Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 00451

 

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2020/00451

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                             

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багт оршин суух, Авгас овогт Д гийн Н  / /-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 153/2020/00448/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Д.Н , гэрч Л.Батмөнх нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Н  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралаанд гаргасан тайлбартаа:...Би 1966 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг 1983 онд төгссөн. 1983-1984 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио бригадад эцэг, эхийнхээ хамт мал маллаж байсан. Би 1984-1987 онуудад цэргийн алба хаасан. Малчнаар 55 насанд хүрснээр тэтгэвэрт гарахаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.

Иймд намайг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Үйлдвэр бригадад 1983 оны 10 дугаар сараас 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл өртөөний үхэрчнээр, 1987 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилчнаар, 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл тууварчнаар, 1988 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилчнаар, 1989 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл тууварчнаар, 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....“Хөх эрэг” гэх нэртэй газар буюу Алтай 5 богдын наад тал руу туувар туудаг байсан. Казак, Орос хүмүүс байдаг байсан....Малчдын хашаа барих, өвс татах зэрэг туслах ажлуудыг хийдэг байсан. Мөн нэгдлээс даалгасан ажлуудыг хийдэг байсан....Би нэг жил өнжөөд 9 настайдаа сургуульд орсон....гэв.

 

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Н  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Н  нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Үйлдвэр бригадад 1983 оны 10 дугаар сараас 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл өртөөний үхэрчнээр, 1987 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилчнаар, 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл тууварчнаар, 1988 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилчнаар, 1989 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл тууварчнаар, 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Н  нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Үйлдвэр бригадад 1983 оны 10 дугаар сараас 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл өртөөний үхэрчнээр, 1987 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилчнаар, 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл тууварчнаар, 1988 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилчнаар, 1989 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл тууварчнаар, 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 625  дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 3 дугаар бригадын 1984, 1987-1990 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1984 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 35 дугаар “Ажлаас чөлөөлж, амралт олгох тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1987 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Д гийн н ийн 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 361 дугаартай томилолт, нэхэмжлэгч Д.Н ийн Ажилладаг гэх хэсэгт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэл, ажилд орсон он гэх хэсэгт 1988, эрхэлдэг ажил гэх хэсэгт тууварчин, он, сар, өдөр гэх хэсэгт 1988.6.17 гэх бичвэртэй ХААТР-1/Б/ маягтын хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 7-13, 25, 38 дугаар тал/

Нэхэмжлэгч Д.Н  нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1616000403 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д гийн Н ийн 563610 дугаартай 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус тус хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 15, 17-18 дугаар тал/

Хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 3 дугаар бригадын 1981 оны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 14 дүгээр хуудсанд авагдсан иргэн Н.Н ийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч Д.Н ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Авгас овогт Д гийн Н  / /-ийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Үйлдвэр бригадад 1983 оны 10 дугаар сараас 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл өртөөний үхэрчнээр, 1987 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилчнаар, 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл тууварчнаар, 1988 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилчнаар, 1989 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл тууварчнаар, 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Н ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.ОЮУНЖАРГАЛ