Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 00457

 

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2020/00457

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                             

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай 2 дугаар багийн Дөмбөн хороолол ..-ын .. тоотод оршин суух, Боржгон овогт Б ийн Ч //-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаагийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 153/2020/00477/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Б.Ч нь Бийн 4 дэх охин болж 1965 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төрсөн. Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр сургуулийн 10 дугаар ангийг 1973-1983 онуудад суралцаж төгссөн. Б.Ч нь ээжийгээ асарч байгаад 1986 онд Хөдөө аж ахуйн дээд сургуульд суралцахаар яваад 1990 онд эдийн засагч мэргэжлээр төгссөн. Б.Ч нь 10 жилд байхдаа зуныхаа амралтаар Ховд аймгийн Буянт суманд ногоо тарьдаг байсан.

Б.Чгийн Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд ажилд орсон, гарсан тушаал болон Ховд аймгийн Хүнсний үйлдвэрт ажиллаж байсан тушаалууд олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.

Иймд Б.Чгийн Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Үйлдвэр бригадад 1981 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ногоочноор, Ховд аймгийн Хүнсний үйлдвэрт 1990 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл тооцооны нягтлан бодогчоор, Ховд аймгийн Буян ХК-д 1992 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тооцооны нягтлан бодогчоор тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Чгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа нь нэхэмжлэлийн шаардлагыг Б.Чгийн Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Үйлдвэр бригадад 1981 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ногоочноор, Ховд аймгийн Хүнсний үйлдвэрт 1990 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл тооцооны нягтлан бодогчоор, Ховд аймгийн Буян ХК-д 1992 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тооцооны нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Ч нь Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Үйлдвэр бригадад 1981 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1982 оны 5 дугаар сараас 1982 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1983 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тус тус ногоочноор, Ховд аймгийн Хүнсний үйлдвэрт 1990 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл тооцооны нягтлан бодогчоор, Ховд аймгийн Буян ХК-д 1992 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тооцооны нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1258 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн захиргааны даргын 1990 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд тавих тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн захиргааны даргын 1990 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 76 дугаартай “Ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн захиргааны даргын 1991 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 63 дугаартай “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Хүнсний Буян ХК-ий захирлын 1993 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дугаартай “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1331 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын Үйлдвэр бригадын 1981-1985 оны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, 1990 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нээсэн №363401 дугаартай Бийн Чгийн хөдөлмөрийн дэвтэр, 1983 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нээсэн Бийн Чгийн хөдөлмөрийн дэвтэр, Бийн Чгийн хөдөө аж ахуйн эдийн засагч мэргэжлийн 120105 дугаартай дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 262 дугаартай “Жаргалант сумын Хүнсний үйлдвэр /Хүнсний Буян ХХК/ нь Шимтгэл төлөлтийн тайлан /НД-16/-аар 1991, 1993-1994 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэвэрийн санд төлж байсан” гэх бичвэртэй лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 250 дугаартай “Ховд аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байсан Хүнсний үйлдвэр нь 1992 оны 5 сарын 09-нд Буян ХК, 1996 оны 4 сарын 10-нд Алтайн буян ХК болж өөрчлөгдсөн бүртгэл байна” гэх бичвэртэй лавлагаа , гэрч Б.Тунгалагийн “....Б.Чгийн аав ээж 2 нь Ховд аймгийн Соёл ногоочноор ажиллдааг байсан бөгөөд Б.Ч нь өөрөө 1981 оны хаврын тариалалтаар илгээлтээр Ховд аймгийн Соёл нэгдэлд ногоочноор томилогдож ирж байсан. Тухайн үед манай дарга Цэдэнхүү нь Б.Чг аавынхаа нэр дээр ногоочин болж гарч ирж байгаа гэж танилцуулж байсан. Манай төмс, хүнсний ногооны хэсэг нь Булгаа ахлагчтай 1 дүгээр салаа, Цэцэгсүрэн ахлагчтай 2 дугаар салаа гэж 2 салаатай байсан. Б.Ч нь Булгаа ахлагчтай 1 дүгээр салаанд ногоочноор ажиллаж байсан. Б.Ч нь 1987 оны 7 дугаар сар хүртэл ногоочноор ажиллаж байгаад сургуульд суралцахаар болсон гээд Улаанбаатар хот руу явсан юм. Үүнээс хойш би ямар ажил хийснийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, гэчр С.Рагчаагийн “...Б.Ч нь 1990 оны 7-8 дугаар сарын үед манай Ховд аймгийн Хүнсний үйлдвэрт нягтлан эдийн засагчаар анх ажилд орж байсан. Б.Чг 1995 он хүртэл тус үйлдвэрт нягтлан бодогчоор ажиллаж байсныг мэднэ...” гэх мэдүүлэг, гэрч Л.Цэцэгсүрэнгийн “....Б.Ч нь намайг Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд агротехникчээр ажиллаж байх үед буюу 1981, 1982 оны үед илгээлтээр гарч ирж байсан бөгөөд Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 4-ийн газрын дээд салаа буюу 1 дүгээр салаанд ногоочноор ажилласан. Тухайн үед илгээлтээр гарч ирсэн хүүхдүүд 3, 4 жил нэгдэлдээ ажилладаг байсан. Ийм учраас Б.Чг 1985, 1986 он хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлдээ ногоочноор ажилласан. Б.Чг яг хэдэн онд ажлаасаа гарсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Насандэлгэрийн “....Б.Ч нь Ховд аймгийн Хүнсний үйлдвэрт 1990 оны 8 дугаар сард тооцооны нягтлан бодогчоор анх ажилд орж байсан. Б.Ч нь тус Хүнсний үйлдвэрт тооцооны нягтлан бодогчоор 1994 оныг дуустал ажилласан. Б.Ч нь ажиллаж байх хугацаандаа Гансүх гэдэг хүнтэй гэр бүл болсон. Б.Ч нь Алтайн буян ХК-нд ажиллаагүй....” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 6-15,16-39, 40-51, 58, 59, 63, 71-73, 74-76, 77-79, 80-81 дүгээр тал/

