| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2012/0154/Э/ |
| Дугаар | 141 |
| Огноо | 2012-07-18 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 141
ШИЙТГЭХ ТОГТООЛ
2012 оны 07 сарын 18 өдөр Дугаар 141 Дархан
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0154/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,
улсын яллагч хяналтын прокурор Г.Яндаг,
хохирогч Э.Н.,
шүүгдэгч Ц.Ч. түүний өмгөөлөгч Н.Баттунсаг /0-310/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт Х овогт Ц.Ч.д холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201209000345 дугаартай хэргийг 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Х овогт Ц.Ч. /РД:.., ИҮД:../, 1991 оны 10 дугаар сарын 12-нд Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг .. дугаар хороолол ..дугаар байр .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч Ц.Ч. нь 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 16 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сум 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Худалдааны төвийн орчим Э.Н. нь хардалтын улмаас Ц.Ч.тэй маргалдаж улмаар Ц.Ч. нь иргэн Э.Н.гийн эрх чөлөөнд халдан биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Ч. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би өмнө Н.тэй цуг хамтран амьдардаг байсан юм. Сүүлдээ санаа нийлэхээ больсон юм. 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Худалдааны төвийн тэнд би нэг найз охинтойгоо явж байхад Н. таарсан. Тэгээд хардалтын улмаас муудалцсан. Надаас зуураад салахгүй болохоор нь би Н.гийн хамар руу нэг удаа цохьсон. ...Бид хоёр хоорондоо эвлэрч байгаа, би хийсэн хэрэгтээ харамсаж байгаа, надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.
C:\Documents and Settings\×îéæèëñ¿ðýí 99.1 ØÒ-141.doc
Хохирогч Э.Н. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2012 оны 5 дугаар сарын 20-нд Ч.тэй маргалдаад би гэр рүүгээ харьсан байсан юм. Тэгээд Худалдааны төвийн тэнд тааралдаад Ч.д 2 хоног алга болчихлоо гээд уурласан юм. Тэгсэн намайг хоёулаа хүнгүй газар очоодохъё гээд Сантайн кафены урьд миний хамар руу цохьсон. Гар хамраа янзлуулахаар болсон тул Ч.тэй эвлэрч байгаа” гэв.
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 484 тоот акт /хэргийн 16 дугаар тал/,
Хохирогч Э.Н.гийн мэдүүлэг /хэргийн 9-10 дугаар тал/,
Гэрч Ц.Б-ын мэдүүлэг /хэргийн 12-14 дүгээр тал/,
Шүүгдэгч Ц.Ч.гийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хэргийн 25-26 дугаар тал/,
Ц.Ч. Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багт оршин суудаг гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 30 дугаар тал/,
шүүгдэгчийн иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 31 дүгээр тал/,
урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 32 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.
үед Дархан-Уул аймгийн Дархан сум 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Худалдааны төвийн орчим Э.Н. нь хардалтын улмаас Ц.Ч.тэй маргалдаж улмаар Ц.Ч. нь иргэн Э.Н.гийн эрх чөлөөнд халдан биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Н.гийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг,
шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 484 тоот актын дүгнэлтэд: Э.Н.гийн биед хамрын зүүн хажуу ясны цуурсан хугарал, нүүрний цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно гэжээ. /хэргийн 16 дугаар тал/,
гэрч Ц.Б-ын “2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Худалдааны төвийн гадна Н., Ч. хоёр тааралдаад хоорондоо маргалдаж хэрэлдээд байсан. ...Ч. явах гэтэл Н. хойноос нь дагаад хэрэлдээд зуураад байсан. Тэгсэн Ч. уурандаа Н.гийн нүүрэн тус газар нь гараараа цохьсон” гэсэн мэдүүлэг /хэргийн 12-14 дүгээр тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Э.Н. нь шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч Ц.Ч.тэй эвлэрч байна, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн хүсэлтийг /хэргийн 52 дугаар тал/ бичгээр гаргаж өгсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Ч.г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 201209000345 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хохирогч Э.Н. нотлох баримтаа бүрдүүлсний эцэст шүүгдэгч Ц.Ч.гээс эмчилгээний зардал нэхэмжлэлээ иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт Ц.Ч.г бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай 99 дугаар зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Х овогт Ц.Ч.д холбогдох 201209000345 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Ц.Ч.г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Ц.Ч. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар хохирогч Э.Н. нь нотлох баримтаа бүрдүүлсний эцэст эмчилгээний зардал нэхэмжлэлээ шүүгдэгч Ц.Ч.гээс иргэний журмаар гаргуулах эрхтэйг дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Ч.д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР