| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00417/И |
| Дугаар | 00443 |
| Огноо | 2020-07-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 00443
| 2020 оны 07 сарын 02 өдөр | Дугаар 153/ШШ2020/00443 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багт оршин суух, .. дугаарын регистртэй, Яргай овогт Зын М
нэхэмжлэгч: Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багт оршин суух, ... дугаарын регистртэй, Яргай овогт Мгийн Б нарын нэхэмжлэлтэй,
хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч З.М, М.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хүсэлт гаргагч З.М, М.Б нар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: З.М, М.Б бид хоёр 1998 онд гэр бүл болсон. Тухайн үедээ гэрлэлтээ батлуулаагүй хамт амьдарч байсан. 2004 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүү Нарансүх төрсөн. Тухайн үедээ гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас М.Б надаар овоглосон. Төрсний дараа хүү Нарансүхээ эх Л.Мдээ 12 тоот гэрчилгээгээр үрчлүүлсэн. Хүүгээ үрчлүүлсэн боловч төрсөн цагаасаа хойш З.М, М.Б бидний асрамжид өсч торнисон. Одоо 16 нас хүрч байна. 2007 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 0072261 тоот гэрлэлтийн баталгаагаар З.М, М.Б бид гэрлэлтээ батлуулсан. Гэрлэлтээ батлуулсны дараа хүүгээ өөрийн нэр дээр болгох гэсэн боловч амжихгүй байсаар өдий хүрлээ. Иймд 2004 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн ПП04220111 регистрийн дугаартай Яргай овогт Мгийн Нарансүхийг 2004 оны 12 дугаар сард Яргай овогт Лэгзэнгийн Мд үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч З.М, М.Б нар нь хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
М.Б нь 2004 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүү Нарансүхийг төрүүлсэн болох нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 00/000049 дугаартай Б.Нарансүхийн төрсний бүртгэлийн лавлагаа, №12 дугаартай үрчлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагч нарын шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч М.Б нь 2004 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүү Нарансүхийг эх Л.Мд үрчлүүлсэн болох нь №12 дугаартай үрчлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Л.М, хүсэлт гаргагч нарын тайлбар зэргээр нотлогдлоо.
Үрчлэгч Лэгзэнгийн М нь хүү Нарансүхийг үрчлэн авсан үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг тус тус үндэслэн дээрх байдлыг харгалзан үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэлтэй.
Иймд 2004 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, хүү Яргай овогт Мгийн Нарансүх /ПП04220111/-ийг 2004 оны 12 дугаар сард Яргай овогт Лэгзэнгийн Мд үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцон, хүү М.Нарансүх /ПП04220111 /-ийг төрүүлсэн эх Яргай овогт Мгийн Б //, эцэг Яргай овогт Зын М // нарын асрамжид шилжүүлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч З.М, М.Б нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1, 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасныг баримтлан 2004 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, хүү Яргай овогт Мгийн Нарансүх /ПП04220111/-ийг 2004 оны 12 дугаар сард Яргай овогт Лэгзэнгийн Мд үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д заасныг баримтлан хүү Нарансүх /ПП04220111/-ийг эцэг Яргай овогт Зын М //, эх Яргай овогт Мгийн Б // нарын асрамжид шилжүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