| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
| Хэргийн индекс | 171/2013/0111/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0130 |
| Огноо | 2014-09-18 |
| Зүйл хэсэг | 268.1., 269.1., 270.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0111/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,
Улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгч ***гийн өмгөөлөгч П.Батжаргал, З.Энхтуяа,
Шүүгдэгч ***, *** нарын өмгөөлөгч Ц.Гэнэндулам, Б.Оюунбилэг,
Гэрч *** ,
Шүүгдэгч ***, ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-т заасан гэмт хэрэгт *** д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-т заасан гэмт хэрэгт *** т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.2-т заасан гэмт хэрэгт *** т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000586 дугаартай хэргийг 2014 оны 5 дугаар сарын 03-ны өдөр давж заалдах шатны шүүхээс хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын харьяат, *** төрсөн, *** дээд боловсролтой, багш мэргэжилтэй, *** тоотод оршин суудаг, *** ял шийтгэлгүй,
2. Монгол Улсын харьяат, *** төрсөн, *** , дээд боловсролтой, *** , ял шийтгэлгүй,
3. Монгол Улсын харьяат, *** т төрсөн, *** дээд боловсролтой, *** тоотод оршин суудаг, *** ял шийтгэлгүй
Холбогдсон хэргийн талаар:
1. Шүүгдэгч *** нь 2009 оны 06 дугаар сарын эхээр Дархан-Уул аймгийн Дархан сумын *** сургуулийн захирлаар ажиллаж байхдаа ***ийг бага ангийн багшийн ажилд авахдаа сонгон шалгаруулалт явуулалгүйгээр 400000 төгрөгийн хахуулийг сургалтын менежер ***аар зуучлуулан авсан,
2. Шүүгдэгч *** нь 2009 оны 06 дугаар сарын эхээр *** сургуульд бага ангийн багшийн ажилд орохдоо захирал ***д 400000 төгрөгийн хээл хахуулийг сургалтын менежер ***аар зуучлуулж өгсөн,
3. Шүүгдэгч *** нь *** сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байхдаа 2009 оны 06 дугаар сарын эхээр албан тушаалынхаа байдлыг ашиглаж ***ийг ажилд оруулахаар зуучилж тус сургуулийн захирал ***д 400000 төгрөгийн хээл хахууль зуучилж өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *** нь Дархан-Уул аймгийн Дархан сумын *** сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2009 оны 06 дугаар сарын эхээр ***ийг “намар ажилд авахаар” ашиг сонирхлын үүднээс тус сургуулийн сургалтын менежер багш ***аар дамжуулан 400000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэргийг, шүүгдэгч *** нь Дархан-Уул аймгийн Дархан сумын Од цогцолбор сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байхдаа 2009 оны 06 дугаар сарын эхээр тус сургуулийн захирал *** болон иргэн ***ийн хооронд 400 000 төгрөгийг дамжуулан зуучилсан гэмт хэргийг, шүүгдэгч *** нь 2009 оны 06 дугаар сарын эхээр Дархан-Уул аймгийн Дархан сумын *** сургуулийн сургалтын менежер ***аар дамжуулан *** сургуулийн захирал ***д 400000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан :
-Шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2009 оны 6 дугаар сард нэг ч багш ажилд аваагүй. Би шинээр ажилчин авахдаа мөнгө нэхэж авдаггүй. Харин 9 дүгээр сарын 1-ны өдөр хүүхэд дүүрч шинэ анги нээгдсэн бол багш ажилд авдаг. *** багш намайг албан тушаалыг нь өөрчилсөнд өс санаж авилагатай тэмцэх газар өгсөн юм. *** авилагатай тэмцэх газар өргөдөл өгсөний дараа намайг ажлаас халсан…” гэв.
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээс өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Би болсон явдалыг үнэнээр нь хэлсэн. Би худлаа яриагүй…” гэв.
-Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би одоо өгсөн өдрөө санахгүй байна. Манай найз менежертэй очиж уулз гэж хэлсэний дагуу би ***тай уулзаж хүсэлт өгсөн юм. Дараа нь *** над руу утсаар ярьж “ажилд орох хэвээрээ юу, хандив өгөх боломжтой юу” гэж хэлсэн. Би захирал ***тай уулзаж намайг 8 сард ирээрэй гэж хэлсэн. 400 000 төгрөгийг цаасанд боож өгсөн….”гэв.
Гэрч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдэүүлэхдээ: 2002 оноос 2011 оныг дуустал ажилласан. Намайг ажиллаж байх хугацаанд багшийг сонгон шалгаруулж авах журам байгаагүй. Би *** захиралтай 6 жил хамт ажилласан. Би байрны багшаар орж байсан, багш нараас шалгалт авч байсан гэв. Дотоод журамд заасны дагуу авдаг….” Гэв.
