 дугаар сарын 20-ны өдөр би Дархан дотор таксыгаар халтуур хийгээд тойрч байсан юм. Тэгтэл Улаанбаатар хотын 02 цагийн вагон хөдөлсөн байх үед Б.У- гэдэг хүүхэд вогзал дээр манай хүүгийн эхнэрийн гэдэс рүү мөргөсөн юм. Тэгээд манай хүү Б.Х-э эхнэрээ өмөөрөөд Б.У-ын гараас нь барьж авах үед цагдаа Х.Б- ирээд тэрүүгээр дүүрэн бөөн бужигнаан болсон юм. Тэгээд би эхнэрээ утсаар дуудахад манай эхнэр вогзал дээр ирээд Б.Х-ийг эмнэл рүү авч явсан. Би Х.Б-той ямар ч холбоогүй тухайн үед би үг ч солиогүй, гарч хүрээгүй. Тухайн үед манай эхнэр Б.Х-ийг авч яваад Сэлэнгийн вагон ирэх үед вогзал дээр буцаж ирсэн. Тэгээд цагдаа Х.Б-ийн өрөөнд нь манай эхнэр хүү хоёр ороход нь би үүдэн дээр нь хүлээгээд сууж байхад Х.Б- манай эхнэрийг авгай минь зайл гэх мэтээр доромжлоод өрөөнөөсөө хөөгөөд гаргасан юм” гэв.
Шүүгдэгч Б.Б.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2011 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 02 цагийн үед манай нөхөр над руу залгаад вогзал дээр Б.Х-ийг цагдаад зодуулсан гэж хэлэхэд нь би явж очоод хүүхдээ аваад эмнэлэг рүү явсан юм. Тухайн үед эмч манай хүү Б.Х-ийг үзээд “толгой нь хөдөлсөн байна бас чих нь болохоо байсан байна маргааш ирж нарын мэргэжлийн эмчид үзүүлээрэй” гэж хэлсэн юм. Тэгэхэд нь би вогзал тарсан хойно нь цагдаа Х.Б-той очиж уулзаад түүнд хандан “Х.Б-оо чи яах гэж миний хүүхдийг зодсон юм бэ” гэж асуухад Х.Б- надад хандан “п авгай гар, танай гэр бүлийнхнийг бүгдийг нь шоронд хийнэ” гэж хэлсэн юм. Тухайн үед Х.Б-ийн амнаас архи үнэртээд байхаар нь би 102 руу дуудлага өгөөд үнэн учрыг хэлэхэд миний хэлснийг хүлээж аваагүй. Харин би дараа нь Х.Б-ийн талаар гомдол гаргаж Прокурорын мөрдөнд хандаж хэлсэн юм. Тэгээд дараа нь мөрдөнгөөс хүн ирж Х.Б-ийг шалгасан байсан. Би гэр бүлээ тэжээж явдаг эх хүний хувьд энэ хэдэн хүүхдүүдээ хүнд дарамтлуулахгүйн тул чадах бүхнээ хийдэг. Би худал ярихгүй миний хэлсэн бүгд үнэн зөв. Би хийгээгүй хэргийнхээ төлөө гэр бүлээрээ зогсож байгаадаа маш их гомдолтой байна” гэв.
Хохирогч Х.Х.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2011 оны 8 дугаар сарын 20-ны өдөр буюу 01 цаг 45 минутын үед сүүлийн вагонд хүмүүс суулгаад хөдөлсний дараахан нэг жоохон хүүхэд газар унасан байдалтай байсан бөгөөд дээрээс нь нэг залуу дэвсэж байхад нь би хууль ёсны шаардлага тавихад над руу эд нар бүгд дайраад байсан. Би эдгээр шүүгдэгч нарын мэдүүлээд байгаа зүйлийг ойлгохгүй байна. Учир нь шөнө 02 цагт ирдэг вагон хөдлөөгүй байсан бөгөөд хөл хөдөлгөөн ихтэй байсан. Шүүгдэгч нар худал мэдүүлээд байна. Тухайн үед намайг хэн цохиж миний хувцаснаас зуурч урсныг би мэдэхгүй байна, тал талаас л бүгд л над руу дайраад байсан. Б.Х-ийн аав М- миний хажуунаас “алаад өг” гэж хэлээд дайраад байсныг мэдэж байна. Миний дүрэмт хувцасны баруун талын суга, энгэрийн хоёр товч, зүүн энгэрийн халаас, зүүн талын мөрдөс тогтоодог мөр зэрэг ханзарч урагдсан. Тухайн үед би ажлынхаа өрөө рүү ороход А- эгч та ганцаараа биш Б.Х-этэй цуг орж ирээд над руу нулимаад бас цаас шидээд байсан биз дээ. Бас та надад хандан “би бөө хүн чамайг харааж ажилгүй болгоно” гэж хэлснээ санаж байна уу. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй ээ, хувцасныхаа мөнгийг ч нэхэмжлэхгүй. Харин та нарт хандаж хэлэхэд би ажлаасаа гарсан байгаа. Би тухайн үед вогзалын цагдаагаар ажиллаад гуравхан долоо хонож байсан” гэв.
Гэрч Э.Э.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Б.А- вогзал дээр ирээд цагдаа Х.Б-той маргалдсан. Тухайн үед цагдаа Х.Б-ийн цамцны суга нь урагдсан байсан. Үүнийг Д- эгч харж байсан. Б.Х-э Х.Б-ийн хувцаснаас зуураад урсныг л би харсан. Би энэ тухай мөрдөн байцаагчид мэдүүлсэн болно. Цааш нь юу болсныг мэдэхгүй байна. Надад өөр мэдэх зүйл алга” гэв.
Гэрч Д.Д.Л- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Би вогзалын хажууд дэлгүүрт худалдагчийн ажил хийдэг юм. Надад энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Тухайн үед юу болсныг ч мэдэхгүй. Он сарыг нь сайн мэдэхгүй байна энд байгаа цагдаа манай дэлгүүрт орж ирээд хувцас ёстой тэсэхгүй юм гэж хэлээд гараад явсан. Тухайн үед энэ цагдаагийн дүрэмт хувцасны суга нь урагдсан байсан” гэв.
Шүүгдэгч Б.Б.Х-э нь 2011 оны 8 дугаар сарын 20-ны єдрєєс 21-нд шилжих шєнє Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дїгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Дархан" єртєєний хашаанд бусдыг илтэд їл хүндэтгэн хїч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтойгоор зєрчиж насанд хїрээгїй иргэн Б.Б.У-ыг ямар ч шалтгаангїйгээр зодож танхайрсан бєгєєд уг їйлдлийг нь таслан зогсоохоор шаардлага тавьсан нийгмийн хэв журам хамгаалах їїргээ биелїїлж явсан Тємєр зам дахь Цагдаагийн хэлтэст гэрээт цагдаа ажилтай цагдаагийн дэд ахлагч Х.Х.Б-ийг эсэргїїцэн танхайрсан болох нь:
насанд хүрээгүй хохирогч Б.Б.У-ын:...”2011 оны 8 дугаар сард өдрийг нь сайн мэдэхгүй байна. Би вогзал дээр хуванцар сав түүхээр вогзалын зүүн талын дэлгүүрийн үүдэнд байж байхад архи зараад байдаг Х-наа /Б.Х-э/ гэдэг залуу ирээд миний үснээс хойш нь татаж газар унагаагаад намайг дээрээс дэвсэхээр нь би өндийгөөд босох гэхэд дахиад миний бөгс нуруу руу өшиглөсөн. Тэгтэл цагдаа ах ирээд намайг салгахаар боль гэж хэлээд Х-наагийн араас нь бариад авахад Х-наа цагдаа ахтай маргалдаад байсан. Тэгэхэд нь би гэр рүүгээ харьж савнуудаа тавьчхаад буцаад вогзал дээр ирэхэд цагдаа ахын хувцас нь урагдсан байсан. Намайг Х-наа яагаад зодсоныг би мэдэхгүй байна. Зүгээр л хуванцар сав түүхээр вогзал дээр ирэхэд хойноос миний үснээс зулгаагаад газар унагааж дээрээс дэвсээд бас өшиглөөд байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-21, 197-198 дахь талууд/,
насанд хүрээгүй хохирогч Б.Б.У-ын хууль ёсны төлөөлөгч С.С.Б-ын:...”2011 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдөр шилжих шөнө намайг гэртээ байж байхад манай хүү Б.У- хуванцар савнууд түүгээд уйлчихсан байдалтай гэртээ орж ирсэн. Тэгээд би хүүгээсээ юу болсон тухай асуухад манай хүү надад хандан “вогзал дээр явж байхад Х-наа гэдэг хүүхэд намайг газар унагааж дээрээс дэвсэж өшиглөсөн” гэж хэлсэн. Тэгэхэд би хүүгийнхээ хувцсыг сөхөөд үзтэл цээжин хэсэгт нь улайчихсан хүрэн улаан болчихсон байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24 дахь тал/,
насанд хүрээгүй гэрч З.З.М-гийн:...”Шөнө 02 цагийн үед би Дарханы вогзалын гадна ганцаараа вагонд суух хүмүүсийн ачааг зөөж өгөхөөр явж байсан юм. Тэгтэл У- “Ган зам” гэдэг нэртэй дэлгүүрийн үүдэнд явж байхад нь Х-наа /Б.Х-э/ Б.У-ыг газар унагааж үснээс нь чирээд өшиглөөд бас дэвсээд гараараа цохиж байхад нь вогзалын цагдаа ах ирээд тэр хоёрыг салгахад Х-наа цагдаа ах руу хандан “чамд ямар хамаатай юм бэ, энэ хүүхдүүдийг зодох нь миний дур” гэж хэлээд цагдаа ахын өмсөж явсан хувцаснаас бариад авсан. Тэгээд цагдаа ахыг цохисон, Х-наа цагдаа ахын дүрэмт хувцасны мөр, суга зэргийг урсан. Тэгээд ээж А- нь ирээд бөөнөөрөө цагдаа ах руу дайраад цагдаа ахыг барьж идэх гээд байсан юм. А- нь цагдаа ахад хандан “чи архи уудаг биз дээ, чамайг алаад хаячихна шүү” гэж хэлээд орилоод байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 25, 204-205 дахь талууд/,
гэрч Г.Б-:...”2011 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 24 цагийн үед Улаанбаатар хотоос Дархан өртөөнд ирдэг галт тэргийг тосож авахаар найз Т, А, А нарын хамтаар вогзалын зүүн талын жижиг дэлгүүрийн үүдэнд зогсож байхад уг дэлгүүрийн үүдэнд нэг эрэгтэй хүн бас нэг эрэгтэй хүнийг газарт унагааж дэвсэж байхад цагдаагийн ажилтан ганцаараа ирж зодооныг салгаж шаардлага тавихад хүн зодож байсан залуу цагдаагийн шаардлагыг биелүүлэхгүйгээр өөдөөс нь бүдүүлэг үг хэллэг хэлж, хэл амаар доромжилж, цагдаатай барьцалдаж улмаар хувцаснаас нь зуурч дүрэмт хувцсыг нь урсан. Энэ үед бор ноосон /тэмээний/ цамцтай намхан махлагдуу ах цагдаагийн ажилтны дүрэмт хувцаснаас нь татаж байгаад хувцсыг нь урсан. Тухайн үед цагдаа тэр хоёрыг өрөөндөө авч орох гэхэд эсэргүүцээд байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 26-27 дахь тал/,
