| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00232/И |
| Дугаар | 00460 |
| Огноо | 2020-07-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 00460
| 2020 оны 07 сарын 02 өдөр | Дугаар 153/ШШ2020/00460 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 9-10 тоотод оршин суух, Жантекей ботахара овогт Кйн Х //-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багт оршин суух, Молхы овогт Ды Б //-д холбогдох,
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Бийн Аыг ээж К.Хгаар овоглуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 153/2020/00232/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч К.Х, хариуцагч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Н.Очирбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Бид 2017 оны 9 сард танилцаад 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрлэсэн. 2017 оны 11 сард гэрлэлтээ баталгаажуулсан. Би 2018 оны 7 сард Ховд аймагт ирээд эмнэлэгт үзүүлээд эмнэлэгт хэвтээд гарсан. Дарамтад их байдаг учраас хамт байж чадахгүй. 2018 оны 7 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргах үед хүүхэдтэй болсноо мэдээгүй байсан. Д.Б цаашдаа хэрүүл маргаангүй сайхан амьдарч чадна гэхээр нь нэг удаа боломж олгосон. Би хүүхдээ төрүүлтэл гэртээ байсан. Шүүхээс хүүхэд төрөөд нэг нас хүрэхээр салгана гэж хэлсэн. Хүүхдээ нэг нас хүрэхээр нь дахин шүүхэд хандтал шүүхээс эвлэрэх хугацаа олгосон. Энэ хугацаанд бид эвлэрээгүй. Цаашдаа хамт амьдарч чадахгүй тул гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийг өөрөөрөө овоглуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна....Нэг удаа хамт амьдаръя, хүүхдээ бодъё гэхээр нь би нэг удаа Д.Бэд боломж олгоход би чамаас хүүхдээ авахын төлөө шүүх болон чамд худал хэлсэн. Би эхнэртэй манай эхнэр ажил хийдэг, цалин авдаг. Чи хүүхдээ үлдээгээд зайл гэж хэлэхэд миний уур хүрсэн. Би өөрөө хүүхдээ 9 сар тээж төрүүлсэн. Одоо хүүхэд миний асрамжид байгаа учир би хүүхдээ өөрөөрөө овоглуулмаар байна....2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүү Б.А төрсөн....Миний асрамжид байгаа. Хүү маань эрүүл саруул бойжиж байгаа. Хүү хөхөөрөө хооллодог. Мөн нэмэлт хоолонд орсон....Эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлгээ тусад нь нэхэмжилнэ....Д.Б миний хийсэн ажлыг байнга голдог. Намайг дарамталж, хэл амаар доромжилдог учир гэрлэлтээ цуцлуулмаар байна. 2018 оны 7 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна....2019 оны 3 дугаар сарын сүүлээр очсон. Намайг очиход Д.Б би хүүхдээ авахын тул чамайг болон шүүхийг хуурч худлаа хэлсэн. Би одоо хүүхдээ авч үлдэнэ. Чи яв гэж намайг хөөсөн....гэв.
Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Бид хоёр 2017 оны 9 сард танилцаад 2017 оны 10 сарын 22-ны өдөр гэрлэсэн. 2017 оны 11 сард гэрлэлтээ батлуулсан. Бид хоёр 2018 оны 7 дугаар сар хүртэл хамт амьдарсан. Түүнээс хойш тусдаа амьдарч байгаа. К.Х өөрийн төрсөн гэр рүүгээ яваад эргэж ирээгүй. Миний хувьд гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүлээн зөвшөөрч байна. Харин хүүхэд Б.Аыг К.Хгаар овоглуулахыг зөвшөөрөхгүй....Би хүүхдийн эцэг нь учир өөрийн нэрээр хүүхдээ овоглуулна....2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүү Б.А төрсөн. К.Хгийн асрамжид байгаа....2019 оны 10 дугаар сар хүртэл би хүүхэд дээрээ очиж байсан. Намайг очихоор К.Хгийн аав нь намайг хөөгөөд байсан учир би 10 дугаар сараас хойш би очоогүй....Гэрлээд 3 жил болж байна. К.Х гэрлэлтээ цуцлуулна гээд 3 жил шүүхээр явж байна. Надад гэрлэлтээ цуцлуулахаас өөр аргагүй байна....Хүүхэд хөхөөрөө хооллож байгаа учир ээжид нь үлдээнэ....Эд хөрөнгийн маргаан байхгүй....2017 оны 10 дугаар сард гэрлээд 2018 оны 7 дугаар сард К.Х гэр лүүгээ явсан. Хамт амьдрах хугацаандаа би нэг ч удаа гар хүрээгүй. 2019 оны 03 дугаар сард хүүтэй болсон. 2019 оны 3 дугаар сард манай тал очиж К.Хгийнд очиж уучлалт гуйж өөрийн гэр лүүгээ авч явсан. К.Х гэртээ очоод 3 хоноод аав руугаа залгаад би цаашид энд амьдарч чадахгүй юм байна гээд аавтайгаа яриад аав ирээд аваад явсан. Манайх тухайн үед хөдөө байсан. Үүнээс хойш бид хамт амьдраагүй....гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К.Х нь Д.Бэд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Бийн Аыг ээж К.Хгаар овоглуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Гэрлэгчид 2017 оны 9 дүгээр сард танилцан, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 126/001929 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, гэрлэгчдийн дундаас 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүү Б.А төрсөн болох нь №8440000015 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. /хх-ийн 4, 6 дугаар тал/
Нэхэмжлэгч К.Х, хариуцагч Д.Б нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод 2018 оны 7 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, шүүхээс зохигчдод эвлэрлийн хугацаа өгч, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй, гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага хэн аль нь гаргаагүй, цаашид эвлэрэх боломжгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.Аын нас болон хүүхдэд тавих эхийн халамж зэргийг харгалзан хүүхдийг эх К.Хгийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Бийн Аын овгийг солиулах талаар иргэний бүргэлийн байгууллагад хандаагүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд уг маргаан нь тус шүүхийн харьяаллын бус маргаан юм.
Уг маргаан нь Иргэний бүртгэлийн байгууллагад хамааралтай тул нэхэмжлэгчийн 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Бийн Аыг ээж К.Хгаар овоглуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Б.Аыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Д.Бийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Д.Бээс Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх К.Х нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар тус шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 153/ШЗ2020/00538 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч К.Хг улсын тэмдэгтийн хураамж нийт 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч Д.Бээс гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг, зохигч нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч өөр хүнтэй гэрлээгүй бол эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гарган гэрлэлтийг сэргээх боломжтой болохыг тус тус дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Молхы овогт Ды Б //, Жантекей ботахара овогт Кйн Х // нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.А /ПЭ19230255/-ыг эх К.Хгийн асрамжид үлдээсүгэй.
3.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг баримтлан 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Бийн Аыг ээж К.Хгаар овоглуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Д.Бэд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч К.Хд тус тус даалгасугай.
5.Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар тус шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 153/ШЗ2020/00538 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч К.Хг улсын тэмдэгтийн хураамж нийт 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Д.Бээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Энхтуяад даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