Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 543

 

                 129/ШШ2020/00543

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: Т.Д-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Ц-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, эцэг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр 14.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Д, хариуцагч О.Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Нэхэмжлэгч Т.Д-н эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа татан авах тухай хүсэлтийг хангасугай. 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Д-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгөөс 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос 70.200 төгрөг, нэхэмжлэгч О.Цэрэндуламаас 70.200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Д-д олгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр 14.9-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос ажлын гурав хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Цогзолмаад даалгасугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН