| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2012/0142/Э/ |
| Дугаар | 140 |
| Огноо | 2012-07-18 |
| Зүйл хэсэг | 147.2., |
| Улсын яллагч | Т.Оюунжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0142/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч А.Алтанхуяг, Б.Цолмонбаатар нарын бүрэлдэхүүнтэй
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,
иргэдийн төлөөлөгчид Ц.Цэндсүрэн, Д.Ганболд, С.Банди,
улсын яллагч хяналтын прокурор Т.Оюунжаргал,
хохирогч Н.Г.,
шүүгдэгч Н.Д., Б.Х. тэдгээрийн өмгөөлөгч З.Энхтуяа /0-1353/,
гэрч П.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д заасан гэмт хэрэгт Б овогт Н.Д., Б. овогт Б.Х. нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000261 дугаартай хэргийг 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, Б овогт Н.Д. /РД:... ИҮД:.. 19..оны .. дугаар сарын ..-нд Дархан-Уул аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг ... тоотод оршин суух хаягтай, урьд шүүхээр
- 1995 оны 10 дугаар сарын 10-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2, 124 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгэгдэн, мөн хугацаагаар хянан харгалзсан,
- 1997 оны 11 дүгээр сарын 21-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 200.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн,
- 2003 оны 6 дугаар сарын 02-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ял шийтгэгдсэн,
- 2005 оны 01 дүгээр сарын 13-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.4-т зааснаар 10 жил 1 сар хорих ял шийтгэгдэн, 2008 оны 8 дугаар сарын 16-нд хугацаа дуусаж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай.
2. Монгол улсын иргэн, Б. овогт Б.Х. /РД:.., ИҮД:../, 1980 оны 5 дугаар сарын 07-нд Дархан-Уул аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, ах, дүүгийн хамт .. хот .. дүүрэг .. дугаар хороо .. тоотод оршин суух хаягтай, урьд шүүхээр
- 2004 оны 11 дүгээр сарын 03-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-д зааснаар 6 сар баривчлах ял шийтгэгдсэн,
- 2006 оны 6 дугаар сарын 28-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгэгдэн, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай.
C:\Documents and Settings\Äàðõàíáààòàð Õàäáààòàð íàð 147.2 ØÒ-140.doc
Шүүгдэгч Н.Д., Б.Х. нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Н.Г.ийг гэрээс нь хүчээр чирч гарган машинд суулгаж Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг “Тариа хоолой” гэх газарт байх малын бэлчээрт нь аваачин, Н.Г., П.Б. нарт хүч хэрэглэхээр заналхийлж буюу айлган сүрдүүлж, бэлчиж байсан Н.Г.ийн малаас нэг тооны хонь, нэг тооны ямааг бүлэглэн дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Д. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би Эрүүгийн хуулийн 147.2 гэсэн дээрмийн зүйл ангийг зөвшөөрөхгүй байгаа. 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Тариа хоолой гэх газар руу зах дээрээс жолооч Х.тай цуг явсан. Яваад очиход Б. малаа услаад явж байсан. Тэгээд би Б. ахад хонь ямаа хэрэг болоод байна гэхэд Г. ахтайгаа уулз гэсэн. Тэгээд Г. ахтай таараад сайн уу гээд дүү нь хонь ямааны хэрэг болоод байна гэсэн. Ахынх нь мал туранхай байгаа, хэцүү байна гэсэн. Тэгээд би нэг шил архи гаргаж хувааж уусан. Тэгээд малынх нь бэлчээр дээр очоод ахин 1 шил архи ууцгаасан. Тэгээд ав ав гэхээр нь авсан. ...Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.Х. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр би бирж дээр машины зогсоол дээр байж байтал Д. гээд залуу хүрч ирээд 2-уулаа Салхит яваад мал аваад ирье. Тухайн үед бензин тосны мөнгө байхгүй байгаа, ирээд мал өгье гэсэн. Би хэлсэн газар нь яваад очиход Б. гэж хүн байсан. Тэгээд Г. гэж ах ирсэн. Г. ахын хөдөө байдаг гэр рүү явсан. Д. гэр рүү цуг орж буцаж гарч ирсэн. Тэгээд Г. ахтай Д. цуг гарч ирээд хонь ямаа бариад машины багажид хийж явахад араас цагдаа ирсэн. Хонь ямааг Г. ахад буцаагаад авсан байсан. …Надад хөнгөн ял шийтгэл өгнө үү” гэв.
Хохирогч Н.Г. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2012 оны 4 дүгээр сарын 20-нд би өглөө адуундаа яваад хүний нэг гүү унагалсан байсан юм. Тэрийг нь эзэнд нь айлд нь хүргэж өгсөн. Тэгээд тэндээ 1 шил архи уучихаад буцаж гэр рүүгээ төв замаар явж байхад Д., Х. нартай тааралдсан. Д. бууж ирээд Г. ахаа хонь ямаа хэрэгтэй байна гэсэн. Тэгээд 1 шил архи гаргаж ирээд уусан. Мал туранхай байна гэдгээ Д. хэлсэн. Тэгснээ явъя малын бэлчээр дээр чинь очъё гэсэн. Мал туранхай байхад гэхэд Д. гаръя гээд байсан. Жолооч залуу нь намайг чирээд байсан. Тэгээд Д. жолооч залуутай намайг гэрээс чирж гаргасан. Тэгээд намайг сүрдүүлж байгаад манай малыг Б.оос хүчээр авч явсан байгаа. Гэрт очоод архи цутгаж өгсөн нь үнэн. Уухгүй гэж байхад цутгаж өгсөн нь үнэн. Намайг энэ 2 нөхөр шорон орон яриад айлгаж байгаад авсан. Би ерөөсөө малаа өгөх сонирхол байгаагүй. Мал ч туранхай байсан. Д. шорон оронд орж байсан учир хэдэн малаа бодоод бас хэдэн малыг минь туугаад явчих юм болов уу? гээд айгаад өгчихсөн” гэв.
Гэрч П.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Г. машин дотор суучихсан байсан. Д.тай цуг явсан жолооч залуу нь өөрөө шууд Г.ийн хар толгойтой ямааг бариад дээр нь сандайлаад суучихсан. Би тэгэхээр нь наад ямаагаа тавь болохгүй гэхэд заавал энийг авна гээд байсан. Үгүй үгүй болохгүй ах нь зааж өгнө өө Д.аа та нар хүний юмыг хамаагүй тэгж болохгүй гэдгийг би хэлсэн. Д. өөрөө хонийг нь бариад Х.т бариулж байгаад нөгөөг нь барьсан. Тэгээд манайд байсан уяагаар уяж авсан. Тухайн үед Д. нилээн согтуу байсан, их түрэмгийлээд байхаар эмээсэн. Хачин хачин ярьж хэлээд, Д.тай цуг явсан жолооч гэх залуу нь би олон жил Оросын шоронд байсан гэж ярьж байсан” гэв.
Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл /хэргийн 101, 104 дүгээр тал/,
Б.Х. Улаанбаатар хот .. дүүрэг .. дугаар хороонд оршин суудаг гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 69 дүгээр тал/,
шүүгдэгч нарын иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 76, 77 дугаар тал/,
урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 81, 82 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.
хэрэглэсэн үедээ 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Н.Г.ийг гэрээс нь хүчээр чирч гарган машинд суулгаж Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг “Тариа хоолой” гэх газарт байх малын бэлчээрт нь аваачин, Н.Г., П.Б. нарт хүч хэрэглэхээр заналхийлж буюу айлган сүрдүүлж, бэлчиж байсан Н.Г.ийн малаас нэг тооны хонь, нэг тооны ямааг бүлэглэн дээрэмдсэн учруулсан болох нь
хохирогч Н.Г.ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн “...2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр би Батзориг гэдэг хүний адууг аваачиж өгтөл надад 0.75 литрийн архи задалж өгсөн. Тэнд архинаас уучихаад халамцуу Хонгор суманд байх гэртээ иртэл Д. нэг жижиг тэрэгтэй өөрөөсөө гадна 3 залуутай хамт манайд ирсэн. Д. манайд ирээд нэг шил архи авчирч өгөөд дүү нь ядарч явна хонь, ямаа 2 өгөөч гэхээр нь би мал туранхай байна чи дараа ирж аваарай гэтэл Д. намайг явъя малын бэлчээр дээр очъё гээд мал хэрэгтэй байна гээд байсан. Хамт явсан жолооч намайг гэрээс чирч гаргаад явъя, гаръя гээд байгаа юм биш үү, наад хүнтэйгээ уулз л даа гээд байсан. Тэгээд намайг жолооч залуутай Д. хамжаад гэрээс хүчээр чирч гаргасан. Тэгээд машиндаа суулгаад Тариа хоолой гэх газар байгаа манай хөдөө гэрт мал байгаа газар очсон. Тэгээд хөдөө гэрт Д. жолоочтойгоо орж ирээд намайг архи уу гээд, би уухгүй гэтэл миний амруу архи хүчээр цутгаж өгсөн. Тэр хоёр орон шорон яриад их эвгүй байхаар нь шөнө орой малыг маань туугаад явчих ч юм бил үү гэж айлгаад би зөвшөөрсөн. Одоо надад гомдол санал алга” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-20 дугаар тал болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг/,
гэрч П.Б.ын “...2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Салхит багийн Тариа хоолой гэдэг газар би малаа услаад дөнгөж гарч ирээд явж байтал Д. нэг саарал ангийн суудлын жижиг тэрэгтэй гурван залуутай хамт ирээд согтуу амар мэнд мэдээд ах энд суу дүү нь хэрэгт холбогдсон ядарч явна хонь, ямаа хоёрын хэрэг гараад байна гэсэн. Тэгээд чи өөрийнхөө борлон, төлөг хоёрыг авах юмуу гэтэл үгүй ээ том юм хэрэгтэй гээд байсан. Тэгэхээр нь Г.ийн мал ш дээ, ах нь эзнийг нь байхгүйд дур мэдэж өгч чадахгүй, чи Г.ээс өөрөөс нь асуу гэтэл Д. уурлаад би тэгвэл амыг чинь скочдож хаяад малыг чинь туугаад явчихаж чадна шүү гэсэн. Гэтэл жолооч залуу нь бууж ирээд Дархаа ажлаа хурдал гээд шавдуулаад шаардаад байсан. ...тэгсэн буцаад давхиад явснаа удалгүй Г.ийг согтуу машиндаа суулгаад ирсэн. Тэгээд машины хаалгыг онгойлгоод Г. өг гэж хэлэхгүй байхад Д. Г. рүү заагаад тээр Г. ах өг гэж байна ш дээ чи эзэн нь өг гээд байхад чи юу юм гээд уурласан.
Энэ үед Г. ах над руу өгч болохгүй гэж нүдээ ирмээд толгойгоо сэгсрээд байсан. ...хар толгойтой хонь, цагаан чихтэй ямаа хоёрыг дур мэдэн Д., жолооч 2 нэг нэгээр нь өөрсдөө барьж авч багажиндаа хийгээд явсан.
...Д.тай хамт явсан жолооч бид хоёр оросын шоронд хамт байсан ер нь л яав л ч яасан ч яахаар улсууд гэж бидэнд ойлгуулж хэлж байсан. Хэдийгээр би Д.тай хамаатан боловч тэр хоёрыг хээр гадаа яах ч юм билээ гээд аясаар нь байсан үнэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22 дугаар тал/,эгээд
гэрч Д.Э.ийн “...нөхөр маань Д. сая ирээд хонь, ямаа авна гэж нэхээд би над дээр байдаг өөрийнхөө 2 төлгийг ав гэтэл авахгүй заавал том юм авна гээд намайг хүний мал харж байгаа, би мэдэхгүй гэсэн чинь амыг чинь скочдоод гарыг чинь хүлээд наад мал дотроос чинь аль олигтойг нь туугаад явчихсан байхад ер нь хэн мэдэх юм гээд согтуу ирчихсэн жолоочтойгоо хамт агсраад сүрдүүлээд байна гэсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 25 дугаар тал/,
гэрч Х.М.ын “...энэ өдөр намайг сумандаа ажил үүргээ гүйцэтгэж байхад Хонгор сумын Салхит багийн иргэн Б. нь өөрөө утсаар манай хонь, ямаанаас Д. нь үл таних 2-3 залуутай мөнгөлөг саарал өнгийн суудлын жижиг тэрэгтэй ирээд хонь, ямааг маань дээрэмдээд багажиндаа хийгээд зугтаачихлаа гэсэн мэдээлэл ирсэн. Тэгэхээр нь би ахлагч Пүрэвдоржийн хамт Хонгор сумаас Салхитын Тариа хоолой гэх газрын чигтээ явах гэж байхад Салхитаас Хонгор луу ирдэг замаас тоос татуулаад мөнгөлөг саарал өнгийн машин нилээд хурдтай Хонгор сумын төвөөр дайралгүй төмөр зам дагуу явж байгаад төв зам буюу хар зам руу ороод Дархан чиглэл рүү явсан. ...хүлээлгэж өгөхөөс өмнө 92-12 УБП машины тээшинд тухайн үед үзлэг хийхэд хонь, ямаа хоёр байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 28 дугаар тал/,
насанд хүрээгүй гэрч Г.Д.ы “...хашааны гадаа зам дээр Д. ахтай хамт явж байгаа бололтой нэг жижиг тэрэгний жолооч ах аавыг гадаа байхад нь амруу нь архи цутгаад байсан. ...Д. ах над руу чамд ямар хамаатай юм гээд аавыг хүчээр чирч машиндаа суулгаад аваад явсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 32 дугаар тал/,
г
guhjjjjdkjfg;akj;jkdk;gэрч Г.Н.ийн “...Д. ирсэн бол Б. ах, аав хоёрыг дарамталдаг нь тодорхой. Ноднин ч гэсэн Б. ахтай Д. буюу Дархаа зодолдсон. Түүнээс хойш Б. ах болон аавыг Д. нь айлгаж дарамталдгийг нь би мэдэх тул би аавын араас яаран хөдөө гэр рүүгээ очсон юм. Тэгсэн аавыг маань хөдөө полины захад хаячихаад манай малаас хонь, ямаа хоёрыг маань аваад явсан байсан. Б. ах надад маргааш нь хэлэхдээ аавыг чинь өгөхгүй гээд байхад хүчээр машины цонхоор толгойг нь гаргуулж байгаад малынх нь сороос барьж аваад байсан, тэгээд дураараа нэг хонь, ямаа 2 аваад явсан ба аавыг чинь хөдөө хээр хаясан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 33 дугаар тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н.Д., Б.Х. нарыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор иргэн Н.Г.ийг хээр гадаа аваачиж ...Шоронд байсан талаараа ярихын зэрэгцээгээр бидний үгэнд орохгүй бол л амыг чинь скочдож хаяад малыг чинь туугаад явчихаж чадна шүү гэх мэтээр айлган сүрдүүлж нэг тооны хонь, нэг тооны ямааг авсан үйлдлийг бусдын эд хөрөнгийг авахын тулд амь насанд нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэж үзэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэх үед архи ууж согтуурсан байсан /хэргийн 101, 104 дүгээр тал/ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохын зэрэгцээ шүүгдэгч нарын хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй байдлыг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүй байхаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорыг арилгасан, гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч Н.Д. ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан хорих ял болон хорих ял эдлэх дэглэмийг ялгамжтайгаар оногдуулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч Наранцэцэгийн Д.ын эд хөрөнгийг хураахгүйгээр 6 жил /зургаан жил/ хорих ял,
мөн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч Баатарын Х.ын эд хөрөнгийг хураахгүйгээр 4 жил /дөрвөн жил/ хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Н.Д.т оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Х.т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Н.Д., шүүгдэгч Б.Х. нарын тус тус 2012 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх цагдан хоригдсон 87 /наян долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1, 298.2-т зааснаар шүүгдэгч Н.Д., Б.Х. нар нь хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Д., Б.Х. нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД А.АЛТАНХУЯГ
Б.ЦОЛМОНБААТАР