Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0141

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 007/2014/0148/Э

 

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам,  

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181  дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт ***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000382 тоот эрүүгийн хэргийг 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч,  шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** -ны өдөр *** төрсөн,  *** настай, ***  бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй *** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай  

 

Шүүгдэгч *** нь  2014 оны 5 дугаар сарын 06-ний өдөр 22:00 цагийн орчим согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч *** ийн эрх чөлөөнд халдан танхайрсан, *** ялимгүй зүйлээр шалтаглан эрх чөлөөнд нь халдан биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2014 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн орой 12 дугаар байрны урд талын саравчинд *** гэх найзуудтайгаа хамт пиво ууж байсан. *** хоёртой хамт гурил оруулж өгөх гээд явж байхад орцны урд сууж байсан хүмүүс рүү гэрэл тусгаж харахад таньдаг хүн байгаагүй юм. *** д манай 10 жилийн найз ***  ирсэн байна гэж хэлэхэд *** ангийнхаа найзтайгаа мэндлэх гээд дундуур нь явахад Учралын мөрөн дээр *** барихаар нь би алгадсан юм. Дараа нь *** аас уучлалт гуйх гээд очиход намайг эхэлж мөргөсөн. Тэгээд *** тай зууралдсан юм. Á.Учралын мөрнөөс татсанаас болж цохисон” ãýâ.

  

Хохирогч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2014 оны 05 сарын 06 ны орой ажлаа тарчхаад ажилчдынхаа хамт байрлаж байгаа байрны ард талын сагсан бөмбөгийн талбай дээр сагсан бөмбөг тоглочхоод орцны үүдэнд юм яриад сууж байхад хоёр залуу ирээд бид нар луу асаагуурын гэрэл тусгаж хүн болгоны нүүрэн тусгачхаад яваад өгсөн юм. Тэгээд удаагүй байж байхад нөгөө асаагуурын гэрэл тусгаж хараад байсан залуу өөр нэг залуу хамт буцаж ирээд манай ажилтан  ***ыг асуугаад Батбаяртай гар барьж мэндэлчхээд бид нарыг хаанаас ирсэн аалзнууд бэ гэж хэлэхэд нь *** р за боль гээд дагуулаад явах үед манай эмэгтэй ажилчид битгий юм ярь дуугүй байж бай гэж хэлсэн. Тэгээд удалгүй нөгөө *** л /асаагуурын гэрэл тусгаж хараад байсан/ гэх залуу нь буцаж ирээд бид нарт хандаж үг хэлж байгаад *** гэх залуугийн нүүрэн тус газар нь нэг удаа гарынхаа ар хэсгээр алгадсан юм. Тэр үед *** нүүрээ дараад доошоо суухад тэр залуу над руу ойртож ирэхээр нь чи яаж байгаа юм бэ гэж хэлэхэд *** гэх залуу миний дух хэсэг рүү мөргөсөн. Тэр үед миний дух хэсгээс цус гарахаар нь би *** тай барьцалдаж авах үед манай эмэгтэй ажилчид боль гээд салгасан. Тэгээд манай эмэгтэй ажилчид эрэгтэй ажилчдаа аваад орц руу ороод шатаар дээшээ өгсөөд явж байхад ***  гэх залуу миний өмдний тэлээнээс бариад татах үед би шатны бариулаас бариад зогсоход манай хоёр эмэгтэй ажилтан салгаад би гэрт ороод том өрөөний үүдэнд цусаа гоожуулаад доошоо тонгойгоод зогсож байхад *** нэг залуугийн хамт орж ирсэн юм. Тэгээд *** намайг ална шүү пизда минь чи яасан их овоо юм бэ гээд миний нүүр лүү өшиглөсөн. Тэр үед би манараад доошоо суухад манай эмэгтэй ажилчид чи болиочээ гээд цагдаад дуудлага өгсөн. Удаагүй цагдаа нар орж ирээд ***ыг аваад явсан юм. ....Дух язарч оёдол тавиулсан, мөн уруул дотор язарч оёдол тавиулсан, үүдэн хоёр шүд бага зэрэг хөдөлсөн . Өөр гэмтэл бэртэл байхгүй. ...Би *** гэх залууг танихгүй. Би тэр залуутай урьд хэрэлдэж маргалдаж муудалцаж байгаагүй. Тухайн үед намайг зүгээр зогсож байхад мөргөж өшиглөсөн юм. ...Би тэр залууг зодож цохиогүй, намайг барьцалдаж авах үед манай эмэгтэй ажилчид салгасан юм. ....*** намайг мөргөх гэхэд нь би толгойгоо доошлуулж нүүрээ хамгаалсан. Хэрвээ би толгойгоо доошлуулаагүй бол миний хамар хугарах байсан юм...” гэх мэдүүлэг /хэргийн  14 дүгээр хуудас/,

 

Хохирогч  ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....2014 оны 05 сарын 06-ны орой ажлаа тарчхаад ажилчдынхаа хамт хоорондоо юм яриад сууж байхад нэг машинтай хүн ирээд хоёр залуу гурил зөөгөөд харагдсан юм. Тэгээд нөгөө хоёр залуу гурилаа зөөж дуусахад нөгөө машин явах үед нөгөө хоёр залуу бид нарын голоор дунд орж зогсоод нэг залуу нь асаагуурын гэрлээр бид нарын нүүр лүү тусгаж харчхаад яваад өгсөн юм. Тэгээд удаагүй 10 орчим минутын дараа асаагуурын гэрэл тусгаж бид нарын царайг хараад байсан залуу бас нэг залуугийн хамт ирээд *** гэж хүн байна уу? гэж асуухад Батбаяр босоод нөгөө залуутай очиж гар барьж мэндлэхэд нь Батбаяртай гар барьсан залуу бусад нь хаанахын аалзнууд бэ гэж асуухад Батбаяр гар барьж мэндэлсэн залуу болон хамт явж байсан залууг нь дагуулаад 2 дуугаар орцны үүд рүү явсан юм. Тэгээд бид нар юм яриад сууж байхад асаагуурын гэрэл асааж бид нарын царайг хараад байсан залуу ганцаараа буцаж ирээд миний хажуу талд ирж зогсоод бид нарт хандаж,

...нэрээ хэлчих зоригтой пизда байна уу гэж асуухад нь бид нар ямар нэг үг дуугаралгүй дуугүй зогсож байхад тэр залуу ямар нэг үгийн зөрүүгүй миний нүүрэн тус газар гарынхаа хойд талаар нэг удаа цохиод авсан. Тэр үед би нүүрээ дараад доошоо суухад тэр залуу надад хандаж чи нэг цохиулчхаад үхэх гээд байна уу гэж хэлчхээд урагшаа харчихаад *** гэх залуу руу ойртож очоод чи надтай үзэх юм уу гээд шууд *** ийг толгойгоороо мөргөсөн. Тэр үед *** нөгөө залуутай барьцалдаж авах үед манай ажилчид дундуур нь орж салгахад цаад талын орцны үүдэн *** тай уулзаж байсан залуу гүйж ирээд утсаараа нэг хүн рүү дуудсан юм. Тэгээд манай ажилчид *** бид хоёрыг аваад орц руу ороход нөгөө залуу *** ийн хойноос орж байгаад алаад өгнө гээд орилоод дагаад яваад байсан. Тэгээд би түрүүлээд гэр лүү орох үедээ эргэж харахад нөгөө хоёр залуу гурван залуугийн хамт зогсож харагдсан. Тэгээд бид нар байрлаж байгаа байрандаа орж ирээд том өрөөндөө орж ирээд *** цусаа гоожуулаад доошоо тонгойгоод зогсож байхад асаагуурын гэрэл асааж бид нарыг хараад байсан залуу орж ирээд ***ийн нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөсөн юм. Тэгээд хажуу талаас нь манай ажилчид цагдаа дуудлаа шүү гэхэд нөгөө залуу утсаа гаргаж ирээд цагдааг чинь би дууддаг юм гэж хэлсэн юм. Тэгээд удаагүй байж байхад цагдаа нар орж ирсэн юм. ...Би тэр залууг анх удаа харж байна. Бид хоёрын хооронд урьд нь ямар нэг хэрүүл маргаан өс хонзонгийн асуудал байхгүй....миний биед гэмтэл бэртэл учраагүй. Бага зэрэг нүд хорссон юм Өөр зүйл болоогүй. ...Би нүдээ дараа сууж байсан Тэр үед тэр залуу À.Нямдоржыг хувцаснаас заамдаж татаад мөргөсөн юм...” гэх мэдүүлэг /хэргийн 16-17 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Дөлгөөний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2014 оны 05 сарын 06-ны орой  12 дугаар байрын ард талд байрлах сааданд найз *** нарын хамт хоорондоо юм яриад сууж байхад танил Амараа гэх ирээд шуудайтай гурил өргөөд оруулаад өгөөч гэж хэлэхээр нь ***ын хамт Амараа ахын гурилыг өргөөд 7 дугаар байрны 1 дүгээр орцны 5 давхар луу гэр лүү нь оруулж өгчхөөд Амараа ах дээр очиж юм яриад зогсож байхад *** 1 дүгээр орцны үүдэнд сууж байсан хэсэг бүлэг хүмүүс дээр очиж асаагуурын гэрэл тусгаж харчхаад буцаж ирэхэд наад хүмүүс чинь хэн юун хүмүүс юм бэ гэж асуухад *** хэн ч бишээ гэж хэлсэн. Тэгээд *** бид хоёр 3 дугаар байрны урд талд байсан ***  нар дээр очиж уулзаад хэсэг хугацаанд юм ярьж зогсож байгаад би гэр лүү орж амарсан юм. ....***, *** бид нар наадмын талбайн хажуу талд 1 шил 0.75 л архи хувааж уугаад  дараа нь 12 дугаар байрны урд талд байрлах сааданд 1 том савтай пиво уусан байсан. Тухайн үед ***ын согтолт бага зэрэг байсан” ...гэх мэдүүлэг /хэргийн  20 дугаар  хуудас/,

 

Гэрч *** рын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2014 оны 05 сарын 06-ны орой Шарын гол сум Хайрхан баг 7 дугаар байрны 1 дүгээр орцны урд талд ажилчдынхаа хамт сууж байхад танихгүй хоёр залуу ирээд бид нар луу асаагуурын гэрэл тусгаж харчхаад буцаад явсан юм. Тэгээд удаагүй бид нарын нүүр лүү асаагуурын гэрэл тусгаж хараад байсан залуу дахин өөр нэг залуутай хүрч ирээд хамт ирсэн залуу нь *** гэдэг хүн байна уу гэж асуугаад  *** босоод нөгөө хоёр залуутай мэндэлж гар барихад *** ын асуусан залуу бид нарыг хараад та нар хаанаас ирсэн аалзнууд бэ гэхэд нь ***  нөгөө хоёр залууг дагуулаад 2 дугаар орц руу явсан юм. Тэгээд манай ажилчид хоорондоо юм яриад сууж байхад бид нарын нүүр лүү асаагуурын гэрэл тусгаж хараад байсан залуу ганцаараа ирээд та нар хаанахын ямар аалзнууд бэ гэж асуугаад үгийн зөрүүгүй *** ийн нүүрэн тус газар нэг удаа гарынхаа хойд талаар алгадсан. Тэр үед *** нүүрээ дараад доошоо суухад чи ганц цохиулаад үхлээ юу гэж хэлээд урд талд нь зогсож байсан *** ийг тэр залуу мөргөхөд *** нөгөө залуутай барьцалдаж авсан. Тэгээд манай ажилчид А*** ийг нөгөө залуугаас салгаж аваад бид нарыг орцгоо гээд орц руу оруулсан. Тэгээд би гэрт ороод байж байхад хойноос манай ажилчид орж ирээд байхад нөгөө хоёр залуу бас гурван залуугийн хамт орж ирсэн. Тэгээд А.Нямдоржтой том өрөөнд орж ирээд духнаасаа гарсан цусыг доошоо тонгойж гоожуулж байхад асаагуурын гэрэл тусгаж бид нарыг хараад байсан залуу А.Нямдоржийн нүүрэн тус газар нэг удаа өшиглөсөн. Тэр залуутай хамт явж байсан залуу болон манай ажилчид салгасан юм. Тэгээд бид нар цагдаа дуудлаа шүү гэж хэлэхэд цагдааг чинь би дуудчихъя гээд нэг хүн утсаар яриад байсан. Тэр үед манай инженер цагдаа дуудлага өгчихсөн юм. Тэгээд удаагүй байж байхад цагдаа нар ирээд нөгөө залууг бариад авч явсан юм. ...Тэр залуу эхэлж Ч.Баясгаланг цохиод дараа нь А.Нямдоржийг мөргөсөн юм...” гэх мэдүүлэг /хэргийн 22 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Шинэбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2014 оны 05 дугаар сарын 06-ны орой ажлаа тарчхаад сагсан бөмбөг тоглочхоод байрлаж байгаа байрныхаа үүдэнд нэг шил архи хувааж ууж байхад хажуу талын орцны дэргэд нэг жийп машинаас хоёр залуу юм зөөж оруулж харагдсан юм. Тэгээд нөгөө хоёр машинаас юм зөөж дуусчхаад бид нар дээр ирээд нэг залуу нь ирээд асаагуурын гэрэл тусгаж харчхаад өө андуурчихлаа гэж хэлчхээд явсан юм. Тэгээд удаагүй нөгөө асаагуурын гэрэл тусгаж бид нарын царайг хараад байсан залуу нэг өндөр нуруутай залуутай ирээд тэр өндөр нуруутай залуу нь бид нарт хандаж та нар дунд миний багын найз байгаа сурагтай Батбаяр байна уу гэж асуухад би байна гээд Батбаяр тэр залуутай очиж гар барьж мэндэлчхэд нөгөө өндөр нуруутай залуу бид нарт хандаж та нар хаанахын аалзнууд бэ гэж асуухад Батбаяр нөгөө залууг хөөе яах гээд байгаа юм бэ гээд нөгөө хоёр залууг дагуулаад 2 дугаар орцны зүг рүү яваад хэсэг хугацаанд юм ярьж зогсож байгаад бид нар луу асаагуурын гэрэл тусгаж хараад байсан залуу нь бид нар дээр буцаж ирээд та нарын дунд нэрээ хэлчих зоригтой аалз байна уу гээд бид нарын дундаар явж байгаад *** гэх залууг гараараа цохиод авсан. Тэр үед *** нүүрээ дараад доошоо суухад нөгөө залуу ***аа найз нь ийм л болсон шдээ гээд чангаар орилсон . Тэгээд тэр залуу бид нарыг үзэх үү гэж хэлээд *** гэх залуугийн урд талд очиж зогсоод надтай үзэх юм уу гээд барьж аваад мөргөсөн юм. Тэр үед *** тэр залуутай барьцалдан авахад нь манай ажилчид дундуур нь орж салгахад цаана Батбаяртай хамт зогсож байсан залуу гүйж ирээд утсаар залгаад бүгдээрээ 7 дугаар байрны урд талд хүрээд ир гэж дуудсан юм. Тэр үед манай эмэгтэй ажилчид эрэгтэй ажилчдыг хурдан байр луугаа орцгоо гээд бид нарыг орц руу оруулсан. Тухайн үед би хамгийн түрүүлж гэр лүү ороод байж байхад хойноос нь манай ажилчид орж ирсэн. Тэр үед *** ын духнаас нь цус гоожоод доошоо тонгойгоод зогсож байхад нөгөө залуу 4 залуугийн хамт орж ирээд тэр залуу *** ийн нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөсөн. Тэр үед би *** цагдаа дуудлаа гэж хэлэхэд тэр залуу би өөрөө цагдаа дуудна гээд нэг хүнтэй утсаар яриад байсан юм Тэгээд удаагүй байж байхад цагдаа нар орж ирсэн юм...” гэх мэдүүлэг /хэргийн   23-24 дүгээр хуудас/,

 

Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2014 оны 05 сарын 06-ны орой 3 дугаар байрны ард талд сааданä найзууд болох *** нарын хамт 2 том савтай пиво хувааж уусан юм. Тэгээд би гэр гэр лүүгээ харих гээд 4 дүгээр байрны буланд зогсож байхад ***  гэдэг ах ирээд гурил өргөөд гэрлүү оруулаад өгөөч гэж хэлээд ***  ***   хоёр  дагуулж  явсан   юм.  Тэгээд  хэсэг  хугацааны  дараа  Дөлгөөн, Найрамдал хоёр ирээд ***  надад хандаж танай ангийн хүүхэд болох ***   голд   ирчихсэн   байна   гэж   хэлсэн.   Тэгээд   би   *** дагуулаад *** ын байгаа газар болох *** дугаар байрны урд талд очиход баахан хүмүүс сууж харагдсан юм. Тухайн үед би гадаа харанхуй байсан болохоор асаагуурын гэрэл асаагаад  тэр   дундаас   найз   Батбаярыг   хараад   очиж  дундуур   нь   гарах   гэхэд *** лыг нэг залууг мөрнөөс нь бариад авсан. Тэр үед ***  нөгөө залууг нүүрэн тус газар нь нэг удаа алгадсан юм. Тэгээд би *** тай гар барьж мэндэлчхээд эргэж харчхаад энэ хүмүүс чинь хаанàхын аалзнууд бэ гэж хэлсэн чинь *** бид хоёрыг боль, боль гээд дагуулаад цаад талын орцны үүдэнд очоод бид гурав тамхи татаад зогсож байтал ***  нөгөө хүмүүс рүү чиглээд явахад нь *** хандаж чи яах гээд байгаа юм бэ боль гэж хэлэхэд ***  тоолгүй орцны үүдэнд сууж байсан хүмүүс рүү явсан юм. Тэгээд би сандал дээрээс босоод эргээд харахад ***  нэг өндөр залуугийн урд талд оччихсон зогсож харагдсан юм. Тэр үед хойноос нь нэг залуу *** ыг татаад нүүрэн тус газар нь нэг удаа мөргөсөн юм. Тэр үед би гүйгээд очиход *** ыг *** гэх залуу саравчтай малгай өмссөн залуу болон бас залуугийн хамт доошоо тонгойлгоод барьчихсан саравчтай малгайтай залуу ***  гэдэс рүү нь 1 удаа өшиглөж , *** гэх залуу нь дээрээс нь гараараа нуруу хэсэг рүү нь гараараа цохиж харагдсан юм. Тэгээд би очиж Ý*** ыг салгахад  ын дух хэсгээс нь цус гарчихсан харагдсан юм. Тэр үед Ý*** ыг нөгөө гурван залуутай дахин зууралдаад орц руу орсон юм. Тэгээд араас нь орц руу ороход *** ыг нөгөө гурван залуу барьчихсан зогсож байсан. Тэр үед хоёр залуу *** г тавиад *** гэх залуу зууралдаад үлдэх үед *** *** шанаа хэсэг рүү нь гараараа алгадаж байсан. Тэр үед би очоод À*** ас салгасан юм. Тэгээд ***  бид хоёр нөгөө залуучуудтай зодолдох гэж дээшээ гараад хаалганыхаа өмнө очиход цаанаас эмэгтэй хүн гарч ирээд хэрэлдэж маргалдаад байж байхад цагдаа нар ирээд *** ыг бариад аваад явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

 

 Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн  “...2014 оны 05 дугаар сарын 01- ний өдөр Шарын гол суманд байрлах байшингуудын гадна засварын ажил хийхээр 15 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн юм. Тэгээд  2014 оны 05 дугаар сарын 06- ны орой 22 цагийн орчим хамт ажилладаг ажилтангуудòàé Шарын гол сум *** дүгээр орцны үүдний сандал дээр юм яриад сууж байтал танихгүй хоёр залуу ирээд намхан нуруутай залуу нь асаагуурын гэрэл тусгаад манай ажилчид дундуур нүүр луу нь тусгаад бид нарын дундуур гарахад хамт явж байсан нэг залуу нь яасан юу болсон юм гэж асуухад нөгөө асаагуурын гэрэл асаагаад байсан залуу зүгээр гэж хэлээд хамтдаа цаашаа явсан юм. Тэгээд удалгүй манай ажилчдын нүүр лүү асаагуурын гэрэл тусгаад байсан залуу бас нэг өрөө залуутай буцаж ирээд, хамт ирсэн залуу нь бид нараас уучлаарай сайн байцгаан уу? та нар дунд *** гэдэг хүн байна уу? гэж асуухад нь ***  очоод нөгөө залуутай гар барьж мэндлэн үед нөгөө залуу бид нар луу харчхаад хаанàхын аалзнууд бэ дуугараарай манай найзыг дээрэлхсэн үү гэж асуусан. Тэр *** нөгөө хоёр залууг боль, боль гээд дагуулаад цаад талын орцны үүдэнд очиж зогссон юм. Тэгээд хэсэг хугацааны дараа манай ажилтангууд руу асаагуурын гэрэл тусгаад байсан залуу ганцаараа ирээд та нар дугараачээ хаанаас ирсэн аалзнууд бэ гэж хэлээд баруун гар талд нь зогсож байсан Ч.Баясгалан гэх залуугийн нүд рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэр ***  нүдээ дараад доошоо суухад тэр залуу *** д хандаж - чи ганц цохиулчхаад үхлээ юу гэж хэлчхээд манай ажилтан *** гэх залуугийн урд талд нь ирж зогсоод чи дуóгараачээ аалзаа гэж хэлээд *** гэх залууг толгойгоор мөргөхөд *** тэр залуутай барьцалдаж авсан юм. Тэр үед *** ой барьцалдаж авсан залуу хамт явж байсан залуу *** ын хамт ирээд гүйж ирээд гар утсаараа нэг хүн рүү яриад дуудсан юм. Тэр үед манай ажилчид очиж тэр хоёрыг салгасан юм. Тэгээд манай ажилчид  ***èéг аваад орц руу орцгоосон юм. Тэгээд би 4 давхарт байрлаж байсан байрныхаа хаалгыг онгойлоод ороход гадаа сууж байсан ажилчдаас хоёр нь ороод ирчихсэн бусад нь орж ирээгүй болохоор нь буцаж гарахад 3 давхар *** ой маргалдсан залуу  ***èéн өмдний тэлээнээс зуурчихсан манай хоёр ажилтан болох *** нар нөгөө залуугийн гарыг салгах гээд зууралдаад зогсож байсан юм. Бусад хүмүүс нь бүгдээрээ надтай зөрөөд байр луу орсон юм. Тэгээд би *** гараас татаж нөгөө залуугаас салгаад байрлуугаа орж ирэх үед нөгөө хоёр залуу танихгүй гурван залуугийн хамт орж ирсэн. Тэр үед *** духнаасаа гарсан цусаа доошоо гоожуулаад доошоо тонгойгоод зогсож байхад нөгөө асаагуурын гэрэл тусгаад байсан залуу *** ын нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөсөн юм. Тэр үед би чи болиоч ээ яаж байгаа юм бэ гэж хэлээд цагдаад дуудлага өгчхөөд байж байхад удалгүй цагдаа нар ирээд нөгөө залууг аваад явсан юм. Тэгээд цагдаа ирэх хооронд *** ой муудалцсан залуу Шарын гол суманд намайг хүн алчихсан байхад хэн ч юу ч хэлэхгүй гэж хэлж байсан юм. ....Асаагуурын гэрэл асааж тусгаад байсан залуу  *** ийн нүд рүү цохисон ..... *** гэх залууг Асаагуур асааж тусгаад байсан залуу мөргөсөн юм...” гэх мэдүүлэг /хэргийн 28-29 дүгээр хуудас/ ,

 

 Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2014 оны 05 дугаар сарын 06-ны орой 20 цагийн орчим ажлаа тарчхаад байрлаж байсан 7 дугаар байрныхаа орцны үүдэнд ажилчдынхаа хамт суугаад юм яриад сууж байтал хоёр залуу бид нар ирээд асаагуурын гэрэл тусгаж бид нарын царайг харчхаад буцаад явсан. Тэгээд удаагүй бид нар асаагуурын гэрэл тусгаж хараад байсан залуу өөр нэг залууг дагуулж ирээд бид нараас ***  гэдэг хүн байна гэж асуухад нь манай ажилтан босоод би байна гээ нөгөө хоёр залуутай уулзаж гар барьж мэндэлсэн юм. Тэр хоёр залуу манай ажилтан *** ын танил найз нь байсан. Тэр үед асаагуурын гэрэл тусгаж бид нарын царайг харж байсан залуугийн нөгөөдөх нь бид нарт хандаж та нар хаанаас ирсэн аалзнууд бэ намайг Шарын голд ямрыг мэдэх үү гэж асуухад нь ***  боль, боль гээд нөгөө хоёр залууг дагуулаад хоёр дугаар орцны үүд рүү явсан юм. Тэгээд бид нар хоорондоо юм яриад сууж байхад бид нар луу асаагуурын гэрэл тусгаж хараад байсан залуу буцаж ирээд манай ажилтан *** г үгийн зөрүүгүй нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон юм. Тэр үед ***  нүүрээ дараа доошоо суухад тэр залуу юу сүртэй юм бэ нэг цохиход үхлээ юу битгий баашлаад бай гэж хэлээд урд талд нь зогсож байсан *** гэх манай ажилтан толгойгоороо мөргөсөн. Тэр үед ***  нөгөө залуутай барьцалдахад тэнд байсан эмэгтэй ажилчид эрэгтэй ажилчдыгаа зодоон хийж магадгүй гэж бодоод одоо орцгоо ч гээд *** , *** нарыг аваад орц руу орцгоосон юм. Тэр үед нөгөө хоёр залуу бид нарын хойноос орц руу ороод эрэгтэй ажилчдыгаа түрүүлж гэр лүү ор гэж шатаар өгсгөөд явуулчихаад хойноос нь шатаар өгсөж алхаж байхад нөгөө асаагуурын гэрэл тусгаж хараад байсан залуу  ***ын өмднийхөн тэлээнээс зуураад татсан. Тэр үед *** бид хоёр тэр залуугийн гарын *** оос салгаад байрлаж байгаа байр луу ороход нөгөө хоёр залуу, өөр гурван залуу дагуулчихсан хойноос орж ирсэн юм. Тэр үед би нөгөө өрөөнд байж байсан юм. Тэгээд удаагүй байж байхад цагдаа нар орж ирээд нөгөө залууг аваад явсан юм.

...А*** *** нар тэр залуутай хэрэлдэж маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Тэр залуу шууд л цохиод мөргөчихсөн юм. ....Манай ажилчид дундаа тэр залууг зодож цохисон зүйл байхгүй. Хэн ч юу ч гэж хэлж ярилгүй дуугүй бүгдээрээ зогсож байсан юм...” гэх мэдүүлэг /хэргийн 30-31 дүгээр хуудас/,

 

Гэрч *** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2014 оны 05 дугаар сарын 06-ны орой ажил тараад байрлаж байсан байрныхаа орцны үүдэнд ажилчдынхаа хамт сууж байхад хоёр залуу ирээд бид нар луу нэг залуу нь асаагуурын гэрэл тусгаж харчхаад буцаад явсан юм. Тэгээд удаагүй нөгөө асаагуурын гэрэл тусгаж харж байсан бас нэг өөр залуугийн хамт ирээд нөгөө залуу нь *** байна уу? гээд *** ай уулзаж мэндэлчхээд бид нарт хандаж та нар хаанаас ирсэн аалзнууд бэ гэж хэлэхэд Батбаяр за яах гээд байгаа юм бэ гээд дагуулаад хоёр дугаар орцны зүг рүү яваад удалгүй бид нар луу асаагуурын гэрэл тусгаж хараад байсан залуу буцаж ирээд бид нар нэг юм хэлээд  *** гэх залууг гарынхаа хойд талаар нэг удаа цохиод *** ыг татаж мөргөөд А.Нямдоржтой барьцалдаад авсан. Тэр үед манай эмэгтэй ажилчид дундуур орж салгаад эрэгтэй ажилчдыг орц руу ор, байр луу ор гээд бид нар оруулаад бид нар шатаар өгсөөд байрандаа орж ирсэн юм. Тэр үед ***ийн духнаас нь цус гоожоод том өрөөний үүдэн зогсож байхад нөгөө залуу 4 залуугийн хамт байранд орж ирээд *** ийг нүүрэн тус газар нэг удаа өшиглөсөн. Тэр үед инженер цагдаад дуудлага өгөөд удалгүй цагдаа нар орж ирээд нөгөө залууг аваад явсан юм. ...Тэр залуутай А*** нар хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Тэр залуу шууд л цохиод авсан юм. ...Манай ажилчид тэр залууг зодож цохисон хүн байхгүй. Манай инженер ямар ч хүнтэй хэрэлдэж маргалдаж болохгүй гэж хэлсэн байсан юм...” гэх мэдүүлэг /хэргийн 32 дугаар хуудас/,

 

Гэрч Н ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2014 оны 05 дугаар сарын 06- ны орой ажлаа дуусчихаад ажилчдынхаа хамт байрлаж байгаа байрныхаа орцны үүдэнд байхад хоёр залуу ирээд нэг нь асаагуурын гэрэл тусгаж бид нарыг харчхаад цаашаа явчихсан юм. Тэгээд удаагүй нөгөө асаагуурын гэрэл тусгаж бид нарын царайг хараад байсан залуу өөр нэг өндөр нуруутай залуутай ирээд манай ажилтан *** ыг асуугаад *** ай мэндэлж гар барьчхаад бид нарыг харчхаад та нар хаанаас ирсэн аалзнууд бэ? гэж хэлэхэд Батбаяр нөгөө хоёр залууг яах гэсэн юм бэ гээд дагуулаад 2 дугаар орцны зүг рүү явсан юм. Тэгээд удаагүй байж байхад нөгөө асаагуурын гэрэл асааж бид нарын царайг хараад байсан залуу ганцаараа ирээд Баясгалан гэх залуугийн хажуу талд очиж зогсоод Баясгалангийн нүүрэн тус газар гараараа цохисон. Тэр үед Ч.Баясгалан нүүрээ дараад доошоо суухад тэр залуу *** ***д хандаж ганц цохиулчхаад үхлээ юу гэж хэлэхэд манай ажилчид ямар нэг үг дуугаралгүй зогсож байхад нөгөө залуу А.Нямдорж гэх залуугийн урд очиж зогссоноо шууд мөргөсөн. Тэр үед À***  тэр барьцалдаж авах үед нь бид нар салгаад эрэгтэй ажилчдаа орú¸ гээд орц руугаа оруулаад хойноос нь ***  бид хоёр явж байхад нөгөө залуу хойноос гүйж ирээд бид хоёрыг урд талд явж байсан *** èéн өмднийхэн тэлээнээс барьж татахад нь ***  бид хоёр нөгөө залуугийн гарыг салгачхаад байрлаж байгаа байр луугаа ороод байж байхад нөгөө залуу 4 залуугийн хамт орж ирсэн. Тэр үед цаад талын өрөө рүүгээ орчиход гараад ирэхэд *** èéн ам хамраас нь цус гарчихсан байсан юм. Тэгээд удалгүй цагдаа нар орж ирээд нөгөө залууг аваад гарсан юм. ....Тэр залуу өөрөө юм ярьж байгаад л тэр хоёрыг цохиод мөргөчихсөн юм. ...Тэр залууг зодож цохисон хүн байхгүй. Харин манай эмэгтэй ажилчид салгасан юм...” гэх мэдүүлэг /хэргийн 33 дугаар хуудас/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн №545 дугаартай “...А***ийн биед дух, уруулын шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хэргийн 41 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь архи ууж согтуурсан үедээ *** нь 2014 оны 05 дугаар сарын 06-ний өдөр 22 цагийн орчим согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж  хохирогч *** ийн эрх чөлөөнд халдан танхайрсан, хохирогч ***ийг ялимгүй зүйлээр шалтаглан эрх чөлөөнд нь халдан биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж  танхайрсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг  зүйлчилсэн  хуулийн  зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч ***д ялимгүй зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

           

Гэмт хэргийн улмаас хохирогч *** ийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд ямар эмчилгээ хийлгэсэн талаар нотлох баримт ирүүлээгүй бөгөөд “гомдол санал байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тайлбар гаргасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч ***ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 69 дүгээр хуудас / байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

           

Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн

286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** г бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар шүүгдэгч ***ыг 3 /гурван/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 3 /гурван/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар ***д оногдуулсан 3 /гурван/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ***д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***д мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Т.ЭНХЖАРГАЛ