гэрч С.Т-:...”2011 оны 8 дугаар сарын сүүлээр би өөрийн найз Б-, А-, А- нарын хамтаар Улаанбаатар хотоос ирэх галт тэргийг тосохоор Дарханы вогзал дээр ирсэн. Тэгээд би вогзал дотор орчхоод эргээд вогзалын зүүн талын “Ган зам” гэдэг нэртэй дэлгүүрийн урд талд зогсож байгаа найз нар дээрээ ирэхэд манай найз А- танихгүй залууг цагдаатай барилцаж байхад нь очиж салгасан юм. Тэр танихгүй залуу цагдаа руу дайраад салах үед нь гар нь цагдаагийн хувцасны мөр дээр нь байсан. Тухайн үед цагдаагийн хувцасны мөрдөс нь газар унасан байсан...Тэгээд бид нар гадаа зогсож байгаад вогзал руу ороход цагдаагийн өрөөний үүдэнд хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй хүмүүс гадаа хувцсаа уруулсан цагдааг хэл амаар доромжилсоор байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 28-29 дахь тал/,
гэрч Б.А-ын:...”Хэдний өдрийг нь сайн мэдэхгүй байна. Би найз Т-, Б-, А- нарын хамтаар Улаанбаатар хотоос галт тэргээр ирэх найзуудаа тосох гээд Дарханы вогзал дээр 24 цаг өнгөрөөгөөд ирсэн юм. Тухайн үед Т- вогзал дотор орсон үед би Б-, А- хоёртой вогзалын зүүн талд байрлах дэлгүүрийн орчимд зогсож байхад улаан өнгийн цамцтай залуу дэлгүүрийн үүдэнд зогсож байсан хүүхдийг газар унагааж өшиглөж байсан юм. Тэгээд цагдаа ирж тэр хоёрыг салгах үед нөгөө улаан өнгийн цамцтай залуу цагдааг эсэргүүцэж түүнтэй барьцалдаад авсан. Тэгээд тэр залуугийн хажууд бор ноосон цамцтай намхан бүдүүн залуу ирсэн. Улаан цамцтай залуу цагдааг гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохиж, хөлөөрөө өшиглөх үед манай найз А- тэр хоёрыг салгасан юм...Тэгээд бид нар вогзал руу ороход нэг эмэгтэй хүний хашгирч ярих дуу сонсогдсон. Тэгээд цагдаагийн өрөөний хажууд улаан цамцтай залуутай барьцалдсан цагдааг 40 орчим насны бүдүүн эмэгтэй хэл амаар элдвээр доромжилж, нүүр рүү нь гараараа алгадаж бас нулимсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 30-31 дахь тал/,
гэрч Т.А-ийн:...”2011 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдөр шилжих шөнө байх би найз А-, Б- нарын хамтаар Дарханы вогзал дээр Зүүн-Хараагийн суудлын галт тэрэгнээс хүн тосож авах гээд 01 цаг 30 минутын үед очсон юм. Тэгээд найзуудынхаа хамт вогзалын зүүн талд байдаг “Ган зам” гэдэг нэртэй дэлгүүрийн урд зогсож байгаад уг дэлгүүр рүү орж тамхи авчхаад гараад иртэл 20 гаран насны зүс харж байсан залуу вогзалын цагдаатай заамдалцаад зууралдаад зогсож байсан юм. Тэгээд тэр залуу цагдаагийн дүрэмт хувцасны мөрнөөс нь татаад чирээд байсан. Удалгүй тэр цагдаа вогзал руу яваад орчихсон юм....Бид нар вогзал руу ороод сандал дээр нь юм яриад сууж байгаад би хэсэг унтчихсан байсан. Тэгээд нэг сэрээд харахад 40 орчим насны махлагдуу авгай ирчихсэн цагдаагийн өрөөний үүдэнд цагдаад хандан “чи манай хүүхдийг тэгэх эрх байхгүй шүү” гээд хашгирч байсан. Тухайн үед тэр эмэгтэй юу юу гэж орилоод байсныг сайн санахгүй байна. Их л эвгүй игээр хэлээд байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 146-147 дахь тал/,
гэрч Ц.Ц.Б-ын:...”Үйлчлэгч ирээд дэлгүүрийн үүдэнд зугтаагаад байсан залуу чинь нэг эрэгтэй хүүхдийг газар унагаачихсан зодоод байна гэж хэлэнгүүт нь цонхоор хартал галт тэрэг хөдлөөд явчихсан болохоор цонхоор юм харагдахгүй байсан. Тэр үед вогзалын цагдаагаар цагдаагийн дэд ахлагч Х.Х.Б- үүрэг гүйцэтгэж байсан учраас түүнийг зохицуулах байх гэж ярилцаад өнгөрсөн юм. Х.Б- тухайн үед ганцаараа үлдсэн болохоор би түүнийг бусдад зодуулчих вий гэж санаа зовж байсан. Учир нь тухайн үед цагдаагийн гурван албан хаагчийн хууль ёсны шаардлагыг тэр залуу эсэргүүцэж өөдөөс нь дайрч хэл амаар доромжилж, танхайрч байсан. Тэгтэл нэг их удалгүй тэдгээр хүмүүст Х.Б-ийг зодуулж дүрэмт хувцсаа уруулсан гэж сонссон” гэсэн мэдүүлэг /хэргийн 42 дахь тал/,
