| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00563/И |
| Дугаар | 00534 |
| Огноо | 2020-08-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 00534
| 2020 оны 08 сарын 12 өдөр | Дугаар 153/ШШ2020/00534 | Жаргалант сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, шүүгч Б.Бадрахгэрэл, шүүгч Х.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Ховд аймгийн С //-ны нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багт оршин суух, Номч овогт Мгийн Б //-д холбогдох,
Ховд аймгийн Сны улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 35/02/116 дугаартай актын төлбөр 1,583,270 /нэг сая таван зуун наян гурван мянга хоёр зуун дал/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 153/2020/00563/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, иргэдийн төлөөлөгч Ц.Бэхбаяр, прокурор З.Алтансолонго, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бадрал, хариуцагч М.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Сны дарга Г.Өөдэй нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Снаас Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын 2016-2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ж.Цэнд-Аюуш, улсын байцаагч П.Мягмартүвшин нарын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 35/02/116 дугаар актаар 1583270 төгрөгний акт тавигдсаныг М.Баар гаргуулан өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бадрал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:.....Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Хариуцагч М.Бтай ярилцаад манай байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох Ховд аймгийн Сны улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 35/02/116 дугаартай актын төлбөр 1,583,270 /нэг сая таван зуун наян гурван мянга хоёр зуун дал/ төгрөгийг хариуцагч М.Б нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн учир надад татгалзах зүйл байхгүй байна....гэв
Хариуцагч М.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .....Би Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох Ховд аймгийн Сны улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 35/02/116 дугаартай актын төлбөр 1,583,270 /нэг сая таван зуун наян гурван мянга хоёр зуун дал/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна....гэв.
Прокурор З.Алтансолонго нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:..... Хариуцагч М.Б нь Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох Ховд аймгийн Сны улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 35/02/116 дугаартай актын төлбөр 1,583,270 /нэг сая таван зуун наян гурван мянга хоёр зуун дал/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул тайлбар байхгүй..... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн С нь М.Бад холбогдуулан Ховд аймгийн Сны улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 35/02/116 дугаартай актын төлбөр 1,583,270 /нэг сая таван зуун наян гурван мянга хоёр зуун дал/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч М.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох Ховд аймгийн Сны улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 35/02/116 дугаартай актын төлбөр 1,583,270 /нэг сая таван зуун наян гурван мянга хоёр зуун дал/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн С нь улсын тэмдэгтийн хураамж 40,282 /дөчин мянга хоёр зуун наян хоёр/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар хариуцагч М.Баас 1,583,270 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 40,282 /дөчин мянга хоёр зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Энэхүү шүүхийн тогтоолыг хариуцагч М.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Сны нэхэмжлэлтэй, хариуцагч М.Бад холбогдох, Ховд аймгийн Сны улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 35/02/116 дугаартай актын төлбөр 1,583,270 /нэг сая таван зуун наян гурван мянга хоёр зуун дал/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох Ховд аймгийн Сны улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 35/02/116 дугаартай актын төлбөр 1,583,270 /нэг сая таван зуун наян гурван мянга хоёр зуун дал/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн С нь улсын тэмдэгтийн хураамж 40,282 /дөчин мянга хоёр зуун наян хоёр/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар хариуцагч М.Баас улсын тэмдэгтийн хураамж 40,282 /дөчин мянга хоёр зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100160000941 тоот дансанд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүхийн тогтоолыг хариуцагч М.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