Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0144

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 007/2014/0144/Э

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батболд, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд
Шүүгдэгч ***  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99  дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт  *** д холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн 201409000412 тоот эрүүгийн хэргийг 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** , халх, ***  өдөр ***, *** настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл *** , ***, ***   *** тоотод оршин  

Шүүгдэгч *** нь  2014 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дарханс сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт архидан согтуурсан үедээ иргэн *** той хувийн таарамжгүй  харьцааны улмаас марган эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч ***  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ***  гээд манай найзын найз байгаа юм. Тэр өдөр ***  намайг дуудаад хоёулаа *** д очоод  ирье гэсэн.  Хуучин автовокзалын дэлгүүрээс нэг шил архи аваад парк дээр очиж уусан. Тэндээсээ гараад хуучин Дархан ороод буцаад *** ыг хүргэж өгөх гээд явж байхдаа хоорондоо муудалцсан. *** ыг гэрт нь хүргэж өгөөд буу гэсэн. Тэгсэн *** эхлээд Улаанааг буулгачих тэгээд би бууя гэсэн. Тэгэхээр нь чи түрүүлээд буу согтсон байна гэсэн. Тэгсэн *** эхлээд Улаанааг буулгачих тэгээд буцах замаараа би гэртээ бууна гэсэн. Улаанаагийн гэрт нь очоод буцаад явах гэсэн чинь ***  найз нь үйлчилгээн дээр буучихъя гэсэн. Тэгэхээр нь яа гээд байгаа юм согтуу байж гэсэн чинь агсраад байсан” гэв.


Шүүгдэгч ***  ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 5 дугаар сарын  17-ны өдөр 1. Цагийн үед намайг гэртээ байж байхад ***  манай гэрт ирээд намайг дуудаад гадагш гарье гэж хэлсэн. Тэгээд би машинаа унаад Оргилтамиртай цуг гарсан. Тэгээд бид 2 явж байтал ***  “Хоёулаа *** ыг очоод гэрээс нь авья. ***  гэртээ байна гэж байна “ гэх хэлэхээр нь бид 2 *** ын гэр лүү явсан. Тэгээд *** ын гэрийн гадаа очоод ***  *** ыг дуудсан. Тэгээд *** ыг гарч ирэхээр нь бид нар хуучин автовокзалын этд очоод дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн “Улаанбаатар” гэдэг архи нэг том савтай пиво авсан. Тэр архи пивоны мөнгийг Оргилтамир  өгөөд *** ыг оруулж авахуулсан. Тэгээд бид нар “миний монгол  цэцэрлэгт хүрээлэнгийн урд талд машинаа тавиад цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд орж  авсан архи пивоо хувааж уусан юм. Тэгээд бид нар архи пиво ууж дуусад ***  ***  гэдэг залууг дуудсан. Бид нар архи согтуурах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор эрүүл хүнээр машин бариулах гэж дуудсан юм. Тэгэд ***  гэдэг залуу ирээд миний машиныг бариад бид нар тэндээс хөдөлөөд  хуучин автовакзолын тэнд байдаг дэлгүүрээс дахиад нэг шил 0.5 литрийн “Улаанбаатар”  гэдэг архи авсан. Тэгсэн ***   хуучин Дархан орж найзуутайгаа уулзаадахье гэж хэлэхээр нь бид нар хуучин Дархан явсан. Тэнд очоод Оргилтамир 2 найзтайгаа уулзсан. Хуучин Дарханы төмөр замын 16 дугаар байрны гадна бид нар авсан архиа хувааж уусан. Тэндээс хөдлөх болоход Оргилтамир тэнд үлдсэн. Би тэгээд Шинэ Дархан ороод 5-3 дугаар байрны гаднаас дүү *** г аваад гэр лүүгээ харих гэж явсан. Тэгээд *** ыг гэрт нь хүргэж өгөхөөр болсон. Тэгсэн ***  “Би харихгүй, Эхлээд улаанааг буулгачих. Би буцахдаа бууе. Та нар майг булгаад буцаад Оргилтамир луу очи гээд байна гэж хэлээд агсараад байхаар нь би Улаанааг “Чигээрээ явчих. Чамайг буулгачихаад буцахдаа *** ыг  буулгая гэж хслэн. Тэгэд Мангиртад Улаанаагийн гэрийн гадаа ирээд Улаанаа гэр лүүгээ ороод би дүү *** аар машинаа бариулаад хөдлөх гэтэл ***  манай дүү *** ийн утсаар Монхоо уруу залгаад “Энэ тулгаа ах чинь машинаасаа буулгаад ***  дээр буцад очих гээд байна” гэж хэлэхээр нь би *** д “чи юу гээд далчигнаад байгаа юм бэ. Би ийш тийшээ дэмийн тэнэх бензин алга. Чамайг хүргэж өгчихөөд гэр лүүгээр харилаа” гэж хэлсэн. Тэгсэн *** машинаас буухгүй гээд байхаар нь бид хоёр маргасан юм. Тэгсэн ***  миний нүүр лүү цохиод авахаар нь би эргэж хараад ***  ын хамар луу нь цохисон. Тэгсэн *** ын хамарнаас цус гарсан. Би тэгээд машинаасаа буугаад хойд хаалгаа онгойлгоод *** ыг “буугаад ир” гэж хэлсэн чинь ***  буухгүй машины дотор талын бариулаас барьчихаад хөлөөрөө жийгээд байсан. Би тэгэхээр нь дүү *** г “машины цаад талын хаалга онгойлгоод ***  ын гарыг тавиулаадах” гэж хэлсэн. Тэгсэн манай дүү *** машинаасаа буугаад хаалга онгойлгоод *** ын гарыгнь тавиулсан. Би тэгээд ***  ын хөлнөөс нь татаж машинаас  буулгаад толгой уруу 2 удаа цохиод авсан. *** г татаж булгахад нүүрээ газар унахдаа нүүр нь халзарсан юм. Тэгсэн *** тэнд орилж чарлаад байхаар нь би дүүдээ “ явъя гэж хэлээд дүүгээрээ машин бариулаад *** ыг тэнд нь орхиод гэр лүүгээ явсан. 
....Би *** д “Чи дээр над уруу залгаад агсам тавиад байсан солиотой юм уу” гэж хэлсэн . Түүнээс өөр *** бид хэрэлдэж маргаж байгаагүй ээ. Манай дүү ***  бид хоёрыг хэрэлдэж муудалцахад салгах гэж оролдсон юм *** той маргаж эрх чөлөөнд нь халдаж биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Миний хэлж ярьсан зүйл үнэн. Би буруугаа ойлгож байна.” гэх мэдүүлэг /хэргийн 12 дугаар хуудас/,

