Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 00456

 

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2020/00456

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн .. тоотод оршин суух, Боржигон овогт Дийн Э //-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 153/2020/00474/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Д.Э нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1968 онд Дийн 7 дахь охин болж төрсөн. Ховд аймгийн Буянт сумын ерөнхий боловсролын сургуульд орж 3 дугаар анги  хуртэл суралцаад, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн сургуулийн 3 дугаар ангид ороод 8 дугаар ангийг төгсөөд, Ховд аймгийн 2 дугаар сургуулийн 10 дугаар ангийг 1986 онд төгссөн.

Сургуулиа төгссөнөөс хойш аавыгаа дагаад Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд  2 жил ногоо тарьсан. Зөвлөлтийн байгууллагын СОТ-3 бетон зуурагчаар 1989 онд ажилд орж ажилласан. Зөвлөлтийн байгууллагын СОТ-3 1990 онд татан буугдаад “Өргөө пүүс”-т зуурагчаар орж 1990-1994 он хүртэл үргэлжүүлэн ажилласан. Би 1994 онд хамт ажиллаж байсан хүнтэй гэр бүл болж, хүүхэд төрүүлээд ажил хийгээгүй.  Мэргэжлээс шалтгаалах өвчин болох чихээрээ группт орсноос хойш ажил хийгээгүй.

Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч “Өргөө” пүүсэд ажиллаж байсан 4 жил хасагдсан учраас шүүхэд хандсан.

Иймд намайг Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочноор, Монгол барилга нэгдлийн харъяа Зөвлөлтийн барилгын 3 дугаар трестийн Монгол ажилчдын захиргаанд 1989 оны 8 дугаар сарын 17-ний өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл зуурагчаар, Ховд аймгийн Өргөө пүүсэд 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл операторчноор, Ховд аймгийн Өргөө ББХК-д 1992 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал операторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.    

   

Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Э нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочноор, Монгол барилга нэгдлийн харъяа Зөвлөлтийн барилгын 3 дугаар трестийн Монгол ажилчдын захиргаанд 1989 оны 8 дугаар сарын 17-ний өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл зуурагчаар, Ховд аймгийн Өргөө пүүсэд 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл операторчноор, Ховд аймгийн Өргөө ББХК-д 1992 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал операторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Э нь Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочноор, Монгол барилга нэгдлийн харъяа Зөвлөлтийн барилгын 3 дугаар трестийн Монгол ажилчдын захиргаанд 1989 оны 8 дугаар сарын 17-ний өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл зуурагчаар, Ховд аймгийн Өргөө пүүсэд 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл операторчноор, Ховд аймгийн Өргөө ББХК-д 1992 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал операторчноор тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1152 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн даргын 1987 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 30 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, уг тушаалын хавсралт, Ховд аймгийн Үйлдвэрлэл, худалдаа, зуучлалын Өргөө пүүсийн захирлын 1993 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаартай “Цалинтай чөлөө, шагнал олгох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Үйлдвэрлэл, худалдаа, зуучлалын Өргөө пүүсийн захирлын 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 07 дугаартай “Ажиллагсдын амралт тооцож, амралт олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Үйлдвэрлэл, худалдаа, зуучлалын Өргөө пүүсийн захирлын 1993 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаартай “Амралт, чөлөө олгох, ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Барилга-Материалын үйлдвэрлэлийн Өргөө пүүсийн захирлын 1990 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай “Ажилчид ажилд авах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дийн Эийн 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дийн Эийн 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн №283042 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 270 дугаартай “....Жаргалант сумын Өргөө хоршоо /Өргөө ББХК/ нь Шимтгэл төлөлтийн тайлан /НД-16/-аар 1992, 1994 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэвэрийн санд төлж байсан болно...” гэх бичвэртэй архивын лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 267 дугаартай “Ховд аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байсан Өргөө пүүс нь 1992 оны 4 сарын 09-нд Өргөө ББХК, 1996 оны 4 сарын 30-нд Ховдын өргөө ХХК болж өөрчлөгдөн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна” гэх бичвэртэй лавлагаа, гэрч Б.Тунгалагийн “....Д.Э нь 1987 оны 5 дугаар сард Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 2 дугаар бригадын Цэцэгээ ахлагчтай 2 дугаар салаанд илгээлтээр ногоочноор томилогдож ирээд 1989 оны хаврын тариалалт хүртэл ажилласан. Ингээд Д.Э нь 1989 оны хавар нь сургуульд сурна гэж хэлээд ажпаасаа гарсан....” гэх мэдүүлэг, гэрч Д.Нямхүүгийн “...Намайг Ховд аймгийн Үйлдвэрлэл, худалдаа, зуучлалын Өргөө пүүсэд 1990 онд нормчиноор ажилд ороход Д.Э нь тус пүүсэд бетон зуурагчаар ажиллаж байсан. Намайг 1995 онд ажлаасаа гарахад Д.Э нь бетон зуурагчаараа ажиллаад үлдсэн. Д.Эийг хэзээ ажлаасаа гарсан талаар мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг, гэрч Ч.Эрдэнэхишигийн “....Намайг Зөвлөлтийн барилгын 3 дугаар трестэд үйлдвэрлэлийн комбинатын бетон цехэд арматурчинаар ажилд ороход Д.Э нь зуурагчаар ажиллаж байсан. Зөвлөлтийн барилгын 3 дугаар трест нь 1990 онд Ховд аймгийн Үйлдвэрлэл, худалдаа, зуучлалын Өргөө пүүс болоход мөн 1992 онд Өргөө ББХК болоход Д.Э нь үргэлжпүүлэн 1994 он хүртэл тасралтгүй зуурагчаараа ажилласан....” гэх мэдүүлэг, гэрч М.Цэцэгсүрэнгийн “....Д.Э нь 1986 онд Ховд аймгийн 2 дугаар 10 жилийн сургуулийн 10 дугаар ангийг төгсөөд 1987 онд Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд ногоочноор томилогдож ажиллаж эхэлсэн. Д.Э нь Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд ногоочноор 1989 он хүртэл ажилласан....” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-11, 16-17, 20, 23, 31-33, 34-35, 36-37, 38-39 дүгээр тал/

Д.Э нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1995 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 1600002632 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 18 дугаар тал/

Хавтаст хэргийн 12-15 дугаар хуудсанд авагдсан иргэн Ч.Эрдэнэхишиг, Д.Нямхүү, М.Цэцэгсүрэн, Б.Тунгалаг нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Д.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Дийн Э //-ийн Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочноор, Монгол барилга нэгдлийн харъяа Зөвлөлтийн барилгын 3 дугаар трестийн Монгол ажилчдын захиргаанд 1989 оны 8 дугаар сарын 17-ний өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл зуурагчаар, Ховд аймгийн Өргөө пүүсэд 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл операторчноор, Ховд аймгийн Өргөө ББХК-д 1992 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал операторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЮУНЖАРГАЛ