| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00449/И |
| Дугаар | 00481 |
| Огноо | 2020-07-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 00481
| 2020 оны 07 сарын 16 өдөр | Дугаар 153/ШШ2020/00481 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багт оршин суух, Зуутраг овогт Ций Э //-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Оыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 153/2020/00499/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Энхтөр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Нэхэмжлэгч Ц.Энхтөр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Энхтөр миний бие нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ч.Од 1,500,000 төгрөгийг хүүтэй зээлдүүлж, 4,000,000 эгрөгийн давс зарж 1,000,000 төгрөгийг татварт суутгахаар тохирсон. Тухайн үедээ авсыг Мөнхзул, Аагий гэдэг хоёр туслах ажилтнаас авсан байсан.
Одоо Ч.Отай холбоо барьж болохгүй байгаа бөгөөд хүүтэй мөнгөө болон давсныхаа мөнгийг огт төлөөгүй. 86861777 дугаарын утастай байсан бөгөөд тухайн үед утас руу нь ярихаар өгнө гэдэг хариу өгдөг байсан боловч 2 сарын сүүлээс хойш утас нь холбогдохгүй байна. Одоо шүүхэд хандах гэсэн боловч оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа тул шүүхэд хандахаас өөр аргагүй болсон.
Миний мэдэх зүйл нь зөвхөн нэр нь бөгөөд тухайн үед утсаа авдаг байсан учраас ямар нэгэн бичиг баримт авч үлдээгүй. Хаана оршин суудаг талаар нь мэдэхгүй тул багийн засаг даргын тодорхойлолтыг авч хэрэгт хавсаргаагүй болно.
Иймд Ч.О /утас 86861777/-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Энхтөр нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Оыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.О нь нэхэмжлэгч Ц.Энхтөрөөс 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1,500,000 төгрөгийг хүүтэй зээлсэн, давс худалдахаар авсан гэх үндэслэлээр Ч.Оыг эрэн сурвалжуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Ц.Энхтөр нь гаргасан байна.
Чулуунбаатарын Оын бүртгэлтэй болон оршин суугаа хаяг нь тодорхойгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч /нэхэмжлэгч/ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргахаар хуульчилсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хүсэлт/-ийг шүүх хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргахаар, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэхээр тус тус заасан.
Түүнчлэн Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1-д “анхан шатны шүүх шийтгэх ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр,…гаргана” гэж заасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх тул Ч.Оын оршин суух хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч Ц.Энхтөрд нэн даруй мэдэгдэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгов.
Ч.Оын талаарх мэдээлэл: Чулуунбаатарын О, ЧВ84020710 регистрийн дугаартай, утасны дугаар нь 86861777.
Нэхэмжлэгч Ц.Энхтөртэй холбоо барих утасны дугаар 98338515 болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч Ц.Энхтөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Лхагвасүрэн нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх хүсэлтийг бичгээр ирүүлсэн тул шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ЧВ84020710 регистрийн дугаартай, Чулуунбаатарын Оыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Чулуунбаатарын Оыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Ч.Оын оршин суух хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч Ц.Энхтөрд нэн даруй мэдэгдэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Энхтөрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