Харин Б.Ч нь 1983 онд Ховд аймгийн төвийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн 10 дугаар анги төгссөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, №051191 дугаартай бүрэн дунд боловсролын үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдож байна.

Мөн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1331 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын Үйлдвэр бригадын 1981-1982 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбараар Б.Чгийн цалин хөлс нь тухайн онуудын 5-9 дүгээр саруудад бичилт хийгджээ. /хх-ийн 57 дугаар тал/

Иймд нэхэмжлэгч Б.Ч нь 1981-1983 онд сурагч байсан байх тул Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1331 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын Үйлдвэр бригадын 1981-1982 онуудын цалин хөлсний 70 дугаар дансанд бичилттэй хугацаанд ажиллаж байсан байдлыг нь тогтоож, нэхэмжлэгчийн Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Үйлдвэр бригадад 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг дуустал тус тус ногоочноор ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Ч  нь Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1995 оноос 1998 оны хооронд, 2000 онд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 2813000122 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 56 дугаар тал/

Хавтаст хэргийн 52-55 дугаар хуудсанд авагдсан иргэн Б.Тунгалаг, Л.Цэцэгсүрэн, Ц.Насандэлгэр, С.Рагчаа нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Б.Чгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржгон овогт Бийн Ч //-гийн Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Үйлдвэр бригадад 1981 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1982 оны 5 дугаар сараас 1982 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1983 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тус тус ногоочноор, Ховд аймгийн Хүнсний үйлдвэрт 1990 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл тооцооны нягтлан бодогчоор, Ховд аймгийн Буян ХК-д 1992 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тооцооны нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Үйлдвэр бригадад 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг дуустал тус тус ногоочноор ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Чгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.ОЮУНЖАРГАЛ