Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 111/ШШ2018/0032

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж, нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн сумын Засаг даргад холбогдох Баянхонгор аймгийн сумын Засаг даргын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д заасны дагуу батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, байгаль орчины менежментийн төлөвлөгөөг хууль тогтоомжийн дагуу баталж, нэхэмжлэгчид хүргүүлэхийг хариуцагчид даалгахшаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 392 дугаар шийдвэрээр Баянхонгор аймгийн сумын нутагт байрлах ашигт малтмалын хайгуулын дугаартай манай компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн.

Тусгай зөвшөөрлийг Төрийн захиргааны байгууллагаас хуульд заасны дагуу сэргээсний дагуу манай компанийн зүгээс тусгай зөвшөөрлийн төлбөрийг бүртгүүлж, хайгуулын тусгай зөвшөөрлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу сунгуулах тухай өргөдлийг гаргахаар Ашигт малтмалын тухай хуульд заасан өргөдөлд хавсаргах материалуудыг бэлдэж, цуглуулах явцдаа Баянхонгор аймгийн сумын засаг даргаас манай компанийн зүгээс шинэчлэн боловсруулсан Байгаль орчны менежементийн төлөлөвлөгөөг сумын засаг даргад 2018 оны 7 сарын 02-ны өдөр танилцуулж, 2018 оны 7 сарын 04-ний өдөр батлуулахаар шуудангаар хүргүүлсэн. Гэтэл сумын засаг даргын зүгээс байгаль орчны менежементийн төлөлөвлөгөөг батлах тухай Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д заасан Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ. гэсэн хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа болно.

Тус сумын засаг дарга нь манай компанийн шинэчлэн боловсруулсан Байгаль орчны менежементийн төлөвлөгөөг батлахгүй байсан шалтгаанаа тайлбарлахдаа тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан захиргааны акт болох тус хурлын 2018 оны 1 сарын 17-ны өдрийн дугаартай Уул уурхайн үйл ажиллагааны талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг үндэслэлээ болгож, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр гарсан гэсэн болно.

Тус дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаар тус сумын нутагт ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулж буй ******* ******* ******* ХХК-аас бусад аж ахуйн нэгж, байгууллагуудыг сумын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, олборлох үйл ажиллагаа явуулахгүй байхаар шийдвэрлэсэн нь илт хууль бус, аж ахуйн нэгжүүдийн шударгаар үйл ажиллагаа явуулахыг хаан боогдуулсан, ашиг сонирхлын зөрчилтэй, шударга бус шийдвэр гэж үзсэн тул тус тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэдийн хурлын зүгээс манай гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 8 сарын 10-ны өдрийн 111/ШШ2018/0019 дугаартай захир*******ж гарч иргэдийн хурлын дээрх дугаартай тогтоолыг илт хууль бус болох нь тогтоогдсон.

Ийнхүү сумын засаг даргын Байгаль орчны менежементийн төлөлөөвлөгөөг хуульд заасны дагуу батлахгүй байсан үндэслэл шалтгаан болох иргэдийн хурлын дугаартай тогтоол нь илт хууль бус болох нь шүүхээр тогтоогдсоор байтал хуульд зааснаар манай төлөвлөгөөг батлахгүй хууль бус эс үйлдэхгүйгээ үргэлжлүүлсээр байсан. Иймд манай компанийн зүгээс 2018 оны 08 сарын 28-ны өдрийн 03/43 тоот албан бичгээр урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу аймгийн засаг даргад гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл манай гомдлын дагуу ямар нэгэн арга хэмжээ авч хариу ирүүлээгүй.

Манай компани нь тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг олж авахаас эхлээд үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулахын тулд их хэмжээний зардал гарган ажиллаж байхад төрийн анхан шатны нэгжүүдийн хууль бус үйлдлээс шалтгаалан манай болон бусад олон компаниуд тусгай зөвшөөрлөөр олгогдсон ашигт малтмал эрж, хайх эрхээ хуулийн дагуу хэрэгжүүлэх боломжгүй болж эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна.

Иймд Баянхонгор аймгийн сумын засаг даргын Байгаль орчны менежементийн төлөлөөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д заасны дагуу батлахгүй байгаа эс үйлдэхгүй нь хууль бус болохыг тогтоолгож, байгаль орчины менежментийн төлөвлөгөөг баталж нэхэмжлэгчид хүргүүлэхийг даалгаж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Уг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэл болох Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 5 сарын 29-ний өдрийн 392 дугаар шийдвэрийг сумын Засаг даргын Т*******гын газарт танилцуулаагүй тул бид нэхэмжлэлийн үндэслэлийг хуулийн хүрээнд байгаа гэдэгт эргэлзээтэй байна.

Сумын Засаг даргын Т*******гын газарт ирүүлсэн байгаль х*******гаалах төлөвлөгөө нь үг үсэг, найруулга зүйн алдаатай, шаардлага хангахгүй баримт бичиг ирсэн. Тус компани нь хуулийн дагуу манай байгууллагад тусгай зөвшөөрөл сунгуулсан, сэргээсэн талаарх мэдээллээ ирүүлээгүй. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК Баянхонгор аймгийн сумын Засаг даргад холбогдуулан Баянхонгор аймгийн сумын Засаг даргын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д заасны дагуу батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж, нэхэмжлэгчид хүргүүлэхийг даалгах анх нэхэмжлэлийг гаргасан болно.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч Гурван булаг сумын Засаг даргыг байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д заасны дагуу батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, байгаль орчины менежментийн төлөвлөгөөг хууль тогтоомжийн дагуу баталж, нэхэмжлэгчид хүргүүлэхийг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбар, гэрчийн мэдүүлгүүд зэрэгт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

******* ХХК нь Баянхонгор аймгийн сумын нутаг ******* *******анд ******* гектар талбай бүхий ******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшигч бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******ийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 7/4113 дугаар албан бичгээр мөн хэлтсийн даргын 2018 оны 392 дугаар шийдвэр гарч хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн болохыг мэдэж, улмаар байгаль орчныг х*******гаалах талаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлэхээр байгаль орчныг х*******гаалах төлөвлөгөөг боловсруулан, батлуулахаар Баянхонгор аймгийн сумын Засаг дарга од 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 03/32, 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 03/33 дугаар албан бичгүүдээр хүсэлтээ хүргүүлсэн нь баримтаар нотлогдож байна.

Хариуцагч сумын Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ. гэж заасныг зөрчин дээрх хүсэлтийг шийдвэрлээгүйг хууль бус эс үйлдэхүй гэж дүгнэв. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, х*******гаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно. гэж заасан.

Байгаль орчныг х*******гаалах төлөвлөгөөг боловсруулах, батлуулах, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, батлахаас татгалзах зэрэг процессыг Ашигт малтмалын тухай хууль болон бусад эрх зүйн баримт бичгээр нарийвчлан зохицуулсан зохицуулалтгүй атал Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******ийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 392 дугаар шийдвэрийг танилцуулаагүй, байгаль х*******гаалах төлөвлөгөө нь үг, үсэг, найруулга зүйн алдаатай, шаардлага хангахгүй, тусгай зөвшөөрөл сунгуулсан, сэргээсэн талаарх мэдээллээ ирүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчээс хүргүүлсэн байгаль орчныг х*******гаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа Баянхонгор аймгийн сумын Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх боломжоор хангаагүй байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасны дагуу байгаль орчныг х*******гаалах төлөвлөгөөг баталж, нэхэмжлэгчид хүргүүлэхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн сумын Засаг даргын байгаль орчны төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, байгаль орчны төлөвлөгөөг хуульд заасны дагуу баталж, нэхэмжлэгчид хүргүүлэхийг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хура*******жид урьдчилан төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН