| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00468/И |
| Дугаар | 00455 |
| Огноо | 2020-07-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 00455
| 2020 оны 07 сарын 02 өдөр | Дугаар 153/ШШ2020/00455 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн ... тоотод оршин суух, Хараанхан овогт Иын Н //-ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 153/2020/00468/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч И.Н нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:....Би Ховд аймгийн Мөнххайрхан суманд 1968 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрсөн. Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг 1984 онд төгсөөд Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн сургуулийн 10 дугаар ангийг төгсөөд нэгдэлд барилгачнаар 1986-1990 он хүртэл ажилласан. Аавынхаа хамт ажиллаж байсан учраас цалин нэг гарч байсныг салгуулж ирээрэй гэж хэлсэн. Тэтгэвэрт гарах нас хүрсэн тул аавынхаа хамт хөдөлмөр хөлс тооцогддог байсан учраас 1990 онд малчнаар ажиллаж байсан.
Иймд намайг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчин, барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....1990-2000 он буюу 11 жилийг нөхөн тооцуулсан....гэв.
Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч И.Н нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчин, барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч И.Н нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчин, барилгачнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 800 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Цэнхэр бригадын 1986-1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, нэхэмжлэгчийн 1986 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, гэрч Д.Рэнцэндоржийн “....Намайг 1987 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн үйлдвэр бригадад өрглөгчнөөр ажилд ороход И.Н нь тус бригадад шаварчин хийж байсан. Намайг тус нэгдэлд ирснээс хойш 1 жилийн хугацаанд тогоочоор ажилласан. Тухайн үед биднийг хий гэснийг хийдэг байсан. И.Н нь 1990 онд нэгдэл тарах хүртэл шаварчин, тогоочоор ажилласан....” гэх мэдүүлэг, гэрч О.Болороогийн “...И.Н нь намайг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн туслах үйлдвэрт барилгын туслах ажилчтнаар ажиллаж байхад 1986 онд Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуулийн 10 дугаар ангийг төгсөөд манай Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар орж ирж байсан. И.Н нь 1989 оны дуустал тус нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилчнаар ажилласан. И.Н нь 1990 оноос хойш хувьдаа мал авч малчин болсон....” гэх мэдүүлэг, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн даргын 1986 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 24 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-10, 11-20, 36-38, 39-41, 47 дугаар тал/
И.Н нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 1600003496 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 23 дугаар тал/
Хавтаст хэргийн 21-22 дугаар хуудсанд авагдсан иргэн Д.Рэнцэндорж, О.Болороо нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар тус шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШЗ2020/01291 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч И.Ныг улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хараанхан овогт Иын Н //-ын Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчин, барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар тус шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШЗ2020/01291 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч И.Ныг улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