Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 58

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:         

  1. Шүүгдэгч Их Хотгойд овогт Оюунбаатарын Хосболорыг бусдын бие махбдид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хосболорыг 01 сар баривчлах ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хосболорт оногдуулсан 01 сар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганчаарчлан эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Микро Эс Ди картыг хэрэгт хавсаргасугай.
  5.  Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Хосболор нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч О.Хосболороос 662.100 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Түвшинтөгсөд олгож, хохирогч Т.Түвшинтөгсийн нэхэмжлэлээс 260.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Хосболорт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ч.ОТГОНБАЯР