-Шүүгдэгч *** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2009 оны 6 сард манай багшаар ажиллаж байсан *** өөр сургууль руу шилжих болсон юм. Энэ үед манай найзыг ажилд оруулж өгөөч гэж гуйсан. Би түүний найз одоо манайд бага ангийн багшаар ажиллаж байгаа *** тэй уулзсан. Тэгээд захиралд түүний талаар хэлж танилцуулахад захирал *** уулзаж үзье, сургуульд хандив өгөх боломжтой юм уу гэж хэлсэн. Би *** тэй яриад сургуульд 400.000 төгрөгийн хандив өгөх боломжтой юу гэж асуусан, тэр зөвшөөрсөн юм. Сургуульд ажилд ороход 500.000 төгрөг өгдөг гэсэн яриа байдаг. 500.000 төгрөг их юм шиг тухайн үед бодож байсан юм. *** захирлын хувьд хэдийг өгөх боломжтой бол гэж асууснаас биш 500.000 төгрөг гэж мөнгөн дүн зааж хэлээгүй. Тэгээд г захиралтай хэд хоногийн дараа уулзуулсан. Уулзаад намар ажилд авъя гэж хэлсэн. Би *** с захиралтай орж уулзахаас өмнө өрөөнийх нь үүдэнд ирээд цаасанд боодолтой мөнгийг авсан, миний хувьд 400.000 төгрөг гэж хэлсэн учраас 400.000 төгрөг байгаа гэж бодоод авсан, тоолж үзээгүй. *** ийг гарсны дараа уг мөнгийг *** захиралд өгөөд гарсан. Тэгээд *** гт намар ир гэж байна, ажилд авахаар болсон гэж хэлсэн. Намайг мөнгө өгөхөд *** захирал юм хэлээгүй, би ч шууд өгсөн юм. *** захирал ***г ажилд оруулсныхаа төлөө авсан хээл хахууль болохоос сургуульд оруулж байгаа хандив биш юм. гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… 2009 он намар 8 сард шиг санагдаж байна. *** манайд ажилд орох хүсэлтэй байгаа талаараа надтай ганцаараа ирж уулзсан. Би түүний дипломтой танилцаад түүнийг ажилд авах болсон туайгаа хэлж, 9 дүгээр сарын 01-ний өдрөөр тушаал гаргаж, бага ангийн багшаар авч ажиллуулсан. Одоо ч гэсэн *** багш бага ангийн багшаар ажиллаж байгаа. *** ийн зүгээс надад ажилд оруулах болсонтой холбойтойгор хээл хахууль болгож мөнгө өгсөн зүйл байхгүй. Боловролын соёлын газраас явуулсан мэдээлэл зүйн хичээлийн сургалтад хамрагдсан байсан учраас бусдаас давуу байсан…” гэх мэдүүлэг /хэргийн 198-199 дүгээр хуудас/,
Шүүгдэгч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2009 оны 6 дугаар сарыд найз *** эй таарахад манай сургууль орон тоо гарч байгаа , би өөр сургууль уруу шилжихээр болсон, манай сургалтын менежер *** ай уулз гэхээр нь би хэд хоногийн дараа *** багштай уулзсан. Сонгон шалгаруулалт явуулах байх хэд хэлэн багш нарыг асууж байгаа гэж хэлээд наймайг хүсэлт гаргасан тухай тэмдэглэж авсан. Энэ өдрөөс хойш хэд хоногийн дараа *** багш над руу яриад 400,000 төгрөг байгаа юу, ирээд уулз гэсэн. Тэгээд *** багштай уулзахад *** багш сайн баш байсан, сайн ажиллаж чадна биз дээ гээд хамт захирал Уртнасангийн үүдэнд ирээд би түүнд 400,000 төгрөгийг цаасанд боосон байдалтайгаар өгсөн. *** багш шууд аваад захирлын өрөө рүү ороод удалгүй захирал чамтай уулзъя гэж байна гэсэн. Намайг орж уулзахад *** захирал аль сургуулийг хэдэн онд төгссөн, хэдэн жил ажилласан талаар асуусан, намайг хариулсны дараа чамайг ажилд авлаа, 8 сард ирээрэй гэж хэлсэн. Би 8 сарын 20-дын үеэр очсон санагдаж байна. 9 сарын 1-ний өдөр тушаал гарч ажилд орсон” гэх мэдүүлэг /хэргийн 188-189 дүгээр хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгээр дээрх шүүгдэгч нарын болон гэрч *** ийн мэдүүлэгээс гадна дараах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцүүлэв.
