| Шүүх | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 190/2023/0017/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/17 |
| Огноо | 2023-11-15 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
улсын яллагч П.Ганбаатар /томилолтоор/,
шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2307000000288 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсныг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “*******” ХХК-ны ******* ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ******* тоотод оршин суух,
******* овогт *******ын ******* /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар:
хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтад шүүх хуралдаанд шинжлэн судлуулахаар дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.
Шүүгдэгч Т.******* “Гаргасан үйлдэл, гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Охины бие сайн, сургуульдаа явж байгаа” гэв.
Гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт: Шүүгдэгч Т.******* нь 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өглөө 10 цагийн үед Улаанбаатар хотоос сум руу улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Багахангай дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А0101 авто асфальт, шулуун, суурингийн гаднах, эсрэг хөдөлгөөнтэй замын 91 дүгээр километр тэмдэгтийн орчим тээврийн хэрэгслийн хамт зорчих хэсгийн баруун тал хэсэг руу унаж зам тээврийн осол гарган, насанд хүрээгүй Н.ын эрүүл мэндэд “зүүн эгэм ясны хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
-шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх хуудас),
-зам тээврийн осол дээр тогтоосон акт (хавтаст хэргийн 3-6 дахь хуудас),
-согтуурал шалгасан тэмдэглэл /0.00 хувь/ -зам тээврийн осол дээр тогтоосон акт (хавтаст хэргийн 7 дахь хуудас),
-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 9-12 дахь хуудас),
-насанд хүрээгүй хохирогч Н.ын “...Би 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ээж *******, өвөө ******* нарын хамт хөдөө явж байгаад осолд орсон. Би автомашины арын суудал дээр унтаж байгаад сэрсэн байсан. Өөр юу болсон талаар сайн санахгүй байна. Би өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Надад санал, гомдол байхгүй...” гэсэн мэдүүлгүүд /хавтас хэргийн 15, 17 дахь хуудас/,
-гэрч Б.*******ын “...2023 оны 09-р сарын 15-ны өдөр 09 цагийн үед өөрийн охин ******* болон зээ охин нарын хамт Улаанбаатар хотоос сумын сургуулийн 80 жилийн ойд оролцох зорилгоор явж байсан. Замд охин ******* өөрийнхөө Приус 20 маркийн машинаа жолоодож явсан. Би жолоочийн хажуу суудал дээр сууж, зээ охин арын суудал дээр ганцаараа сууж явсан. Би болон манай охин хамгаалах бүс зүүсэн байсан. Харин арын суудалд зээ охин хамгаалах бүс зүүгээгүй байсан. Багахангай дүүрэг өнгөрөөд төмөр замын гармын хажууд охин нүүрээ будсан. Тэгээд хөдлөөд удаагүй, машин 50-60км цагийн хурдтай явж байтал гэнэт савлаад ирсэн. Охин “яана ааваа” гээд орилсон. Би жолоогоо чигээр нь бариарай битгий тавиарай гэж хэлсэн. Тэгж байгаад замын зорчих хэсгийн баруун талын ирмэг дээр гараад замын баруун хэсэг рүү нэг удаа өнхөрч зам тээврийн осолд орсон. Машин өөрөө дээшээ хараад зогссон. Машин ямар нэгэн замын эвдэрхий хагархай дээр гарсан болон өөр зүйлтэй мөргөлдсөн зүйл байхгүй. Би хамгаалах бүстэй байсан учир гэмтээгүй. Арын суудал дээр зээ охин зүүн тал руугаа заасан учир бид түргэн тусламж дуудсан. Миний охин дөлгөөхөн элдэв ааш зан байхгүй. Хүнтэй харилцаад сурсан. ” гэсэн мэдүүлэг / хавтас хэргийн 23 дахь хуудас /,
-гэрч А.ын“...Би Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дүгээр хэсэгт заасан гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэсэн зүйл заалтыг ойлгосон бөгөөд мэдүүлэг өгнө. 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр суманд сургуулийнхаа 80 жилийн ойд ирсэн юм. Маргааш нь манай охин *******, аав *******, зээ охин ын хамт сургуулийн ойд ирж байсан. Тэгсэн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өглөөний 10 цагийн үед манай охин ******* залгаад “ээж би зам тээврийн осол гаргасан” гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг / хавтас хэргийн 26 дахь хуудас /,
-гэрч М.ын “...Би Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дүгээр хэсэгт заасан гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэсэн зүйл заалтыг ойлгосон. Би эхнэрийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй. Т.******* нь миний эхнэр, Н. нь миний төрсөн охин байгаа юм. улсын дугаартай “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгсэл миний эзэмшил. Миний нэр дээр байдаг. Би 2019 оны 03 дугаар сард 8.500.000 төгрөгөөр худалдан авсан. Энэ тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэлтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргахгүй. Ямар нэг гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг / хавтас хэргийн 29 дэх хуудас /,
-мөрдөгчийн нас тоолсон тухай тэмдэглэл “...Н. /РД:/ нь хэрэг гарах өдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 8 нас 9 cap 2 хоногтой байсан...” гэсэн тэмдэглэл / хавтас хэргийн 21 дэх хуудас /,
-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11947 дугаартай: “...Н.ын биед зүүн эгэм ясны дал хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байна” гэх дүгнэлт / хавтас хэргийн 41-42 дахь хуудас / зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Т.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйлийн А-д заасан “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 2.8 дугаар зүйлд “суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байршуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална” гэснийг тус тус зөрчсөн болохыг мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 02 дугаартай магадлагаа /хавтаст хэргийн 47 дахь тал/-гаар тогтоогдсон байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Т.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Н. нь учирсан хохирол, хор уршигт мөнгөн төлбөр нэхэмжлээгүй бөгөөд цаашид гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн тул байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлөх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Т.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Т.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН