| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2022/0125/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/144 |
| Огноо | 2022-08-29 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Х.Энхтуул, Д.Пүрэврагчаа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга, улсын яллагчаар Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Энхтуул, хяналтын прокурор Д.Пүрэврагчаа, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүгдэгч Г.И, түүний өмгөөлөгч Т.Уянга, шүүгдэгч Ц.Н, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Энхтуул, хяналтын прокурор Д.Пүрэврагчаа нараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус заасан гэмт хэрэгт Б ургийн овогт Ц-ын Б, С ургийн овогт Б-ийн Д, Б ургийн овогт Г-ын И, С ургийн овогт Ц-ын Н нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2035001400086 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Б овгийн Ц-ын Б, ................................... өдөр Увс аймгийн ................ суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ................, ам бүл гурав, эцэг, дүүгийн хамт Увс аймгийн ................ сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд Увс аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, регистрийн дугаар: ...........................
Монгол Улсын иргэн С овгийн Б-ийн Д, :::::::::::::::::::::::::::: өдөр Увс аймгийн ................ суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ................, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн ................ сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар 13-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600’000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700’000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 800’000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, мөн тус шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, регистрийн дугаар: ..............................
Монгол Улсын иргэн Б овгийн Г-ын И, ...............................өдөр Увс аймгийн ................ суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Увс аймгийн ......................................... багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: ...................................
Монгол Улсын иргэн С овгийн Ц-ын Н, .......................... өдөр Увс аймгийн ........................ суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ................, ам бүл гурав, эцэг эхийн хамт амьдардаг, Увс аймгийн ........................ сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: ................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.И, Ц.Б, Б.Д, Ц.Н нар Увс аймгийн ................ сумын 4 дүгээр багийн нутаг ................... гэх газраас 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Ц.Б-гийн хоёр тооны, хохирогч П.Г-ын нэг тооны, нийт гурван тооны үхрийг буюу бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлж хохирогч Ц.Б-од хоёр сая төгрөгийн, хохирогч П.Г-од долоон зуун мянган төгрөгийн хохирол учруулсан;
Мөн шүүгдэгч Г.И, Ц.Б, Б.Д, Ц.Н нар Увс аймгийн ................ сумын 4 дүгээр багийн нутаг Хөшөөт гэх газраас 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Б.Г-гийн хоёр тооны үхрийг буюу бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлж хохирогч Б.Г-д нэг сая есөн зуун мянган төгрөгийн хохирол учруулсан;
Шүүгдэгч Г.И, Ц.Б, Б.Д нар Увс аймгийн ................ сумын 1 дүгээр багийн нутаг Хар хотгор гэх газраас 2019 оны 10 дугаар сарын 13-ны шөнө хохирогч Я.О-ын дөрвөн тооны үхрийг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлж хохирогч Я.О-т дөрвөн сая хоёр зуун мянган төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2035001400086 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Х.Энхтуул: - Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолыг (1 дэх хавтаст хэргийн 1 дүгээр хуудас);
- Эрүүгийн хэрэгт зэрэгцэн хяналт тавих прокуроруудыг томилох тухай Ерөнхий прокурорын тогтоолыг (1 дэх хавтаст хэргийн 8 дугаар хуудас);
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (1 дэх хавтаст хэргийн 31-38 дугаар хуудас);
- Моринд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (1 дэх хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас);
- Шүүгдэгч Ц.Бийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (1 дэх хавтаст хэргийн 42-45 хуудас);
- Увс аймгийн Автотээврийн газрын албан бичгийг (1 дэх хавтаст хэргийн 249 дүгээр хуудас);
- Ц.Б-г хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоолыг (2 дахь хавтаст хэргийн 139 дүгээр хуудас);
- Хохирогч Ц.Б-гоос мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (2 дахь хавтаст хэргийн 140-142, 143-146, 147, 149 дүгээр хуудас);
- П.Г-ыг хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоолыг (2 дахь хавтаст хэргийн 150 дугаар хуудас);
- Хохирогч П.Г-оос мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (2 дахь хавтаст хэргийн 151-154, 155-156, 159 дүгээр хуудас);
- Гэрч Ц.Б-ээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (2 дахь хавтаст хэргийн 169-170 дугаар хуудас);
- Гэрч П.Б-гээс мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (2 дахь хавтаст хэргийн 171-174 дүгээр хуудас, 4 дэх хавтаст хэргийн 169-170 дугаар хуудас);
- Гэрч С.Ц-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (2 дахь хавтаст хэргийн 189-191 дүгээр хуудас);
- Гэрч Б.Ө-өөс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (3 дахь хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас);
- Шинжээчийн 163 дугаартай дүгнэлтийг (3 дахь хавтаст хэргийн 156 дугаар хуудас);
- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолыг (4 дэх хавтаст хэргийн 91 дүгээр хуудас);
- Шүүгдэгч Ц.Бийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (4 дэх хавтаст хэргийн 107-112 дугаар хуудас);
- Гэрч Б.С-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (4 дэх хавтаст хэргийн 172 дугаар хуудас);
- Гэрч З.Б-ээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (4 дэх хавтаст хэргийн 197 дугаар хуудас);
- Шинжээчийн 09 дугаартай дүгнэлтийг (4 дэх хавтаст хэргийн 211 дүгээр хуудас);
- Хохирогч Б.Г-гээс мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (4 дэх хавтаст хэргийн 155-156, 158, 160-161 дүгээр хуудас);
- Шүүгдэгч Ц.Боос яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (3 дахь хавтаст хэргийн 184-186 дугаар хуудас, 4 дэх хавтаст хэргийн 235-236, 238 дугаар хуудас);
- Шинжээчийн 295 дугаартай дүгнэлтийг (3 дахь хавтаст хэргийн 118 дугаар хуудас);
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолыг (4 дэх хавтаст хэргийн 153 дугаар хуудас);
Улсын яллагч Д.Пүрэврагчаа: - Шүүгдэгч Ц.Бийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (5 дахь хавтаст хэргийн 48-51 дүгээр хуудас);
- Хохирогч Я.О-оос мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (5 дахь хавтаст хэргийн 84-86, 87 дугаар хуудас);
- Гэрч П.О-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (5 дахь хавтаст хэргийн 94-96 дугаар хуудас);
- Гэрч Н.Б-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (5 дахь хавтаст хэргийн 97-98 дугаар хуудас);
- Гэрч С.Ц-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (5 дахь хавтаст хэргийн 101-102 дугаар хуудас);
- Гэрч З.Б-ээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (5 дахь хавтаст хэргийн 112 дугаар хуудас);
- Гэрч Ц.Ц-гээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (5 дахь хавтаст хэргийн 114 дүгээр хуудас);
- Шинжээчийн 126 дугаартай дүгнэлтийг (5 дахь хавтаст хэргийн 122 дугаар хуудас);
- Шүүгдэгч Ц.Боос яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлийг (5 дахь хавтаст хэргийн 145-146 дугаар хуудас);
Шүүгдэгч Ц.Нын өмгөөлөгч Д.Бунжаа: - Хаан банкны орлогын мэдүүлэг гэх баримтыг (1 дэх хавтаст хэргийн 52 дугаар хуудас);
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 60-63 дугаар хуудас);
- Мөрдөгчийн тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 228-230 дугаар хуудас);
- Хохирогч Ц.Б-гоос мэдүүлэг авсан тэмдэглэлийг (2 дахь хавтаст хэргийн 143-146 дугаар хуудас);
- Гэрч Д.Б-ээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (2 дахь хавтаст хэргийн 164-165 дугаар хуудас);
- Гэрч С.Ц-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (2 дахь хавтаст хэргийн 192-193 дугаар хуудас);
- Гэрч Т.Боос мэдүүлэг авсан тэмдэглэлийг (2 дахь хавтаст хэргийн 217-218 дугаар хуудас);
- Шүүгдэгч Ц.Боос яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлийг (4 дэх хавтаст хэргийн 235-236 дугаар хуудас);
- Гэрч П.Б-гээс мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (4 дэх хавтаст хэргийн 169-170 дугаар хуудас);
Шүүгдэгч Г.И-ийн өмгөөлөгч Ө.Уянга: - Шүүгдэгч Г.Иийн ................ дугаартай Хаан банкны дансны хуулгыг (1 дэх хавтаст хэргийн 96-140 дүгээр хуудас);
- Тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагааг (2 дахь хавтаст хэргийн 104 дүгээр хуудас);
- Хаан банкны 5822/884 дугаартай албан бичгийг (2 дахь хавтаст хэргийн 115 дугаар хуудас);
- Хаан банкны 5822/906 дугаартай албан бичгийг (2 дахь хавтаст хэргийн 119 дүгээр хуудас);
- Гэрч Д.Б-ээс мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (2 дахь хавтаст хэргийн 161-163, 164-165 дугаар хуудас);
- Гэрч Ц.Б-ээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (2 дахь хавтаст хэргийн 169-170 дугаар хуудас);
- Гэрч П.Б-гээс мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (2 дахь хавтаст хэргийн 171-174, 175-178 дугаар хуудас);
- Гэрч Х.Б-өөс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (3 дахь хавтаст хэргийн 89 дүгээр хуудас);
- Гэрч Ч.С-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (3 дахь хавтаст хэргийн 91 дүгээр хуудас);
- Гэрч Ц.Э-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (3 дахь хавтаст хэргийн 93 дугаар хуудас);
- Гэрч Д.Д-оос мэдүүлэг авсан тэмдэглэлийг (3 дахь хавтаст хэргийн 95 дугаар хуудас);
- Гэрч Ц.Э-ээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (3 дахь хавтаст хэргийн 97 дугаар хуудас);
- Хөхий ээж хүнсний дэлгүүрийн зээлийн дэвтрийн хуулбарыг (3 дахь хавтаст хэргийн 99-100 дугаар хуудас);
- Гэрч Л.Баасандоржоос мэдүүлэг авсан тэмдэглэлийг (3 дахь хавтаст хэргийн 109 дүгээр хуудас);
- Хаан банкны 5822/906 дугаартай албан бичгийг (4 дэх хавтаст хэргийн 117-118 дугаар хуудас);
- Хаан банкны 5822/888 дугаартай албан бичгийг (4 дэх хавтаст хэргийн 120 дугаар хуудас);
- Хаан банкны 5822/884 дугаартай албан бичгийг (4 дэх хавтаст хэргийн 121 дүгээр хуудас);
- Гэрч Б.М-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (4 дэх хавтаст хэргийн 204 дүгээр хуудас) тус тус шинжлэн судалсан.
Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүгдэгч Г.И, Ц.Н, Б.Д нар нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
- Шүүгдэгч Б.Д: “Ц.Б, Г.И, Ц.Н гэдэг энэ 3 хүнийг танихгүй. Бид нэг сумын хүмүүс. Ц.Бийг худлаа мэдүүлэг өгсөн гэж үзэж байна. Бид хоёр таарч байгаагүй. Хэрэгт холбогдсон гээд байхаар нь 2021 оны 9 дүгээр сарын 23-нд сумын цагдаа дээр энэ залуутай хамт очиж байцаалт өгсөн. Юу болсон талаар Ц.Б нь бүх үнэнийг цагдаад хэлж өгсөн. Тэгэхэд мэдүүлэг өгөх гэж очиход Ц.Бтой таарсан, 2021 оны өвөл цахим бугуйвчны талаар гарын үсгээ зурах гэж очиход нэг таарсан. Түүнээс өмнө огт таарч байгаагүй. Сүүлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар таарахдаа намайг дуудаж ирлээ юу болоод байна гэхэд харин миний буруу ах гэж хэлсэн” гэж;
- Шүүгдэгч Г.И: “Энэ хүмүүсийг танина. Харин хэргийн талаар янз бүрийн асуудал байхгүй. Ямар учиртай ингэж хэлснийг мэдэхгүй байна. Би тэр үед байгаагүй ба Өндөрхангай сум, Зүүнхангай сумуудад мал аваад явж байсан. Ц.Б, Б.Д, Ц.Н нартай мөнгө өгье, мал бэлд гэж ярьсан зүйл байхгүй. Шүүх үнэн зөвөөр минь шийдэж өгнө үү” гэж;
- Шүүгдэгч Ц.Н: “Би Г.И, Ц.Б гэдэг хүмүүсийг огт танихгүй. Яагаад хэрэгт намайг холбогдуулаад худлаа яриад байгааг ойлгохгүй байна. Надад цагаан өнгийн машин байхгүй ба ................ сумын “Хар толгой” гэдэг газарт очоогүй. Б.Д гэдэг хүнтэй хамт яваагүй. Ийм учраас хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэж тус тус мэдүүлсэн, шүүгдэгч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Шүүгдэгч Г.И, Ц.Б, Б.Д, Ц.Н нар Увс аймгийн ................ сумын 4 дүгээр багийн нутаг ................... гэх газраас 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Ц.Б-ын хоёр тооны, хохирогч П.Г-ын нэг тооны, нийт гурван тооны үхрийг буюу бусдын олон тооны малыг, мөн хохирогч Б.Г-гийн 2 тооны үхрийг буюу бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж, хулгайлсан гэх үйлдлийн талаар:
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 31-38 дугаар хуудас);
- Шүүгдэгч Ц.Бийн мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагааны “...Ц.Б уг газар цагаан өнгийн автомашин уулын энгэрээс бууж ирсэн налуу газар зогсож байгаад машины тэвшний хойд хэсгийг буулгаад үхрийн урд хоёр хөлийг нь өргөж тэвш дээр гаргаад араас нь түлхэхээр гарчихдаг, тэгж 3 тооны үхрийг ачсан гэв. Үхрийг ачаад уулын бэл рүү замаар явсан бөгөөд явсан гэх замыг заалаа. Уг үхэр ачсан гэх газар луу морьтой доороос нь өгсөж гарч ирсэн талаараа хэлсэн бөгөөд уг газраас хойд зүгт гэр байсан гэх газраа заалаа. Уулын энгэр лүү 300 орчим метр зайтай явсан бөгөөд хөндлөн, машины тод зам байх ба уг замаар автомашин үхрийг аваад зүүн урд зүг рүү явсан гэж зам байгаа газрыг заалаа.” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас);
- Хохирогч Ц.Б-ын “...2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр би өөрийн эхнэр Б-ийн хамтаар хонины гэр эргэхээр явахаар болсон. Бид сумын төвөөс гэр лүү явах замдаа С.Ц- ахын гэрт очоод хонины гэр лүү явах гэж байгаа талаараа хэлсэн юм. Тэгээд гэртээ ирээд тугал гар харчхаад хонины гэр лүү яваад орой ирж унтсан. Өглөө босоод үхрээ саахад манай 7 настай улаан эм үхэр, 5 настай буурал алаг эм үхэр, П.Г- ахын 3 настай эм улаан галзан үхэр байхгүй байсан. ...Бид нар хайгаад олохгүй байсан бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 02-ны өглөө Ц.Б Цахир өтгийн орой гэх газар утсаар ярьж байгаад гэнэт доошоо суучихсан. Тэгээд морьтой яваад байсан ба би мотоциклоор очиж дуут дохио өгч дуудсан. Ц.Б-той уулзаад “чи ачуулчихсан юм шиг байна, хэлчих ахын дүү” гэхэд “миний урьдын хэрэг яана” гэж хэлсэн. “Тэр хамаагүй чи ахынхаа хоёр тооны үхэр авснаа, хаашаа, хэнд өгснөө хэлчих” гэхэд Ц.Б “би аваагүй, мэдэхгүй байна” гэж хэлсэн. “Миний урьдын хэрэг яана” гэхээр нь би олон хэрэг үйлдсэн юм байна гэдгийг мэдсэн. Түүнээс хойш манай доогуур Ц.Б хонио туугаад явж байсан бөгөөд эхнэрийн хамтаар очоод “чи үхэр авснаа хэл би чамайг мэдэж байна” гэхэд сандраад тамхиа ороож чадахгүй салгалаад манай эхнэр лүү харж чадахгүй байсан. Тэгээд мөн аваагүй гэж хэлсэн. Уг нь манай гэрээр орж гардаг хүүхэд үхэр хулгайлагдсанаас хойш орохгүй байсан. Тэгээд нэг өдөр эхнэр бид хоёр сумын төв рүү ороод буцаад С.Ц- ахын гэрт очиход хүмүүс байсан Ц.Б-ийг дуудаж гаргаж ирээд эхнэр Б “чи үнэнээ хэлчих тэгвэл чамайг цагдаад өгөхгүй, тэгэхгүй бол чиний урьдын бүх хулгайг чинь сөхөж, цагдаад мэдэгдэнэ” гэхэд “би танд маргааш хэлнэ” гэж хэлсэн. 2020 оны 08 дугаар сард 10-ны үед цаг хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна манай гэрт ирээд би хээр зүсмийн мориор хөөж очоод Б-ийн А буюу Д-д ачуулаад ................... сумын жолоочтой цагаан өнгийн портер загварын автомашинаар ачуулсан, жолоочийн дугаарыг би хараад өгнө гээд өөрийн гар утсаа оролдож байгаад явчихсан. Түүнээс хойш 2 хоногийн дараа очиж уулзахад Ц.Б, А буюу Д гэгчид хүлээлгэж өгсөн, би 3 тооны үхрийг тууж гаргаж өгөөд Д ахад ачуулсан гэж хэлсэн. Би хаанаас ачуулсан талаар асуухад Тулгат гэх газар гэж хэлсэн. Би мөр мөшгөхөд ................... гэх газарт машины дугуйн мөр байсан бөгөөд ямар нэг эргэсэн зүйлгүй мөр байсан. Би Ц.Б-т чи манай гэрийн ойролцоо ................... гэх газраас ачуулсан байна гэхэд тэгсэн хэвээс ачуулсан гэж хэлсэн. Түүний дараа манай гэрт Ц-. Б нар ирчихсэн байсан бөгөөд гаднаас А гэгч нь орж ирээд “миний нэрийг барьж хулгай хийдэг хэн боловоо та нар миний нэрийг цэвэрлэж өг” гэж хэлээд Ц.Б, С.Ц- нарыг нэг нэг удаа цохисон. Тэгээд би салгаад манайд зодолдож болохгүй, та нарыг би дуудаагүй, хулгайч нарыг дуудаагүй, явцгаа гэхэд Ц.Бт би хүний нэр барьж худал хэлж болохгүй, хүний нэр төр үнэтэй шүү гэхэд Д Ц.Бийг дагуулж гараад буцаж орж ирээд Ц.Б нь Д бишээ И-ээ ах ирээд ачиж аваад явсан гэж хэлсэн. Тэгээд тэд нар бүгдээрээ явчихсан. Б эгч манай хүүхдийг айлгаж хулгай хийлгэсэн байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 143-146 дугаар хуудас);
- Хохирогч П.Г-ын “...2020 оны 08 дугаар сард үхэр алга болсон талаар Ц.Б- надад хэлсэн бөгөөд миний 3 настай эм, улаан галзан үхэр хулгайлагдсан байсан. Ц.Б-ын хоёр тооны үхэр мөн хулгайлагдсан байсан. Сүүлд би Ц.Б-той сумын төвд уулзахад Ц.Б- болон түүний эхнэр нар манай 3 тооны үхрийг Б-ийн хүү Б туугаад А гэгчид өгөөд портер загварын автомашинаар ................... сум руу ачуулсан байна. Автомашины жолоочийн талаар сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Би Ц-, Б нартай уулзахад Ц-, Б нар нь “манай хүү Ц.Б Б-ын гурван тооны үхэр аваад А буюу Д гэгчид ачуулсан байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 151-154 дүгээр хуудас);
- Гэрч Д.Б-ийн “...Ц.Б хонинд явж байхад би очоод манай үхэр хулгайлсан талаар асуухад тухайн үед тиймээ би танай 3 тооны үхэр хулгайлж гаргаж өгсөн гэж хэлсэн. Тухайн үед манай сумын А буюу Д цагаан өнгийн портер загварын автомашинтай үл таних залуугийн хамтаар ирээд ................... гэх газраас ачуулсан гэж хэлсэн. Би нөхрийн хамт Ц- ахын гэрт очоод Ц.Б-ийн аав, ээж нь байхад танай хүү манай гурван тооны үхрийг хулгайлж Б.Дд ачуулсан байна гэж манай нөхөр Ц.Б- хэлэхэд Ц.Б-ийн ээж, аав хоёр бид 5 сууж байгаад Ц.Б-оос аав нь асуухад Ц.Б толгой дохин тиймээ би хулгайлсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 161-163 дугаар хуудас);
- Гэрч Ц.Б-ийн “...2020 оны 09 дүгээр сарын 03-нд манай аав Ц-ын гэрт А буюу манай сумын иргэн Б.Д, Т.З гэх залуугийн хамтаар ирсэн юм. Тухайн үед тэр хоёр орж ирээд хоол цай болоод сууж байгаад тавагтай махан дээр байсан хутгийг Б.Д аваад манай ах Ц.Б луу хандаад “чи гөлөг минь би чамайг нохойноос дор амьдруулж болно, чи энэ надтай хамт ирсэн залуугийн хээр зүсмийн морийг хулгайлсан биз дээ” гэж айлган сүрдүүлж байгаад хулгайлсан талаар хэлүүлсэн. Тухайн үед манай гэр бүлийнх нь юу ч хийж чадаагүй...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 169-170 дугаар хуудас);
- Гэрч П.Б-гийн “...Бийг дуудаж бид нар асуухад хүү Ц.Б нь Ц.Б-ын гурван тооны үхэр хулгайлж тууж гаргаж өгсөн болохоо хэлж хэргээ хүлээсэн. Ц.Б хэлэхдээ гурван тооны үхрийг туугаад А буюу Д гэгчид хүргэж өгсөн. А цагаан өнгийн портер загварын автомашинтай ирээд ................... сум руу ачаад явсан. Бид хүү Ц.Боос асуухад ноднин жил буюу 2019 оноос хойш мал гаргуулж байгаа ална гэж айлган сүрдүүлсэн талаар хэлсэн...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 175-178 дугаар хуудас);
- Гэрч С.Ц-ын “...Ц.Бийг дуудаж “чи эдний үхэр хулгайлсан юм уу?” гэж асуухад “би хулгайлсан” гэж хэлсэн. Тэр үед манай гэрт эхнэр, би хүү Ц.Б, Болд эхнэрийн хамтаар байсан. Гурван тооны үхэр тууж А буюу ................ сумын Б-ийн Д гэх залууд гаргаж өгсөн. Тэд нар цагаан өнгийн портер загварын автомашинаар ирээд ачаад аваад явсан. Автомашины улсын дугаар хараагүй, жолоочийг нь танихгүй гэж хэлсэн. Д буюу А гэгч нь гурван тооны үхэр гаргаж өг тэгэхгүй бол ална гэж айлган сүрдүүлсэн учраас гаргаж өгсөн гэж хэлсэн. ...Г.И-ээ ах, А буюу Д бас нэг махлагдуу шар царайтай ах хамт ирсэн” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 189-192 дугаар хуудас);
- Гэрч Ч.Ө-ийн “................... сумын харьяат А буюу Д гэх залуу манай дэлгүүрээс 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр худалдаа хийсэн. Хиам, ундаа гэх мэт зүйл авсан санагдаж байна. А нь 2019 онд дэлгүүр нээсний дараа өвөл билүү, хавар билүү ирсэн. Түүнээс хойш ирээгүй. 2020 онд 1 удаа ирсэн бөгөөд 2020 оны 08 дугаар сард ирсэн. Ирэхдээ хажуудаа 3 хүнтэй хамт явсан санагдаж байна, их олуулаа явсан. Их этгээд яриатай, зэрлэгдүү яриатай нөхдүүд байсан. ...Лангуутай байхад хажуугаар орж ирээд суучих гээд байсан хутгаа өгчих гээд хиамаа зүсээд “иймэрхүү шаачих уу?” гэх мэтээр ярьж байсан. Б.А-тай хамт гурван хүн явсан бөгөөд миний танихаар А, тэгээд манай сумын Ц-ын Н билүү билүү тэр залуу, өөр танихгүй хоёр малчны бололтой залуу явсан. Тэр хоёр залууг би харвал сайн танихгүй, Б, А нарыг танина” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас);
- Шүүгдэгч Ц.Б-ийн “...2020 оны 07 дугаар сарын сүүлээр наадмын дараа би малаа хариулаад явж байхад Б.Д нь мотоциклтой ирээд “................ сумаас явж байна, Г.И чамайг үхэр бэлд гэж байна” гэж хэлсэн. Хэзээ гэхэд 2-3 хоногийн дотор бэлд гэж хэлсэн. Тэгээд Б.Д буюу А нь явчихсан. А надад хэлэхдээ аль болох сувай үхэр аваарай гэж хэлсэн. 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр үдээс хойш Ц.Б-ын тус аймгийн ................ сумын 4 дүгээр багийн нутаг ................... гэх нэртэй газраас Ц.Б-ын буурал алаг зүсмийн эм үхэр, улаан эм үхэр, галзан 3 настай үхэр зэргийг Г.И, Б.Д, Ц.Н нарт ачуулсан. Тухайн үед Г.И нь давхар дугуйтай байсан байх автомашинтай ирээд тухайн ................... гэх нэртэй газар руу ухарч орж ирээд үхрийг аччихаад шууд гараад явчихсан. Ямар нэг байдлаар автомашинтай эргэж ул мөр үүсгээгүй. Тэр үед Г.И, Б.Д буюу А, ................... сумын харьяат Ц.Н нар явсан. ...Тухайн газраас дээшээ уул руу Хөшөөт гэх газар руу яваад тэндээс миний хулгайлж бэлтгэсэн Б.Г-гийн хоёр тооны үхрийг нэмж ачаад тэд нар ................... сумын чиглэлд явсан. Надад Г.И ах эхний ээлжинд гээд 300’000 төгрөг бэлнээр өгсөн. Түүнийг Б.Д, Ц.Н нар мэдэж байгаа. Автомашинаа эрэг газар руу ухарч оруулаад үхрийг тал талаас нь туугаад автомашины тэвш дээр гаргаж ачсан6 ...Б.Д буюу А нь намайг үхэр бэлд гэж хэлдэг, надаар хулгай хийлгэдэг, өөрсдөө ирж авч явдаг, бэлдэхгүй болохоор чамайг хөдөө хонины захад ална, зодно, аав, ээжид чинь хэлэхгүйгээр алчихна гэх мэтээр ярьж айлган сүрдүүлдэг учраас би хулгай хийж тэд нарт малыг нь тууж хүргэж өгдөг юм” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 184-186 дугаар хуудас);
- Шүүгдэгч Ц.Б-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны “...Уг хөшөөт гэх газрын дээд хэсгээс Г-ийн хоёр тооны үхрийг би оруулж ирсэн бөгөөд уулын доод хэсгээс дээш И автомашинтай Д, ...................ын Н нар ирсэн. Тэд нар Б-ийн 3 тооны үхрийг ачсан байдалтай ирсэн ба би Г-гийн 2 тооны үхрийг ачиж өгөөд явуулсан надад 300.000 төгрөг өгсөн гэв. Ачихдаа машинаа уг газрын жалганы хэсэгт ухрааж баруун талын бэл хэсэг рүү шахаж зогсоож байгаад ачсан гэж Ц.Б заалаа. Мөн үхэр ачсаны дараа тэд нар ирсэн замаараа буцаад явсан, би ирсэн замаараа хойшоо гэр байсан Цахирын ус гэх газар луу явсан. Тэд нар зам руу ороод ................... сумын чиглэлд явсан” гэх тэмдэглэл (4 дэх хавтаст хэргийн 107-108 дугаар хуудас);
Хохирогч Б.Г-гийн “...2021 оны 10 дугаар сарын сүүлээр 11 дүгээр сарын эхээр байх Ц-ын Бийн хүргэн ах З.Б-, мөн Б гэх хүмүүс ирж надтай уулзсан. Чиний 2 тооны үхрийг Ц Б авсан байна, бид хохирлыг барагдуулах талаар ярилцахаар ирлээ гэхэд би уг нь өөрөө ирээд уулзвал болмоор юм гэхэд тэд нар ялтай, сумын төвөөс гарч чадахгүй, гартаа гавтай байгаа гэж хэлсэн. Би тэд нарт хандаж өөрөө хэргээ хүлээн зөвшөөрч хохирлоо төлж өгнө гэж байвал би үхрээ хайхад зарцуулсан зардал 2 тооны үхрийн хохиролд нийлээд 3.000.000 төгрөг нэхэмжилж байна гэж хэлсэн юм. Тэр хүмүүс хохирлыг чинь төлнө, ээж нь нас барчихсан, өөрөө хэргээ хүлээсэн энэ хэргээс аятайхан салмаар байна гэсэн бид хохирлыг чинь барагдуулж өгнө гэж хэлсэн. Тэгээд тэд нар явчихсан юм. Түүний маргааш нь хохирол төлсөн эсэхийг шалгахад төлөөгүй, 2-3 хоногийн дараа манай эхнэр О-ийн дансаар 3 сая төгрөг орж ирсэн байсан. Одоо надад нэхэмжлэх зүйл гомдол санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 160-161 дүгээр хуудас);
- Гэрч П.Б-гийн “...Би “чи хэзээ заваараа очоод Б, Г нарын үхэр авчихдаг юм бэ?” гэхэд И-ээ ах надад “мөнгөний хэрэг гараад байна үхэр олоод өг гэж хэлсэн тул би хулгай хийчихлээ, ээж дахиж хулгай хийхгүй” гэж хэлсэн. Би асуухад “И-ээ хажуудаа танихгүй залуутай, А гэх залуутай ирж авсан” гэсэн. И-ээ цагаан өнгийн автомашинтай ирж авсан гэж хэлсэн. Би хүү Б-оос “чи яаж А И-ээ хоёртой холбогдож тэр таван үхэр ачуулсан юм бэ? чи үнэн ярьж байна уу?” гэж асуухад “ээжээ би үнэн хэлж байна, А 2020 оны 07 дугаар сарын сүүлээр ирж надтай уулзаад чамайг И-ээ таван тооны үхэр бэлд гэж байна” гэж хэлсэн. Мөн “би 2020 оны 08 дугаар сарын 01-ний орой И-ээ ах ирсэн тул тэр 5 үхрийг хулгайлж ачуулсан юм” гэж хэлсэн. И-ээ миний хүүхдийг утасны цаанаас загнаад “чи юу яриад байгаа юм, наад хэргээ наанаа нам дар” гэж хэлж байхыг би сонсоод утсыг нь булааж аваад “чи юу яриад байгаа юм, чи энэ хүүхдээр хулгай хийлгэсэн юм уу?” гэхэд шууд утсаа тасалсан...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 169-170 дугаар хуудас);
- Гэрч Б.С-ын “...2020 оны 12 дугаар сард Ц.Б-той таараад би “чи хулгай хийсэн юм уу? нутгийн хүмүүс тэгж яриад байна” гэхэд тиймээ би 08 дугаар сард Ц.Б-, Г нарын үхэр хулгайлж ачуулсан гэж хэлсэн. Өөр юм надад хэлээгүй би бас өөр юу асуугаагүй...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 172 дугаар хуудас);
- Гэрч З.Б-ийн “...Би Ц-ын эхнэр Б нас барсны дараагаар Ц- түүний хүү Б нартай уулзсан. Ц- “энэ Б Г гэх хүний мал хулгайлаад бусдад ачуулсан байна, одоо хохирлыг төлж өгмөөр байна” гэж хэлсэн. ...Та Г-тэй уулзаад өг гэхээр нь би найз Б-ы хамтаар Г-ийн гэрт очиж уулзсан. Тэгтэл Г “Ц.Б манай малыг байгаа газрын мэдэж авах боломжгүй байх байсан, өөр хамтарсан хүн байгаа, та нар Ц.Бийг дагуулаад ирэхгүй яасан юм, бид нар асуух зүйл байсан юм” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 197 дугаар хуудас);
- Шинжээчийн 09 дугаартай дүгнэлт (4 дэх хавтаст хэргийн 211 дүгээр хуудас) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.И, Ц.Б, Б.Д, Ц.Н нар 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн ................ сумын 4 дүгээр багийн нутаг ................... гэх газраас хохирогч Ц.Б-гийн хоёр тооны, хохирогч П.Г-ын нэг тооны, нийт гурван тооны үхрийг, мөн өдөр буюу үргэлжилсэн үйлдлээр Увс аймгийн ................ сумын 4 дүгээр багийн нутаг Хөшөөт гэх газраас хохирогч Б.Г-гийн хоёр тооны үхрийг буюу олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж тодорхойлсон ба шүүгдэгч нар үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ц.Б-гийн хоёр тооны, хохирогч П.Г-ын нэг тооны, Б.Г-гийн хоёр тооны үхрийг буюу долоон тооны бод малыг хулгайлсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын олон тооны малыг хулгайлсан” гэх шинж хангагдаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж зааснаар шүүгдэгч Г.И, Ц.Б, Б.Д, Ц.Н нарыг бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлсан гэж үзнэ.
Машин механизм ашигласан гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгодог. Шүүгдэгч нар долоон тооны үхрийг автомашинаар ачиж авсан байх тул машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч шүүгдэгч Г.И, Ц.Б, Б.Д, Ц.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бүлэглэж бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Г.И, Ц.Б, Б.Д нар Увс аймгийн ................ сумын 1 дүгээр багийн нутаг Хар хотгор гэх газраас 2019 оны 10 дугаар сарын 13-ны шөнө хохирогч Я.О-ын дөрвөн тооны үхрийг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан гэх үйлдлийн талаар:
- Шүүгдэгч Ц.Б-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны “...Ц.Б энэ газар автомашины тэвш дээрх элсийг буулгаж асгачхаад дараагийн газар буюу үхэр ачсан газар луу явсан чиглэлийг заав. Элс асгасан гэх газар нь тал газар байх бөгөөд элс асгасан хэсэг нь хонхор эрэг үүссэн газрын хөрсөн дээр улбар шар өнгийн өвсөрхөг ургамалтай, элсэрхэг хөрстэй байна. Элс ачиж буулгасан гэх газар ямар нэг овоолсон элсгүй, хоёр өөр төрлийн өнгө, онцлог шинж чанартай элс байхгүй, ерөнхийдөө ижил өнгийн чулуу хайргатай элс байлаа. Ц.Б-ийн хариулт Би сайн мэдэж байна энэ газар ирсэн жилийн өмнө энэ газар И, Б.Д нар цагаан өнгийн машинтай өөр газраас элс авчирсан бөгөөд элсээ энэ газар асгаад үхэр ачсан газар луу явсан. Тухайн үед элс буулгаж овоолсон байдалтай байсан түүнээс хойш шуураад алга болсон. Уг газраас баруун урд зүг рүү 2.5 км газар явж үхэр ачсан гэх газар байх ба уг газарт онцлог содон шинж тэмдэг гэх зүйлгүй. ...Уг газраас үхэр ачсан гэх бөгөөд үүнээс зүүн хойд буюу шороон замтай ..................., Улаангом чиглэл рүү явсан болохыг Ц.Б өөрөө гараараа зааж үзүүлэв...” гэх тэмдэглэл (5 дахь хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас);
- Хохирогч Я.О-ын “...Би 2019 оны 10 дугаар сарын 12-ны орой манай багийн Н “ирж хүүхдийн үс засан ирж цай уугаарай” гэж хэлэхээр нь би Н гэх айлд 2019 оны 10 дугаар сарын 12-ны орой 19 цагийн үед очсон юм. Тэр орой цай уугаад архи дарс болоод тэр айлд хоносон юм. 2019 оны 10 дугаар сарын 13-ны өглөө гэртээ ирэхэд манай эхнэр “орой үхрээ хурааж чадаагүй манай үхрээс дөрвөн тооны үхэр дутаж байна” гэж хэлсэн. Тэгээд би үхрээ бүртгэхэд дөрвөн үхэр алга байхгүй байсан юм. ...Үхрийн бэлчээр дээр ирэхэд нэг машины мөр байсан уг машины мөр нь замгүй газраар яваад байхаар нь дагаж очоод харахад бага зэрэг эрэг буюу хонхор газар зогссон мал ачсан байдалтай газар байсан юм. ...Бид машины мөр дагаад явахад урд зүг рүү эргээд ................... сум руу явдаг зам дагаад явчихсан юм. Миний алга болсон үхэр шар алаг үхэр нас гүйцсэн, эм үхэр буруу чих араас нь цөгрөг имтэй, улаан эм үхэр нас гүйцсэн буруу чих араасаа цөгрөг, хоо зүстэй 4 настай эр үхэр буруу чих араасаа цөгрөг имтэй, цагаан сүүлтэй хүрэн эм үхэр 6 настай им адилхан ийм 4 тооны үхэр алга болсон юм” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 84-86 дугаар хуудас);
- Гэрч П.О-ын “...2019 оны 10 дугаар сарын 12-ны орой миний нөхөр Я.О- Н гэх айлын цайнд явсан юм. ...Тэр орой манай үхэр гэр дээр ирж хонодог үхэр ирээгүй. Тэгээд би гэрээсээ гараад харахад бэлчээртээ байсан. Орой нар ороод харанхуй болсон тул үхрээ хурааж авч амжаагүй нөхөр бас цайнд явчихсан байсан. 2019 оны 10 дугаар сарын 13-ны өглөө 07 цагийн орчим үхрээ харахад тал үхэр ирээгүй байсан юм. Би үхэр бэлчдэг бэлчээрт очоод харахад дөрвөн тооны үхэр дутсан” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 94-96 дугаар хуудас);
- Гэрч Н.Б-ы “...Би 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ................ сумын Өмнө сайгийн адагт өөрийн аав Н-ынд байж байтал айл хошоо байдаг Ч.О гэх ахын үхэр алга болсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн машинаараа яваад очиход манай үхрээс дөрвөн тооны үхэр алга байна гэж хэлсэн. Намайг хамт яваад өгөөч гэхээр нь хайж явтал үхэр ачсан байж болох мөр оллоо гэж хэлсэн. Очоод харахад машины замгүй газар машин явсан мөр байсан бөгөөд тэгээд нэг жалга зуух шиг газар машин зогсоод мал ачсан байж болох ул мөр гарсан газар байсан” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 98 дугаар хуудас);
- Гэрч С.Ц-ын “...2020 оны 08 дугаар сарын эхээр манай хүү Б нь манай сумын иргэн Ц.Б-ын гурван тооны үхэр хулгайлж манай өргөмөл дүү Г.И-ээ, Б.Д нарт гаргаж өгсөн юм. Тухайн үед манай эхнэр бид хоёр яагаад хулгай хийгээд байгаа талаар асууж нэлээн шалгаасан юм. Тэгээд дахиад надад И-ээ ах, Б.Д хоёрт би өнгөрсөн жил манай сумын иргэн Я.О- гэх хүний дөрвөн тооны үхрийг хар хотгор гэх нэртэй газраас ачуулж аймаг явуулсан гэж хэлсэн. Тухайн үед Иээ, Б.Д хоёр хамт ирсэн гэж хэлсэн. ...Би түүнд уурлаж яагаад хулгай хийгээд байдаг юм бэ гэж асуухад Д, И нар намайг дарамтлаад байхаар нь би тэд нарт үхэр гаргаж өгдөг байсан гэж хэлсэн. Чи яагаад эцэг эхдээ хэлдэггүй юм гэхээр ямар нэг юм ярихгүй дуугүй болчихдог байсан. Манай хүү Ц.Бт мөнгөний хэрэгцээ байхгүй гэж бодож байна. Хүний дарамт ятгалгад ороод ийм зүйл хийгээд байсан байх гэж үзэж байна” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 101-102 дугаар хуудас);
- Гэрч З.Б-ийн “...2021 оны 12 дугаар сард байх сар өдрийг тодорхой хэлж мэдэхгүй байна Ц.Б нь манай гэрт ирээд би Я.О-ын малыг хулгайлсан би хохирлыг нь төлж өгөх ёстой гээд ирээд хэлсэн. Тэгэхээр нь би хамт яаж өгөхөөр болоод өөрийнхөө автомашинтай, Ц.Б, хүргэн ах А-ын хамтаар мал мориор туугаад ................ сумын 3 дугаар бригадын төвийн хажуугийн дэнж дээр очсон. ...Би Ц.Боос “чи ямар хүнтэй хамтарч хулгай хийсэн юм” гэхэд “А гэгчтэй хамт тууж ачуулсан” гэж хэлсэн. Би ямар автомашинд ачуулж явуулсан юм бэ? гэхэд тэрийг нуугаад хэлэхгүй байсан. Би авсан гэдгээ өөрөө хэлсэн, бусдад ачуулсан одоо хохирлыг төлж өгөхгүй бол болохгүй гэж хэлж байсан. Өөрөө дарамтад байгаа юм байна лээ, аав нь зам тээврийн ослын хэргээр шоронд явсан, ээж нь осолд ороод нас барчихсан, дээрээс хулгай хамтарч хийсэн хүмүүс нь янз бүрээр айлгаад байгаа юм шиг сэтгэлзүйн хувьд их дарамттай байх шиг байсан” гэх мэдүүлэг мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 112 дугаар хуудас);
- Шинжээчийн 26 дугаартай дүгнэлт мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 122 дугаар хуудас);
- Шүүгдэгч Ц.Бийн “...2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хар толгой гэх газраас Я.О-ын 4 тооны үхрийг хулгайлсан. Тухайн өдрөөс 3 хоногийн өмнө тус аймгийн ................ сумын нутаг Хар хотгор гэх газарт намайг хонио хариулж явахад А буюу Б-ийн Д нь ганцаараа мотоциклтой ирж надтай уулзаад “3 хоногийн дараа үхэр бэлэн болго, тэгэхгүй бол чамайг ална шүү” гэж айлгаж дарамталсан. ...Хар хотгор гэх газраас Я.О-ын дөрвөн тооны үхрийг хулгайлсан. Уг үхрийг 2019 оны 10 дугаар сарын 13-ны орой тус аймгийн ................ сумын 1 дүгээр багийн нутагт И-ээ, А нар нь ачааны жижиг цагаан өнгийн автомашинтай ирсэн бөгөөд ирэхдээ ачааны автомашины тэвшний хэсэгт элс ачсан байдалтай ирсэн. Намайг үхэр туугаад ирэхэд тэд нар элс буулгаж байсан. Хонхор газар автомашинаа оруулж зогсоож байгаад ачсан. Уг буулгасан элсээ үлдээгээд явсан. Тэр үед И-ээ, Д нар хоёулаа байсан өөр ямар нэгэн хүн байгаагүй. ...Түүний дараагаар И-ээ үхэр гаргаж өгсөн гээд надад бэлнээр 300’000 төгрөг ................ сумын төвд явж байгаад таараад өгсөн...” гэх мэдүүлэг мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 145-146 дугаар хуудас) зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.И, Ц.Б, Б.Д нар Увс аймгийн ................ сумын 1 дүгээр багийн нутаг Хар хотгор гэх газраас 2019 оны 10 дугаар сарын 13-ны шөнө хохирогч Я.О-ын дөрвөн тооны үхрийг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон гэж дүгнэлээ.
2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт тодорхойлсон олон тооны мал гэж “хорин дөрвөн бог, найман бодоос дээш” гэснийг “найман бог, хоёр бод, түүнээс дээш” гэж өөрчлөн найруулжээ. Тодруулбал шүүгдэгч Г.И, Ц.Б, Б.Д нар 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Я.О-ын дөрвөн тооны малыг хулгайлсныг олон тооны мал хулгайлсан гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн уг нэмэлт өөрчлөлтөөр бүлэглэж, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ. Өөрөөр хэлбэл 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд орсон нэмэлт өөрчлөлтөөр шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан байх тул гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан үеийн хуулиар зүйлчлэх үндэслэлтэй.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.И, Ц.Б, Б.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Шинжээчийн 295 дугаартай дүгнэлтээр (3 дахь хавтаст хэргийн 118 дугаар хуудас) хохирогч Ц.Б-д 2’000’000 (хоёр сая) төгрөгийн, хохирогч П.Г-од 700’000 (долоон зуун мянга) төгрөгийн хохирол, шинжээчийн 09 дугаартай дүгнэлт (4 дэх хавтаст хэргийн 211 дүгээр хуудас)-ээр хохирогч Б.Г-д 1’900’000 (нэг сая есөн зуун мянга) төгрөгийн хохирол, шинжээчийн 126 дугаартай дүгнэлт (5 дахь хавтаст хэргийн 122 дугаар хуудас)-ээр хохирогч Я.О-т 4’200’000 (дөрвөн сая хоёр зуун мянга) төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь тогтоогджээ. Хохирогч нарын мэдүүлэг, гэрч З.Б-ийн мэдүүлэг зэргээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг Ц.Б нөхөн төлсөн болох нь нотлогдсон байна. Иймд шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар: Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Г.И, Ц.Б, Б.Д, Ц.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.И, Ц.Б, Б.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгч Ц.Бийн хувийн байдлын талаар Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (3 дахь хавтаст хэргийн 238 дугаар хуудас – 4 дэх хавтаст хэргийн 1 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3 дахь хавтаст хэргийн 235 дугаар хуудас), Увс аймгийн ................ сумын Баян-Эрдэнэ багийн Засаг даргын тодорхойлолт (4 дэх хавтаст хэргийн 7 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь эцэг, дүүгийн хамт нүүдлийн мал аж ахуй эрхэлж амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан, урьд Увс аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон гэх хувийн байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Дгийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 19 дүгээр хуудас), Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (4 дэх хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас), мөн тус шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (4 дэх хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас), мөн 2021 оны 008 дугаар сарын 31-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (4 дэх хавтаст хэргийн 28-3 дүгээр хуудас), 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (4 дэх хавтаст хэргийн 35-37 дугаар хуудас), Увс аймгийн ................ сумын Цалгар багийн Засаг даргын тодорхойлолт (4 дэх хавтаст хэргийн 40 дүгээр хуудас) зэрэг болно. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д нь эхнэр, хүүхдийн хамт нүүдлийн мал аж ахуй эрхэлж амьдардаг, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар 13-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600’000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700’000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 800’000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, мөн тус шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарлаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Иийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (4 дэх хавтаст хэргийн 53 дугаар хуудас), Увс аймгийн ..............м сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт (4 дэх хавтаст хэргийн 56 дугаар хуудас) зэргийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү баримтуудаар шүүгдэгч Г.И нь хувиараа мал, мах бэлтгэн нийлүүлдэг, эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарлаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Нын хувийн байдлын талаар гэрч Увс аймгийн ................... сумын Хайрхан багийн Засаг даргын тодорхойлолт (4 дэх хавтаст хэргийн 74 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (4 дэх хавтаст хэргийн 71 дүгээр хуудас) зэрэг болно. Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Н нь эцэг эхийн хамт нүүдлийн мал аж ахуй эрхэлж амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарлаагүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин шүүгдэгч Б.Д, Г.И, Ц.Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч Б.Д, Г.И, Ц.Н, Ц.Б нар нь урьдаас үгсэн тохиролцож, төлөвлөж уг гэмт хэргүүдийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарт ялгамжтайгаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Д, Г.И, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон боловч шүүгдэгч нар өмчлөх эрхийн эсрэг буюу мал хулгайлах гэмт хэргийг удаа дараагийн үйлдлээр үйлдсэн. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орсны улмаас тэдгээрийн үйлдлийг тус тусад нь зүйлчилж гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Б.Д, Г.И, Ц.Б нарт хүнд зүйл ангиар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Бийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан 5 (тав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Дгийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан 7 (долоо) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Иийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан 6 (зургаан) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял, Ц.Нын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Б нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас 1 жил 5 сар 6 хоногийн ялын үлдэгдэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 6 жил 6 сар 6 хоногийн хугацаагаар тогтоох үндэслэлтэй. Мөн шүүгдэгч Б.Д нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8 дугаартай захирамжаар сольсон 2 жил 2 сарын сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 20 хоногийн хугацаагаар хорих ялыг энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 жил 20 хоногийн хугацаагаар тогтоох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б, Г.И, Ц.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Б.Дд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан ...бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан ба шүүгдэгч нарт таван жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулсан тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга ...тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заажээ. Иймд шүүгдэгч Ц.Бийн гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан хээр зүсмийн нас гүйцсэн нэг тооны морийг хураан авч улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Д, Ц.Н нар энэхүү хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шүүгдэгч Г.И, Ц.Б нарт шүүгчийн 302, 303 дугаартай захирамжуудаар 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Шүүгдэгч Г.И, Ц.Б нар энэхүү хэрэгт 11 хоног цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй.
Шүүгдэгч нарт хорих ял оногдуулсан, мөн улсын яллагч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй.
Хэрэгт эд мөрийн баримттаар тооцогдож ирсэн си ди дискт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцыг бэхжүүлсэн, нотолгооны ач холбогдолтой бичлэг байх тул хэргийн хамт хадгалж, шүүгдэгч Ц.Бийн хээр зүсмийн нас гүйцсэн нэг тооны морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт Ц-ын Б, С ургийн овогт Б-ийн Д, Б ургийн овогт Г-ын И, С ургийн овогт Ц-ын Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бүлэглэж бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б ургийн овогт Ц-ын Б, С ургийн овогт Б-ийн Д, Б ургийн овогт Г-ын И нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Бийг 5 (тав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар;
- Шүүгдэгч Б.Дг 7 (долоо) жилийн хугацаагаар хорих ялаар;
- Шүүгдэгч Г.Иийг 6 (зургаан) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар;
- Шүүгдэгч Ц.Ныг 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар:
- шүүгдэгч Ц.Бт энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 (тав) жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр тус шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 6 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 6 жил 6 сар 6 хоногийн хугацаагаар,
- Шүүгдэгч Б.Дд энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ял дээр тус шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8 дугаартай захирамжаар сольсон 2 жил 2 сарын сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 20 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 жил 20 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б, Г.И, Ц.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Б.Дд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Б.Д, Ц.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Г.И нарын энэхүү хэрэгт цагдан хоригдсон 11 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, тэдгээрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Ц.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримттаар тооцогдож ирсэн си ди дискийг хэргийн хамт хадгалж, шүүгдэгч Ц.Бийн хээр зүсмийн нас гүйцсэн нэг тооны морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА