| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
| Хэргийн индекс | 171/2014/0150/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0145 |
| Огноо | 2014-06-25 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0150/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батболд,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт ***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000280 тоот эрүүгийн хэргийг 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, *** төрсөн, *** настай ***, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** тоотод оршин суух, 2003 онд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 252 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч О. *** нь согтуугаар 2014 оны 03 дугаар сарын 31-ний орой 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, ***р багийн нутагт байрлах *** төвийн гадаа иргэн *** й хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч ***ûí шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2014 оны 3 сарын 31-ний өдөр би гэррүүгээ харьж явсан гудамж өгсөөд явж байсан чинь ***2 залуутай байж байсан. Би гартаа шилтэй архи барьсан байсан. Тэгсэн *** архиа задлаад хуваачих гэсэн. Би юу гэж чамтай архи хувааж уудаг юм бэ гэсэн. Тýðíýýñ болж маргасан. Тэгээд уур хүрээд хөшиглөсөн чинь унасан хавирга нь хугарсàíûã мэдээгүй” гэâ.
Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр би найз *** ы ажил дээр нь очиж машиныг нь янзалж өгөөд гэрлүүгээ харьж явахдаа найз *** таарсан. *** надад 0.75 граммын Улаанбаатар нэртэй архи авч өгөхөөр нь би архийг нь задлаад Гантөгс бид хоёр тус бүр 100 граммыг уугаад *** ажилтай гээд явсан, би архийг нь ууж дуусгалгүй шилтэй архиа бариад явж байтал Биржийн арын Судалт төвийн орчим урьд нь зүс таних ***гэх залуутай таарсан***намайг харангуутаа хөгшөөн архиа задлаач гэсэн. Тэгэхээр нь би *** рүү уурлангуй “...юу яриад байгаа юм би чамтай юу гэж архи хувааж уудаг юм...” гэсэн чинь *** надаас архи нэхээд сууж байсан шатан дээрээсээ босоод ирэхээр нь ***ийн зүүн гуя руу нь өшиглөөд түлхэж газар унагаачихаад яваад өгсөн. Тухайн үед *** миний араас “ёо би гэмтчихлээ” гээд орилоод үлдсэн ба *** төй сууж байсан 2 залуугийн нэг нь над руу “наад хүний чинь хөл хугарсан юм биш үү” гээд байсан...тэгээд би гэрлүүгээ харьсан...” гэх мэдүүлэг /хэргийн 28-29 дүгээр хуудас/,
-Хохирогч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 03 дугаар сарын 31-ний орой 17 цагийн орчим Биржийн хажуу талын Судалт төвийн гадаа зүс таних *** нарын хамт 1000 төгрөгийн архи хувааж уугаад байж байтал зүс таних Улаанаа буюу *** гэх залуу гартаа шингэн савтай зүйл барьчихсан явж байсан. *** ийн барьж явсан зүйлийг би ус байна гэж хараад “уснаасаа ганц балгуулаад хаач” гэтэл *** “...чамд би яахаараа ус өгдөг юм...” гэж хэлээд устай саваараа миний толгойн орой хэсэг рүү цохиод, зүүн хацар хэсэгт гараараа нэг удаа шанаадахад нь би газар унасан. Гэтэл Улаанаа миний дээрээс хөлөөрөө зүүн хавирга руу өшиглөж, дэвссэн. Тэгээд миний зүүн хөл рүү дэвсээд портезон хөлийг маань бас хугалчихсан. Намайг *** зүүн хавирга хэсэг болон цээж өшиглөж дэвсэх үед миний зүүн хавирга хугарсан байх янгинаад өвдөөд байсан....” гэх мэдүүлэг /хэргийн 10-11 дүгээр хуудас/
Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2014 оны 03 дугаар сард байх би өдрийг нь тодорхой сайн санахгүй байна, орой бүрэнхий болж байхад би Бирж рүү өгсөөд Судалт төврийн тэнд явж байхад зүс таних *** гээд өрөөсөн хөлгүй залуу газар унаад муухай муухай ёолоод байхаар нь би явж очоод өргөж босгоод Судалт төвийн шат түшүүлээд суулгатал ***төй хамт явж байсан залуу надад “*** сая ***д зодуулчихлаа” гэсэн *** бүүр юм ярьж чадахгүй цээжээрээ доошоо тонгойчхоод жигтэйхэн их ёолоод байхаар нь би зах руу өгсөөд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хэргийн 13 дугаар хуудас/,
Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр танил *** нартай брак байрны тэнд найруулсан 1000 төгрөгийн архи хувааж уучхаад орой 17 цагийн орчим түүхий эд авдаг газрын шатан дээр сууж байтал гудамжаар *** гэх зүс муухан таних залуу гартаа савтай ус барьчихсан явж байсан. Тэгсэн чинь Баянмөнх “уснаасаа уулгачхаач” гэж хэлтэл Улаанаа “би чамд ус өгөх албатай юу” гээд *** төй маргаж байгаад *** ийг босч ирэх үед нь нүүр лүү нь гараараа цохиод газарт унагасан. Тэгээд ***ийг арай гэж босч ирэх үед нь дахин нүүр лүү нь гараараа цохиод газар унагаагаад учиргүй зүггүй *** ийн нүүр болон цээж рүү нь өшиглөөд дэвссэн. Тэгсэн Ганаа салгах гээд очих үед ***г цохих гээд дайрч байгаад яваад өгсөн. Би хажуухан талд нь унадаг дугуй түшээд зогсож байсан ба ***ийн цээж рүү нь дэвсэж байхад “болиоч хүн аллаа” гэхэд болихгүй байсан. Тэгтэл гудамжны доороос *** гэх өөр залуу ирээд ***тай хамт ***ийг түшиж босгоод шатны тэнд налуулаад хэвтүүлсэн чинь *** бос÷ чадахгүй ёолоод “би гэмтчихлээ, хавирга өвдөөд байна...” гээд байхлаар нь би эмнэлэг дуудсан...” гэх мэдүүлэг /хэргийн 14 дүгээр хуудас/,
Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн өдөр дэслэгч ***ын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 102-ын жижүүрээс “Буян захын арын түүхий эд авдаг цэгийн орчим зодоон болоод байна” гэхээр нь очтол зодоон болоод дуусчихсан Баяраа, *** гэж өөрийгөө танилцуулсан хүмүүс байсан ба *** нь “танихгүй залууд зодуулчихлаа зодсон хүн нь явчихлаа” гэсэн намайг харахад ***х нь бөхийгөөд сууж байсан ба толгой болон нүүрээ усаар угаачихсан нүүр толгой нь нойтон байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 15 дугаар хуудас/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...ахлах ахлагч ***ын хамт хэрэг болсон гэх газар очиход зодоон нь дууссан байсан. Тэнд 3 залуу байсан ба нэг нь хөл муутай, нэг нь ундаг дугуйтай залуу байсан. Нэрийг нь санахгүй байна. Хөл муутай залуу нь зодуулсан шинжтэй нүүрний зүүн талын хэсэг болон зүүн нүд нь улайж халцарсан, нилээд өвдөлт өгсөн шинжтэй цээж хэсгээрээ эвхрээд ёолоод “сая нэг залуу намайг газар унагааж байгаад зодоод цээж рүү дэвссэн, цээжээр өвдөөд байна” гэмтчихлээ гээд муухай яриад ёолоод асуусан асуултанд цөөн үгээр хариулж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 16 дугаар хуудас/,
Шүүх эмнэлгийн шинжээчийн №395 тоот “...***ийн биед зүүн талын 4-7 дугаар хавирганы зөрөөгүй хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл болно...” гэх дүгнэлт /хэргийн 20 дугаар хуудас/
Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн “...хохирогчийн биед учирсан гэмтэл нь газар биеэрээ унах үед үүсэх боломжгүй, харин тухайн хугарал тогтоогдсон хавирга орчим өшиглөсөн, дэвссэн тохиолдолд үүсдэг гэмтэл юм...” гэх мэдүүлэг /хэргийн 23 дугаар хуудас/,болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 43 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2014 оны 03 дугаар сарын 31-ний орой 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, 7-р багийн нутагт байрлах *** төвийн гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *** төй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодид нь нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч ***ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *** нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийí ***-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор 252 цаг албан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан áîëîâ÷ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т заасан хугацаа өнгөрсөн байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хохирогч *** ä шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй, хохирлоо авсан, шүүх хуралдаанд оролцож чадахгүй” гэсэн тайлбарыг бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгчээс õîõèðîã÷èä төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ***од ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасíыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч *** д 1 /нэг/ жил 6 /зургаан/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***од оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаан/ сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***ä авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.ç
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар ***од оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаан/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ***од хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***од мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***од авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