| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
| Хэргийн индекс | 171/2014/0172/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0160 |
| Огноо | 2014-11-26 |
| Зүйл хэсэг | 145.2., 155.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 11 сарын 26 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0172/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадам,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа, Л.Оюунсувд
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт *** нарыг, мөн хуулийн тусгай ангийн 155 дүгээр зүйлийн 155.1-т заасан гэмт хэрэгт *** ыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000440 тоот эрүүгийн хэргийг 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн *** төрсөн, *** настай, *** боловсролгүй*** тоотод оршин суух хаягийг бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,
2.Монгол Улсын иргэн *** ны өдөр *** төрсөн, *** настай, *** боловсролгүй, мэргэжилгүй, *** тоотод оршин суух хаягийг бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,
3.Монгол Улсын иргэн *** төрсөн, настай*** бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй
4.Монгол Улсын иргэн *** төрсөн, *** настай, *** боловсролгүй, мэргэжилгүй*** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж 2003 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,
*** нар нь 2014 оны 5 дугаар сард бүлэглэн Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг 017-ын туслах аж ахуй гэх газраас иргэн Д.Баатарын цагаан, ягаан зүсний 6 настай үхрийг хулгайлсан гэмт хэрэгт, *** нь ***нарын хулгайлсан үхрийн махыг мэдсээр байж авч борлуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 5 дугаар сарын сүүлээр *** миний дугаар луу залгаад мөнгөний хэрэг байна гэж залгасан. Тэгээд бид хоёр айлын үхрийг барьж авсан. Үхрийг нь туугаад модонд аваачиж уяад дараа өдөр нь бид хоёр алаад Дарханд оруулж ирж зарсан” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 05 дугаар сарын сүүлээр *** над руу залгасан. Урьд нь би ***д мөнгөний хэрэг байна гэж хэлж байсан. *** залгаад урд талаас тарган тарган үхэр гарч ирээд байдаг юм гэж хэлсэн. Тэгээд өглөө яваад очье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр нэг үхэр аваад алж Дархан оруулж ирж мөнгө болгоод хоёулаа хувааж авсан. Би буруу юм хийснээ ойлгож байгаа” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 05 дугаар сарын сүүлээр над руу хөдөө яваад ирье гэж утсаар ярьсан. Тэгээд *** эй уулзаад *** бид гурав Дарханаас гараад явсан. Хээр очоод намайг хүлээж байгаарай гэж хэлээд *** нар яваад өгсөн. Тэгээд би хүлээж машиндаа 4-5 цаг унтсан. Тэгээд үхрээ дуусчихлаа гээд тэр хоёр ирээд махаа ачаад Дарханд орж ирсэн” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч *** ын шүүхийн хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэхдээ: “2014 оны 05 дугаар сарын сүүлээр *** ах над руу залгаад мах авах уу гэсэн. Тэгэхээр нь авъя гээд модны зах дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхэд *** ах, энэ гурав ирсэн. Тэгээд 700.000 төгрөг болж байна болох юм уу гэхэд болно гэж хэлсэн. *** ах надад дээр хүрч ирээд хулгайн үхрийн мах юм байна шүү гэж хэлсэн” гэх мэдүүлэг
Хохирогч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... Би Дархан сумын Малчин баг 017-н туслах аж ахуй гэх газарт мал маллаж амьдардаг юм. Өдрийн цагаар хонь үхэрээ цуг хариулдаг юм. Харин 2014 оны 05 дугаар сарын 26-27-ны өдөр хонь, үхэрээ тусад нь бэлчээсэн юм. Хонио Хонгор сумын нутаг хурган толгой гэх газарт хариулж байсан. Энэ үед үхэр Хонгор сумын Моольтой гуу гэх газарт бэлчээрт гаргасан байсан, 16 цагийн орчим хонио худаг руу тууж оруулж усалсан. 17 цагийн үед үхэр худаг руу орж ирсэн. Үхэрээ бүртгэж үзэхэд цагаан ягаан зүсмийн 6 настай үнээ байхгүй болсон байсан учраас би алга болсон үхэрээ хайгаад олоогүй. Маргааш нь дахин хайгаад олоогүй. Миний алдсан үхэрийн баруун талын эвэр хугархай / далий эвэртэй/ цагаан ягаан зүсний 6 настай, баруун талын чих үзүүрээсээ тайрсан, хойноосоо хөндлөн хайчилсан эмтэй, симинтал үүлдрийн үхэр байсан. Манайх одоо 64 үхэртэй” гэх мэдүүлэг /хэргийн 77-79 дүгээр хуудас/,
Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “... 2014 оны 05 сарын сүүлээр манай хөрш *** хариулж байхдаа бэлчээрт байсан үхэрээсээ цагаан ягаан зүсмийн үхэр алга болсон гээд хайгаад явж байсан. Үхэрээ олоогүй” гэх мэдүүлэг /хэргийн 82 дугаар хуудас/,
Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... Манайх *** ахынхтай саахалт амьдардаг. 2014 оны 05 сарын сүүлээр өдрийг нь сайн нарийн санахгүй байна. Нэг өдөр 17 цагийн орчим цагаан ягаан зүсмийн үхэр алга болсон байна гэж надад хэлсэн. Тэгээд үхэрээ хайгаад олоогүй” гэх мэдүүлэг /хэргийн 83 дугаар хуудас/,
Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2014 оны 05 дугаар сарын сүүлээр өдөр хоногийг нь тодорхой санахгүй байна. Би 19 цагийн орчим ажлаасаа тараад гэртээ ирэхэд *** 20 цагийн үед найзындаа оччихоод ирье гээд гараад явсан. Тэгээд 21 цагийн орчим би залгахад найзынхаа гэрт хөзөр тоглож байна. Одоо удахгүй очино гэсэн. Тэгээд 22 цагт дахин залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэр шөнөдөө ирж хоноогүй, маргааш өглөө нь 09 цагийн үед гэртээ ирэхээр нь хаашаа явсан талаар асуухад найзындаа хөзөр тоглоод мотоциклийг нь засаж байгаад оройтоод хоночихоод ирлээ гэсэн. Надад үхэр хулгайлж нядалж зарсан талаар хэлээгүй” гэх мэдүүлэг / хэргийн 87-88 дугаар хуудас/,
2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлгийг газар дээрээс нь шалгасан тэмдэглэл түүгээр бэхжүүлсэн фото зураг, /***ын 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “...*** ганцаараа үхэр хөтлөөд явсан. Би машинд суугаад хөтөл хороололд байдаг эзэнгүй хашаанд очоод хэсэг хүлээж байгаад *** ийн өөдөөс тосож эзэнгүй хашаанд дагуулж ирээд хашаанд оруулж үхэрийг *** бид хоёр нядалсан. Жолооч машин дотроо байж байсан. Үхрийг нядалж дуусаад машины хашаанд оруулаад мах гэдэс, ширийг нь ачаад шийр толгойг нь хашаан дотор нядалсан газраа булаад тосгонд байдаг жолоочийн гэр лүү... гэж мэдүүлсний дагуу мэдүүлгийг газар дээр нь шалгахаар тогтож 20 цаг 00 минут эхлэв.... цагдаагийн постноос 1,5 км яваад зүүн тийш буюу ертөнцийн зүгээр баруун зүгт эргэж 300 метр явахад ертөнцийн зүгээр зүүн тийш харсан улбар шар төмөр том хаалгатай, цагаан өнгийн явган хаалгатай модон хашааг зааж үхрийг энэ хашаа нь дотор нядалсан гэж заав. / 2 кадр зураг авав / .....Хашааны явган хаалганаас баруун зүгт 11м 30 см уг цэгээс хойд зүгт 8 метр зайд жалганд хогийг зааж үхрийн толгой шийрийг булсан гэж заав. Хогийг холдуулж шороог ухахад үхрийн 3 ширхэг шийр гарч ирэв. Үхрийн шийрийг хохирогч *** хараад миний алдсан үхрийн шийр мөн байна гэснийг тэмдэглэлд тусгав. Үхрийн толгой шийрийг олох зорилгоор хашаанд үзлэг хийхэд хашааны хаалганаас баруун зүгт 50 метр уг цэгээс урд зүгт 8 метр зайд үхрийн толгойн яс байсныг зургаар бэхжүүлж авав. Уг үхрийг толгойг хохирогч *** харж миний алдсан үхрийн толгой илт мөн байна. Эврийг нь хараад таньж байна гэснийг тэмдэглэлд тусгаж ажиллагааг 21 цагт дуусгав гэсэн мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл/ хэргийн 6-9 дүгээр хуудас/,
2014 оны 06 сарын 04-ний өдөр эд зүйл үнэлэх комиссын ....симинтал үүлдрийн үхэр 1.500.000 төгрөг гэх үнэлгээ / хэргийн 81 дүгээр хуудас /,
Шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2014 оны 05 дугаар сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна, 19 цагийн орчим Дарханд амьдардаг найз *** над руу залгаад мөнгөний хэрэг байна наанаасаа нэг үхэр зохицуулаад өгөөч гэсэн. Би хаанаас зохицуулах юм бэ гэхэд *** би маргааш өглөө 05 цагийн үед алхаад очьё гэсэн. Тэгээд маргааш нь өглөө нь хонио бэлчээрлүүлчихээд цайгаа уугаад 10 цагийн үед хонин дээрээ очиход *** бэлчээр дээр ирчихсэн мал зохицуулмаар байна хоёулаа үхэр хулгай хийе гээд намайг шалаад байхаар нь би түүнтэй цуг явж хонины бэлчээрийн хажууд модтой жалга нь дотор бэлчиж байсан 30 гаран тооны үхэр дундаас цагаан зүсмийн үхрийг миний хонинд явдаг олсоор *** бугуйлдаж барьж авсан үхрийг нь туулцаад жалганд байх модонд уяад би хониндоо явсан. Би ингэсхийгээд харина шөнө ирж энэ үхрийг авна гээд үлдсэн. Тэгээд маргааш нь намайг хониндоо явж байхад нөгөө уясан үхэр нь байхаар нь *** луу залгаж чи үхрээ ав, авахгүй бол тавьж хөөлөө үхэр чинь модон дотроос ил гарсан байна гэж хэлэхэд *** байж байг авна гэхээр нь би үхрийг нь ил гарсан байхаар нь мод руу оруулж уясан. Орой 23 цагийн орчим *** жолоочтой ирсэн байсан. Тэгээд намайг үхэр гаргалцаад өгөөч гэхээр нь би зөвшөөрсөн.... тэр жолооч би мах авдаг хүн рүү холбогдоно гээд нэг хүн рүү утсаар ярьсан. *** гэж хүн суудлын тэрэгтэй ирээд гражид буулгасан махыг ачаад зах руу явсан. Түүнтэй цуг *** бид 2 цуг явсан. Үхрийн махыг *** таньдаг махны ченждээ 700,000 төгрөгөөр зарж *** бид хоёр 270,000, 270,000 төгрөг авсан. ***д 60,000 төгрөг өгсөн. Мах ачсан жолооч 100,000 төгрөг авсан” гэх мэдүүлэг / хэргийн 118-119 дүгээр хуудас /
Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “... 2014 оны 05 дугаар сарын 27-28-ны өдөр шиг санагдаж байна. Өглөөний 10 цагийн орчим хогийн хонхорын ард хөдөө мал маллаж амьдардаг *** над руу залгаад хоёулаа айлын үхэрнээс нэг үхэр барьж мөнгө хийе гэж хэлсэн. Би гэрээс гараад алхасаар 11 цагийн орчим ***ийн гэрийн ойролцоо хониных нь бэлчээр дээр очсон. Намайг очиход *** цагаан зүсний үхэр модны ёроолоос уячихсан байсан. Тэгээд *** бид хоёр тэр оройдоо үхэрээ нядалхаар ярьж тохиролцсон. Тэгээд тэр өдрөө Алтансүх холбогдоогүй. Маргааш орой нь 18-19 цагийн орчим *** өөрийнхөө *** дугаараас миний ***т залгаж чи толгойтын Гэгээ дэлгүүрийн урд хүрээд ир би энд машинтай ирсэн байна гэхээр нь яваад очтол *** цагаан өнгийн суудлын тэрэгтэй зогсож байсан. Тэгээд *** жолооч бид 3 үхэр уясан газар руу нилээн дөхөж байгаад жолоочийг машинтай нь үлдээгээд *** бид хоёр үхэр уясан газартаа алхаж очоод үхэрээ аваад буцаж ирсэн. *** ганцаараа үхрээ хөтлөөд явсан. Би машинд суугаад хөтөл хороололд байдаг эзэнгүй хашаан дээр очиж хэсэг хүлээж байгаад ***ийн өөдөөс нь очиж тосож эзэнгүй хашаанд дагуулж ирээд хашаанд оруулаад үхрийг нь *** бид хоёр нядалж дуусаад машиныг хашаанд оруулаад мах, гэдэс ширийг нь ачаад шийр толгойг нь хашаан дотор нядалсан газраа газар ухаж булаад тосгонд байдаг жолоочийн гэр лүү очих замдаа гол руу очиж нядалсан үхрийг гэдгийг / 2 шуудайтай/ гол руу хийгээд жолоочийн гэрт очоод үхрийн махыг гражид нь буулгаж орхичихоод 3-лаа зах руу явсан... ***ийн таньдаг жолооч уг үхрийг хулгайн үхэр гэдгийг мэдэж байсан. Харин *** үхрийн махыг хулгайн малын мах гэдгийг мэдэж байсан эсэхийг мэдэхгүй. Учир нь ***ийн таньдаг жолооч залуу нь ***эй утсаар холбогдож байгаад махыг өгсөн” гэх мэдүүлэг / хэргийн 120-122 дугаар хуудас/
Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр шиг санаж байна. Орой 21 цаг 30 минутад зүс таних *** миний *** дугаар луу залгаад Гэгээ дэлгүүрийн урд хүрээд ир гэсэн. Тэгээд би өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай верна маркийн машинтай очтол ***, *** 2 цуг зогсож байсан. *** нэг үхэр уячихсан байгаа оруулж ирэх гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд Дарханаас гараад хогийн цэгийн харалдаа 15 орчим км яваад хээр зогсоогоод намайг хүлээж байгаарай гэж хэлээд ***, *** нар яваад цаг орчмын дараа цагаан зүсмийн үхэр хөтөлж ирээд энэ үхрийг алаад аччихъя гэсэн. Тэгээд *** машинд суугаад надтай цуг Дархан руу орж ирсэн. *** үхрээ хөтлөөд араас явсан. *** хогийн цэгийн харалдаа төв замаас баруун зүгт улаан төмөр хаалгатай эзэнгүй хашаа байдаг юм гэж хайж байгаад тэр хашааг олсон. Тэгээд би машинаа хашааны орчим зогсоосон. *** машинаас бууж ***ийн өөдөөс явж удалгүй тэр 2 үхрээ хөтөлж ирээд хашаа руу оруулчихлаа гэж хэлсэн. Тэгээд би машиндаа унтаж байсан. 04 цаг 30 минутын орчим тэр 2 үхрээ нядлаад дуусчихлаа одоо махыг нь ачина гэж хэлсэн. Би машинаа хашаа руу оруулаад үхрийн махыг багажинд ачаад, хоёр шуудайнд хийсэн гэдэс дотор болон ширийг нь махтай цуг ачсан. *** , *** нар гол явж гар нүүрээ угаая гэсэн. Тэгээд бид нар хараа гол руу очиж шуудайтай үхрийн гэдэс дотрыг гол руу хийсэн. Буцаж манай гэрт ирээд хашаанд байх гражинд үхрийн махыг буулгаад би танил ***ийн *** утас руу 06 цагийн орчим залгаж ярьж байсан үхрийн мах бэлэн болсон талаар хэлсэн. Урьд өдөр нь ***д үхрийн мах өгөх тухай хэлж байсан. Тэгээд түүнтэй утсаар ярьж байгаад модны захын ард очиж түүнтэй уулзсан. Даваахүү таксинд явдаг байсан. Би түүнийг зах дээр мах авдаг гэж сонсож байсан болохоор түүнд мах өгсөн юм. ***, *** 2 намайг үхрийн махыг борлуулах хүн олоод өгөөч гээд байсан. Тэгэхээр нь *** рүү яриад хулгайн үхэр байна махыг нь авах уу гэж асуусан тэр өглөө аваад ир гэсэн. Үхрийн ширийг нь махтай нь гражинд буулгасан байсан. Махыг нь *** машиндаа ачиж аваад шир нь үлдсэн байсан. Тэгэхээр нь би хараа гол руу хаячихсан” гэх мэдүүлэг / хэргийн 129-131 дугаар хуудас /
Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2014 оны 05 дугаар сарын сүүлээр нэг өглөө 08 цагийн үед *** *** дугаарын утаснаас миний *** дугаарын утасруу залгаад намайг мах авах уу гэж асуусан. Би түүнээс юуны мах вэ гэхэд үхрийн мах байна, чи модны захын хажууд хүрээд ир гэж дуудсан. Намайг яваад очтол *** манай нутгийн ***, *** нарын хамт өөрийнхөө цагаан өнгийн верна аксент маркын машинтай явж байсан. *** намайг дагаад явчих гэсэн. Би өөрийнхөө *** верна машинтай явж байсан. Би тэд нарыг дагаад ***ын гэрт очиход тэдний граш дотор үхрийн мах байсан. Үхрийн махыг машиндаа ачаад ***, *** 2-ыг дагуулаад зах дээр ирсэн. ***, *** хоёроос махыг нь 700,000 төгрөгөөр худалдаад авчих уу гэхэд тэр 2 зөвшөөрсөн. Би тэр 2-т 700,000 төгрөг өгөхөд тэр 2 надад баярлалаа гээд 60,000 төгрөг өгсөн. Би тэр 2-оос худалдаж авсан үхрийн махыг жинлэхэд 150 кг болж байсан. Зах дээр кг-ыг нь 5,500 төгрөгөөр бодож мах худалдаж авах гээд байсан залууд зарсан. Нийт 825,000 төгрөг болсон” гэх мэдүүлэг / хэргийн 116-117 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нар бүлэглэн, машин механизм ашиглан 2014 оны 5 дугаар сард Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багт байрлах 017-ын туслах аж ахуй гэх газраас иргэн *** ын цагаан ягаан зүсний 6 настай үхрийг хулгайлсан гэмт хэрэг, *** нарын хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон үхрийн махыг мэдсээр байж авч борлуулсан гэмт хэрэг тустус үйлдсэн нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв тохирсон гэж үзэж байна.
Иймд шүүгдэгч *** нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан, ***ыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч борлуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.
Шүүгдэгч *** нар урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 151,135, 146 дахь тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч *** урьд Увс аймгийн Сум дундын шүүхийн ***-ны өдрийн ***дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж 2003 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр суллагдаж байсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д заасан хугацаа өнгөрсөн байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хохирогч *** шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй, хохирлоо авсан, шүүх хуралдаанд оролцож чадахгүй” гэж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч *** нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Мөн шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг арилгасан байдлыг харгалзан тэдний хувьд ногдох эд хөрөнгийг хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэж, шүүгдэгч *** йн өмчлөлийн LG маркийн 21 инчийн led дэлгэцтэй өнгөт зурагт, явган ханын тавилга, шүүгдэгч ***ын өмчлөлийн BSB загварын зурагт, Бръюса загварын хөргөгч, шүүгдэгч *** лын өмчлөлийн SHARP загварын 21 инчийн зурагт, hailishi загварын хөлдөөгч зэргийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1194, 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1196, 1198, 1199 тоот тогтоолуудыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч нар хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ *** улсын дугаартай верна аксент маркийн автомашиныг гэмт үйлдлээ түргэсгэх, олж авсан эд зүйлийг зөөж тээвэрлэх зорилгоор ашигласан нь 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлгийг газар дээрээс нь шалгасан тэмдэглэл болон фото зураг / хэргийн 6-9 дүгээр хуудас/,
Шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..Орой 23 цагийн орчим *** жолоочтой ирсэн байсан. Тэгээд намайг үхэр гаргалцаад өгөөч гэхээр нь би зөвшөөрсөн.... тэр жолооч би мах авдаг хүн рүү холбогдоно гээд нэг хүн рүү утсаар ярьсан. *** гэж хүн суудлын тэрэгтэй ирээд гражид буулгасан махыг ачаад зах руу явсан. Түүнтэй цуг *** бид 2 цуг явсан. Мах ачсан жолооч 100,000 төгрөг авсан” гэх мэдүүлэг / хэргийн 118-119 дүгээр хуудас /
Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Маргааш орой нь 18-19 цагийн орчим *** өөрийнхөө *** дугаараас миний ***-т залгаж чи толгойтын Гэгээ дэлгүүрийн урд хүрээд ир би энд машинтай ирсэн байна гэхээр нь яваад очтол *** цагаан өнгийн суудлын тэрэгтэй зогсож байсан. Тэгээд *** жолооч бид 3 үхэр уясан газар руу нилээн дөхөж байгаад жолоочийг машинтай нь үлдээгээд *** бид хоёр үхэр уясан газартаа алхаж очоод үхэрээ аваад буцаж ирсэн. *** ганцаараа үхрээ хөтлөөд явсан. Би машинд суугаад хөтөл хороололд байдаг эзэнгүй хашаан дээр очиж хэсэг хүлээж байгаад ***ийн өөдөөс нь очиж тосож эзэнгүй хашаанд дагуулж ирээд хашаанд оруулаад үхрийг нь *** бид хоёр нядалж дуусаад машиныг хашаанд оруулаад мах, гэдэс ширийг нь ачаад ...жолоочийн гэр лүү очсон...***ийн таньдаг жолооч уг үхрийг хулгайн үхэр гэдгийг мэдэж байсан. ...***ийн таньдаг жолооч залуу нь ***тэй утсаар холбогдож байгаад махыг өгсөн” гэх мэдүүлэг / хэргийн 120-122 дугаар хуудас/
Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгээд би өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай верна маркийн машинтай очтол ***, *** 2 цуг зогсож байсан. *** нэг үхэр уячихсан байгаа оруулж ирэх гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд Дарханаас гараад хогийн цэгийн харалдаа 15 орчим км яваад хээр зогсоогоод намайг хүлээж байгаарай гэж хэлээд ***, *** нар яваад цаг орчмын дараа цагаан зүсмийн үхэр хөтөлж ирээд энэ үхрийг алаад аччихъя гэсэн. Тэгээд *** машинд суугаад надтай цуг Дархан руу орж ирсэн. *** хогийн цэгийн харалдаа төв замаас баруун зүгт улаан төмөр хаалгатай эзэнгүй хашаа байдаг юм гэж хайж байгаад тэр хашааг олсон. Тэгээд би машинаа хашааны орчим зогсоосон. ...Тэгээд би машиндаа унтаж байсан. 04 цаг 30 минутын орчим тэр 2 үхрээ нядлаад дуусчихлаа одоо махыг нь ачина гэж хэлсэн. Би машинаа хашаа руу оруулаад үхрийн махыг багажид ачаад, хоёр шуудайнд хийсэн гэдэс дотор болон ширийг нь махтай цуг ачсан. Буцаж манай гэрт ирээд гражид үхрийн махыг буулгаад. би танил *** ийн *** утас руу 06 цагийн орчим залгаж үхрийн мах бэлэн болсон талаар хэлсэн. Урьд өдөр нь ***д үхрийн мах өгөх тухай хэлж байсан. ***,*** 2 намайг үхрийн махыг борлуулах хүн олоод өгөөч гээд байсан. Тэгэхээр нь *** рүү яриад хулгайн үхэр байна махыг нь авах уу гэж асуусан тэр өглөө аваад ир гэсэн.” гэх мэдүүлэг / хэргийн 129-131 дугаар хуудас /
Шүүгдэгч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Намайг яваад очтол *** манай нутгийн ***, *** нарын хамт өөрийнхөө цагаан өнгийн верна аксент маркын машинтай явж байсан. *** намайг дагаад явчих гэсэн. Би өөрийнхөө *** верна машинтай явж байсан. Би тэд нарыг дагаад ***ын гэрт очиход тэдний грааш дотор үхрийн мах байсан. Үхрийн махыг машиндаа ачаад ***, *** 2-ыг дагуулаад зах дээр ирсэн.” гэх мэдүүлэг / хэргийн 116-117 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох бармтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхээр заасан эсэхийг үл харгалзан эд хөрөнгө хураах ялаас гадуур Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийг журамлан улсын орлого болгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч *** нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг дурьдаад
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304, 377 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгө хулгайсан гэмт хэрэг үйдсэн, шүүгдэгч ***г гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *** *** нарт эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр тус бүрийг 3 /гурван/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар шүүгдэгч ***ыг 1 /нэг/ сарын хугацаагаар тус тус баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар *** нарт оногдуулсан 3 /гурван/ сар 10 /арав/ хоног, *** оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч нар энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар *** н өмчлөлийн LG маркийн 21 инчийн led дэлгэцтэй өнгөт зурагт, явган ханын тавилга, *** ын өмчлөлийн BSB загварын зурагт, Бръюса загварын хөргөгч, *** ын өмчлөлийн SHARP загварын 21 инчийн зурагт, hailishi загварын хөлдөөгчийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1194, 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1196, 1199 тоот тогтоолуудыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1-д *** н эзэмлийн *** улсын дугаартай верна аксент маркийн автомашиныг улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** нарыг урьд нь бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорихоор таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл *** нарт нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