| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 2012/ШЦТ/14 |
| Дугаар | 14 |
| Огноо | 2012-01-12 |
| Зүйл хэсэг | 099.2., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,
улсын яллагч Б.Сүрмандах,
шүүгдэгч Э.О., О.З. нарын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар /0305/,
шүүгдэгч Д.Ц.ын өмгөөлөгч Н.Баттунсаг /0-310/,
хохирогч Г.Б.,
гэрч Д.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт Б овогт Д.Ц., Ч овогт О.З., Б овогт Э.О. нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21123539 дугаартай хэргийг 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн Б овогт Д.Ц. /РД:..../, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, “Дархан” дээд сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... дугаар баг . тоот оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
2. Монгол Улсын иргэн Ч овогт О.З. /РД:../, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, заал зохион байгуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, “Д.” дээд сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын .. дүгээр баг . тоот оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
3. Монгол Улсын иргэн Б овогт Э.О. /РД:Й../, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, “Д.” дээд сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын .. дугаар баг .. тоот оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
Шүүгдэгч Д.Ц., О.З., Э.О. нар нь бүлэглэн 2011 оны 10 дугаар сарын 16-ны орой 19 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан” дээд сургуулийн дотуур байрны өмнө иргэн Г.Б.тай хувийн таарамжгүй харьцааны улмаас болж түүнийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
\\Server\sum dundiin shuukh\Bayar\Òîãòîîëóóä.4\Áýëýí áîëñîí\Î.Çîðèã, Ý.Îäõ¿¿, Ä.Öýðýíáàò íàð 99.2-14.doc
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Д.Ц. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”...2011 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 19 цагийн орчимд би дотуур байранд ангийнхаа охины өрөөнд хоол идээд сууж байсан юм. Тэгтэл гаднаас Бат-Өлзий орж ирээд надад хандан “гадаа зодоон болж байна О. нэг залууд зодуулж байна” гэж хэлэхэд нь би байрнаас гараад очиж Б.ын туруун дээр нэг өшиглөсөн юм. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна” гэв.
Шүүгдэгч О.З. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”…2011 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 19 цагийн орчимд манай найз Г. хохирогч Б.тай маргалдаад байсан юм. Би хохирогчид гар хүрээгүй харин ч салгасан юм” гэв.
Шүүгдэгч Э.О. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”…2011 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 19 цагийн орчимд би найз З., Д., Г. нарын хамтаар сургуулийнхаа дотуур байрнаас гараад явж байтал Г. бидний хойно гар утсаа оролдоод явж байсан юм. Тэгээд бид гурав эргээд хартал Г. чулуун дээр сууж байсан нэг хүнтэй маргалдаад байхад нь бид гурав очсон юм. Тэгээд би тэр хоёрыг салгах гээд очтол хохирогч миний нүүр рүү цохих гэхэд нь би гараараа хамгаалаад хохирогчийн хоёр мөрөн дээр нь дараад цээж рүү нь түлхсэн чинь газар унасан юм. Тэгтэл Ц. дотуур байрнаас гарч ирсэн юм” гэв.
Хохирогч Г.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”…2011 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 19 цагийн орчим би гэрээсээ гарч найз Б. тойгоо уулзах гээд Дархан дээд сургуулийн дотуур байрны урд очоод найзыгаа хүлээгээд нэг чулуун дээр сууж байхад дөрвөн залуу миний урдуур гарч явснаа хойно нь явсан залуу нь над руу аймаар хараад байхад нь би түүнд хандан “юугаа хараад байгаа юм бэ” гэж хэлэхэд тэр залуу надад хандан “чамайг харсан хүнийг чи яадаг юм бэ” гэж хэлээд надтай маргалдаж байсан юм. Тэгтэл урд нь явж байсан гурван залуу нь хүрч ирээд тэдний нэг нь миний нүүр рүү гараараа цохисон юм. Тэгээд З. намайг заамдаж яасан том дуутай бацаан бэ гээд газар унагаасан юм. Бид нар нэлээд маргалдаж байгаад тэгээд иймэрхүү юм боллоо. Тухайн үед хэн нь намайг яаж цохсоныг би мэдэхгүй байна. Бүгд л намайг цохисон юм. Байрнаас нэг нь гарч ирээд миний нуруу руу хүртэл өшиглөсөн юм. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Гэрч Д.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”…Б. надтай уулзахаар ирэхэд нь би түүнийг байрныхаа гадаа хүлээлгэж байсан юм. Тэгээд би байрнаасаа гараад ирэх үед З. Б.ыг заамдаад барьсан байсан. Тэгээд яг тэр үед О. Б.ыг хашааны хажууд газар унагаасан юм. Мөн намайг харахад О. Б.ыг цохиж харагдсан юм. Удалгүй Ц. гэнэт байрнаас гарч ирсэн. Тэгээд Ц. Б.ын нуруу руу өшиглөснийг би харсан юм. Б. босоод Ц.ыг таньсан бөгөөд тэрний дараа З. дахин Б.ыг заамдаж газар унагаасан юм” гэв.
Шүүгдэгч Д.Ц., О.З., Э.О. нар нь бүлэглэн 2011 оны 10 дугаар сарын 16-ны орой 19 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан” дээд сургуулийн дотуур байрны өмнө иргэн Г.Б.тай хувийн таарамжгүй харьцааны улмаас болж түүнийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:
хохирогч Г.Б.ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”...2011 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 19 цагийн орчим би гэрээсээ гарч найз Б. тойгоо уулзах гээд Дархан дээд сургуулийн дотуур байрны урд очоод найзыгаа хүлээгээд нэг чулуун дээр сууж байхад дөрвөн залуу миний урдуур гарч явснаа хойно нь явсан залуу нь над руу аймаар хараад байхад нь би түүнд хандан “юугаа хараад байгаа юм бэ” гэж хэлэхэд тэр залуу надад хандан “чамайг харсан хүнийг чи яадаг юм бэ” гэж хэлээд надтай маргалдаж байсан юм. Тэгтэл урд нь явж байсан гурван залуу нь хүрч ирээд тэдний нэг нь миний нүүр рүү гараараа цохисон юм.
Тэгээд З. намайг заамдаж яасан том дуутай бацаан бэ гээд газар унагаасан юм. Бид нар нэлээд маргалдаж байгаад тэгээд иймэрхүү юм боллоо. Тухайн үед хэн нь намайг яаж цохсоныг би мэдэхгүй байна. Бүгд л намайг цохисон юм. Байрнаас нэг нь гарч ирээд миний нуруу руу хүртэл өшиглөсөн юм. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-18 дахь тал/,
гэрч Д.Б. ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”... Б. надтай уулзахаар ирэхэд нь би түүнийг байрныхаа гадаа хүлээлгэж байсан юм. Тэгээд би байрнаасаа гараад ирэх үед З. Б.ыг заамдаад барьсан байсан. Тэгээд яг тэр үед О. Б.ыг хашааны хажууд газар унагаасан юм. Мөн намайг харахад О. Б.ыг цохиж харагдсан юм. Удалгүй Ц. гэнэт байрнаас гарч ирсэн. Тэгээд Ц. Б.ын нуруу руу өшиглөснийг би харсан юм. Б. босоод Ц.ыг таньсан бөгөөд тэрний дараа З. дахин Б.ыг заамдаж газар унагаасан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 24-25 дахь тал,
гэрч Г.Д.гийн:”...О. рүү Б. дайрахад нь О. түүнийг түлхэж газар унагаасан юм. Тэгээд түүний цээж рүү нь нэг удаа өшиглөснийг би харсан. Тэгтэл З. уурлаад Б.д хандан би чамайг цохихгүй гээд түүний зүүн гараараа түлхэж газар унагаасан юм...О. Б.ыг хашааны хажууд газар унагаасныг би харсан...Ц. хохирогчийн нүүр рүү цохисон байж магадгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20 дахь тал/,
гэрч Э.Г.ын:“...О. ирээд Б.тай зууралдаад цээж рүү нь түлхээд хөлөөрөө түүнийг жийж газар унагаан хоёроос гурван удаа өшиглөсөн....З. Б.д хандан “чи миний зүүн гарын аясыг даахгүй” гэж хэлээд түүнийг хавсраад газар унагаасан байх үед Ц. дотуур байрнаас гарч ирээд Б.тай юм ярьж байснаа түүний нуруу руу жийж газар унагаагаад хоёроос гурван удаа түүнийг өшиглөсөн юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22 дахь тал/,
шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1010 тоот актад
1. Г.Б.ын биед нурууны зөөлөн эдийн няцрал, нүүрний зулгаралт, нуруу болон хүзүү хоолойн дахь цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. гэсэн дүгнэлт /хэргийн 29 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Б овогт Д.Ц., Ч овогт О.З., Б овогт Э.О. нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б. нь “Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул энэ тогтоолоор шүүгдэгч Д.Ц., О.З., Э.О. нараас гаргуулах хохирол төлбөргүй болно.
Шүүгдэгч Д.Ц., О.З., Э.О. нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна /хэргийн 70-72 дахь тал/.
Шүүгдэгч Д.Ц., О.З., Э.О. нар нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, их дээд сургуульд суралцдаг зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан ял оногдуулав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Д.Ц., Ч овогт О.З., Б овогт Э.О. нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дугаар зүйлийн 99.2-т зааснаар Д.Ц.ад 260 /хоёр зуун жар/ цаг албадан ажил хийлгэх,
О.З.т 260 /хоёр зуун жар/ цаг албадан ажил хийлгэх,
Э.О.д 260 /хоёр зуун жар/ цаг албадан ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар солихыг Д.Ц., О.З., Э.О. нарт анхааруулсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Д.Ц., О.З., Э.О. нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Ц., О.З., Э.О. нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Ц., О.З., Э.О. нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Ё.РИНЗААН