гэрч М.М.С-ийн:...”2011 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдөр шилжих шөнө намайг ажил дээрээ байж байтал манай дэлгүүрт орж ирсэн хүмүүс гадаа хүмүүс зодолдоод байна гэж ярьж байсан юм. Тэгэхэд нь би дэлгүүрээсээ гараад хартал манай дэлгүүрийн баруун урд буланд Төмөр замын цагдаагийн хэлтсийн цагдаа Х.Б-ийг ганцааранг нь “хамар” А-гийн хүүхэд Х-наа /Б.Х-э/ болон түүний эхнэр, А-гийн нөхөр М- /М-/ нар тал талаас нь барьцалдаж аваад зууралдаад байсан. Тухайн үед Х.Б- тавиач гэж хэлээд орилж байсан юм...Х.Б-ийн хувцас нь урагдсан байсан. Тэд нар түүнийг тал талаас нь манай дэлгүүрийн урд бөөнөөрөө тойроод зуураад татаж чангаагаад орилоод байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-39 дахь тал/,
гэрч С.А-гийн:...”Би Дархан зангилаанд гэрээт цагдаагаар ажиллаад дөрвөн жил болж байна. Энэ хугацаанд голлож вогзал дээр галт тэрэг ирэх, явах үед хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулдаг. Мөн хэв журам сахиулахаар ээлжид 24 цагаар гарч ажилладаг. Б.А- нь Дархан вогзал дээр өөрөө болон хүүхдүүд, нөхөр М- нарын хамтаар найруулсан спирт зардаг бөгөөд энэ байдлыг нь хэлэхэд шаардлага биелүүлэхгүй өөдөөс хэл амаар доромжилдог” гэсэн мэдүүлэг /хэргийн 32 дахь тал/
гэрч Ч.Ц-гийн:...”Ган зам” гэдэг дэлгүүрийн урд талд хөөгдөөд байсан улаан хүрэн цамцтай 20 гаран насны залуу уг дэлгүүрийн урд байсан 15-аас 16 орчим насны эрэгтэй хүүхдийн араас нь үсэрч ирээд тохойлдоод газар унагаачихсан юм. Тэгээд тэр хүүхдийг газар унасан хойно нь гэдэс, цээж рүү нь өшиглөөд байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 44-45 дахь тал/,
хохирогч Х.Х.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”2011 оны 8 дугаар сарын 20-ны өдөр буюу 01 цаг 45 минутын үед сүүлийн вагонд хүмүүс суулгаад хөдөлсний дараахан нэг жоохон хүүхэд газар унасан байдалтай байсан бөгөөд дээрээс нь нэг залуу дэвсэж байхад нь би хууль ёсны шаардлага тавихад над руу эд нар бүгд дайраад байсан. Би эдгээр шүүгдэгч нарын мэдүүлээд байгаа зүйлийг ойлгохгүй байна. Учир нь шөнө 02 цагт ирдэг вагон хөдлөөгүй байсан бөгөөд хөл хөдөлгөөн ихтэй байсан. Шүүгдэгч нар худал мэдүүлээд байна. Тухайн үед намайг хэн цохиж миний хувцаснаас зуурч урсныг би мэдэхгүй байна, тал талаас л бүгд л над руу дайраад байсан. Б.Х-ийн аав М- миний хажуунаас “алаад өг” гэж хэлээд дайраад байсныг мэдэж байна. Миний дүрэмт хувцасны баруун талын суга, энгэрийн хоёр товч, зүүн энгэрийн халаас, зүүн талын мөрдөс тогтоодог мөр зэрэг ханзарч урагдсан. Тухайн үед би ажлынхаа өрөө рүү ороход А- эгч та ганцаараа биш Б.Х-этэй цуг орж ирээд над руу нулимаад бас цаас шидээд байсан биз дээ. Бас та надад хандан “би бөө хүн чамайг харааж ажилгүй болгоно” гэж хэлснээ санаж байна уу. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй ээ, хувцасныхаа мөнгийг ч нэхэмжлэхгүй. Харин та нарт хандаж хэлэхэд би ажлаасаа гарсан байгаа. Би тухайн үед вогзалын цагдаагаар ажиллаад гуравхан долоо хонож байсан” гэсэн мэдүүлэг,
гэрч Э.Э.Ц-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”Б.А- вогзал дээр ирээд цагдаа Х.Б-той маргалдсан. Тухайн үед цагдаа Х.Б-ийн цамцны суга нь урагдсан байсан. Үүнийг Д- эгч харж байсан. Б.Х-э Х.Б-ийн хувцаснаас зуураад урсныг л би харсан. Би энэ тухай мөрдөн байцаагчид мэдүүлсэн болно. Цааш нь юу болсныг мэдэхгүй байна. Надад өөр мэдэх зүйл алга” гэсэн мэдүүлэг,
гэрч Д.Д.Л-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”Би вогзалын хажууд дэлгүүрт худалдагчийн ажил хийдэг юм. Надад энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Тухайн үед юу болсныг ч мэдэхгүй. Он сарыг нь сайн мэдэхгүй байна энд байгаа цагдаа манай дэлгүүрт орж ирээд хувцас ёстой тэсэхгүй юм гэж хэлээд гараад явсан. Тухайн үед энэ цагдаагийн дүрэмт хувцасны суга нь урагдсан байсан” гэсэн мэдүүлэг,
насанд хүрээгүй хохирогч С.Б.У-, гэрч С.Баасансүрэн нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хэргийн 206-208 дахь тал/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2011 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 838 дугаартай актын
хамрагдах талбай бага, эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлт /хэргийн 49 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3466 дугаартай шинжээчийн дүгнэлт.
