| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2012/0134/Э/ |
| Дугаар | 133 |
| Огноо | 2012-06-29 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | У.Солонго |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 133
ЦАГААТГАХ ТОГТООЛ
2012 оны 06 сарын 29 өдөр Дугаар 133 Дархан
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0134/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ё.Ринзаан нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн,
иргэдийн төлөөлөгч Д.Ганболд, Д.Батчулуун, С.Банди,
улсын яллагч хяналтын прокурор У.Солонго,
хохирогч С.Э.,
шүүгдэгч Н.А. түүний өмгөөлөгч Н.Баттунсаг /0-310/,
гэрч Н.А., С.О., С.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт Б овогт Н.А.д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000163 дугаартай хэргийг 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б овогт Н.А. /РД:.../ 19.. оны .. дүгээр сарын .-нд Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй гэх, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум .. дугаар баг .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч Н.А. нь 2012 оны 02 дугаар сарын 21-ний Дархан-Уул аймгийн Дархан сум .. дугаар баг .. тоотод 23 цагийн орчим иргэн С.Э.тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар С.Э.ы баруун нүдийг галын дэгээ төмрөөр цохиж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.А. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ”2012 оны 2 дугаар сарын 21-нд гэртээ 3 хүүхэд, эхнэрийн хамт унтаж байхад С.Э., С.Б. 2 шөнийн 3-4 цагийн үед хотоос ирлээ гээд нэг шил архитай орж ирсэн. Хоол хийж өгөөд унтуулсан. Маргааш өглөө нь тэр хоёрт нэг шил архи авч
C:\Documents and Settings\Àmarbayasgalan.doc
өгсөн. Тэгээд охинтойгоо гадуур явж байгаад ирсэн чинь С.Б. гараад явсан байсан. С.Э. гэрт үлдсэн байсан. Орой хоол унд идээд байж байтал С.Б. ах гаднаас орж ирээд нэг шил архи авчирч уусан. Тэгээд дахиж нэг шил архи авчрах гэхээр нь би болж байгаа юм уу гэхэд болно гээд авч уусан. Би тэгээд хүүхдүүдтэйгээ караоке орж дуулж байгаад ирсэн. Н.А. манайд орж ирээд дахиад нэг шил архи авч уусан. Тэгээд би хүүхдүүдээ унтуулчихаад С.Э., С.Б. нарт ор засаж өгч унтуулчихаад гарсан. Намайг орж ирэхэд С.Э. ах амандаа үглэчихсэн унтаж байсан. Намайг аяга, таваг хурааж байтал С.Э. ах босоод ирсэн. Тэгэхээр нь та унт гээд жаахан дарахад намайг хойшоо татаад би зуухан дээр унасан. Тэгээд намайг жаахан түлхэхэд цус гарсан байсан. Авгай гаднаас орж ирээд та нар цустайгаа хутгалдаад айл бузарлалаа гээд уурласан. Тэгээд цуснаас болоод эхнэр бид 2 маргалдаж, эхнэр эд нарыг явуул гэсэн. Тэгэхээр нь би төрсөн ах чинь биз дээ гээд хэлснээс болоод танай манай гэлээ, би өнчин өрөөсөн гээд эхнэр уурлаад байсан. Маргааш нь бид 2 манай ээж дээр очиж золголт хийх байсан юм. Тэгсэн эхнэр очихгүй гээд байхаар нь тэгвэл би очно гээд ээжийнх рүү явсан. Тэр оройноос хойш би С.Э.тай уулзаагүй. Маргааш нь очиход С.Э. явсан байсан. Би архи уугаагүй, ёслоод л өгсөн. Эмчилгээний зардал төлсөн“ гэв.
Хохирогч С.Э. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ”2012 оны 2 дугаар сарын 29-нд орой хотоос гараад шууд вагоноор ирсэн. Н.А. бид 2 маргасан зүйл байхгүй. Н.А. үнсээ татаад сууж байсныг нь би сайн санаж байна. Ер нь бол бүх юм аа санаж байна. Н.А. болон түүний эхнэр, хүүхдүүд нь мөн Б. байсан. 2 дүү нь орж ирээд гараад явж байсан. Тэгээд би Н.А.гийн эгчийн талаар:… Хүний газар хөл алдаж ядраа биз дээ. Эмэгтэй хүн хэцүү шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн үнсээ татаж байснаа дэгээ төмрөөр цохсон. Эхлээд би тохойгоороо хаасан. Дараа нь цохиход нь халуу дүүгэхээр нь би тоогоогүй. Тэр үед эхнэр нь гаднаас орж ирээд чи хөгшин настай хүнийг яаж байгаа юм гэсэн. Тэгээд маарлаар боогоод тоогоогүй унтсан. Тэгтэл шөнө 1 цагийн үед эмнэлэг ороод үзүүлтэл түргэн өөрөө цагдаа дуудсан. Цагдаа ирээд гэрийг нь зааж өг гэсэн. Тэгээд гэрт нь очиход Н.А. байхгүй байсан. Маргааш нь гэсэн ирээгүй. Тэгсэн ээжийндээ очсон байсан. Тэгээд би хотод очоод хувийн эмнэлэг үзүүлээд тэр доороо хагалгаанд орсон. Би залуу хүний ар гэрийн бодоод тоохгүй яваад байсан. Тэгсэн зуух руу өөрөө унасан гээд байгаа. Би тэгж гүтгүүлж явж чадахгүй“ гэв.
Гэрч Н.А. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ” 2012 оны 2 дугаар сарын 29-нд 9 цагийн үед гэрээсээ гараад дүү Н.А.гийнд орж битүүлчээд гаръя гээд орсон. Тэднийд ороход С.Э. С.Б. нар ирсэн байсан. Би С.Э.тай уулзаагүй удсан байсан болохоор таньж байна уу? гэхэд танихгүй байна гэсэн. Тэгээд би гар барьж ярилцаж суусан. Намайг ороход Н.А. 2 хүүхэдтэйгээ дуулж байсан. Би цаг хэрээтэй эднийд сууж байгаад гарч ирэхдээ дүүгийн хадам ах, уулзаагүй удсан найз ирсэн болохоор нь 0.5-н архи авч ирж цуг уусан. С.Э. ах нилээн согтсон над руу агсраад байсан. Тэгсэн Н.А. намайг гэртээ харь гэсэн. Бэр С.О. намайг гэрээсээ гаргаж өгсөн. ...Манай эгчийн талаар бие муутай, дуулдаг байсан танин гээд байсан сүүлдээ согтоод манай эгчийн өмнөх явдлыг яриад, чи жаахан байсан гээд байсан тэгээд л Э. бид 2 муудсан. Амараа 2 хүүхэдтэйгээ гараад явсан байсан. Тэр хооронд нь бид 2 муудсан. Амараа надтай зөрөөд орж ирсэн. Би гараад явсан. А., Э. 2 маргалдсан зүйл байгаагүй. Э.г нүдэндээ гэмтэл авсныг маргааш өглөө нь мэдсэн. Эдний дүүгийнд ороод золгож байхад Э. Б. 2 байсан“ гэв.
Гэрч С.О. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...” С.Э., Б.Б. ах 2 өдөр манайд ирэгчид гараад явсан. Тэгээд орой 5-6 цагийн үед С.Э., Б.Б. ах 2 орж ирэхдээ дэлгүүрээс архи авч орж ирсэн. Манай хүн архи уугаагүй тэр 2 авч ирсэн архиа уусан. Тэгээд эхний архиа ууж дуусгаад 2 дахь архиа аваад дуусгаагүй байхад Н.А. ах гараад алга болсон. Тэгээд эргэж орж ирээд эд нартай архи уусан. Н.А., С.Э. ах 2 гэнэт маргаад эхэлсэн. С.Э. ах танихгүй гээд, Н.А. ах болохоор багаас нь эхэлж таньдаг байсан талаар маргаад байсан. Манай хүн энэ маргаанд нь ороогүй харин энэ хоёрыг одоо боль орой болсон байна гээд хоймроор ор засаад хэвтүүлсэн. Намайг ор засаж байхад Н.А. ах гараад явсан байсан. Тэгээд хашааны хаалга түгжилцээд орж ирэхэд С.Э. ахын толгойноос цус гарсан байсан. Би энэ хоёрыг бүр унтуулчхаад гарсан байсан юм. Тэгээд цуснаас болоод Н.А. бид хоёрын дунд нилээн удаан хэрүүл болсон. Н.А.:… Би энэ бүхэнд ямар хамаатай юм гээд байсан. С.Э. ах болохоор юу ч дугарахгүй байсан. Манай хүүхдүүд яндан талын орон дээр унтаж байсан. Би С.Б. ахад энэ хүнээс цус гарчихлаа юу болсон юм гэхэд хариулах тэнхэлгүй унтаад байсан. Эхлээд орж ирэхдээ эрүүл байсан сүүлдээ нилээн согтуу орж ирсэн. Маргаан бол болоогүй” гэв.
Гэрч С.Б.ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: “...би өдрийг сайн санахгүй байна. Энэ жилийн цагаан сарын битүүний өдөр Улаанбаатар хотод найз С.Э.тай таарсан. Тэгсэн Э. надад гэр орон байхгүй цагаан сар хийх газар байхгүй гэхээр нь би Дарханд байдаг дүү О.ийнд Э.ыг дагуулж ирсэн юм. Дүү О.ийнд ирээд 0.5 литрийн Хараа архи, 0.75 литрийн Оргил гэх архийг хувааж уусан. Тэгээд байж байтал А.гийн ах А. орж ирчихээд эргээд гарснаа санаж байна. Тэгээд нэг сэрсэн чинь дүү О. та энэ дагуулж ирсэн хүнээ аваад яв гэсэн“ гэв.
Н.А. Дархан сумын 6 дугаар багт оршин суудаг гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 76 дугаар тал/,
шүүгдэгчийн иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 79 дүгээр тал/,
урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 80 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.
дугаар сарын 21-ний Дархан-Уул аймгийн Дархан сум .. дугаар баг ..тоотод ..цагийн орчим иргэн С.Э.тай маргалдах явцдаа баруун нүдийг галын дэгээ төмрөөр цохиж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдсон гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдааны явцад болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Э. мэдүүлэхдээ ...Н.А. намайг гараараа цохьсон энэ үед Н.А.гийн эхнэр болон С.Б., Н.А. нар байсан гэж мэдүүлсэн боловч өөр нэг мэдүүлэгт ...Шүүгдэгч намайг галын дэгээ төмрөө цохьсон. Цохиулчаад байж байхад эхнэр нь гаднаас орж ирээд миний нүдийг боож өгсөн. гэх мэтчилэн мэдүүлэг нь өөрчлөгдөж өгч байгаа байдал.
Түүнчлэн хохирогч нь иргэн С.Б.тай хамт шүүгдэгчийнд очихдоо согтуу байсан, тэнд очоод ч их хэмжээний архи ууж согтуу байсан /гэрч С.Б., Н.А.,С.О. нарын мэдүүлэг/, түүнтэй хамт архи уусан С.Б. хохирогчтой хамт хотоос ирэхдээ автомашинаар ирсэн үү? Галт тэргээр ирсэн үү? Шүүгдэгчийнд хэдэн цагт ирснээ санахааргүйгээр согтсон байсан зэрэг нөхцөл байдлуудаас хохирогч мэдүүлгээ үнэн зөв өгч байна гэдэгт эргэлзээ төрөхөөс гадна гэрч С.Б., Н.А.,С.О. нарын мэдүүлгээр 2012 оны 02 дугаар сарын 21-ний орой шүүгдэгч, хохирогч нарын хооронд ямар нэгэн маргаан, үл ойлголцсон байдал гаргаагүй байна.
Иймд 201203000163 тоот эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч Н.А. гараараа болон галын дэгээ төмрөөр иргэн С.Э.ы нүдийг цохиж гэмтээсэн гэм буруутайд эргэлзээ гарч байх тул шүүгдэгч Н.А.г цагаатгаж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 283, 286, 290, 294, 297-р зүйлийн 297.6, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1-д зааснаар Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт Б овогт Н.А.д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000163 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Нэргүйн А.г цагаатгасугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.6.2-т зааснаар Нэргүйн А.д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Нэргүйн А. нь цагдан хоригдоогүй, энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг галын дэгээ төмрийг Н.А.д буцаан олгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар цагаатгах тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД А.АЛТАНХУЯГ
Ё.РИНЗААН