Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 00445

 

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2020/00445

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг, ... тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Найман овогт Бны Ш-йн хүсэлттэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Ш нь  шүүхэд гаргасан хүсэлтдээ: миний бие 1948 онд төрсөн. 1966 онд Н-ы С-тай гэр бүл болсон. 1967 онд С.Д, 1970 онд С.Р, 1972 онд С.А, 1974 онд С.Т, 1975 онд С.О, 1977 онд С.М, 1981 онд С.Б, 1981 онд С.Ж нар төрсөн. 2011 онд төрсөн С.К үрчилж авсан. Нийт 9 хүүхэд төрүүлж, өсгөсөн. Тухайн үедээ гэрлэлтийн баталгаа авсан байсан боловч одоо Улсын бүртгэлийн хэлтсээс шүүж үзэхээр гэрлэлт бүртгэлгүй гэсэн лавлагаа гарч ирж байгаа учраас шүүхээр хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар П регистрийн дугаартай Ители овогт Ны С, ... регистрийн дугаартай, Найман овогт Баны Ш нарыг 1966 оны 10 дугаар сараас 2012 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Б.Ш нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Ховд аймагт тарваган тахал өвчин гарч онцгой байдлаас хорио цээрийн дэглэм тогтоож, аймгийн төв рүү орох гарах хөдөлгөөнийг хаасан тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд биднийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Ш нь нөхөр Н.Стай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Б.Ш нь Н.Стай 1966 оны 10 дугаар сараас 2012 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь

Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн оршин суугаа газрын тодорхойлолт, 2011 онд төрсөн охин С.Кийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 126/003480 дугаартай гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 126/003445 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа,

Иргэн Н.Эвбергены ...Н овогтой С нь миний эхнэрийн төрсөн ах бөгөөд 1966 онд Бан овогтой Штай гэр бүл болоод, 1967 онд С.Д, 1970 онд С.Р, 1972 онд С.А, 1974 онд С.Т, 1975 онд С.О, 1977 онд С.М, 1981 онд С.Б, 1981 онд С.Ж нарыг төрүүлж, 2011 онд төрсөн С.К үрчилж аван 46 жил хамт амьдарч байгаад 2012 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нас барсан. Миний бие нь энэ хүмүүстэй хамт айл саахалт байж гэр бүл байсныг нь мэдэх хүний хувьд тодорхойлолт гаргаж байна.... гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт

Иргэн Н.Тайваагийн ...Н овогтой С нь миний төрсөн ах бөгөөд 1966 онд Бан овогтой Штай гэр бүл болоод, 1967 онд С.Д, 1970 онд С.Р, 1972 онд С.А, 1974 онд С.Т, 1975 онд С.О, 1977 онд С.М, 1981 онд С.Б, 1981 онд С.Ж нарыгтөрүүлж, 2011 онд төрсөн С.К үрчилж аван 46 жил хамт амьдарч байгаад 2012 оны 02 дугаар сарЫн 26-ны өдөр нас барсан. Миний бие нь энэ хүмүүстэй хамт айл саахалт байж гэр бүл байсныг нь мэднэ.. гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар  Ители овогт Ны С /П/, Найман овогт Баны Ш /.../ нарыг 1966 оны 10 дугаар сараас 2012 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Ц.ОЮУН-ЭРДЭНЭ