-2009 онд ажилд орсон багш нарын судалгаа /хэргийн 125-126 дахь тал/,
-Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын *** сургуулийн дотоод журам /хэргийн 127-134 дэх тал/,
-Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Багш, ажилчдыг сонгож авах эрх нь тухайн сургуулийн захирлын эрх хэмжээнд нь байдаг учраас манай газрын зүгээс хяналт тавьж оролцоод байдаггүй юм. Үүнтэй холбоотой гарсан журам бол одоогоор байхгүй. Гэхдээ бид энэ асуудалд багшийг сонгон шалгаруулж ажилд авах нь зүйтэй юм байна гэж шийдээд яаманд энэ талаар танилцуулсан, яамны зүгээс ч дэмжсэн, төсөл хэлбэрээр боловсруулагдаж байгаа.
...Өмнөх жилүүдэд өөрсдөө сургуулиудаар яваад сул орон тоон дээр ажилд ороод явдаг байсан. Тухайн сургуулийн захирлын зүгээс хэрхэн сонгон багшийг авах нь түүний эрх хэмжээний асуудалд хамаарна гэсэн үг” гэх мэдүүлэг /хэргийн 156-157 дахь тал/,
-Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай сургуулийн тухайд багш нарыг ажилд авахдаа эхэлж ярилцлага хийж, ерөнхий мэдлэгийг тогтоох байдлаар суурь хичээлээр нь тестийн шалгалт авч, уг шалгалтын дүнд үндэслээд тухайн багшийг авах эсэхийг захирал шийдвэрлэдэг. Миний хувьд монгол хэлний хичээлээр авах тестийг боловсруулдаг байсан. Манай дотоод журманд тодорхой заагаагүй байдаг боловч ерөнхийдөө шалгаруулалт явуулж байх багшийг ажилд авдаг. Захирал дангаараа эрх хэмжээний хүрээндээ асуудлыг шийдэх нь сүүлд сөрөг үр дагаврууд / танил талинхаа болоод хамаатан садангийн хүнийг авсан гэх хэл ам гардаг. *** ийн хувьд чадваргүй/ гардаг учраас захирлын зөвлөлийн хурал дээр ч гэсэн хурлаар оруулж тухайн ажлын байрны шаардлага шалгуурыг хангаж байгаа эсэхийг тогтоосны дараа ажилд авч байгаа ч гэсэн саналыг удаа дараа тавьж байсан…” гэх мэдүүлэг /хэргийн 172 дахь тал/,
-Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...захирал дээрх хуульд заасны дагуу багшийг ажилд авах эрхтэй. Гэхдээ уг багшийг ямар байдлаар хэрхэн сонгон шалгаруулж авах талаар журамласан журам, дүрэм одоогоор байхгүй. Ерөнхийдөө бол багшийн чанар муудаж байгаатай холбоотойгоор ажилд авахдаа заавал сонгон шалгаруулалт явуулж авах ёстой гэсэн байр суурьтай байгаа бөгөөд энэ асуудал журамлагдана гэсэн үг. гэх мэдүүлэг /хэргийн 173 дахь тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 209-211 дэх тал/,
-Ажилд томилох тухай Дархан-Уул аймгийн *** сургуулийн захирлын 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 44 тоот тушаал /хэргийн 223 дахь тал/ болон хэрэг авагдсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *** нь Дархан-Уул аймгийн Дархан сумын *** сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2009 оны 06 дугаар сарын эхээр ***ийг “намар ажил авах” ашиг сонирхлын үүднээс тус сургуулийн сургалтын менежер багш ***аар дамжуулан 400000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэргийг, шүүгдэгч *** нь Дархан-Уул аймгийн Дархан сумын Од цогцолбор сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байхдаа 2009 оны 06 дугаар сарын эхээр тус сургуулийн захирал *** болон иргэн ***ийн хооронд 400 000 төгрөгийг дамжуулан зуучилсан гэмт хэргийг, шүүгдэгч *** нь 2009 оны 06 дугаар сарын эхээр Дархан-Уул аймгийн Дархан сумын *** сургуулийн сургалтын менежер ***аар дамжуулан *** сургуулийн захирал ***д 400000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт буруутай болох нь нотлогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *** нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрхтэй бөгөөд 2009 оны үед багшийг ямар байдлаар хэрхэн сонгон шалгаруулж авах талаар журамласан журам, дүрэм байхгүй байсан нь гэрч *** ийн ”Багш, ажилчдыг сонгож авах эрх нь тухайн сургуулийн захирлын эрх хэмжээнд нь байдаг учраас манай газрын зүгээс хяналт тавьж оролцоод байдаггүй юм. Үүнтэй холбоотой гарсан журам бол одоогоор байхгүй. ...Өмнөх жилүүдэд өөрсдөө сургуулиудаар яваад сул орон тоон дээр ажилд ороод явдаг байсан. Тухайн сургуулийн захирлын зүгээс хэрхэн сонгон багшийг авах нь түүний эрх хэмжээний асуудалд хамаарна гэсэн үг” гэх мэдүүлэг /хэргийн 156-157 дахь тал/, гэрч *** ын “...