Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 00529

 

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 153/ШШ2020/00529

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                             

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн ... тоотод оршин суух, Шар ентүү овогт Гий О //-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 153/2020/00440/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбартаа:...Нэхэмжлэгч Г.О нь 1965 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн.  1981 оны 6 дугаар сарын 14-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуулийн 8-р анги төгссөн. Бат-Очиртой 1991 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр гэрлэсэн.1990-2000 он хүртэл нөхөн бичилт хийлгэсэн.

Иймд нэхэмжлэгч Г.Оийг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Хонгио бригадад 1981 оны 6 дугаар сарын 14-ний 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар, Улаанбаатар хотын Мод боловсруулах комбинатад 1985 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нормчиноор, Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1987 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажилчнаар, Ховд аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газарт 1988 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гэрэл зургийн кассчинаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Малчны баримт шүүлгээд гарч ирэхгүй байгаа. Эцэг нь тухайн үед жолооч хийдэг байсан. Г.О нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд малчнаар ажиллаж байсан. Малчнаар ажилласан тушаал болон 70 дугаар данс эцгийнх нь нэр болон өөрийнх нь нэр дээр гарч ирэхгүй байгаа....Ямар ажил хийж байсныг асууж үзээгүй. Нэхэмжлэгч 8-р анги төгсөөд малчнаар ажиллаж байгаад техник мэргэжлийн сургуульд явсан гэж тайлбарласан....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.О нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат нь нэхэмжлэлийн шаардлагыг Г.Оийг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Хонгио бригадад 1981 оны 6 дугаар сарын 14-ний 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар, Улаанбаатар хотын Мод боловсруулах комбинатад 1985 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нормчиноор, Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1987 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажилчнаар, Ховд аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газарт 1988 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гэрэл зургийн кассчинаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.О нь Улаанбаатар хотын Мод боловсруулах комбинатад 1985 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нормчиноор, Ховд аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газарт 1988 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гэрэл зургийн кассчинаар тус тус ажиллаж байсан болох нь  Хүлээн авах, олгох үйлчилгээний хуудас гэх бичвэртэй баримтуудын эх хувь, Гий Оийн №72/326 дугаартай 1985 оны 7 дугаар сарын 15-ны өдөр олгосон ажлын үнэмлэхийн эх хувь, гэрч Б.Оюунчимэгийн “....Би Ховд аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатад зурагчнаар ажиллаж байгаад 1989 оны 8 дугаар сард байгууллагын бүх ажилчдыг хамарсан урлагийн үзлэг болоход Гий Отэй танилцсан. Тухайн үед Г.О нь Ховд аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатад гэрэл зургийн кассчин хийж байсан. Г.О нь гэрэл зургийн кассчин хийж байгаад зурагчин болсон. Хэзээ зурагчин болсон хугацааг нь санахгүй байна. Ховд аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинат 1991 оны зун хувьчлагдахад кассчингаар Рэгзэд байсан. Тэгэхээр түүнээс өмнө Г.О нь зурагчин болсон байгаа. Г.О нь Ховд аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинат 1991 оны зун хувьчлагдах хүртэл зурагчнаар ажиллаж байсан....” гэх мэдүүлэг, гэрч П.Ганболдын “....Намайг 1988 оны 6 дугаар сараас эхлэн Ховд аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газарт гэрэл зурагчнаар ажиллаж эхлэхэд Г.О нь Ховд аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газарт гэрэл зургийн кассаар ажиллаж байсан. Г.О нь гэрэл зургийн кассчин хийж байгаад зурагчин болсон. Манай Ховд аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газарт гэрэл зурагчин, кассчин, лаборторид ажилладаг ажилтан гээд 3 хүн ажиллаж байсан. Тухайн үед бид 3 ээлжээд гэрэл зургаа авч, касс дээр ажиллаж, лаборторид зургаа угаадаг байсан. Г.О нь 1992 онд Ховд аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газрыг тарах хүртэл кассчин, гэрэл зурагчнаар ажиллаж байсан....” гэх мэдүүлэг, Гий Оийн №137744 дугаартай 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 15-139, 150, 151-153,158-159, 161-180 дугаар тал/

Харин нэхэмжлэгч Г.О нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Хонгио бригадад 1981 оны 6 дугаар сарын 14-ний 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1987 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат нь шүүх хуралдаанд Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1987 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагын үндэслэлээ “....Архиваас шүүлгэхэд гарч ирэхгүй байгаа. Хөдөлмөрийн дэвтэр дээр шилжүүлэв гэсэн байгаа. Өөрөө хөрөө рамчны үнэмлэхтэй хүн байгаа....” гэж тайлбарлах боловч Гий Оийн №137744 дугаартай 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт хийгдсэн бичилтээр нэхэмжлэгч нь тухайн байгууллагад ажиллаж байсан байдал нотлогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд Г.О нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Хонгио бригадад 1981 оны 6 дугаар сарын 14-ний 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1987 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажилчнаар тус тус ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 108 дугаар Ажилд авах тухай тушаалын хуулбарт нэхэмжлэгчийн нэр бичигдээгүй, хавтаст хэргийн 9-10 дугаар хуудсанд авагдсан иргэн П.Ганболд, Б.Оюунчимэг нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч Г.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Шар ентүү овогт Гий О //-ийн Улаанбаатар хотын Мод боловсруулах комбинатад 1985 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нормчиноор, Ховд аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газарт 1988 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гэрэл зургийн кассчинаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Нэхэмжлэгч Г.О нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Хонгио бригадад 1981 оны 6 дугаар сарын 14-ний 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1987 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажилчнаар тус тус ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ОЮУНЖАРГАЛ