Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/198

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,

Шүүгдэгч А.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Н-д холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ....Н.А

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.Н нь 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоотод согтууруулах ундааны үйл хэрэглэсэн үедээ өөрийн хамтран амьдрагч Н.А-г “бусадтай хардан” хардалтын улмаас түүний биед халдан зодож эрүүл мэндэд нь “...тархи доргилт, доод уруулын дотор салстын шарх, хүзүү хоолойн цус хуралт...” бүхий хөнгөн гэмтлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эхнэр маань хохирол төлбөр нэхэмжлэхгүй гээд нэхэмжлээгүй...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2023 оны 09 дүгээр сарын 27-ны орой 20 цагийн орчимд Н-ын нутгийн танил хүмүүсийг Өвөрхангай аймаг руу гаргаж өгөхөөр уулзсан Н 0,5 литрийн “Сэрүүн” нэртэй пивоноос 4 ширхийг уусан. С гэх хүнийг би танина, өөр нэг эрэгтэй, нэг эмэгтэй байсан, тухайн хүмүүс нь хол замд явна гэж хэлээд пиво уугаагүй /нефтийн үйлдвэрт ажиллаж байгаад буцаж байгаа хүмүүс байсан/. Би жолоо барьж явсан болохоор пивоноос уугаагүй. Н бид хоёр гэр рүүгээ буцаад явж байхад, Н намайг С гэх хүнтэй хардаж, намайг машинаас буулган боож унагаан, цохиж өшиглөсөн. Н нь намайг ална гэж хэлээд зодож байсан. Н намайг 22 цагийн орчимд зодон, машины ард талын суудал руу боон өргөж шидэн машинд суулган, жолоо барин явахаар нь гуйж зогсоон, өөрөө машинаа барин гэртээ харьсан. Гэрт очоод дахин уурлаад байхаар нь цагдаад нууцаар дуудлага өгсөн. Н би шийдсэн хүн одоо чамайг ална гэж хэлж байсан. Би ер нь Н-д зодуулахаар буруу зүйл хийгээгүй гэсэн мэдүүлэг /хх 5-рт/,

-Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн .... дугаартай “...Н.А-ийн биед тархи доргилт, доод уруулын дотор салстын шарх, хүзүү хоолойн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо... Учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 9-рт/,

-Шүүгдэгч А.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Эхнэр А бид хоёр манай найзуудтай бие биеэ хардаж хэрүүл маргаан эхэлж би эхнэр А-ийн нүүр рүү нь хоёр гурван удаа алгадсан би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа дахиж ийм үйлдэл гаргахгүй...Бид хоёр хууль ёсны эхнэр нөхөр биш хамтран амьдраад 5-6 сар болж байгаа. Бид хоёр дундаасаа хүүхэдгүй тус тусдаа 2, 2 хүүхэдтэй...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх 26-рт/,   

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 22-рт/ зэргийг шинжлэн судлав.

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.Н нь 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоотод согтууруулах ундааны үйл хэрэглэсэн үедээ өөрийн хамтран амьдрагч Н.А-г “бусадтай хардан” хардалтын улмаас түүний биед халдан зодож эрүүл мэндэд нь “...тархи доргилт, доод уруулын дотор салстын шарх, хүзүү хоолойн цус хуралт...” бүхий хөнгөн гэмтлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатайгаар учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 09 дүгээр сарын 27-ны орой 20 цагийн орчимд Н-ын нутгийн танил хүмүүсийг Өвөрхангай аймаг руу гаргаж өгөхөөр уулзсан Н 0,5 литрийн “Сэрүүн” нэртэй пивоноос 4 ширхийг уусан. С гэх хүнийг би танина, өөр нэг эрэгтэй, нэг эмэгтэй байсан, тухайн хүмүүс нь хол замд явна гэж хэлээд пиво уугаагүй /нефтийн үйлдвэрт ажиллаж байгаад буцаж байгаа хүмүүс байсан/. Би жолоо барьж явсан болохоор пивоноос уугаагүй. Н бид хоёр гэр рүүгээ буцаад явж байхад, Н намайг С гэх хүнтэй хардаж, намайг машинаас буулган боож унагаан, цохиж өшиглөсөн. Н нь намайг ална гэж хэлээд зодож байсан. Н намайг 22 цагийн орчимд зодон, машины ард талын суудал руу боон өргөж шидэн машинд суулган, жолоо барин явахаар нь гуйж зогсоон, өөрөө машинаа барин гэртээ харьсан. Гэрт очоод дахин уурлаад байхаар нь цагдаад нууцаар дуудлага өгсөн. Н би шийдсэн хүн одоо чамайг ална гэж хэлж байсан. Би ер нь Н-д зодуулахаар буруу зүйл хийгээгүй гэсэн мэдүүлэг /хх 5-рт/,

-Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн .... дугаартай “...Н.А-ийн биед тархи доргилт, доод уруулын дотор салстын шарх, хүзүү хоолойн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо... Учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” Гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 9-рт/,

-Шүүгдэгч А.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Эхнэр А бид хоёр манай найзуудтай бие биеэ хардаж хэрүүл маргаан эхэлж би эхнэр А-ийн нүүр рүү нь хоёр гурван удаа алгадсан би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа дахиж ийм үйлдэл гаргахгүй...Бид хоёр хууль ёсны эхнэр нөхөр биш хамтран амьдраад 5-6 сар болж байгаа. Бид хоёр дундаасаа хүүхэдгүй тус тусдаа 2, 2 хүүхэдтэй...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх 26-рт/ зэрэг мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Шүүх хэргийн үйл баримт, шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон бусад нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлж, хэргийн зүйлчлэлийг зөв, тохирсон эсэхийг хянаж  хуулийг нэг мөр хэрэгжүүлэх ёстой.

 

Хохирогч Н.А нь шүүгдэгч А.Н-тай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч бөгөөд түүний эрүүл мэндэд Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ... дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...тархи доргилт, доод уруулын дотор салстын шарх, хүзүү хоолойн цус хуралт...”  бүхий хөнгөн хохирол учирсан байна.

 

Энэхүү гэмтэл нь шүүгдэгч А.Н-ын үйлдлээс болсон буюу шүүгдэгчийн шууд санаатайгаар биед нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн халдан цохиж, зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул шүүгдэгчийн үйлдэл учирсан үр дагавар хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч А.Н-ын үйлдэл нь идэвхтэй, хохирогч руу шууд чиглэсэн үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч А.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Н.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба баримтаар хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгч А.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

         Шүүгдэгч А.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч А.Н-д танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч А.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

          

            Иймд шүүгдэгч А.Н-ыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй дурдав.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч А-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг зааснаар шүүгдэгч А.Н-д оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь уг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ОДБАЯР