| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2012/0139/Э/ |
| Дугаар | 131 |
| Огноо | 2012-06-26 |
| Зүйл хэсэг | 098.1., 100.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 131
ШИЙТГЭХ ТОГТООЛ
2012 оны 06 сарын 26 өдөр Дугаар 131 Дархан
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0139/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн,
улсын яллагч хяналтын прокурор О.Доржмаа,
хохирогч Г.Ц.,
шүүгдэгч С.Б.түүний өмгөөлөгч И.Атарбямба /0-311/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, мөн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан гэмт хэрэгт Б овогт С.Б.д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000269 дугаартай хэргийг 2012 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б овогт С.Б.д /РД:.../, 19.. оны .. дугаар сарын .-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилга засал чимэглэл мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эмээ, аав, ээж нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг .. дүгээр байр .. тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч С.Б.нь 2011 оны 2 дугаар сараас эхлэн 2012 оны 03 дугаар сарын 24-ний хооронд эхнэр болох Г.Ц.ийг байнга буюу нийт 7 удаа зодсон байх бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас Г.Ц.тэй маргалдаж, улмаар эрүүл мэндийг нь удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Б.шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Бид 2 анх 2009 оны 6 дугаар сард танилцсан. Танилцаад эхлээд 3 сар хэртэй байр түрээслэж хамтран амьдарч байсан. Тэгээд сүүлдээ би Г.Ц.ийг гэртээ авчирч манайд хамт амьдардаг болсон. Хамтран амьдрах явцдаа янз бүрийн хүмүүстэй мэссэжээр танилцсан байдаг байсан. Би 2-3 удаа ажлаар яваад ирэхэд 2-3 хүнтэй унтсан байсан. Тэр унтсан гэх хүмүүс нь намайг утсаар доромжилж харьцдаг байсан. Тэр нь хамгийн хэцүү нь байсан. Манай 2-3 найзтай унтсан байсан. Энэ бүхнийг би эхлээд уучлаад
C:\Documents and Settings\Bold-Erdene.doc
явдаг байсан. Сүүлдээ өөрийн найзынхаа найз залуутай унтсан байсан. Нөгөө хамт унтсан гэх хүмүүс нь:… Г.Ц.ээ би чамтай унтаа биз дээ гэж хэлээд байсан. Манай эгч Г.Ц.ийг загнаж байхад:… Чиний эрхтэн жижиг би эр хүн хүсээд явсан. Яадаг юм гэж байсан. Тэр өдөр 3 сарын 8-нд Г.Ц. яваад өгсөн. Тэгээд байрны гадаа ирэхээр нь 2-лаа салъя гэхэд:…Чи бол надад хамаагүй. Би өөр хүнтэй явдаг. Чиний боов жижиг гээд байсан. Манай 2 найз Г.Ц.ийн үгийг сонсоод шоолоод байсан. Тэгэхээр нь би гар луу нь дараа нь өшиглөсөн. ...Би ажлаас ирчихлээ хайраа санаад байна гэж мессеж бичсэн чинь М.тай буудалд унтаж байхдаа би гэртээ байна. Аав, ээж гаргахгүй гэж худлаа бичсэн байсан. Тэгээд би гар луу нь цохисон. 3 дугаар сарын 5-нд бас зодсон. Би тухайн үедээ уурласан байсан болохоор өөр шийдвэр гаргаж чадаагүй. ...Хамгийн гол нь бэлгийн замын халдварт өвчин надад халдааж байсан. Тэгээд эмчид үзүүлэхэд эмэгтэй талаас гэж хэлж байсан. ...Хийсэн зүйлдээ харамсаж байна.Миний буруу дахиж зодохгүй намайг нэг удаа харж үзээсэй, залуу хүн байна ажил хийнэ” гэв.
