Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 123/ШШ2018/0035

 

ТӨВ АЙМАГ ДАХЬ ЗАХИР1 ААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2018 оны 11 сарын 20 өдөр                Дугаар                                  Төв аймаг

 

123/ШШ2018/0035

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “БТ” ХХК-ийн

Хариуцагч: ТАЗДТГХОХБХд холбогдох

Нэхэмжпэлийн шаардлага: “БТ” ХХК-ийн МХ/-009464 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй элс хайрга олборлох үйлдвэрийн 2018 оны үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцаж хүлээн авахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгох, төлөвлөгөөг танилцаж хүлээн авахыг ТАЗДТГХОХБХд даалгах" тухай нэхэмжпэлтэй захиргааны хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “БТ” ХХК-ийн захирал Ж.Баасанхүү, хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг, С.Эрдэнэцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уртнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжпэгч “БТ” ХХК, захирал Ж.Баасанхүү шүүхэд ирүүлсэн нэхэмжпэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орших "БТ" ХХК-ийн МУ- 009464 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй элс хайрга олборлох, боловсруулах үйлдвэрийн 2018 оны ашиглалтын үйл                                                                                                                                   ажиллагааны

төлөвлөгөөг Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт хөгжпийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Д.Баямагнайд хүргүүлсэн. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5.2, 34.11-д заасан маягтын дагуу танилцахаар хүргүүлж байхад Хөрөнгө оруулалт хөгжпийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс уулын ажлын төлөвлөгөө хянасан тухай 2018 оны 4-р сарын 19- ны 07-769 тоот албан бичгийг манайд ирүүлсэн. Уг бичигтээ төлөвлөгөө тайлан хүлээн авах журмын дагуу хянаж үзэхэд, бичвэр хэсэг хүснэгтэн мэдээллүүд хоорондоо зөрүүтэй, хавсаргах шаардлагатай зураг дутуу, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2012 оны 04 сарын17-ны өдрийн 74-р тушаалаар батлагдсан уул уурхайн төслийн ТЭЗҮ хүлээн авах журмын 7-3 ТЭЗҮ хүлээн авснаас хойш 5-н жил тутамд төсөл хэрэгжүүлэгч байгууллага ТЭЗҮ-г тодотгох шинэчлэх, боловсруулах

 

080156

 

үүргийг хүлээнэ гэж заасны дагууТЭЗҮ-ээ тодотгоогүй шинэчлээгүй учраас 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хянаж баталгаажуулахгүйгээр буцаав гэсэн. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйл 34.5.2-т дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтийг жил бурийн 12-р сард багтаан батлагдсан маягтыг дагуу гаргана, 34.11-д энэ хуулийн 34.5-2 заасан маягтыг төрийн захиргааны байгууллагын дарга батална гэж заасан. 2018 оны 5 сарын 7-нд манай компаниас 08 тоот албан бичгээр дээрх 2018 оны 4 сарын 19-ны 07-769 тоот албан бичгийн хариуг 2018 оны ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөний зургаа шинэчлээд хүргүүлсэн. Ашигт малтмал газрын тосны даргын баталсан төлөвлөгөө тайлан хүлээн авах заавар журам, Эрдэс баялаг эрчим хүчний сайдын техник эдийн засгийн үндэслэл хүлээн авах журмууд, хэм хэмжээний актууд нь2018оны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтлэгдээгүй байгаа нь2010оны Засгийн газрын 119-р тогтоол, Захиргааны Ерөнхий хуулийн 67 дугаар зүйл 67.1, 67.2, 67.3, 67.4 гэх заалтын зөрчсөн байх тул Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөлтийн хэлтсээс хууль бус шаардлага тавьж байна гэж үзэж байна. Хариу өгөөгүй учраас 2018 оны 07 сарын 05- ндТөв аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад энэ талаар гомдол гаргасан. 2018 оны 08 дугаар сарын 14-ны 02/1551 тоот албан бичгээр манайд хариу ирүүлэхдээ Ашигт малтмал, газрын тосны газрын даргын N22 тушаалаар батлагдсан төлөвлөгөө, тайлан хүлээн авах журмын шаардлагын дагуу хийж ирүүл гэж өмнөх шаардлагаа давтсан байна. Энэ шаардлагыг би хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцаж хүлээн авахгүй татгалзаж байгаэ учраас 2018 оны байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөө, ус ашиглах дүгнэлт, ус ашиглах гэрээ хийгдээгуй, үйл ажиллагаагаа, ажлаа явуулж чадахгүй, бидний хөдөлмөрлөх, цалин хөлс авах, төрийн байгууллагад өргөдөл гомдол гаргаж, хуулийн дагуу шийдвэрлүүлэх эрх зөрчигдөж бид газрын төлбөр, ус, хог хаягдлын төлбөр бусад төлбөрийг төлж байна. Захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгэгдээгүй Ашипг малтмал, газрын тосны газрын газрын даргын N22 тоот тушаалаар батлагдсан төлөвлөгөө тайлан хүлээн авах заавар, Эрдэс баялаг эрчим хүчний сайдын 2012 оны 74-р тушаалаар батлагдсан ТЭЗҮ хүлээн авах журмаар ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг хүлээн авна гэж хууль бус шаардлага тавьж байгаа тул “БТ” ХХК-ийн М\/-009464 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй элс хайрга олборлох үйлдвэрийн 2018 оны үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцаж хүлээн авахаас татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, төлөвлөгөөг танилцаж хүлээн авахыг Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжпийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргад даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч ТАЗДТГХОХБХ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг, С.Эрдэнэцогт нар шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

БТ" ХХК-иас М\/-009464 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, Бөхөгийн хөндий-1 орд элс, хайрга боловсруулах үйлдвэрийн 2018 оны үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөг хянуулахаар 2018 оны5дугаар сарын 7- ны өдрийн 08 тоот албан бичгээр манай хэлтэст ирүүлснийг хэлтсийн уул уурхайн асуудал хариуцсан мэргэжилтэн хянаад дараах тайлбарыг хүргүүлсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн N22 дугаартай тушаалаар баталсан “Хайгуулын болон ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны

 

төлөвлөгөө, тайлан, мэдээ хүлээн авах заавар”-ын дагуу Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжийн төлөвлөгөө, тайланг хянах баталгаажуулах ажпыг 2018 оноос эхлэн манай аймаг орон нутаг зохион байгуулахаар болсон. Төлөвлөгөө, тайланг хянах баталгаажуулах ажлыг цахим хэлбэрээр авч хянаж баталгаажуулах боломжгүй учир Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34.5.2, 34.11-т заасан төлөвлөгөөний хавсралт маягт хүснэгтийг Ашигт малтмал, газрын тосны газрын 2014 оны 05 дугаар сарын 07- ны өдрийн а-36 тушаалаар батлагдсан хавсралт маягт хүснэгтийн дагуу хүлээн авч баталгаажуулах талаар Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5/162 тоот албан бичгээр зөвлөмж ирүүлсэн. “БТ" ХХК-ийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө нь “Ашигт малтмал ашиглах, үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан мэдээ хүлээн авах заавар”-ын 4-р хэсэгт дурдсан тавигдах шаардлагыг бүрэн хангаагүй хагас дутуу материалтай... Мөн ТЭЗҮ-г хүлээн авснаас хойш 5 жил тутам төсөл хэрэгжүүлэгч байгууллага тодотгож шинэчлээгүй зэрэг шалтгааны учир 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хянан баталгаажуулах боломжгүй тул буцаасан. Уулын ажлын төлөвлөгөөг Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн N22 дугаар тушаалаар батлагдсан заавар, 2014 оны 05 дугаар сарын 16-ныөдрийн А/36 дугаар тушаалаар батлагдсан маягт хүснэгтээр гаргаж бүрэн боловсруулж ирүүлбэл хянан баталгаажуулахад татгалзах зүйлгүй. Манайх төрийн байгууллага дээд шатны байгууллагад шууд захирах захирагдах зарчмын дагуу явдаг. Тэгэхээр энэ зарчмын дагуу дээд шатны байгууллагын хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуульд заасан үүргийнхээ дагуу энэ тушаал шаардлагуудыг хэрэгжүүлэх ёстой. журмын дагуу төлөвлөгөөгөө гаргаж ирүүлэхийг шаардсан. Хэрэв үүнийг хууль бус гэж үзвэл тухайн ХХК нь тэр шийдвэрийг баталсан төрийн захиргааны байгууллага, ашигт малтмалын газартай шүүхэд хандаад явах боломжтой. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс “БТ” ХХК-ийн МХ/-009464 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй элс хайрга олборлох үйлдвэрийн 2018 оны үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцаж хүлээн авахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгох, төлөвлөгөөг танилцаж хүлээн авахыг ТАЗДТГХОХБХд даалгах тухай тухай нэхэмжпэлийн шаардлагын үндэслэлээ “...Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн N22 дугаар тушаалаар батлагдсан Төлөвлөгөө тайлан хүлээн авах заавар журам, Эрдэс баялаг эрчим хүчний сайдын 2012 оны 74 дугаар тушаалаар батлагдсан техник эдийн засгийн үндэслэл хүлээн авах журам хэм хэмжээний актууд нь 2018 оны захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтлэгдээгүй байгаа нь 2010 оны Засгийн газрын 119 дүгээр тогтоол, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2, 67.3, 67.4 дэх заалтыг зөрчсөн байх тул Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсээс хууль бус шаардлага тавьж, ...төлөвлөгөөг танилцаж хүлээж авахгүй байгаа нь хууль бус” хэмээн тайлбарласан байна.

БТ” ХХК нь Төв аймгийн Аптанбулаг сумын нутагт байршилтай, М\/- 009464 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй элс хайрга олборлох үйлдвэрийн 2018

 

оны үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, түүнийг батлуулахаар 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 30 тоот албан бичгээр Төв аймгийн Засаг даргын Тамгын Газарт хүргүүлсэн. Төв аймгийн Засаг даргын Тамгын Газрын Хөрөнгө оруулалт, хөгжпийн бодлогын хэлтсийн дарга 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 07/769 тоот албан бичгээр “Уулын төлөвлөгөөний тухай Ашигт малтмал газрын тосны газрын 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 5/162 албан бичгээр ирүүлсний дагуу танай төлөвлөгөөг хянаж үзсэн...мэдээллүүд хоорондоо зөрүүтэй, хавсаргах шаардлагатай зураг дутуу, Эрдэс баялаг эрчим хүчний сайдын 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 74 дүгээр тушаалаар баталсан Ашигт малтмалын баялагын урьдчилсан үнэлгээ, ашигт малтмалын ордын нөөцийг ашиглах боломжийг урьдчилан үнэлгээний, уул уурхайн төслийн техник эдийн засгийн үндэслэлийг хүлээн авах журам”-ын 7.3-т заасны дагуу одоог хүртэл техник эдийн засгийн үндэслэлээ тодотгон шинэчлээгүй” гэсэн үндэслэлийг зааж, төлөвлөгөөг хянаж баталгаажуулахгүйгээр буцаасан.

Тухайн албан бичгийг “БТ” ХХК хүлээн авч, 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 8 дугаар албан бичгээр 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө дахин хүргүүлсэн, мөн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад гомдол гаргасан. Уг гомдлын хариуг Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 02/1551 тоот “...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5.2, 34.11 дэх хэсэгт заасан төлөвлөгөөний хавсралт маягт хүснэгтийг Ашигт малтмал, газрын тосны газрын 2014 оны 5 дугаар сарын 16-ныөдрийн а-36 тушаалаар батлагдсан хавсралт маягт хүснэгтийн дагуу хүлээн авч баталгаажуулах талаар Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 5/162 албан бичгээр зөвлөмж ирүүлсэн...танай 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээ хүлээн авах зааврын 4-р хэсэгт дурдсан тавигдах шаардлагыг бүрэн хангаагүй...мөн ТЭЗҮ-г хүлээн авснаас хойш 5 жил тутамд тодотгон шинэчлээгүй... Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн N22 дугаартай тушаалаар батлагдсан ...зааврын 4-р хэсэгт заасан шаардлага, 2014 оны 5 дугаар сарын 16-ныөдрийн А/36 дугаар тушаалаар батлагдсан маягт хүснэгтийн дагуу бүрэн боловсруулж ирүүлбэл хянан баталгаажуулахад татгалзах зүйлгүй” гэсэн албан бичгээр хүргүүлсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэгт “Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах мэдээ тайланг доор дурдсан хугацаанд аймаг, нийслэлийн Засаг дарга ирүүлнэ: 34.5.2. дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтийг жил бүрийн 12 дугаар сард багтаан батлагдсан маяггын дагуу”, 34.11 дэх хэсэгт “энэ хуулийн 34.5.2, 34.5.3-т заасан маягтыг төрийн захиргааны байгууллагын дарга батална”, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан төрийн байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүүн талаар холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүхэд гомдол гаргаж болно” гэж тус тус заажээ.

Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газраас Төв аймгийн Засаг даргад хүргүүлсэн 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 5/162 тоот албан бичигт “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5.2 болон 34.5.3-т

 

заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс ируүлэх уулын ажлын төлөвлөгөө, тайланг хүлээн авахаар тус тус заасан. Үүнтэй холбогдуулан Ашигг малтмалын газрын даргын 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн а-36 тоот тушаалаар батлагдсаныг хавсралтаар хүргүүлж байна” гэж заасан байх ба уг албан бичигт “Саран- Эрдэнэд /Төв аймгийн Засаг даргын Тамгын Газрын Хөрөнгө оруулалт, хөгжпийн бодлогын хэлтсийн дарга/ батлагдсан маягтын дагуу төлөвлөгөө, тайлан хүлээн авах” гэсэн бичилт хийсэн байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл олгох, үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий этгээд болох аймгийн Засаг дарга, түүний ажлын алба нь тухайн албан бичигт зааснаар түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уулын ажпын төлөвлөгөө, тайлан хүлээн авч байгаа бөгөөд үүнээс өөрөөр тайлан хүлээн авах заавар журмыг баталж мөрдүүлээгүй байгаа нь хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч нарын “Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 5/162 тоот албан бичгийн дагуу ... төлөвлөгөө, тайлан хүлээн авч байгаа” гэсэн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжпэгч нь М\/-009464 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй элс хайрга олборлох үйлдвэрийн 2018 оны үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн а-36 тоот тушаалын 8 дугаар хавсралтаар баталсан маягтын дагуу гаргаж хариуцагчид хүргүүлсэн нь түүний “2018 оны уулын ажпын төлөвлөгөө”-гөөр нотлогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5,

  1. 34.11 дэх заалт болон Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 5/162 тоот албан бичигт “Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн N22 дугаартай тушаалаар батлагдсан заавар”-ын дагуу төлөвлөгөө гаргах тухай заагаагүй байна.

Үүнээс гадна нэхэмжлэгчийн 2018 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөг хүлээн авахаас татгалзаж буцаасан хариуцагчийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ныөдрийн 07/769 тоот шийдвэрийн үндэслэл болж буй Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн N22 дугаар тушаалаар баталсан Төлөвлөгөө тайлан хүлээн авах заавар болон Эрдэс баялаг эрчим хүчний сайдын 2012 оны 04 дүгээр сарын 17-ныөдрийн 74 дугаар тушаалаар баталсан Техник эдийн засгийн үндэслэл хүлээн авах журам нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянагдаж захиргааны хэм хэмжээний улсын бүртгэлд тус тус бүртгэгдээгүй, “Захиргааны хэм хэмжээний акт”-ын 2017, 2018 оны эмхтгэлүүдэд нийтлэгдээгүй нь Хууль зүй, дотоод хэргийн яамны 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1-4/2936 тоот албан бичиг”, “Захиргааны хэм хэмжээний акт”-ын 2017, 2018 оны 4 дугаартай эмхтгэлүүдээр тогтоогдож байна.

Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д бүрэн эхээр нь нийтлүүлнэ”, 67.2 дах хэсэгт “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтэлсний дараа хүчин

 

төгөлдөр дагаж мөрдүүлнэ”, 67.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэж тус тус заажээ.

Иймд нэхэмжлэгчийн “...Ашигг малтмал, газрын тосны газрын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн N22 дугаартай тушаал, Эрдэс баялаг эрчим хүчний сайдын 2012 оны 74 дүгээр тушаалаар баталсан журам нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2, 67.3 дахь заалтыг зөрчсөн, захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгэгдээгүй журмаар төлөвлөгөө хүлээн авна гэж хууль бус шаардлага тавьсан” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Харин Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 5/162 тоот албан бичигт Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн N22 дугаартай тушаал, Эрдэс баялаг эрчим хүчний сайдын 2012 оны 74 дүгээр тушаалыг үйл ажиллагаандаа баримтлах тухай заагаагүй, эдгээр тушаал нь захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгэгдээгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “бид дээд шатны байгууллагаас баталсан заавар журмыг хэрэгжүүлэх үүрэгтэй, журмын дагуу төлөвлөгөөгөө гаргаж ирүүлэхийг шаардсан, ТЭЗҮ-ийг тодотгож шинэчлээгүй” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудаас дүгнэхэд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжпийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын “БТ” ХХК“-ийн М\/-009464 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй элс хайрга олборлох үйлдвэрийн 2018 оны үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцаж, хүлээн авахаас татгалзсан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн

  1. т заасан “захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх”, 4.2.5-т заасан “бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчим болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5, 34.5.2, 34.11 дэх хэсэгт тус тус заасантай нийцээгүй байна. Иймд “БТ” ХХК“-ийн М\/-009464 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй элс хайрга олборлох үйлдвэрийн 2018 оны үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцаж, хүлээн авахаас татгалзсан Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжпийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын шийдвэр хууль бус болохыг тоггоож, тухайн төлөвлөгөөг танилцаж хүлээн авахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5,
  1. 34.11, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “БТ” ХХК-ийн М\/-009464 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй элс хайрга олборлох үйлдвэрийн 2018 оны үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцаж хүлээн авахаас татгалзсан Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого,
 

төлөвлөлтийн хэлтсийн даргын шийдвэр хууль бус болохыг тогтоож, “БТ" ХХК-ийн М\/-009464 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй элс хайрга олборлох үйлдвэрийн 2018 оны үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцаж хүлээн авахыг ТАЗДТГХОХБХд даалгасугай.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжпэгчид олгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн
  1. д зааснаар нэхэмжпэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжпэгдсэн төлөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН