Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2011 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 02

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч Г.Яндаг,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баттунсаг /0-310/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д заасан гэмт хэрэгт Т  овогт Ц.М., мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасан гэмт хэрэгт Б  овогт С.Т  нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21123578 дугаартай хэргийг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн Т  овогт Ц.М., /РД:../, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Увс аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, багш мэргэжилтэй, “АХХХК-ны “С.” зоогийн газрын эзэн гэх ажил эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг .. тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

2. Монгол Улсын иргэн Б  овогт С.Т , /РД:.../, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, “Ж.” хүнсний дэлгүүрт худалдагчийн ажил эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4-3-53 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

 

Шүүгдэгч Ц.М. нь 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-ний өдөр шилжих шөнө архидан согтуурсан үедээ албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагч Г.О-ийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, хэл амаар доромжлон өмсөж явсан дүрэмт хувцсыг нь урсан, цагдаагийн албан хаагч Б.А-гийн өөдөөс хүч хэрэглэн эсэргүүцсэн,

Шүүгдэгч С.Т  нь 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-ний өдөр шилжих шөнө архидан согтуурсан үедээ албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагч Г.О-ийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, хэл амаар доромжлон өмсөж явсан дүрэмт хувцсыг нь урсан, цагдаагийн албан хаагч Б.А-гийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                         

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Ц.М. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…”2011 оны 11 дүгээр

 

 

\\Server\sum dundiin shuukh\Bayar\Òîãòîîëóóä.4\Áýëýí áîëñîí\Ñ.Òóíãàëàãæàðãàë, Ö.Ìèíæýý íàð 230.1, 230.2-02.doc

сарын 10-ны өдрийн 21 цагийн үед хүүтэйгээ Т ынд зочилсон юм. Тэгээд Т  болон түүний нөхөр бид гурав вино хувааж уугаад сууж байгаад би хүүхдээ амраах гээд гэртээ очоод буцаад эднийд ирсэн юм. Тэгтэл удалгүй ус алдаад байна гээд цагдаа нар орж ирсэн юм…Тэгтэл шатаар өгсөөд гараад ирсэн чинь Т ыг хоёр цагдаа боосон байдалтай байсан бөгөөд би боль гэж хэлэхэд миний үгийг сонсоогүй. Тэгээд би таван давхраас хоёр давхар хүртэл цагдаа нарт чирүүлж буусан юм. Үлдсэн нэг давхар рүү би өөрөө бууна гээд цагдаагийн машинд суусан. Тэгээд машинд суугаад эрүүлжүүлэх рүү явж байтал машин солигдох болсон. Би тухайн үед манай найзыг битгий янз бүрээр доромжлоод зодоод бай гэж хэлсэн тэр үед би буруу зөвөө олох гээд цагдаагийн албанд зөндөө хэлсэн. Тухайн үед хохирогч гээд байгаа цагдаа хүний хувцсыг таван давхраас чирүүлэхдээ зууралдаж байхдаа урсан байх. Төрийн албан хаагчид байж ус алдахаар гэрт орж ирэх нь зүй бус явдал юм” гэв.

            Шүүгдэгч С.Т  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…”Манай нөхөр Солонгос улс руу яваад удсан болохоор бид хоёр найз нартайгаа уулзаагүй байсан. Тэгээд 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр найз М.тэйгээ уулзаад манайд хамт байж байсан чинь цагдаа ирээд танайх хөгжим чанга тавиад байна гээд орж ирсэн юм. Тэгтэл бид нар унтах гээд байж байхад ахиад хаалга нүдсэн онгойлгоход цагдаа нар орж ирээд танай доод айл дуудлага өгсөн байна” гэхэд нь манай нөхөр орон дээрээс босож ирээд амгалан тайван байдал алдагдуулаад ямар ядаргаатай юм бэ гэж хэлэхэд манай нөхрийг цагдаа нар “гараад ир” гээд байсан. Тэгээд манай  нөхрийг шатны руу подволкоор нь ороосон байдалтай зодож байхад нь би цагдаа нарт хандан “та нар гэр орондоо байсан хүнийг ингэж болдог юм уу” гэхэд цагдаа нараас нөхрийгөө тавиулах гэж л би О-ийн гараас зулгаасан юм. Тэгээд иймэрхүү байдалд орсон тэгээд эрүүлжүүлэхэд оруулаад миний зүүн хөлийн хумс унасан байсан хамаг бие хөх няц болсон байсан. Хамгийн гол нь зүгээр байхад орж ирээд янз бүрийн авир гаргаад байсан юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэхдээ төрийн албан хаагчид ийм зан гаргаж ард иргэдээ хамгаална гэж байх уу” гэв.

 

Дархан-Уул аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.М.г 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-ний өдөр шилжих шөнө архидан согтуурсан үедээ албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагч Г.О-ийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, хэл амаар доромжлон өмсөж явсан дүрэмт хувцсыг нь урсан, цагдаагийн албан хаагч Б.А-гийн өөдөөс хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж буруутгаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Хэрэгт авагдсан байгаа нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ц.М.гийн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болох нь:

хохирогч Г.О-ийн:...”Т  гэх эмэгтэй нь миний цагдаа хувцасны баруун талын ханцуйны чангалагчийг тасдаж газар шидсэн юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15 дахь тал/,

гэрч У.Э-ын:...”Тэр хоёр эмэгтэй А-г хоёр талаас нь нүдээд байсан. Мөн тэр хоёр эмэгтэйн арай бүдүүн нь яг эрэгтэй хүн шиг гараа зангидаж байгаад А-гийн толгой руу цохиод байсан“ гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19 дахь тал/,

гэрч Э.Г-ийн:...”О-ийг орцноос гарч ирэх үед самардах гээд гарч ирж байсан эмэгтэй жижүүрийн машинд үүрэг гүйцэтгэж байсан цагдаа А-гийн толгойн тус газар нь нэг удаа цохиж байхыг би машины кабины гэрэлд харсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 16 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.М.г гэмт хэрэг үйлдсэн гэдэг нотлогдохгүй байх бөгөөд эдгээр нотлох баримт нь шүүгдэгч С.Т ын үйлдлийг нотолж байна.

 

Шүүгдэгч С.Т  нь 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-ний өдөр шилжих шөнө архидан согтуурсан үедээ албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагч Г.О-ийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, хэл амаар доромжлон өмсөж явсан дүрэмт хувцсыг нь урсан, цагдаагийн албан хаагч Б.А-гийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:

хохирогч Б.А-гийн:...”Т  нь намайг микро автобусан дотор үүдний хэсэгт нь байхад шууд орж ирээд нүүр рүү гараараа түлхээд миний малгайг газар унгасан юм. Тэгээд учир зүггүй орилж хашгираад миний нүүр рүү гараараа 4-өөс 5 удаа цохисон юм. Тэгээд машины шалан дээр унасан байсан миний малгайг шүүрч аваад над руу шидсэн. Харин М. гэх эмэгтэй нь машинд суу гэсэн шаардлага тавихад надад хандан “чи яагаад манай найзыг суулгадаг юм бэ гээд миний араас тэврээд хөдөлгөхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 11-12 дахь тал/,

хохирогч Г.О-ийн:...”Т  гэх эмэгтэй нь миний цагдаа хувцасны баруун талын ханцуйны чангалагчийг тасдаж газар шидсэн юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15 дахь тал/,

гэрч У.Э-ын:...”Тэр хоёр эмэгтэй А-г хоёр талаас нь нүдээд байсан. Мөн тэр хоёр эмэгтэйн арай бүдүүн нь яг эрэгтэй хүн шиг гараа зангидаж байгаад А-гийн толгой руу цохиод байсан“ гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19 дахь тал/,

гэрч Э.Г-ийн:...”О-ийг орцноос гарч ирэх үед самардах гээд гарч ирж байсан эмэгтэй жижүүрийн машинд үүрэг гүйцэтгэж байсан цагдаа А-гийн толгойн тус газар нь нэг удаа цохиж байхыг би машины кабины гэрэлд харсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 16 дахь тал/,

гэрч Д.Ц-ын:...”А- надад эмэгтэй хүнд толгойгоо хагалуулчихлаа гээд хэлэхэд нь би үзтэл А-гийн толгойн оройн хэсэгт нь 4-өөс 5 см хэмжээтэй язарч цус гарсан байхад нь би цусыг нь тогтоож цэвэрлэж өгсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 24 дахь тал/,

гэрч Ч.Э-ийн:...”Манай дээд талын айлын хүүхэн нэг намхан хүүхэнтэй нийлээд нэг цагдаагийн гадуур хүрмийг ураад тасадсан байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23 дахь тал/,

            хүн таньж олуулах тухай тэмдэглэл /хэргийн 8-9 дахь тал/,

шүүх эмнэлгийн 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1135 тоот акт.

      1. Б.А-гийн биед тархи доргилт, хуйхны шарх, баруун хацрын цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.

      2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. гэсэн дүгнэлт /хэргийн 35 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд Б  овогт С.Т ыг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад хүч хэрэглэн эсэргүүцэн, хэл амаар доромжлон өмсөж явсан дүрэмт хувцсыг нь урсан, төрийн албан хаагчийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт үйлдсэн гэмт буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

    

            Гэмт хэргийн улмаас хохирогч нар нь “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөр байхгүй гэж шийдвэрлэв.

 

 Шүүгдэгч Ц.М., С.Т  нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ. /хэргийн 68, 71 дахь тал/.

 

Шүүгдэгч Ц.М.г гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаа нь нотлогдохгүй тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн

 

248 дугаар зүйлийн 248.1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д заасан гэмт хэрэгт Т  овогт Ц.М.д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Ц.М.г цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Т  нь жирэмсэн бөгөөд долоогоос найман долоо хоногтой болох нь гэрч Б.С-ийн мэдүүлгээр болон жирэмсэн эсэхийг шалгасан гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.Т  нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, урьд ял шийтгүүлж байгаагүй, хохирогчид төлөх төлбөргүй, жирэмсэн зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б  овогт С.Т ыг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад хүч хэрэглэн эсэргүүцэн, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 248 дугаар зүйлийн 248.1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д заасан гэмт хэрэгт Т  овогт Ц.М.д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Ц.М.г цагаатгасугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар С.Т д 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар С.Т д оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Ц.М., С.Т  нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар С.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг энэхүү шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.2-т зааснаар ялтан С.Т д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол шүүх цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг С.Т д мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.М., С.Т  нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.М., С.Т  нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай. 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ

   ШҮҮГЧ                                           Ё.РИНЗААН