захирал дээрх хуульд заасны дагуу багшийг ажилд авах эрхтэй. Гэхдээ уг багшийг ямар байдлаар хэрхэн сонгон шалгаруулж авах талаар журамласан журам, дүрэм одоогоор байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 173 дахь тал/, гэрч *** ийн ... гэх мэдүүлэгээр тус тус нотлогдож байх бөгөөд шүүгдэгч ***ийн “ 2009 оны 6 сард манайд багшаар ажиллаж байсан *** өөр сургууль руу шилжих болсон юм. Энэ үед манай найзыг ажилд оруулж өгөөч гэж гуйсан. Би түүний найз одоо манайд бага ангийн багшаар ажиллаж байгаа *** тэй уулзсан. Тэгээд захиралд түүний талаар хэлж танилцуулахад захирал *** уулзаж үзье, сургуульд хандив өгөх боломжтой юм уу гэж хэлсэн. Би *** гтэй яриад сургуульд 400.000 төгрөгийн хандив өгөх боломжтой юу гэж асуусан, тэр зөвшөөрсөн юм. Тэгээд Д*** ийг захиралтай хэд хоногийн дараа уулзуулсан. Би *** гээс захиралтай орж уулзахаас өмнө өрөөнийх нь үүдэнд ирээд цаасанд боодолтой мөнгийг авсан, миний хувьд 400.000 төгрөг гэж хэлсэн учраас 400.000 төгрөг байгаа гэж бодсон тоолж үзээгүй ийг гарсны дараа уг мөнгийг *** захиралд өгөөд гарахдаа ***т “намар ир” гэж байна, ажилд авахаар болсон гэж хэлсэн. Намайг мөнгө өгөхөд *** захирал юм хэлээгүй, би ч шууд өгсөн юм.” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч ***ийн “...2009 оны 6 сарын эхээр Од цогцолбор сургуульд бага ангийн багшийн орон тоо гарсан гээд сургалтын менежертэй уулзаад орон тоо гарсан, хүмүүсийг бүртгэж байгаа гэхээр утасны дугаараа тэмдэглүүлээд явсан. Дараа нь *** багштай ирж уулзахад 400.000 төгрөг байгаа юу гэсэн. Тэгээд эхлээд *** багш орж уулзаад дараа нь би орсон. Тэгээд багшийг дуудчих гээд уулзаж байсан. Би 2009 оны 8 дугаар сарын 24-25-ны үед ажилд орсон” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч нар нь бие биенийхээ үйлдэл, оролцоог гэрчилсэн, энэ нь мөрдөн байцаалтанд тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч ***гийн “*** багшийг дуудаж 400.000 төгрөгийг өг гэж хэлээгүй, би ер нь багшийг ажилд авахдаа мөнгө төгрөг нэхдэггүй” гэх мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч ***, *** нар үгсэн тохиролцож *** хээл хахууль авсан хэрэгт гүтгэсэн байж болох магадлалтай гэх таамаглалаар шүүгдэгч ***д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.
Шүүгдэгч ***ийг нь тус сургуульд багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрх мэдэл бүхий албан тушаалтан гэж үзэх үндэслэлгүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэг гэж хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***гийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ***, *** нар тус бүр 1 /нэг/ хоног цагдан хоригдсон болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, *** нарт авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах, болон шүүгдэгч *** авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэх зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1 ийн 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *** г хээл хахууль авсан, *** г хээл хахууль өгсөн, *** йг хээл хахууль зуучилсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *** т Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.1 гэж хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т зааснаар шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-т заасан эрүүгийн хариуцлагаас,шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн 269 дугаар зүйлийн 269.1-д заасан эрүүгийн хариуцлагаас , ***ийг Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.1-д заасан эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар шүүгдэгч *** , *** *** нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар хууль бусаар олсон орлого болох 400.000 /дөрвөн/ төгрөгийг шүүгдэгч ***гаас гаргуулж улсын орлого болгосугай.
5.Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй шүүгдэгч ***, *** нар тус тус нэг хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, ***, *** нарт гадагш явж болохгүй батлагаа авах тухай таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** , *** *** нарт тус тус авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