чангаах хүчний үйлчлэлээр ханзралтууд, тасралтууд үүссэн байна” гэсэн дүгнэлт /хэргийн 56 дахь тал/,
эд мөрийн баримтаар хураагдсан цагдаагийн албан хаагчийн өдөр тутамд өмсдөг китель зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч С.С.М- нь 2011 оны 8 дугаар сарын 20-ны єдрєєс 21-нд шилжих шєнє Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дїгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Дархан" єртєєний хашаанд тєрийн албан хаагчийг хуулиар хїлээсэн їїргээ гїйцэтгэж байхад нь хїч хэрэглэн эсэргїїцсэн болох нь:
насанд хүрээгүй хохирогч Б.Б.У-ын:...”2011 оны 8 дугаар сард өдрийг нь сайн мэдэхгүй байна. Би вогзал дээр хуванцар сав түүхээр вогзалын зүүн талын дэлгүүрийн үүдэнд байж байхад архи зараад байдаг Х-наа /Б.Х-э/ гэдэг залуу ирээд миний үснээс хойш нь татаж газар унагаагаад намайг дээрээс дэвсэхээр нь би өндийгөөд босох гэхэд дахиад миний бөгс нуруу руу өшиглөсөн. Тэгтэл цагдаа ах ирээд намайг салгахаар боль гэж хэлээд Х-наагийн араас нь бариад авахад Х-наа цагдаа ахтай маргалдаад байсан. Тэгэхэд нь би гэр рүүгээ харьж савнуудаа тавьчхаад буцаад вогзал дээр ирэхэд цагдаа ахын хувцас нь урагдсан байсан. Намайг Х-наа яагаад зодсоныг би мэдэхгүй байна. Зүгээр л хуванцар сав түүхээр вогзал дээр ирэхэд хойноос миний үснээс зулгаагаад газар унагааж дээрээс дэвсээд бас өшиглөөд байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-21, 197-198 дахь талууд/,
насанд хүрээгүй гэрч З.З.М-гийн:...”Шөнө 02 цагийн үед би Дарханы вогзалын гадна ганцаараа вагонд суух хүмүүсийн ачааг зөөж өгөхөөр явж байсан юм. Тэгтэл У- “Ган зам” гэдэг нэртэй дэлгүүрийн үүдэнд явж байхад нь Х-наа /Б.Х-э/ Б.У-ыг газар унагааж үснээс нь чирээд өшиглөөд бас дэвсээд гараараа цохиж байхад нь вогзалын цагдаа ах ирээд тэр хоёрыг салгахад Х-наа цагдаа ах руу хандан “чамд ямар хамаатай юм бэ, энэ хүүхдүүдийг зодох нь миний дур” гэж хэлээд цагдаа ахын өмсөж явсан хувцаснаас бариад авсан. Тэгээд цагдаа ахыг цохисон, Х-наа цагдаа ахын дүрэмт хувцасны мөр, суга зэргийг урсан. Тэгээд ээж А- нь ирээд бөөнөөрөө цагдаа ах руу дайраад цагдаа ахыг барьж идэх гээд байсан юм. А- нь цагдаа ахад хандан “чи архи уудаг биз дээ, чамайг алаад хаячихна шүү” гэж хэлээд орилоод байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 25, 204-205 дахь талууд/,
гэрч Г.Б-ий:...”2011 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 24 цагийн үед Улаанбаатар хотоос Дархан өртөөнд ирдэг галт тэргийг тосож авахаар найз Т-, А-, А- нарын хамтаар вогзалын зүүн талын жижиг дэлгүүрийн үүдэнд зогсож байхад уг дэлгүүрийн үүдэнд нэг эрэгтэй хүн бас нэг эрэгтэй хүнийг газарт унагааж дэвсэж байхад цагдаагийн ажилтан ганцаараа ирж зодооныг салгаж шаардлага тавихад хүн зодож байсан залуу цагдаагийн шаардлагыг биелүүлэхгүйгээр өөдөөс нь бүдүүлэг үг хэллэг хэлж, хэл амаар доромжилж, цагдаатай барьцалдаж улмаар хувцаснаас нь зуурч дүрэмт хувцсыг нь урсан. Энэ үед бор ноосон /тэмээний/ цамцтай намхан махлагдуу ах цагдаагийн ажилтны дүрэмт хувцаснаас нь татаж байгаад хувцсыг нь урсан. Тухайн үед цагдаа тэр хоёрыг өрөөндөө авч орох гэхэд эсэргүүцээд байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 26-27 дахь тал/,
гэрч Б.А-ын:...”Хэдний өдрийг нь сайн мэдэхгүй байна. Би найз Т-, Б-, А- нарын хамтаар Улаанбаатар хотоос галт тэргээр ирэх найзуудаа тосох гээд Дарханы вогзал дээр 24 цаг өнгөрөөгөөд ирсэн юм. Тухайн үед Т- вогзал дотор орсон үед би Б-, А- хоёртой вогзалын зүүн талд байрлах дэлгүүрийн орчимд зогсож байхад улаан өнгийн цамцтай залуу дэлгүүрийн үүдэнд зогсож байсан хүүхдийг газар унагааж өшиглөж байсан юм. Тэгээд цагдаа ирж тэр хоёрыг салгах үед нөгөө улаан өнгийн цамцтай залуу цагдааг эсэргүүцэж түүнтэй барьцалдаад авсан. Тэгээд тэр залуугийн хажууд бор ноосон цамцтай намхан бүдүүн залуу ирсэн. Улаан цамцтай залуу цагдааг гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохиж, хөлөөрөө өшиглөх үед манай найз А- тэр хоёрыг салгасан юм...Тэгээд бид нар вогзал руу ороход нэг эмэгтэй хүний хашгирч ярих дуу сонсогдсон. Тэгээд цагдаагийн өрөөний хажууд улаан цамцтай залуутай барьцалдсан цагдааг 40 орчим насны бүдүүн эмэгтэй хэл амаар элдвээр доромжилж, нүүр рүү нь гараараа алгадаж бас нулимсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 30-31 дахь тал/,
гэрч Ц.Ц.Б-ын:...”Үйлчлэгч ирээд дэлгүүрийн үүдэнд зугтаагаад байсан залуу чинь нэг эрэгтэй хүүхдийг газар унагаачихсан зодоод байна гэж хэлэнгүүт нь цонхоор хартал галт тэрэг хөдлөөд явчихсан болохоор цонхоор юм харагдахгүй байсан. Тэр үед вогзалын цагдаагаар цагдаагийн дэд ахлагч Х.Х.Б- үүрэг гүйцэтгэж байсан учраас түүнийг зохицуулах байх гэж ярилцаад өнгөрсөн юм. Х.Б- тухайн үед ганцаараа үлдсэн болохоор би түүнийг бусдад зодуулчих вий гэж санаа зовж байсан. Учир нь тухайн үед цагдаагийн гурван албан хаагчийн хууль ёсны шаардлагыг тэр залуу эсэргүүцэж өөдөөс нь дайрч хэл амаар доромжилж, танхайрч байсан. Тэгтэл нэг их удалгүй тэдгээр хүмүүст Х.Б-ийг зодуулж дүрэмт хувцсаа уруулсан гэж сонссон” гэсэн мэдүүлэг /хэргийн 42 дахь тал/,
гэрч М.М.С-ийн:...”2011 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдөр шилжих шөнө намайг ажил дээрээ байж байтал манай дэлгүүрт орж ирсэн хүмүүс гадаа хүмүүс зодолдоод байна гэж ярьж байсан юм. Тэгэхэд нь би дэлгүүрээсээ гараад хартал манай дэлгүүрийн баруун урд буланд Төмөр замын цагдаагийн хэлтсийн цагдаа Х.Б-ийг ганцааранг нь “хамар” А-гийн хүүхэд Х-наа /Б.Х-э/ болон түүний эхнэр, А-гийн нөхөр М- /М-/ нар тал талаас нь барьцалдаж аваад зууралдаад байсан. Тухайн үед Х.Б- тавиач гэж хэлээд орилж байсан юм...Х.Б-ийн хувцас нь урагдсан байсан. Тэд нар түүнийг тал талаас нь манай дэлгүүрийн урд бөөнөөрөө тойроод зуураад татаж чангаагаад орилоод байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-39 дахь тал/,
гэрч С.А-гийн:...”Би Дархан зангилаанд гэрээт цагдаагаар ажиллаад дөрвөн жил болж байна. Энэ хугацаанд голлож вогзал дээр галт тэрэг ирэх, явах үед хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулдаг. Мөн хэв журам сахиулахаар ээлжид 24 цагаар гарч ажилладаг. Б.А- нь Дархан вогзал дээр өөрөө болон хүүхдүүд, нөхөр М- нарын хамтаар найруулсан спирт зардаг бөгөөд энэ байдлыг нь хэлэхэд шаардлага биелүүлэхгүй өөдөөс хэл амаар доромжилдог” гэсэн мэдүүлэг /хэргийн 32 дахь тал/,
хохирогч Х.Х.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”2011 оны 8 дугаар сарын 20-ны өдөр буюу 01 цаг 45 минутын үед сүүлийн вагонд хүмүүс суулгаад хөдөлсний дараахан нэг жоохон хүүхэд газар унасан байдалтай байсан бөгөөд дээрээс нь нэг залуу дэвсэж байхад нь би хууль ёсны шаардлага тавихад над руу эд нар бүгд дайраад байсан. Би эдгээр шүүгдэгч нарын мэдүүлээд байгаа зүйлийг ойлгохгүй байна. Учир нь шөнө 02 цагт ирдэг вагон хөдлөөгүй байсан бөгөөд хөл хөдөлгөөн ихтэй байсан. Шүүгдэгч нар худал мэдүүлээд байна. Тухайн үед намайг хэн цохиж миний хувцаснаас зуурч урсныг би мэдэхгүй байна, тал талаас л бүгд л над руу дайраад байсан. Б.Х-ийн аав М- миний хажуунаас “алаад өг” гэж хэлээд дайраад байсныг мэдэж байна. Миний дүрэмт хувцасны баруун талын суга, энгэрийн хоёр товч, зүүн энгэрийн халаас, зүүн талын мөрдөс тогтоодог мөр зэрэг ханзарч урагдсан. Тухайн үед би ажлынхаа өрөө рүү ороход А- эгч та ганцаараа биш Б.Х-этэй цуг орж ирээд над руу нулимаад бас цаас шидээд байсан биз дээ. Бас та надад хандан “би бөө хүн чамайг харааж ажилгүй болгоно” гэж хэлснээ санаж байна уу. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй ээ, хувцасныхаа мөнгийг ч нэхэмжлэхгүй. Харин та нарт хандаж хэлэхэд би ажлаасаа гарсан байгаа. Би тухайн үед вогзалын цагдаагаар ажиллаад гуравхан долоо хонож байсан” гэсэн мэдүүлэг,
гэрч Д.Д.Л-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”Би вогзалын хажууд дэлгүүрт худалдагчийн ажил хийдэг юм. Надад энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Тухайн үед юу болсныг ч мэдэхгүй. Он сарыг нь сайн мэдэхгүй байна энд байгаа цагдаа манай дэлгүүрт орж ирээд хувцас ёстой тэсэхгүй юм гэж хэлээд гараад явсан. Тухайн үед энэ цагдаагийн дүрэмт хувцасны суга нь урагдсан байсан” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3466 дугаартай шинжээчийн дүгнэлт.
чангаах хүчний үйлчлэлээр ханзралтууд, тасралтууд үүссэн байна” гэсэн дүгнэлт /хэргийн 56 дахь тал/,
эд мөрийн баримтаар хураагдсан цагдаагийн албан хаагчийн өдөр тутамд өмсдөг китель зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Б.Б.А- нь 2011 оны 8 дугаар сарын 20-ны єдрєєс 21-нд шилжих шєнє Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дїгээр багийн нутаг дэвсгэр "Дархан" єртєєний гадна мөн дотор байрлах Тємєр зам дахь Цагдаагийн хэлтсийн албан ажлын єрєєнд цагдаагийн албан хаагч цагдаагийн дэд ахлагч Х.Х.Б-ийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчсөн болох нь:
насанд хүрээгүй гэрч З.З.М-гийн:...”Шөнө 02 цагийн үед би Дарханы вогзалын гадна ганцаараа вагонд суух хүмүүсийн ачааг зөөж өгөхөөр явж байсан юм. Тэгтэл У- “Ган зам” гэдэг нэртэй дэлгүүрийн үүдэнд явж байхад нь Х-наа /Б.Х-э/ Б.У-ыг газар унагааж үснээс нь чирээд өшиглөөд бас дэвсээд гараараа цохиж байхад нь вогзалын цагдаа ах ирээд тэр хоёрыг салгахад Х-наа цагдаа ах руу хандан “чамд ямар хамаатай юм бэ, энэ хүүхдүүдийг зодох нь миний дур” гэж хэлээд цагдаа ахын өмсөж явсан хувцаснаас бариад авсан. Тэгээд цагдаа ахыг цохисон, Х-наа цагдаа ахын дүрэмт хувцасны мөр, суга зэргийг урсан. Тэгээд ээж А- нь ирээд бөөнөөрөө цагдаа ах руу дайраад цагдаа ахыг барьж идэх гээд байсан юм. А- нь цагдаа ахад хандан “чи архи уудаг биз дээ, чамайг алаад хаячихна шүү” гэж хэлээд орилоод байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 25, 204-205 дахь талууд/,
гэрч С.Т-гийн:...”2011 оны 8 дугаар сарын сүүлээр би өөрийн найз Б-, А-, А- нарын хамтаар Улаанбаатар хотоос ирэх галт тэргийг тосохоор Дарханы вогзал дээр ирсэн. Тэгээд би вогзал дотор орчхоод эргээд вогзалын зүүн талын “Ган зам” гэдэг нэртэй дэлгүүрийн урд талд зогсож байгаа найз нар дээрээ ирэхэд манай найз А- танихгүй залууг цагдаатай барилцаж байхад нь очиж салгасан юм. Тэр танихгүй залуу цагдаа руу дайраад салах үед нь гар нь цагдаагийн хувцасны мөр дээр нь байсан. Тухайн үед цагдаагийн хувцасны мөрдөс нь газар унасан байсан...Тэгээд бид нар гадаа зогсож байгаад вогзал руу ороход цагдаагийн өрөөний үүдэнд хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй хүмүүс гадаа хувцсаа уруулсан цагдааг хэл амаар доромжилсоор байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 28-29 дахь тал/,
гэрч Б.А-ын:...”Хэдний өдрийг нь сайн мэдэхгүй байна. Би найз Т-, Б-, А- нарын хамтаар Улаанбаатар хотоос галт тэргээр ирэх найзуудаа тосох гээд Дарханы вогзал дээр 24 цаг өнгөрөөгөөд ирсэн юм. Тухайн үед Т- вогзал дотор орсон үед би Б-, А- хоёртой вогзалын зүүн талд байрлах дэлгүүрийн орчимд зогсож байхад улаан өнгийн цамцтай залуу дэлгүүрийн үүдэнд зогсож байсан хүүхдийг газар унагааж өшиглөж байсан юм. Тэгээд цагдаа ирж тэр хоёрыг салгах үед нөгөө улаан өнгийн цамцтай залуу цагдааг эсэргүүцэж түүнтэй барьцалдаад авсан. Тэгээд тэр залуугийн хажууд бор ноосон цамцтай намхан бүдүүн залуу ирсэн. Улаан цамцтай залуу цагдааг гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохиж, хөлөөрөө өшиглөх үед манай найз А- тэр хоёрыг салгасан юм...Тэгээд бид нар вогзал руу ороход нэг эмэгтэй хүний хашгирч ярих дуу сонсогдсон. Тэгээд цагдаагийн өрөөний хажууд улаан цамцтай залуутай барьцалдсан цагдааг 40 орчим насны бүдүүн эмэгтэй хэл амаар элдвээр доромжилж, нүүр рүү нь гараараа алгадаж бас нулимсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 30-31 дахь тал/,
гэрч М.М.С-ийн:...”2011 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдөр шилжих шөнө намайг ажил дээрээ байж байтал манай дэлгүүрт орж ирсэн хүмүүс гадаа хүмүүс зодолдоод байна гэж ярьж байсан юм. Тэгэхэд нь би дэлгүүрээсээ гараад хартал манай дэлгүүрийн баруун урд буланд Төмөр замын цагдаагийн хэлтсийн цагдаа Х.Б-ийг ганцааранг нь “хамар” А-гийн хүүхэд Х-наа /Б.Х-э/ болон түүний эхнэр, А-гийн нөхөр М- /М-/ нар тал талаас нь барьцалдаж аваад зууралдаад байсан. Тухайн үед Х.Б- тавиач гэж хэлээд орилж байсан юм...Х.Б-ийн хувцас нь урагдсан байсан. Тэд нар түүнийг тал талаас нь манай дэлгүүрийн урд бөөнөөрөө тойроод зуураад татаж чангаагаад орилоод байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-39 дахь тал/,
гэрч С.А-гийн:...”Би Дархан зангилаанд гэрээт цагдаагаар ажиллаад дөрвөн жил болж байна. Энэ хугацаанд голлож вогзал дээр галт тэрэг ирэх, явах үед хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулдаг. Мөн хэв журам сахиулахаар ээлжид 24 цагаар гарч ажилладаг. Б.А- нь Дархан вогзал дээр өөрөө болон хүүхдүүд, нөхөр М- нарын хамтаар найруулсан спирт зардаг бөгөөд энэ байдлыг нь хэлэхэд шаардлага биелүүлэхгүй өөдөөс хэл амаар доромжилдог” гэсэн мэдүүлэг /хэргийн 32 дахь тал/,
гэрч Т.А-ийн:...”2011 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдөр шилжих шөнө байх би найз А-, Б- нарын хамтаар Дарханы вогзал дээр Зүүн-Хараагийн суудлын галт тэрэгнээс хүн тосож авах гээд 01 цаг 30 минутын үед очсон юм. Тэгээд найзуудынхаа хамт вогзалын зүүн талд байдаг “Ган зам” гэдэг нэртэй дэлгүүрийн урд зогсож байгаад уг дэлгүүр рүү орж тамхи авчхаад гараад иртэл 20 гаран насны зүс харж байсан залуу вогзалын цагдаатай заамдалцаад зууралдаад зогсож байсан юм. Тэгээд тэр залуу цагдаагийн дүрэмт хувцасны мөрнөөс нь татаад чирээд байсан. Удалгүй тэр цагдаа вогзал руу яваад орчихсон юм....Бид нар вогзал руу ороод сандал дээр нь юм яриад сууж байгаад би хэсэг унтчихсан байсан. Тэгээд нэг сэрээд харахад 40 орчим насны махлагдуу авгай ирчихсэн цагдаагийн өрөөний үүдэнд цагдаад хандан “чи манай хүүхдийг тэгэх эрх байхгүй шүү” гээд хашгираад байсан. Тухайн үед тэр эмэгтэй юу юу гэж орилоод байсныг сайн санахгүй байна. Их л эвгүй игээр хэлээд байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 146-147 дахь тал/,
хохирогч Х.Х.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”2011 оны 8 дугаар сарын 20-ны өдөр буюу 01 цаг 45 минутын үед сүүлийн вагонд хүмүүс суулгаад хөдөлсний дараахан нэг жоохон хүүхэд газар унасан байдалтай байсан бөгөөд дээрээс нь нэг залуу дэвсэж байхад нь би хууль ёсны шаардлага тавихад над руу эд нар бүгд дайраад байсан. Би эдгээр шүүгдэгч нарын мэдүүлээд байгаа зүйлийг ойлгохгүй байна. Учир нь шөнө 02 цагт ирдэг вагон хөдлөөгүй байсан бөгөөд хөл хөдөлгөөн ихтэй байсан. Шүүгдэгч нар худал мэдүүлээд байна. Тухайн үед намайг хэн цохиж миний хувцаснаас зуурч урсныг би мэдэхгүй байна, тал талаас л бүгд л над руу дайраад байсан. Б.Х-ийн аав М- миний хажуунаас “алаад өг” гэж хэлээд дайраад байсныг мэдэж байна. Миний дүрэмт хувцасны баруун талын суга, энгэрийн хоёр товч, зүүн энгэрийн халаас, зүүн талын мөрдөс тогтоодог мөр зэрэг ханзарч урагдсан. Тухайн үед би ажлынхаа өрөө рүү ороход А- эгч та ганцаараа биш Б.Х-этэй цуг орж ирээд над руу нулимаад бас цаас шидээд байсан биз дээ. Бас та надад хандан “би бөө хүн чамайг харааж ажилгүй болгоно” гэж хэлснээ санаж байна уу. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй ээ, хувцасныхаа мөнгийг ч нэхэмжлэхгүй. Харин та нарт хандаж хэлэхэд би ажлаасаа гарсан байгаа. Би тухайн үед вогзалын цагдаагаар ажиллаад гуравхан долоо хонож байсан” гэсэн мэдүүлэг,
гэрч Э.Э.Ц-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”Б.А- вогзал дээр ирээд цагдаа Х.Б-той маргалдсан. Тухайн үед цагдаа Х.Б-ийн цамцны суга нь урагдсан байсан. Үүнийг Д- эгч харж байсан. Б.Х-э Х.Б-ийн хувцаснаас зуураад урсныг л би харсан. Би энэ тухай мөрдөн байцаагчид мэдүүлсэн болно. Цааш нь юу болсныг мэдэхгүй байна. Надад өөр мэдэх зүйл алга” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Б.Б.А-гийн үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д заасан гэмт хэрэг нь танхайрах гэмт хэргийн шинжийг агуулж байх нь хохирогч болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул Дархан-Уул аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д заасан гэмт хэрэгт Алаг адуут овогт Бизъяагийн Б.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, шүүгдэгч Б.Б.А- нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн байна гэж дүгнээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Иймд Б.Х-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2-т заасан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байгаа цагдаагийн албан хаагчийн үйлдлийг эсэргүүцэн танхайрсан гэм буруутайд,
С.М-ийг мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д заасан тєрийн албан хаагчийг хуулиар хїлээсэн їїргээ гїйцэтгэж байхад нь хїч хэрэглэн эсэргїїцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Б.А-г мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д заасан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Б.Х-э, С.М-, Б.Б.А- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б.У-ын биед гэмтэл учраагүй бөгөөд хэрэгт хохирлын талаар баримт ирүүлээгүй, хохирогч Х.Х.Б- нь “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч Б.Б.Х-э, С.М-, Б.Б.А- нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч С.М- урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна /хэргийн 98 дахь тал/.
Шүүгдэгч Б.Б.А- нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 240,000 төгрөгөөр торгох ял,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 115 дугаар зүйлийн 115.3-т 3 жил хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан зэрэг гэмт хэрэгт тус тус шийтгүүлж байжээ.
Үүнээс үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар тэрээр ялгүй болсон байна.
Шүүгдэгч Б.Б.Х-э нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 200 цаг албадан ажил хийлгэх ял,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил хорих ял оногдуулж уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 10 хоног хорих ял оногдуулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 10 хоног хорих ялын зарим буюу 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 5 жил хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан ба тэрээр ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байх тул түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагатай гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б.Х-э ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуульд заагдсан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Б.Б.Х-э, С.М-, Б.Б.А- нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч С.М- нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж С.М-, Б.Б.А- нарт оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн цагдаагийн албан хаагчийн өдөр тутамд өмсдөг кителийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Х.С.Б-од буцааж олгохоор тогтоолд заав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д заасан гэмт хэрэгт Б.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 болгон зүйлчилсүгэй.
2. Б.Х-ийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж, нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байгаа цагдаагийн албан хаагчийн үйлдлийг эсэргүүцэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
С.М-ийг тєрийн албан хаагчийг хуулиар хїлээсэн їїргээ гїйцэтгэж байхад нь хїч хэрэглэн эсэргїїцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Б.А-г бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч Б.Х-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2-т зааснаар 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ял,
Шүүгдэгч С.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 230.1-д зааснаар 2 /хоёр/ жил хорих ял,
Шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар 2 /хоёр/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2-т зааснаар Б.Б.Х-эд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 3 жил 1 сар хорих ялд, өмнөх Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил хорих ялыг сэргээж уг ялын зарим болох 1 /нэг/ жил хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Х-ийн биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 1 /нэг/ сар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Б.Х-э, С.М- нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, Б.Б.А-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч С.М-, Б.Б.А- нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.Б.Х-э, С.М-, Б.Б.А- нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Б.Б.Х-ийн энэ хэрэгт 2012 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 18 /арван найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар С.М-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар,
Б.Б.А-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан С.М-, Б.Б.А- нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг С.М-, Б.Б.А- нарт мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн цагдаагийн албан хаагчийн өдөр тутамд өмсдөг кителийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Х.Х.Б-т буцааж олгосугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б.Х-эд авсан цагдан хорих, С.М-, Б.Б.А- нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр байлгасугай.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Б.Х-эд авсан цагдан хорих, С.М-, Б.Б.А- нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ё.РИНЗААН