| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2023/0117/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/117 |
| Огноо | 2023-12-07 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/117
2023 .. .. 2023/.../...
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Д.З
Шүүгдэгч М.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь cум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт М-ийн З-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2023 оны 12 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... сарын ...-ны өдөр ... хотод төрсөн, ...настай, ..., яс үндэс ..., ... боловсролтой, уулын цахилгаан тоног төхөөрөмжийн мэргэжилгүй, .... ажилтай, ам бүл ... хамт Дорноговь аймгийн ... сум .... тоотод оршин суух, урьд нь ял шийтгэлгүй, Х овогт М-ийн З /РД: .../
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/
Шүүгдэгч М.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 сарын 24-ний орой 22 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ...-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... нэртэй караокед дуудлагын дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сум дундын цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах хэсгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Х албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдулан шаардлага тавихад цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэн зүүн талын шанаа хэсэгт гараараа нэг удаа цохиж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч М.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 сарын 24-ний орой 22 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ...-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... нэртэй караокед дуудлагын дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сум дундын цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах хэсгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Х албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдулан шаардлага тавихад цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэн зүүн талын шанаа хэсэгт гараараа нэг удаа цохиж хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/, хохирогч Э.Х-ий мэдүүлэг /хх-ийн 05-08/, гэрч Б.Э-ий мэдүүлэг /хх-ийн 10/, гэрч М.Э-ы мэдүүлэг /хх-ийн 12-13/, Шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 15-16/, шүүгдэгч М.З-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.З-ыг 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөр эрхлэлтийн байдал, цалин, орлогыг харгалзан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирлын хувьд: Хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт М-ийн З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ийн З-ыг 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.З нь оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд сар бүр 675,000 төгрөгөөр төлж барагдуулахаар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусад төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б