Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0136

 

     


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0140/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ж.Мөнхтуяа, Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч *** ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадам,
Шүүгдэгч ***ын өмгөөлөгч Р.Лхамсүрэн,  
Шүүгдэгч ***ийн өмгөөлөгч Ж.Туяа,
        Шүүгдэгч ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар, шүүгдэгч ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000207 дугаартай хэргийг 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 
1.Монгол Улсын иргэн, *** -ны өдөр *** төрсөн, ***  настай*** , *** , мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***  тоотод  оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд:
- Дархан-Уул аймаг дахь  Сум дундын шүүхийн *** -ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 1 сар хорих ялыг 2009 оны 7 сарын 09-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.5-д зааснаар өршөөн хэлтрүүлсэн, 
2. Монгол Улсын иргэн, *** -ны өдөр *** төрсөн, ***  настай*** бүрэн бус дунд боловсролтой,  операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй***  тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй,  ял шийтгэлгүй 

Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн, 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 12 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг *** ” худалдааны төвийн дотор байрлах бичиг хэргийн дэлгүүрийн хойд өрөөний ширээн дээрээс бэлэн 1.788.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт:
D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Ganzam Darhansuh 145.4    145.2.docx
-Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “*** бид 2 шинэ дарханд найзынхаа гэрт орох гээд холбоон дээр буугаад зам гараад Энхжин гээд бичиг хэргийн дэлгүүр орсон юм. Тэгээд тэнд танк, их буу зэрэг байсан. Тэнд нилээн удаан юм үзсэн юм. Тэгээд тэндээсээ гараад явсан. Тэгсэн чинь нэг эгч араас дуудсан. Тэгсэн чинь *** х зугтаарай гэсэн тэгээд би гүйсэн юм. Машинд суусан чинь ***  мөнгө авсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, 
    
-Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “*** бид 2 гал авах гээд Энхжин орсон юм. Тэгээд юм сонирхоод явж байсан чинь 2 худалдагч нь үүднийхээ дэргэд байсан. Тэгээд би арын өрөөнд ширээн дээр ил тавьсан байсан 1.870.000 төгрөгийг аваад *** ыг үүдэн дээрээс гаръя гээд гарсан. Тэгсэн араас нэг эгч дуудаад тэгээд 380 дээр машинд суусан юм.” гэх мэдүүлэг
    
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 7-10 дахь тал/,
-“Энхжин” худалдааны төвд байрлах бичиг хэргийн дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг хуулбарласан сиди /хрэгийн 15 дахь тал/,
-Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 16 дахь тал/,
-Хяналтын камерийн бичлэгэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 18 дахь тал/,
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 19 дэх тал/,
- Хохирогч Б*** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн орчим Э***  дэлгүүр рүү орж бичиг хэргийн дэлгүүрийн худалдагч Э*** ийг ажилчдын хоол хийж байхад нь доод бичиг хэргийн дэлгүүрийн түлхүүр авч ажилтан *** тай цуг доошоо дэлгүүр рүү орсон. Бичиг хэргийн дэлгүүр дотор байх миний ажлын өрөөнд Хишигбуян дулаан гражын орлогын мөнгө болох 1.788.000 төгрөгийг надад хүлээлгэж  өгөх гээд сууж байхад дэлгүүрт гаднаас  үйлчлүүлэгч нар орж ирэхээр нь мөнгөө хүлээн авч амжилгүй ширээн дээр орхиод би дэлгүүрийн лангуу руу очиж зогссон. 
...Тэр 2 залуугийн нэг нь тавиур дээрх юм сонирхоод байхаар нь ***  очиж тайлбарлаж байхаар нь би лангууны ар талаас гарч ***  дээр очоод цуг зогсож байхад үүргэвч үүрсэн залуу арын өрөөний талаас ирж цүнх үзэж байсан залуутай цуг яарсан байдалтай дэлгүүрээс шууд гарч явсан. Түүний дараа манай худалдагч  *** гаднаас орж ирээд саяны дэлгүүрээс гарсан 2 залуу дэлгүүрээс нэг юм хулгай хийсэн байна даа. Намайг дуудсан чинь зугатаагаад явчихлаа гэхээр нь ажлын өрөө рүү орсон чинь ширээн дээр байсан мөнгө байхгүй байсан.  
...цагаан өнгийн пүүзтэй хар өнгийн үүргэвч үүрсэн залуу нь хойд өрөө рүү орж мөнгө аваад гарч байгаа үйлдэл нь хяналтын камерын бичлэгт бичигдсэн байсныг үзээд цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг /хэргийн 29-30 дахь тал/,

-Гэрч  *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 2 дугаар сарын 26-ны өдөр “Энхжин” худалдааны төвийн дэлгүүрт худалдагчаар  ажиллаж байсан. Өдөр 14 цаг 20 минутын үед би дэлгүүрийн хажуу талын “*** ” гэдэг эх бэлтгэлийн газарт бал оруулж өгчихөөд эргээд ажил руугаа орох гээд явж байхад манай бичиг хэргийн дэлгүүрээс гарч ирж байгаа 2 залуу шатаар дээш гарч байх үедээ ”хурдан явъя” гээд хоорондоо ярилцаж байхыг нь сонсоод ойртоод очтол  нөгөө 2 залуу хажуугаар өнгөрөөд явахад нь хар үүргэвч үүрсэн, цэнхэр өнгийн куртик өмссөн залуу халаасандаа гараа хийчихсэн нэг зүйл хийсэн байгаа анзаарагдсан болохоор бичиг хэргийн  дэлгүүрээс эд зүйл хулгайлсан байж магадгүй гэж бодоод араас нь дуудсан чинь хальт эргэж харчихаад булан тойроод 4 дүгээр байрны зүгт зугатаасан. Тэгээд бид камерийн бичлэг шүүж үзэхэд цэнхэр өнгийн куртик, хар өнгийн үүргэвч үүрсэн залуу арын өрөө лүү ороод мөнгө аваад буцаад гарч байгаа бичлэгийг үзсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 33 дахь тал/,

-Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр үед нөгөө 2 залуугийн нэг болох хар пальто гэпкэн малгай өмссөн залуу миний хажууд хүрч ирээд тавиур дээр байгаа дугардаг тоглоомуудыг бүгдийг авч дуугаргаад байхаар нь ***  захирал лангууны араас гарч ирж миний хажууд ирж надтай юм ярьж байхад нөгөө 2 залуу удалгүй дэлгүүрээс гараад явсан. Гаднаас *** орж ирээд “саяны гарсан 2 залуу  дэлгүүрээс юм хулгайлсан юм шиг байна, намайг дуудсан чинь хар эрчээрээ зугтаад явчихлаа” гэхээр нь  захирал бид хоёр тавиур дээр байгаа зүйлээ харчихаад арын өрөө лүү орж тооцоогоо хийх гэсэн чинь ширээн дээр тавьсан мөнгө алга болсон байхаар нь  хяналтын камерийн бичлэгийг шүүж үзэхэд нөгөө 2 залуугийн үүргэвч үүрсэн, цэнхэр өнгийн куртик өмссөн залуу нь арын өрөө рүү ороод ширээн дээр тавьсан хавчаартай мөнгийг аваад гарч байгаа бичигдсэн байсныг үзээд цагдаа дуудсан. Миний тушаах гэж байсан мөнгө 20 мянгат, 10 мянгат нийлсэн 1.788.000 төгрөг байсан бөгөөд цэнхэр өнгийн том хавчаараар хавчсан байсан.” гэх мэдүүлэг  /хэргийн 34-35 дахь тал/
    
         -Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 2 дугаар сарын 26-ны орой би Дарханаас Улаанбаатар луу явах гээд байж байхад 17 цагийн үед байх  *** ын ***  дугаараас залгаад 18-н буудлын “***” кафед хүрээд ир гэхээр нь тэнд очтол  *** *** нар хоол идчихээд пиво уугааж сууж байсан.” гэх мэдүүлэг  /хэргийн 38 дахь тал/,
    
            -Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг очиход  ***  3 хоол, унд, архи, пиво захиалчихсан сууж байсан. 
...”Тулга” кафед ууж идсэн тооцоог ***  хийсэн.” гэх мэдүүлэг  /хэргийн 39 дэх тал/,
      -Хохирол төлсөн баримт /хэргийн 32, 168 дахь тал/,
      -Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа /хэргийн 60 дахь тал/,
      -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 102, 121 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч *** нь *** -ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн ***дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн /2009 оны 7 дугаар сарын 9-ны өдрийн/ 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.5-т зааснаар 5 жил 10 хоног хорих ялаас өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т зааснаар ялтай байдал дуусаагүй байхад бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг, шүүгдэгч *** нь ***тай бүлэглэн, орон байранд нэвтэрч /”***” худалдааны төвийн дотор байрлах бичиг хэргийн дэлгүүрийн хойд өрөөний ширээ/ 1788000 төгрөг хулгайлсан болох нь нотлогдож байна.

Шүүгдэгч ***ын өмгөөлөгчийн зүгээс “*** нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй, харин гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу мөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн” гэж мэтгэлцэж байгаа боловч тэрээр шүүгдэгч ***эд бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэх боломж олгох гэж тухайн дэлгүүр дотор байсан худалдагч нарын анхаарлыг сарниулж байсан, ***ийн үйлдлийг таслан зогсоох боломтой байхад зогсоогоогүй, харин ч тухайн мөнгийг идэвхтэй захиран зарцуулж байсан болох нь:
-Хохирогч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...*** нарын хамт дэлгүүрийн хяналтын камерийн бичлэг үзэхэд дэлгүүрт орж ирсэн хар өнгийн богино пальто, цэнхэр өнгийн жинсэн өмд, улаан өнгийн пүүзэн гуталтай, саарал өнгийн гипкэн малгай өмссөн залуу цуг орж цэнхэр өнгийн куртик, дотуураа улаан хүрэн өнгийн цамцтай, цэнхэр өнгийн цайралттай жинсэн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй, хар өнгийн үүргэвч үүрсэн залуутайгаа хамт миний ажлын өрөөний ширээн дээр байгаа мөнгийг харчихаад тавиур дээр байгаа бараа үзэж сонирхож байгаа дүр үзүүлж байгаад саарал гипкэн малгай, хар өнгийн богино пальто, цэнхэр жинсэн өмд, улаан өнгийн пүүз өмссөн залуу нь цүнхний тавиур дээр очиж бараа үзэж сонирхож Хишигбуян бид хоёрын анхаарлыг өөртөө татаж байх үед нь нөгөө цуг явсан цэнхэр өнгийн куртика, дотуураа улаан хүрэн өнгийн цамцтай, цэнхэр өнгийн цайралттай жинсэн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй, хар өнгийн үүргэвч үүрсэн залуу хойд өрөө рүү орж, мөнгө аваад гарч байгаа үйлдэл нь хяналтын камерийн бичлэгт бичигдсэн байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 30 дахь тал/, 
-Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...намайг үүдний хэсэгт зогсож байхад хар өнгийн богино пальто, гипкэн малгай өмссөн залуу тавиур дээр байгаа дуугардаг тоглоом болгоныг тавиур дээрээс авч дуугаргаад ***  захирал бид хоёрын анхаарлыг татаж байх үед нөгөө залуу нь арын өрөө рүү орж мөнгө хулгайлсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 34 дэх тал/, 
-Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэнээр өгсөн: “би арын өрөөний хаалганы хажууд очоод ширээ рүү харахад хавчаартай мөнгө байсныг хараад Дархансүхэд тэр мөнгийг аваад хэрэггүй шүү гэж хэлээд би *** ээс холдож хоёр худалдагч эмэгтэйгийн хажууд очиж тавиур дээрээс мушгихаар дуугардаг тоглоомыг авч дуугаргаж байхад Д*** хойноос ирж гаръя гэхээр нь тоглоомоо буцааж тавиад *** тэй цуг дэлгүүрээс гарсан. ...би Дархансүхээс дэлгүүрээс хулгайлсан мөнгийг авч хадгалсан.” гэх мэдүүлэг /хэргийн 81 дэх тал/, 
-Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...хоёр худалдагч хүүхэн нь хоёулаа над дээр ирсэн. *** энэ хооронд арынх нь өрөөний ширээн дээр байсан мөнгийг нь авсан. Тэгээд *** намайг гаръя, явъя гэсэн. гараад явах гэхэд араас хөөе гээд нэг эгч дуудсан.” гэх мэдүүлэг /хэргийн 87 дахь тал/,
-Шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэнээр өгсөн: “лангуу дээр зогсож байсан нэг худалдагч нь нөгөө худалдагч, *** хоёр дээр очих үед нь би арын өрөө рүү орж ширээн дээр байгаа хавчаартай мөнгийг баруун гараараа аваад куртикний халаасанд хийхийг *** харж байгаад дэлгүүрээс цуг гарсан.  ... *** бид хоёр “Тулга” кафед хоол идэж байх үедээ би дэлгүүрээс хулгайлсан мөнгөө тоолоход 1780000 гаруй төгрөг байсан. Би мөнгөө тоолчихоод Ганзамд өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 90-91 дэх тал/,
-Шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...дэлгүүрийн хоёр эмэгтэй хүн нь дэлгүүр дотроо нилээд хол байхаар нь *** тэр хоёр эгчийн анхаарлыг нь сарниулаад би арын өрөө рүү нь орж, ширээн дээр байсан мөнгийг авч халаасандаа хийгээд ***ыг явъя гээд дэлгүүрээс дагуулж гарч явтал хүн “хөөе, та хоёр нааш ир” гэж дуудахаар нь ***бид хоёр 380 айлын тийшээ зугтаж таксинд сууж 18-ын буудалд ирж “Тулга” кафед орсон.” гэх мэдүүлэг /хэргийн 94 дэх тал/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна.
    
    Иймд шүүгдэгч ***ыг урьд дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлснээс хойш ялгүй болох хугацаа дуусаагүй байхад бусдын эд хөрөнгө хулгайлсан онц хүнд гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч ***ийг шүүгдэгч ***тай бүлэглэн, орон байранд нэвтэрч /дэлгүүрт үйлчлүүлж буй иргэд орж болохгүй хэсэг буюу “Энхжин” худалдааны төвийн лангууны ард байрлах захирлын өрөө/ бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

    Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1788000 төгрөгөөс шүүгдэгч *** нь 900000 төгрөг төлсөн байх тул үлдэх 888000 төгрөгийг шүүгдэгч ***аас гаргуулж, хохирогч *** т олгох нь зүйтэй байна.

    Шүүгдэгч нарыг ганц бие эцэг гэж өмгөөлөгч нарын зүгээс мэтгэлцэж байгаа боловч *** нь 2011 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр төрсөн *** ын /хэргийн 112 дахь тал/ төрсөн эцэг гэдгийг нотлох баримт байхгүй, мөн 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн   *** нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхгүй байгааг нотолсон эрх бүхий байгууллагын шийдвэр хэрэгт авагдаагүй байх тул ***, *** нарыг 3 нас хүрээгүй хүүхэдтэй ганц бие эцэг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
    
Шүүгдэгч ***ын энэ хэрэгт 2014 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 93 хоног, шүүгдэгч ***ийн энэ хэрэгт 2014 оны 3 дугаар сарын 29-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 80 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй си ди 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, *** нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
 
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

    1. Шүүгдэгч *** ыг урьд дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч *** ийг шүүгдэгч ***тай бүлэглэн, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар шүүгдэгч ***ас 100000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 10 хоног /арван жил арав хоног/ хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч   *** йн эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ сар баривчлах ял тус тус шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 10 жил 10 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч ***ын энэ хэрэгт 2014 оны 3 дугаар сарын 29-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 93 /ерэн гурав/, шүүгдэгч ***ийн энэ хэрэгт 2014 оны 3 дугаар сарын 29-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 80 /ная/ хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

    5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ***аас 888000 /найман зуун наян найман мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч ***  тоотод оршин суух ***т олгосугай.

    6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй си ди 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.
    
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, *** нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

    8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

    9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***, *** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                Б.МАНЛАЙБААТАР

ШҮҮГЧИД                     Ж.МӨНХТУЯА

Я.ТУУЛ