Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2026/0273

 

Н.Н-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

 

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д

 

Нэхэмжлэгч: Н.Н

Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

Гуравдагч этгээд: Э.С, Б.Б, М.М

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/598 дугаар захирамж, түүнийг үндэслэж олгосон нэгж талбарын 18437428808111 дугаар бүхий 78,8 га газрыг 15 жилийн хугацаатай Баянцагаан баг Чингэлийн голын хойд талд байршилд үйлдвэрлэлийн зориулалтаар Н.Н-т эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн 000688070 дугаар гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, 2020 онд Орхон аймгийн Татварын газраас Н.Н-ын данснаас 15,196,000.0 төгрөгийг татаж авсныг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгохыг даалгах, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Н.Н-т 2017-2025 онуудад газрын төлбөрт нийт 1,230,732,603.0 төгрөг ногдуулж нэхэмжлэл үүсгэснийг хүчингүй болгуулах” тухай,

 

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/598 дугаар захирамж, түүнийг үндэслэж олгосон нэгж талбарын 18437428808111 дугаар бүхий 78,8 га газрыг 15 жилийн хугацаатай Баянцагаан баг Чингэлийн голын хойд талд байршилд үйлдвэрлэлийн зориулалтаар Н.Н-т эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн 000688070 дугаар гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” тухай;

 

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 0018 дугаар шийдвэртэй,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, С.Н, Т.Б, гуравдагч этгээд Э.С, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н нар,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 119/2024/0040/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Н-аас Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан “Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/598 дугаар захирамж, түүнийг үндэслэж олгосон нэгж талбарын 18437428808111 дугаар бүхий 78,8 га газрыг 15 жилийн хугацаатай Баянцагаан баг Чингэлийн голын хойд талд байршилд үйлдвэрлэлийн зориулалтаар Н.Н-ь эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн 000688070 дугаар гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, 2020 онд Орхон аймгийн Татварын газраас Н.Н-ын данснаас 15,196,000.0 төгрөгийг татаж авсныг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгохыг даалгах, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Н.Н-т 2017-2025 онуудад газрын төлбөрт нийт 1,230,732,603.0 төгрөг ногдуулж нэхэмжлэл үүсгэснийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Гуравдагч этгээд Э.С-гаас “Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан “Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/598 дугаар захирамж, түүнийг үндэслэж олгосон нэгж талбарын 18437428808111 дугаар бүхий 78,8 га газрыг 15 жилийн хугацаатай Баянцагаан баг Чингэлийн голын хойд талд байршилд үйлдвэрлэлийн зориулалтаар Н.Н-т эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн 000688070 дугаар гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” тухай бие даасан шаардлага гаргасан.

 

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 0018 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.7, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/598 дугаар захирамж болон түүнийг үндэслэж олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний биелэлтийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Н.Н-аас дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. ... Н.Н нь уг нэхэмжлэлээр Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/598 дугаар захирамжийн 78.7 га газрыг эзэмшүүлсэн хэсэг илт хууль бус болохыг тогтоолгох, Газар эзэмших гэрээ болон эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, газрын төлбөр ногдуулалтыг хүчингүй болгуулах, газрын төлбөр гэж суутган төлүүлсэн 15,196,000 төгрөгийг буцаан олгохыг даалгах шаардлагуудыг гаргасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь эзэмшиж ашиглаж байгаагүй, бодит байдал дээр ийнхүү ашиглах ч боломжгүй газрын асуудлыг нэг мөр шийдвэрлүүлж, илт хууль бус захиргааны актын үндсэн дээр бодогдож, тооцогдоод байгаа газрын төлбөр гэх тэрбум гаран төгрөгийн өр төлбөрийг хүчингүй болгох зорилготой юм.

Нэхэмжлэлд дурдсан шаардлагуудыг ханган шийдвэрлэхэд хангалттай бөгөөд хүрэлцэхүйц нотлох баримтууд хэрэгт цугларсан байхад, маргаан бүхий Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/598 дугаар захирамж болон газар эзэмших эрх олгосон эрхийн гэрчилгээний биелэлтийг "захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаанд түдгэлзүүлэх"-ээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3.2. Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/598 дугаар захирамж илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох хангалттай хууль зүйн үндэслэлтэй юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн,

12-т ... Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/598 дугаар захирамжид Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасныг баримталсан нь үндэслэлгүй", өмчлөгч хуучин нисэх буудлын барилга, болсон бөгөөд тухайн барилга, 13-т "Тодруулбал, Н.Н нь байгууламжийн өмчлөгч байгууламжид хамааралтай газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан байхад, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасныг баримталсан нь хуульд нийцээгүй байна", 14-т "... "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т олгосон газартай хэдий хэмжээгээр давхцалтай, иргэн Н.Н-ын өмчилж авсан барилга, байгууламжид хамаарах газар нь ямар хэмжээтэй болохыг нягталж тогтоохгүйгээр иргэн Н.Н, Э.С нарт 78.8 га газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн нь тэдгээрийг бодит байдалд эзэмшил газраа эрхийн зөрчилгүй эзэмшихэд анхаарч зохих шийдвэрийг гаргаагүй гэж үзэх үндэслэлтэй", зэргээр дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтуудад үндэслэсэн, хуульд нийцсэн дүгнэлтүүд байсан төдийгүй Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй", 47.1.7 дахь хэсэгт заасан "түүнийг бодит нөхцөл байдалд хэрэгжүүлэх боломжгүй" гэсэн үндэслэлүүдээр маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоох үндэслэлүүд юм.

3.3. Орхон аймгийн Засаг дарга 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/598 дугаар захирамж гаргах үйл ажиллагаанд Засгийн газрын 2015 оны 45 дугаар тогтоолыг зөрчиж илт хууль бус захиргааны акт гаргасан байна.
ТӨХ-өөс Засгийн газрын 2014 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 183 дугаар тогтоолын хүрээнд дуудлага худалдаа зохион байгуулсан бөгөөд уг тогтоол нь Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй зарим хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах тухай тогтоол юм.

Засгийн газрын 2014 оны 183 дугаар тогтоолын 1 дүгээр заалтаар "Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, нээлттэй дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг Хавсралт 2 оор баталж, 2 дахь заалтад "Үл хөдлөх хөрөнгө, түүний байрлаж байгаа газрыг эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн хамт нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар 4 дэх "заалтаар "нээлттэй дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн байрлаж байгаа газрын өмчлөх, ашиглах, эзэмших эрхийг шинэ өмчлөгчид шилжүүлэн өгөх тухай заасан.

3.4. Харин дараа жил нь буюу Засгийн газрын 2015 оны 45 дугаар тогтоолоор, зөвхөн "Үл. хөдлөх хөрөнгө"-ийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар болгож өөрчилсөн бөгөөд 183 дугаар тогтоолын "үл хөдлөх хөрөнгийн байрлаж байгаа газрын өмчлөх, ашиглах, эзэмших эрхийг шинэ өмчлөгчид шилжүүлэн өгөх тухай заалт"-ыг хүчингүй болгосон байдаг. Засгийн газрын 45 дугаар тогтоол 2015 онд гарсан бөгөөд 2017 оны А/598 дугаар захирамж гарах үед хүчин төгөлдөр байсан.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 "Аймгийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ": 60.1.1 "хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг хариуцан зохион байгуулж, үр дүнг хариуцах бүрэн эрхийн хүрээнд Орхон аймгийн Засаг дарга нь төрийн өмчийн дуудлага худалдаатай холбоотой харилцааг зохицуулсан Засгийн газрын 45 дугаар тогтоолыг газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох үйл ажиллагаанд баримтлах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас хууль тогтоомжоор олгогдоогүй эрхийг эдэлж, хууль бус үйлдэл гаргасан.

3.5. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн талаар төрийн бодлого, чиглэлийн дагуу гаргасан Засгийн газар 2015 оны 45 дугаар тогтоолоор "үл хөдлөх хөрөнгийн байрлаж байгаа газрын өмчлөх, ашиглах, эзэмших эрхийг шинэ өмчлөгчид - шилжүүлэн өгөх тухай заалт"-ыг хүчингүй болгосноор дуудлага худалдааны үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхдээ газрыг шилжүүлэх эрх зүйн үндэслэл байгаагүй байна. Бүх шатны Засаг дарга болон төрийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой хууль тогтоомжид заасан эрх, үүргийн зөрчил үүссэн байхад энэ талаар анхан шатны шүүх ямар ч дүгнэлт хийсэнгүй.

3.6. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээр, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл "бүхий шийдвэр байх хуулийн шаардлагыг хангасангүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д "шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх", 107 дугаар зүйлийн 107.6-д "Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана" гэж тус тус заасан. Дээрх зохицуулалтууд нь хууль бус захиргааны актыг хүчингүй болгох шийдвэр гаргахтай хамааралтай заалтууд байна. Хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дахь заалтыг хэрэглэхэд, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх шаардлагуудыг хуулиар тогтоож өгсөн.

Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/598 дугаар захирамжаар 78.7 га газрыг эзэмшүүлсэн шийдвэр нь Засгийн газар 2015 оны 45 дугаар тогтоолыг зөрчсөн, мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсгийг баримталсан нь хуульд нийцээгүй буюу анхнаасаа А/598 дугаар. захирамж гарах эрх зүйн үндэслэл байгаагүй. Мөн газар олгохдоо эзэмших газрын хэмжээг бодитоор тодорхойлоогүй, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын 2024.12.30-ны өдрийн шинжээчдийн дүгнэлтээр маргаан 787,249 м. кв талбайтай газрын 753.733.9 м.кв талбайн солбицлын утгатай давхцаж байгаа зэрэг нөхцөл байдлууд нь А/598 дугаар захирамжийн дагуу бодит байдалд уг газрыг эзэмших, ашиглах боломжгүй гэдгийг нотолж байна.

3.7. Шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох талаарх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэлээ. Өөрөөр хэлбэл, маргааны үйл баримт тодорхой, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн зүйл байхгүй, харин Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д заасан илт хууль бус болох үндэслэлтэй байхад дахин шинэ акт гаргахыг даалгаж, маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн шүүхээр хамгаалуулах гэсэн эрх бол илт хууль бус шийдвэрийн улмаас тэрбум гаран төгрөгийн газрын төлбөр гэсэн өр үүсгэсэн, уг төлбөрийг төлөөгүй гээд 15 сая төгрөгийг данснаас суутган авсан, одоо хүртэл Н.Н-ын банкны дансны хөдөлгөөнийг зогсоосон зэргээр зөрчигдсөн эрх юм. Гэтэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргаж, өмнөх акт хүчингүй болсноор нэхэмжлэгчийн дээрх эрх, ашиг сонирхол хэрхэн, ямар арга замаар сэргэх нь тодорхойгүй хэвээр үлдлээ. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 16-д 12 тэрбум төгрөгийн газрын төлбөр ногдуулалтыг хүчингүй болгох, 15 сая төгрөгийг буцаан гаргуулах шаардлагуудыг захиргааны байгууллагаас шинэ акт гаргах хүртэл шийдвэрлэх боломжгүй", 17-д хэрвээ шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий акт хүчингүй болох, ...шаардлагыг тус тус хангахыг дурдаж" гэсэн боловч талаар ямар нэгэн шийдвэр гаргасангүй.

3.8. "Шүүхийн шийдвэрээр захиргааны актыг илт хууль бусад тооцох эсхүл хууль бус гэж хүчингүй болгох шийдвэрүүд нь өөр өөр үр дагаврыг үүсгэх тул А/598 дугаар захирамжийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн бусад шаардлагууд хангагдаж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэх нь эргэлзээтэй байх тул давж заалдах шатны шүүхээс онцгой анхаарч шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

Иймд Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 119/ШШ2026/0018 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү ” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д-аас дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

4.1. Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 8-д ".... нэгж талбарын 6102101467 дугаар бүхий 787,249 м.кв талбайтай газрын 753,733.9 м.кв талбайн солбицлын утгатай давхцаж байна" гэж тогтоосон. Мөн үндэслэх хэсгийн 9-д "...ашигт малтмал ашиглалтын ТҮ-027030 тоот тусгай зөвшөөрлийн талбайтай бүхэлдээ давхцалтай" болохыг түүнд мэдэгдсэн байна. Гэж мөн үндэслэх хэсгийн 14-д"... бодит байдалд эзэмшил газраа эрхийн зөрчилгүй эзэмшихэд анхаарч зохих шийдвэрийг гаргаагүй гэж үзэх үндэслэлтэй" гэж тус тус үзсэн байна. "Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу 2000 онд Булган аймгийн Орхон сум, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумдын нутаг Баруун-Эрдэнэт -5 нэртэй 34,189.57 гектар газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2016 онд дууссаны дараа 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумдын нутаг, 1400.24 гектар талбай бүхий газрыг МУ-020730 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл нутаг, Баруун-Эрдэнэт-5 нэртэй болгон олгосон байдаг.

4.2. Гэтэл нотлох баримтаар шүүхэд өгсөн Төрийн өмчийн хорооны 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн "Барилга хүлээлцсэн тухай акт"-д иргэн Н.Н-ын дуудлага худалдаагаар өмчилсөн үл хөдлөх хөрөнгө нь 1991 онд ашиглалтад орсон гэж тодорхой заасан бөгөөд 1991 оноос хойш 9 жилийн дараа 2000 онд хайгуулын тусгай зөвшөөрөл, 2016 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байхад ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй давхацсан гэх үндэслэлээр аймгийн Засаг даргад захиргааны шинэ акт гаргахыг даалган шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг, шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна, гэж заасныг зөрчиж байна.

Учир нь Дээрх үл хөдлөх хөрөнгө нь 1991 оноос хойш Төрийн өмчийн хөрөнгөд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө байсан нь нотлох баримтаар нотлогдож хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох ажил нь хууль журмын дагуу олгогдсон эсэхийг тодруулах, тус хэргийг харьяалах шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байсан.

4.3. Мөн иргэн Н.Н-ын үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа газар нь шинжээчийн дүгнэлтээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон газартай давхцалтай байхад Захиргааны хэргийн анхан шатны шүүх захиргааны шинэ акт гаргахыг даалган шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 24.1. Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно. Гэж заасныг зөрчсөн бодит нөхцөл байдалд биелэгдэх боломжгүй, нотлох баримтад тулгуурлаагүй шийдвэр болсон байна. Учир нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаагүй гэх 3 га газарт ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө байхгүй газар бөгөөд тус давхцаагүй газарт төрийн өмчийн хорооны тогтоолыг баримтлан газар эзэмшүүлэх шийдвэр гаргах боломжгүй юм. Дээрх нөхцөл байдлууд нотлох баримтаар илэрхий нотлогдож байхад Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс иргэний нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Ашигт малтмал, газрын тосны газраас хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон газар нь хууль ёсны эсэх, хууль зөрчиж давхцуулан олгосон эсэхийг тодруулах шаардлагыг хянан үзэлгүй, бодит нөхцөл байдалд биелэгдэх боломжгүй шийдвэр гаргасан” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд холбогдох баримтыг дутуу цуглуулж, талуудын маргаж буй асуудлаар болон бодит нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул дараах байдлаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Н.Н-аас Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан “Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/598 дугаар захирамж, түүнийг үндэслэж олгосон нэгж талбарын 18437428808111 дугаар бүхий 78,8 га газрыг 15 жилийн хугацаатай Баянцагаан баг Чингэлийн голын хойд талд байршилд үйлдвэрлэлийн зориулалтаар Н.Н-т эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн 000688070 дугаар гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, 2020 онд Орхон аймгийн Татварын газраас Н.Н-ын данснаас 15,196,000.0 төгрөгийг татаж авсныг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгохыг даалгах, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Н.Н-т 2017-2025 онуудад газрын төлбөрт нийт 1,230,732,603.0 төгрөг ногдуулж нэхэмжлэл үүсгэснийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Гуравдагч этгээд Э.С-аас “Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан “Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/598 дугаар захирамж, түүнийг үндэслэж олгосон нэгж талбарын 18437428808111 дугаар бүхий 78,8 га газрыг 15 жилийн хугацаатай Баянцагаан баг Чингэлийн голын хойд талд байршилд үйлдвэрлэлийн зориулалтаар Н.Н-т эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн 000688070 дугаар гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” тухай бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.

3. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулаагүй, нэхэмжлэлийн шаардлага болон бодит үүссэн нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ..., 32 дугаар зүйлийн 32.1-д Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ, 34 дүгээр зүйлийн 34.1-т Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 34.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, 106 дугаар зүйлийн 106.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, 107 дугаар зүйлийн 107.4-т Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана гэж тус тус заасантай нийцээгүй байна.

4. Учир нь анхан шатны шүүх дээрх хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулаагүй, түүнд харьцуулан дүгнэлт хийлгүйгээр “...барилга байгууламжид хамааралтай газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан байхад Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг баримталсан нь хуульд нийцээгүй байна. ...2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн MY-020730 дугаар тусгай зөвшөөрлөөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т олгосон газартай хэдий хэмжээгээр давхцалтай, иргэн Н.Н-ын өмчилж авсан барилга байгууламжид хамаарах газар нь ямар хэмжээтэй болохыг нягталж тогтоохгүйгээр иргэн Н.Н, Э.С нарт 78.8 га газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн нь тэдгээрийг бодит байдалд эзэмшил газраа эрхийн зөрчилгүй эзэмшихэд анхаарч зохих шийдвэрийг гараагүй гэж үзэх үндэслэлтэй...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага болох Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/598 дугаар захирамж, түүнийг үндэслэж олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний биелэлтийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

5. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээс үзэхэд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.А-аас хэргийг хянан шийдвэрлэсэн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “…Миний үйлчлүүлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах хүсэлтэй байна гэдгээ надад хэлж байсан. ...өөрчлөлт оруулах хүсэл зоригоо илэрхийлээд байхад би энэ хэрэгт авагдсан шаардлага дээр нь хууль зүйн тайлбар хэлээд, энэ асуудлыг шийдүүлээд явах нь зохимжгүй нөхцөл байдал байна. ...Н.Н нь 03 дугаар сарын 20-ны өдөр буцаж ирэх хуваарьтай, нислэгээ наашлуулах гэтэл болохгүй байна, хугацаандаа очно гэж мэдэгдсэн байсан. Гэтэл ирэх боломжтой байсан гэдэг байдлаар хандах боломжгүй байна. ...би гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр оролцож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, тодруулах эрх надад олгогдоогүй, ...Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжих боломжгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй байгаа тул үйлчлүүлэгчээ оролцуулах хүсэлттэй байна.” гэж удаа дараа тайлбарласан, мөн 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Н.Н ирж байгаад нэхэмжлэлийн шаардлагаа хөрөнгөтэйгөө холбогдуулаад өөрчлөх талаар ярьсан, ...анхан шатны шүүх хуралдаан үргэлжлээд орчихсон учир анх гаргасан шаардлагаа дэмжиж оролцохоос өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн” хэмээн тус тус тайлбарлан маргаж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхөө илэрхийлсээр байхад анхан шатны шүүхээс уг нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчид хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах…” гэж заасанд нийцээгүй гэж үзэхээр байна.

6. Түүнчлэн, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Э.С-аас “…Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг л зөвхөн нээлттэй дуудлага худалдаагаар худалдаалахаар шийдвэрлэсэн, харин үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа газрыг эзэмшүүлж өмчлүүлээгүй. …миний нэр дээр эзэмших эрхтэй бүртгэгдсэн 78.8 га газар нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ашигт малтмалын ашиглалтын талбайтай бүхэлдээ давхцалтай байхад Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчиж 2017 оны А/589 дүгээр захирамжаар газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгосон нь илт хууль бус, ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 0422 дугаар шийдвэрээр ...”Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 1400.24 гектар талбай бүхий уурхайн эдэлбэр газартай давхцуулан нэхэмжлэгч Н.Н-т газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус хэмээн дүгнэсэн, ...78.8 га хэмжээгээр эзэмшүүлэх боломжгүй болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон...” гэж, хариуцагчаас “...2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн "Барилга хүлээлцсэн тухай акт"-д иргэн Н.Н-ын дуудлага худалдаагаар өмчилсөн үл хөдлөх хөрөнгө нь 1991 онд ашиглалтад орсон гэж тодорхой заасан бөгөөд 1991 оноос хойш 9 жилийн дараа 2000 онд хайгуулын тусгай зөвшөөрөл, 2016 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон, …тэгэхээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т олгосон зөвшөөрөл нь хууль ёсны эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэх ёстой…” гэж тус тус тайлбарлан маргасан.

 Гэтэл анхан шатны шүүхээс уг маргаан бүхий үйл баримттай холбоотойгоор өмнө шийдвэрлэсэн шүүхийн шийдвэртэй холбоотой нөхцөл байдлыг тодруулаагүй, энэ талаарх аливаа баримт хэрэгт авагдаагүй байгаа энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс уг зөрүүтэй нөхцөл байдалтай холбоотойгоор эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “…үл хөдлөх хөрөнгө нь 1991 оноос хойш Төрийн өмчийн хөрөнгөд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө байсан нь нотлох баримтаар нотлогдож хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох ажил нь хууль журмын дагуу олгогдсон эсэхийг тодруулах шаардлагатай…” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

7. Мөн хариуцагчаас “…2017 онд байгуулсан газар эзэмших гэрээний дагуу газрын төлбөрийг ногдуулсан, …нийт 15.166.000 төгрөгийг аймгийн төвлөрсөн төсвийн орлогод төвлөрүүлсэн, тухайн үед нэхэмжлэгчээс газрын төлбөрийг барагдуулах ажиллагаатай холбоотой аливаа гомдол гаргаагүй үйлдэл нь тус төлбөрийн ногдлыг барагдуулах ажиллагаа хууль ёсны дагуу хэрэгжсэнийг хүлээн зөвшөөрсөн үйлдэл юм гэж”,  нэхэмжлэгчээс “…илт хууль бус шийдвэрийн улмаас тэрбум гаран төгрөгийн газрын төлбөр гэсэн өр үүсгэсэн, уг төлбөрийг төлөөгүй гээд 15 сая төгрөгийг данснаас суутган авсан нь хуульд нийцээгүй, тухайн үедээ газрын албанд очиж 15 сая төгрөгийг эргүүлж өгөөч гээд Н.Н зөндөө явсан, …2017 онд байгуулсан газар эзэмших гэрээтэй танилцсан гэж гарын үсэг зурсан, түүнээс хүлээн зөвшөөрөөгүй…” гэж тус тус зөрүүтэй байдлаар тайлбарлан маргаж буй уг эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэт тодруулаагүй, талуудын маргаж буй үндэслэл тус бүрд дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу  байна.

8. Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд иргэн Н.Н нь 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Газрын албанд Төрийн өмчийн хорооны 2014 оны 515 дугаар тогтоол, №000531 дугаар Өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн Э.С-тай хамт обьектыг эзэмшдэг тул газрын гэрчилгээ болон холбогдох баримт бичгийг хамтад нь гаргаж өгнө үү гэж газар хамтран эзэмших тухай хүсэл зоригоо бичгээр илэрхийлж, өргөдөл гаргасны дагуу маргаан бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ Н.Н, Э.С нарын нэр дээр олгогдсон, Э.С нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн байр сууринаас нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь адилхан агуулгатай бие даасан шаардлага гаргаж,  түүний үндэслэлээ тайлбарлан оролцож байх атал анхан шатны шүүхээс түүнийг тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан нь ойлгомжгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасантай нийцээгүй байна.

9. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараахь үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргана” гээд 121.3.3-т “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал”, 121.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн...,” бол гэж тус тус заасны дагуу нэгэнт анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, маргааны нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй буюу нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 0018 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

      ШҮҮГЧ                                                  О.ОЮУНГЭРЭЛ

        ШҮҮГЧ                                                     Ц.САЙХАНТУЯА

        ШҮҮГЧ                                                     Н.ДОЛГОРСҮРЭН