Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0152

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 007/2014/0160/Э

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гоомарал, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал, 
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч ***  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт *** нарт холбогдуулан яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн 201409000455 тоот эрүүгийн хэргийг 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ. 
    
    Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ***  төрсөн*** настай, ***  тусгай дунд боловсролтой, *** оршин суух, урьд нь ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй,  

2 Монгол Улсын иргэн ***  төрсөн, *** настай, ***  бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй***  тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй,  
Шүүгдэгч *** нар нь бүлэглэн 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сум, Зулзагын голын орчимоос иргэн ***ийн бэлчээрт байсан 6 настай эр хонийг хулгайлж бусдад нийт 220 000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: 

Шүүгдэгч Т*** ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2014 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн өглөө Батаа гээд найзтайгаа хөдөөнөөс Дархан орж ирсэн. Тэгээд буцаад *** *** бид 3 Зулзага явсан. Замдаа явж байгаад *** бид 2 буусан. Тэгээд Н*** ахын хониноос аваад дараа нь төлнө гэж бодоод машин дуудаад Дархан орж пост нь дээр цагдаад баригдсан” гэв.

-Шүүгдэгч , Н***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2014 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Зулзага явсан. Тэгээд намайг явж байхад *** би бирж дээр байна намайг ирээд ав хамт явъя гэсэн. Тэгээд би эргэж очоод хамт Зулзага явсан. Явж байгаад *** энд буугаад ахын хониноос аваад бирж ороё гэж хэлсэн. Бид хоёрыг хонь нь дээр очиход эзгүй байсан. Тэгээд нэг хонь барьж хээрээс уяа олоод уяад *** машин дууддсан. Машин ирээд Дархан орох гэж явж байгаад товчоон дээр цагдаад баригдсан” гэв.

Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “... 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Хөтөл хороолол чиглэлээс машины гэрэл тусахаар нь уг машиныг шалгахаар зогсооход *** улсын дугаартай мөнгөлөг аксент байсан ба уг машины хойд тэнхлэг суулттай ачаа ачсан байх шиг байсан. Уг машиныг зогсооход жолооч нь бичиг баримт байхгүй, сэжигтэй санагдахаар нь багажийг нь онгойлгоход хар толгойтой хүлээтэй хонь байсан.... ямар учиртай хонь байгаа юм бэ гэхэд ***  гэх залуу манай хонь гэсэн тайлбар хэлж байсан” гэх мэдүүлэг / хэргийн 16 дугаар хуудас/,

Гэрч Б. *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “...2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр найз *** нарын хамт ***рын ахын гэрт нь очиж түлээний мод бэлтгэх гээд явж байхад ***  луу *** залгаад намайг аваад явчих 10.000 төгрөг өгье гэсэн. Тэгэхээр нь бид хэд буцаж ирээд Лхагвасүрэнг аваад Зулзага руу явсан ба 13 цагийн үед Зулзага дээр очиход *** ийг дагуулаад гэртээ харина гээд буусан. ***р бид хоёр нь түлшийг бэлдэж өгчихөөд  *** ын ахынх нь гэрт байж байтал *** хоёр ирээд бид хоёрыг гараад ир гэхээр нь гараад очтол Дархан явах хэрэгтэй байна, *** гэрээсээ 1 хонь авсан гэж байсан. *** ахынхаа машиныг гуйсан чинь өгөхгүй байхаар нь Батбаатар Дарханд байдаг найзруугаа яриад машин олсон. Тэр машиныг Зулзагын голын нарсны захаас ирж аваарай гэж хэлсэн. *** нар нарсны захад жалганд нэг хонь хүлчихсэн байсан. Тэгээд бид нар хонио багаажинд хийгээд Дархан луу орж ирж байгаад хөдөлгөөнт эргүүлийн цагдаагийн албан хаагч нарт саатуулагдсан...уг хонийг хулгайнх гэдгийг нь мэдээгүй” гэх мэдүүлэг /хэргийн 18 дугаар хуудас/,

Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг “... 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Батбаатар ахын түлшний модыг бэлтгэж өгчихөөд гэртээ байж байтал 17 цагийн орчим *** хоёр ирээд гараад ир гэхээр нь гараад очтол Дархан явах машин олоод өгчих гээд байхаар нь би сүлжээ барьдаг уул нь дээр очиж байгаад найз *** тай утсаар яриад Дархан хүргүүлэх унаа олсон. *** хоёр нарсны захад жалганд нэг хонь хүлээд тавьчихсан байсан биднийг авах машин ирэхэд хонийг ачаад Дархан луу орж ирж байгаад хөдөлгөөнт эргүүлийн алба хаагч нарт саатуулагдсан... уг хонийг хулгайн хонь гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг / хэргийн 20-21 дүгээр хуудас/,

Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг “... 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нэг залуу ирээд чамтай хүн утсаар ярья гэнээ гэхээр нь ярьтал урд нь таксинд явдаг байсан ***  гэх залуу байсан. Намайг Зулзага дээрээс ирээд авчих 30.000 төгрөг өгье гэсэн, би түүнд бензиний мөнгө байхгүй гэж хэлэхэд *** тай утсаар яриулсан залуу надад 20.000 төгрөг өгсөн. Тэгээд би тэр утсаар яриулсан залуутай Зулзага яваад нарсны эхэнд ***  3 залуугийн хамт зогсож байсан машины багаажинд жалганаас нэг хар толгойтой хонь ачаад би тэр 5-тай цаг Дархан луу орж ирж байгаад хөдөлгөөнт эргүүлийн машин зогсоогоод цагдаагийн газар авч ирсэн” гэх мэдүүлэг /хэргийн  22 дугаар хуудас/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “... 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр найз ***  яриад би Зулзага дээр байна чи машин олж ирээд авчих гэсэн би хуучин захын авто зогсоол дээр очиход саарал өнгийн аксент байхаар нь дугаарыг нь ***т хэлтэл *** наад машины чинь жолоочийг би таних юм байна чи наад хүндээ утсаа өгчих гэсэн. Батбаатар тэр жолоочтой утсаар ярьчихаад надад наад жолоочдоо 20.000 төгрөгөнд бензин хийгээд хүрээд ир гэсэн...тэгээд би тэр жолоочтой Зулзага очоод нарсны захад очиход ***  өөрөөсөө гадна 3 залуутай хамт байсан ба жалганаас хөлийг нь уясан хонь гаргаж ирээд багаажинд хийгээд бүгд машинд суусан. Бид нар Дархан луу орж ирж байгаад цагдаад баригдаад цагдаа дээр ирээд хулгайн хонь гэдгийг нь мэдсэн” гэх мэдүүлэг /хэргийн  23-24 дүгээр хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хэргийн 10-12 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинэчлэн хэлэлцэхэд 
Шүүгдэгч *** нар нь бүлэглэн 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сум, Зулзагын голын орчимоос иргэн *** ийн бэлчээрт байсан 6 настай эр хонийг бүлэглэн хулгайлж бусдад нийт 220 000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь нотлогдож байна.

Иймд шүүгдэгч *** нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *** нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 49, 45 дугаар хуудас/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

    Хохирогч ***д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй, хохирлоо авсан, шүүх хуралдаанд оролцож чадахгүй” гэж байх тул шүүгдэгч нараас бусдад төлөх төлбөргүй  гэж үзэх үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч *** нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, тэдэнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

Мөн шүүгдэгч *** нар нь гэмт хэргийн улмаас  учруулсан хохиролоо төлсөн, тэдний  амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүй  шаардлагагүй гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч *** нар нь цагдан хоригдсон хоноггүй,  битүүмжилсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304, 377 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч ***  нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаарэд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр  *** нарт эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр тус тус  2 /хоёр/ жилийн хугацаагаар  хорих ялаар шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч *** нар тус бүрд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т  зааснаар шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
        
    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар *** нар тус бүрт оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн  хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *** авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар ялтан тэнсэгдсэн *** нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***нарт мэдэгдсүгэй.

    8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

    9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл ***нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              Т.ЭНХЖАРГАЛ