Хохирогч *** ын мөрдөн байлцаалтын шатанд өгсөн: “...2014 оны  5 дугаар сарын 17-ны өдөр би гэртээ байж байтал манай найз ***, *** ай хамт машинтай нь ирсэн байсан. Тэгсэн чинь ***  “Ийшээ төв руу орье “ гэж хэлсэн. Тэгээд бид 3 төв руу явсан. Би 2014 оны 4 дүгээр сарын 20-ны доор тэмцээн үзэх гэж ***   бид нар явсан юм. Хотоос ирсэн орой ***  залгасан байна лээ. Би тэр үед утсаа аваагүй байсан. Тэгээд би маргааш нь ***  уруу залгаад “Шөнө орой унтуулж амараахгүй яа гээд байдаг юм. “ гэж хэлсэн Тэгсэн 2014 оны 5 дугаар сарын 17-ны орой манай ***   ирэхдээ “ чи одоо үн амьтан залгахаар урдаас яаж яриад байдаг юм бэ гээд байсан. Би тэгэхээр нь яаж мэддэг юм бэ залгасан эсэхээ мартчихажээ” гэж хэлсэн Тэгээд ***  бид нар хуучин автовазалын дэлгүр дээр очоод би тэнд байдаг дэлгүүр орж 0.5  литрийн “Сархад” гэдэг архи авсан. Тэгээд бид нар “* ** ” цэцэрлэгт хүрээлэн дээр очоод тэнд хувааж уусан юм. Тэгээд архиа ууж дуусаад ***  Улаанааг дуудсан юм. Улаанааг ирэхээр нь ***  дэлгүүр лүү явуулж дахиад 0.75 литрин “экс” гэдэг архи авчихсан юм. Тэрийг авчираад ***  бид нар хувааж уусан юм. Тэгээд  *** ыг хүн дуудаад байна гээд яваад өгсөн. Бид нар харих болоод замаасаа *** ын дүү нь *** г аваад Мангирт руу явсан. Тэгээд явж байхдаа замдаа Улаанааг гэр тн буулгаад цаашаа намайг хүргэж өгөхөөр явсан. Замдаа явж байхад ***  бид хоёр хоорондоо маргаж байсан. *** “Та нар ах нарыгаа дээрэлхэж болохгүй шүү гэж хэлээд байсан. Би тэгэхээр нь “ Та одоо *** ыг чадахгүй байж одоо намайг зодох гээд байгаа юм уу гэж хэлсэн. Тэгээд замдаа явж байгаад машин дотор *** хамар руу цохиод авсан. Тэгсэн миний хамарнаас цус гарсан чинь ***  машинаа  зогсоож бай гэж хэлээд зогсоогоод намайг машинаас татаж буулгах гээд байсан. Би буухгүй гэж хэлсэн чинь *** ын дүү нь бууж ирээд хаалга онгойлгоод намайг татаж буулгасан. Тэгсэн ***  “алаад хаячихье” гэж хэлж байхыг мэдэж байна. Тэгээд юу болсоныг би сайн мэдэхгүй байна.... Би согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байна. Л.Баттулга намайг цохиж хамраас цус гаргасныг мэдэж байна. Дүү нь намайг үсдэж татаад машинаас буулгэж байсан. Тэр хоёроос өөр хүн машинд байгаагүй. Нэг мэдсэн чинь тэр машин зогссон газрын тэнд сүмийн хашааны хажууд хэвтэж байсан. ***  дүүтэйгээ яваад өгсөн байсан. ... Одоо миний толгой их өвдөж байна. Их хатгаж өвдөөд байдаг болсон. Миний баруун мөр хөндүүрлэж өвдөж байна. Миний нүүрний баруун хэсэгт халзарч шарх үүссэн байсан. Толгой битүү хавдартай өвдөж зовиурлаж байна. Дээд уруулийн дотор язарсан байна лээ. Одоо чих өвдөж байгаа. Чихнээс идээ бээр гарч цэвэрлэгээ хийлгэж шаруулж байгаа. Толгой хатгаж өвдөж байна. Толгойгоо үзүүлж нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай байна. Одоо надад эмчилгээний зардал 226 000 мянган төгрөг болсон. Би эмчилгээний нийт зардал мөнгийг Л*** гаргуулж авах хэрэгтэй байна. ...”Саран” клиник эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байгаа. Би Л.Баттулгад гомдолтой байна.” гэх мэдүүлэг / хэргийн 8 дугаар хуудас/,

Гэрч ***  ийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн орой 24 цагийн үед намайг гэртээ байж байхад *** ах машинтайгаа манай байрны гадаа ирчихсэн намайг утсаар “гараад, ирээ. Машин гэрт хүргээд өгөөдөхөөч “гэсэн. Би тэгээд гараад яваад очтол *** ахын машиныг нэг махлаг залуу барьчихсан, *** ах машиныхаа урд талд нь суусан, хойд талын суудал дээр нь бас залуу сууж байсан. *** ахаа бусдыг нь танихгүй юм байна лээ. Машин жолоодож байсан залуу Мангиртад гэртээ буугаад би машиныг бариуад гэртээ авчрах байсан юм. Тэгээд бид нар Мангиртад руу яваад жолоо барьж байсан залууг Мангиртын нэг гудамжинд гэрийнх нь гадаа буулгаад би *** ахын машиныг бариад тэгээд хойно сууж явсан залууг гэрт нь хүргэж өгөх гээд явсан. Тэгээд машин барьж явсан залууг буугаад машинаа бариад хөдлөх гэтэл хойно сууж явсан залуу “Би гэртээ харихгүй, дахиж архи ууна” гээд байсан. Тэгсэн *** ах “Чи зүгээр бай. Гэртээ харь хүргээд өгье  гэж элсэн чинь тэр залуу утсаар хэн нэгэнтэй яриад” үйлчилгээний дээр байж бай. Би очлоо гэдэд яриад байсан. Тэгсэн *** ах “Наадахаа үйлчилгээн дээр хүргэж өгөөд тэгээд хоёулаа харъя “ гэж хэлсэн. Тэгсэн  тэр залуу утсаар яриж дуусаад “Тулгаа ах дүү нь бол хүн шүү. Та муу хогийн пизда “гээд уурлаад агсараад байсан. Тэгсэн *** ах “Чи пизда дуугай байл даа. Яах гээд байгаа юм бэ” гэж хэлсэн чинь тэр залуу *** нүүр лүү нь цохиод авсан . Тэгсэн *** ах эргэж хараад тэр залуугийн нүүр тус газар хамар луу цохиод авсан. Тэгсэн тэр залуугийн хамар амнаас нь цус гараад суудлыг бүрээс цус болчихсон. Тэгсэн *** ах машинаасаа буугаад хойд хаалгаа онгойлгоод тэр залууг татаж булгасан. Тэсэн *** ах уурлаж тэр залууг “ алаад хаячихъя гээд байсан. *** ах тэр залууг машинаас буулгаад нүүр толгой руу цохиод байсан. Би машинаа эргүүлээд буцаж тэр гудамжинаас гарах гээд зогсоод хартал *** ах тэр залууг өшиглөөд цохиж байсан. Би тэгээд машинаас буугаад гүйж очиж *** ахыг тэр залуугаас салгаж аваад машинд суулгаад аваад явсан юм. *** ах болон хойд суудал дээр сууж явсан залуу архи уучих нэлээн согтуу байсан. ... Машин барьж явсан залууг гэрт нь буулгаж өгөөд тэндээс хөдлөөд явж байгаад тийм асуудал болсон.” гэх мэдүүлэг / хэргийн 10 дугаар хуудас/

Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.....Намайг машин бариад явахад *** согтчихсон Л. ***  ахыг янз бүрээр хэлээд байсан. *** ах дуугай байж байгаад*** оо ахын дүү наад ам хэлээ мэдэж яваа. Тэгж байгаад ахдаа зодуулчихаад янз бүрийн юм яриад байхгүй юм байгаа биз дээ” гэж байсан. Тэгсэн *** “*** ахаа тоглож байхад одоо тоглоом даахгүй байхдаа яадаг юм. Гээд элдэв юм яриад согтуурхаад яваад байсан. Түүнээс намайг байж байхад зууралдаж бие биенээ цохисон асуудал болоогүй. Хоорондоо хэрэлдээд би бие лүүгээ үг хаяад байсан... ” гэх мэдүүлэг / хэргийн 11 дэх тал/,
Гэрч *** ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Тэгээд Улаанаа *** ын машиныг бариад Л. *** нар гэр лүүгээ харих  гээд явсан. Тэгсэн 24 цагийн үед манай найз Нямдорж утасдаж “ Чи Б.Сэр-Одыг зодсон юм уу. Цагдаагаас намайг дуудаад байна. *** аа олж ир гээд байна гэж хэлсэн. Би тэгээд Цагдаа дээр очиход *** байхгүй аав ээж нь байсан. Тэгээд би *** ын аав ээжид нь би байгаагүй гэдгийг хэлсэн юм... ***  бид нар архи ууж суухдаа *** 2 хоорондоо маргаж зодолдсон зүйл болоогүй. Харин *** ыг гэр лүү нь хүргэж явах замдаа ***  хоёр хэрэлдэж маргасан юм байна лээ ... ” гэх мэдүүлэг / хэргийн 11 дэх тал/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2014 оны 5 дүгээр сарын 21-ний өдрийн 588 тоот актын
1. *** ын биед хамар дух, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. 
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.
4. цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 14 дүгээр хуудас/ зэрэг болон хэрэгт авагдсан бусда нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. 
 ***  нь 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн шөнө 24 цаг 00 минутын үед Дархан сум, 15 дугаар багийн нутаг дэвсгэрт архидан согтуурсан үедээ иргэн *** той хувийн таарамжгүй харьцааны улмаас марган эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байх боловч шүүгдэгч ***  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2-т  заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, учруулсан хохиролоо төлсөн, гэм хорыг арилгаж, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул улсын яллагчийн санал, хохирогч *** ын  шүүхэд ирүүлсэн “…Миний бие нь эмчиилгээний зардал болох 226 000 төгрөгийг 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авсан болно. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ” гэсэн хүсэлт зэргийг харгалзан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, *** г  эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ. 
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч *** цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *** г бусдын бие махбодид хөнгөн  гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар  *** д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн 201409000412 тоот  эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсгийг үндэслэн *** г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол *** д  авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *** д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Т.ЭНХЖАРГАЛ