Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 17

 

 

 

 

Хэргийн индекс: 171/2012/033/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч Г.Яндаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3-д заасан гэмт хэрэгт Н.Б-од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21123589 дугаартай хэргийг 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н.Б- /РД: /, 1992  оны 6 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус  дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эгч, дүү нарын хамт ********** тоотод оршин суудаг, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т заасан гэмт хэрэгт 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан.

 

Шүүгдэгч Н.Н.Б- урьд нь танхайрах гэмт хэрэгт шийтгүүлсэн байх хугацаандаа буюу 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Номин Ундрах” дэлгүүрийн гадна иргэн Б.Б.У-гийн гарыг ямар нэгэн шалтгаангүйгээр мушгин түүнийг газар унагааж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Н.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”...2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр орой 19 цагийн орчимд 2006 онд нэг ангид цуг сурч байсан найз М-тай тааралдаад бид хоёр нэг шил “Боргио” нэртэй пиво хувааж уусан юм. Тэгээд М-аас салаад явж байхад хуучин хорооллын “Номин ундрах” гэдэг нэртэй дэлгүүрийн гадаа Б.У-, С-, М- гэдэг гурван хүүхэд төмөр тушаах гээд явж байна гэж хэлээд надтай тааралдсан юм. Тэгтэл Б.У- надтай барилдъя гээд байхаар нь би түүнтэй барилдаж Б.У-г хавсраад газар унагаасан юм. Тэгтэл Б.У- босож ирээд надад хандан “миний гар өвдөөд байна” гэж хэлэхээр нь би гар чинь зүгээр юм уу гэж асуухад Б.У- надад хандан “миний гар хааяа ингэж мултраад байдаг юм” гэж хэлсэн. Би гарыг нь гэмтээнэ гэж бодоогүй хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

 

 

\\Server\sum dundiin shuukh\Bayar\Òîãòîîëóóä.4\Áýëýí áîëñîí\Í.Áàðñáîëä 181.2.1, 181.2.3-17.doc

 

 

 

Шүүгдэгч Н.Н.Б- урьд нь танхайрах гэмт хэрэгт шийтгүүлсэн байх хугацаандаа буюу 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Номин Ундрах” дэлгүүрийн гадна иргэн Б.Б.У-гийн гарыг ямар нэгэн шалтгаангүйгээр мушгин түүнийг газар унагааж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

насанд хүрээгүй хохирогч Б.Б.У-гийн:”…2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр орой 20 цагийн орчимд “Номин ундрах” гэдэг нэртэй дэлгүүрийн гадаа Н.Б- гэдэг хүүхэдтэй тааралдахад Н.Б- надад ямар нэгэн үг хэлэлгүйгээр гэдэс рүү цохиж өргөж аван мөрлөж газар унагаасан юм. Тэр үед би газар унахдаа гараараа дарж унасан болохоор гар их өвдсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 9, 38 дахь тал/,

насанд хүрээгүй гэрч Ц.М-ын:”…Н.Б- Б.У-гийн гэдэс рүү нь цохиод гарыг нь мушгиад газар унагахад Б.У- надад хандан “миний гар өвдөөд байна” гэж газар суугаад үлдсэн юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 11 дахь тал/,

насанд хүрээгүй гэрч П.С-ийн:”…Б- ах бидэнтэй тааралдаад “наад төмрөө хая” гэж хэлээд Б.У- ахын гэдэс рүү нь цохиод гарыг нь мушгиад түүнийг газар унагаасан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 40 дахь тал/,

гэрч Я.Я.А-гийн:”…Миний хүү Б.У- нь 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр орой 20 цагийн орчимд гаднаас гэртээ ирэхдээ гараа хугалчихсан уйлаад орж ирсэн юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 41 дахь тал/,

шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1074 тоот акт.

  1. Б.Б.У-гийн биед баруун гарын шууны хэсгийн хугарамтгай хэсгийн хугарал, мултралын гэмтэл тогтоогдлоо

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. гэсэн дүгнэлт /хэргийн 16 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно.

 

Иймд Н.Б-ыг бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн байх хугацаандаа үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

     

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд насанд хүрээгүй хохирогч Б.Б.У- нь 54.000 төгрөг нэхэмжилсэн байх тул шүүгдэгч Н.Н.Б-оос уг мөнгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Б.Б.У-д олгохоор шийдвэрлэв.

           

Шүүгдэгч Н.Н.Б- нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т заасан гэмт хэрэгт 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан ба ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байх тул түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагатай гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Н.Б-ыг ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчид төлж барагдуулаагүй зэргийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэлийг оногдуулав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Н.Б-ыг бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн байх хугацаандаа үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3-т зааснаар Н.Б-од 3 /гурав/ жил 10 /арав/ хоног хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2-т зааснаар Н.Н.Б-од энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 3 жил 10 хоног хорих ялд, өмнөх Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг сэргээж уг ялын зарим болох 6 /зургаа/ сар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Нэргүйн Н.Б-ын биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар 10 /арав/ хоног хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Н.Н.Б-од оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

           

     5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Н.Н.Б-ын энэ хэрэгт 2012 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 10 /арав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

     6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Н.Н.Б-оос 54.000 /тавин дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч *********** тоотод оршин суух Б.У- /РД: /-д олгосугай.

 

     7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Н.Б-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Н.Б-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                                ШҮҮГЧ                                                   Ё.РИНЗААН