Хохирогч Г.Ц. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Б.эсрэг юу хэлхэв. Одоогийн миний биеийн байдал сандрахаар ухаан санаа орж гараад байдаг болсон. Өөрийн биеэ барьж чадахгүй орилж хашгираад байдаг. Толгойны гэмтлээс болоод ийм болсон. Хамгийн эхлээд зодуулахад 2011 онд энэ хүн гэртээ ирээгүй сар болсон. Тэгээд хайж явтал найзуудтайгаа цуг явж байсан. Тэгэхээр нь би ээж рүү нь утасдаад:…Энд явж байна 2-лаа хамт очиж уулзах уу гээд хэлэхэд ээж нь ирсэн. Тэгээд С.Б.найз нь ээжийг нь зодсон. Маргааш нь:… Миний ээж чамаас болж зодууллаа гээд намайг зодсон. Дараа нь манай ээжийн төрсөн өдрөөр гэрт очъё гээд байсан. Тэгэхээр нь би баяр дөхөж байсан болохоор нь нэг мөсөн шинэ жилээр очъё гэхэд намайг зодсон. Тэгэхэд хавирга хугарсан. Би 2 удаа хүнтэй унтаж гадуур явсан. Энэ бол миний буруу байсан. С.Б.г аав ээж нь багаас нь эрхлүүлээд ийм болгосон. Энэ хүний ээж нь:…Манай хүүхэд гадуур явдаг. Гэртээ тогтдоггүй. Чамайг авчирч гэртээ торгоох болсон гэж хэлж байсан. С.Б.гадуур дэмий тэнэж тэнэж орж ирэхээр нь:.. Юу хийж ирэв гэж асуухаар чиний унтсан залуутай архи уулаа гээд зоддог. Энэ хүнийг таньж чадаагүй маань аргагүй. Яагаад гэвэл сараар гэртээ ирэхгүй явдаг байсан. Ер нь бол бид 2 хамт байсан хугацаа цөөхөн байсан болохоор бие биенээ таних боломж гараагүй. С.Б.намайг унтсан хүнийхээ нэрийг бич гэсэн. Тэгэхээр нь 3 хүний нэр, дугаар бичсэн. Тэгсэн цөөхөн байна гээд байсан. Би айсандаа баахан худлаа нэр, утасны дугаар бичсэн. Тэгсэн тэр дугаар луу залгаад:…Тийм хүн байхгүй байна гээд зодоод байсан. Тэгж худлаа нэрс бичүүлж аваад манай ээжийн ажил дээр очиж намайг зодсон. Тэгээд ээжийг ажлынхан хүмүүсийн дунд элдэв үгээр хэлээд байхын аргагүй болгосон. Уг нь би эхлээд цагдаад хэлээд яахав гэхэд С.Б.14 хоног орцон дотор байна. Чиний араас хутгална, гэрийг чинь шатаана гээд байдаг байсан. Тэр үед би ээжид нь хэлэхэд:…Наадах чинь дийлдэхгүй байгаа юмаа. Цагдаа дуудаад өг гэдэг байсан. Би 14 хоног эмнэлгээр яваад толгой өвдөөд байхаар нь С.Б.эс залхаад хот явсан” гэв.
Шүүгдэгч С.Б. сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хэргийн 38 дугаар тал/,
Хохирол нэхэмжилсэн баримтууд /хэргийн 58, 67-70 дугаар тал/, Яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хэргийн 52 дугаар тал/,
С.Б.Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт оршин суудаг гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 48 дугаар тал/,
шүүгдэгчийн иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 50 дугаар тал/,
урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 49 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд болно.
сарын 24-ний хооронд эхнэр Г.Ц.ийг байнга буюу нийт 7 удаа зодсон,
2011 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас Г.Ц.тэй маргалдаж, улмаар эрүүл мэндийг нь удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь
хохирогч Г.Ц.ийн “...2010 оны 6 дугаар сараас эхэлж С.Б.тэй хамт амьдарч улмаар гэрлэлтээ батлуулан тэдний гэрт амьдрах болсон. 2011 оны 01 дүгээр сараас хойш С.Б.нь гэрээсээ гарч яваад сураггүй болчихоор нь би найз нөхдөөс нь сураглаж байгаад 2011 оны 02 дугаар сард хоёр найзтайгаа шоудаад явж байхаар нь олж аваад ээж И-д нь Б.г би хуучин хорооллын 24 дүгээр байрны урд дуудчихлаа хоёулаа хамт уулзъя гэсэн чинь ээж нь чи түрүүлээд очиж бай, намайг хараад зугтах байх гэсэн...машинд суугаад байж байхад ээж нь машинд ороод ирсэн чинь найзыгаа яв гэсэн чинь машинаа хөдөлгөөд явсан чинь ээж нь машинаас унасан. Тэгээд маргааш өглөө нь 10 цагийн үед гэртээ орж ирээд бүх юм чамаас болсон гээд миний хоолойг боогоод хананд шахаад, газар унагаад миний нүүр лүү цохиод байсан. Тэгээд би гараараа шал цохисон чинь ээж нь өрөөнд орж ирээд салгасан.
...2011 оны 12 дугаар сарын 25, 26-ны орчим байх найз М.тайгаа Б.пиво уучихаад салаад явж байхад манай ээж дээр очно гэхээр нь чи согтуу байж яах гээд байгаа юм гэсэн...цаг гарангийн дараа архи нь гараад чи арчаагүй нөхрөө согтуу байхад аваад явж чадахгүй гээд уурлаад учир зүггүй миний ороолтоос татаж унагаад дээрээс өшиглөж зодсон. Тэгээд маргааш нь нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд зүүн талын хоёр хавирга цуулж, нэг хавирга нь тахийсан байсан.
...2012 оны 02 дугаар сарын 16-нд цамцны захаар хоолой боож толгой, гар руу, хөл рүү өшиглөхөөр нь би ээж рүү нь Б.намайг алах гэж байна гэж утсаар залгасан чинь Б.гарч явсан.
...2012 оны 3 дугаар сарын 04-нд орон дээр дарж унагаад хоёр гарыг хоёр өвдгөөрөө дарж байгаад гурилын модон элдүүрээр хугартал нь цохисон.
...2012 оны 3 дугаар сарын 05-нд “Оюуны ирээдүй” цогцолбор сургууль руу явах замд нүүр, гар, бие рүү өшиглөж зодож явсан. Тэгээд ээжийн дэргэд хоёр гурав өшиглөж цохисон.
...2012 оны 3 дугаар сарын 22-нд ороолтоос татаад нүүр лүү гараараа цохиод авахаар нь би ээж гээд орилох гэтэл ам дарахаар нь боль гээд түлхсэн чинь миний дух руу мөргөж, үсдэж, тэр үед миний хамраас цус гарчихсан доошоо тонгойгоод байж байхад хөлөөрөө нүүр лүү өшиглөсөн.
2012 оны 3 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 9 дүгээр сургуулийн хашаанд хөл, гэдэс, гар руу өшиглөж зодсон.
...намайг бас зодохдоо цус амтагдаж байна уу гэж цээж рүү, эрүү рүү цохидог” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-16 дугаар тал/,эгээд
гэрч С.Э-ийн “...би зодож байхыг нь харж байгаагүй ээ. Ц. надад Б.намайг зоддог гэж ярьдаг байсан. Манай найз Хүчитбаатартай унтаж хэвтсэн асуудлаас болж 3 сард Ц.ийг Б.шинэ хорооллын 9-р байрны гадаа уулзаад хуучин хорооллын 31 дүгээр байр хүртэл нуруу руу нь гараараа 2 цохиод Ц. унтсан ч яадаг юм гээд хэлсэн чинь Б.уурлаад хөлийг нь хавсарсан чинь Ц. нүүрээрээ газар уначихсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 17 дугаар тал/,
гэрч С.Б-гийн “...2012 оны 3 дугаар сарын 22-нд Энхболд, Аззаяа бид гурвыг байхад тус шөнө 21 цагийн үед Б.Ц.ийг зодчихсон гээд нүүр, ам нь хавдчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 18 дугаар тал/,
гэрч Г.И-гийн “...2012 он гарснаас хойш сар өдрийг нь санахгүй байна. Цас орсон учир өвөл байсан. Ц. нь хазганаад яваад байсан. Одоо яг аль талынх нь хөл байсныг мэдэхгүй байна. Тухайн үед Ц.ээс асуухад цасан дээр тоглож байгаад уначихсан гэж байсан. Тэгсэн сүүлд 2012 оны 3 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд Ц.ийг Б.зодсон гэж Ц.ийн ээж ирж хэлэхэд мэдсэн. ...2011 оны 02 дугаар сард тэр хоёр хоорондоо хэрэлдээд зодолдож байхад нь салгаж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 20 дугаар тал/,
гэрч Х.Ц-ын “...2012 оны 3 дугаар сарын 05-нд манай ажил дээр гадаа Ц.ийг зодоод байна гээд манай багш У дагуулчихсан орж ирсэн чинь Б.надад хүмүүсийн нэр бичсэн цаас үзүүлээд танай охин ингэж явж байна гээд миний нүдэн дээр хоёр удаа гар руу нь цохиод өшиглөх гээд дайраад байсан. ...2012 оны 3 дугаар сарын 22-ны орой 20 цагийн үед байх цагийг нь сайн санахгүй байна, Ц. над руу намайг Б.хөөгөөд байна би яах вэ, гэрийнхэн алга байна гэхээр нь би гэртээ хүрээд ир гэсэн. Тэгээд тэр шөнөдөө ирээгүй. ...2012 оны 3 дугаар сарын 24-ний 8 цагийн үед тагтан дээрээ гартал 9-р сургуулийн хашаанд миний охин Ц.ийг зүүн талынх нь хөл рүү өшиглөөд, гар руу нь цохиж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 21 дүгээр тал/,
гэрч Э.Э-ны “...2012 оны 3 дугаар сарын 18 өнгөрсөн байсан яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Б.Ц.д гэр рүүгээ явъя гэсэн чинь Ц. нь явахгүй гээд чирэгдээд байсан. Тэгсэн Б.уурлаад Ц.ийн толгой, гэдэс рүү нь цохихоор нь би очоод Б.г салгаад бүгдээрээ Б.гэр лүү явсан” гэсэн мэдүүлэг: /хэргийн 22 дугаар тал/,
гэрч Г.Т-гийн “...2011-2012 онд шилжих шинэ жилийн үеэр Г.Ц. нь гэртээ ирэхдээ хөл нь доголчихсон байсан яг аль хөлийг нь санахгүй байна. Надад цасан дээр хальтирч унасан гэж хэлсэн. Тэгээд 2012 оны 3 дугаар сарын 24-ний өглөө манай ээж тагтан дээрээс Б.Ц.ийг 9 дүгээр сургуулийн хашаанд зодож байхыг хараад гэртээ оруулсан байсан. Тухайн үед би гараж руугаа явчихаад гэртээ орж ирж таарсан юм. Тухайн үед Ц.ийн хоёр нүд, хөл, гар нь хөх няц болчихсон байсан. Тэгээд өөрөөс нь асуухад байнга хардаж зоддог байсан, гэрийнхэндээ хэлэхээс айгаад байдаг байсан гэж хэлсэн. Тэгээд хэрвээ гэрийнхэндээ хэлбэл ахыг чинь найзуудтайгаа очиж зодно гэж Б.Ц.ийг айлгадаг байсан гэж ярьсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 24 дүгээр тал/,
гэрч О.У-ын “...тус өдөр 17 цагийн үед сургууль руугаа орж явахад сургуулийн гадаа Ц.ийг нөхөр Б.баруун талд нь гарчихсан гар руу нь цохиод байсан. Тэгээд би Ц.ийг таньдаг болохоор хөөе Ц. гээд дуудаад яасан юу болсон гээд дагуулаад сургуулийн хаалга руу орох замд нөхөр нь чи үнэнээ хүлээгээч, үнэн биз дээ гээд цээжин хэсэг рүү нь гараараа цохиод байхаар нь би Ц.ийг дагуулаад гурван давхарт гараад нөгөө хоёрыг үлдээгээд Ц багшийг хичээлтэй байхад нь Ц.ийг гадаа нөхөр нь зодож байна гэж дуудаж гаргаж ирээд Ц., Б.хоёр дээр очиход нөхөр нь Ц.ийн хөл гар руу өшиглөөд зодоод байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 25 дугаар тал/,
гэрч Г.Х-ын “...2012 оны 3 дугаар сард өдрийг нь санахгүй байна Энхцэцэг надад Ц.ийг чамтай бэлгийн харьцаанд орсноос болж Б.зодсон гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 26 дугаар тал/,
гэрч С.А-ийн “...2012 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нөхөр бид хоёр аавынхаа гэр рүү орчихоод гарч яваад орцонд Б., Ц. хоёртой таарахад Ц.ийн хоёр нүд хөхөрч, ам нь дээд уруул нь хавдсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 28 дугаар тал/,
гэрч Б.Э-ын “...2012 оны 3 дугаар сарын 22-нд Ц.ийн нэг нүднийх нь доод талаар, нэг нүд нь тэр чигээрээ хавдсан, дээд талын уруул нь хавдсан, ерөнхийдөө нүүр нь тэр чигээрээ хавдсан байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 29 дүгээр тал/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 349 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Ц.ийн биед тархи доргилт, нүүр, мөчдийн зөөлөн эдийн цус хуралт, гэмтлийн дараах сэтгэл гутрал, нүүрний мэдрэлийн саажилт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Сэтгэл гутрал, нүүрний мэдрэлийн саажилтын эдгэрэл нь эмчилгээний эцэс төгсгөлөөс хамаарна. гэжээ /хэргийн 32 дугаар тал/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 475 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Ц.ийн биед зүүн талын 3 хавирганы хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. гэжээ /хэргийн 62 дугаар тал/,
Шинжээчийг байцаасан тэмдэглэлд: “...уг гэмтэл нь тухайн үед /2012 оны 12-р сарын 29-ний өдөр/ үүсэх боломжтой. Гурван хавирга зэрэг гэмтэх боломжтой” гэсэн мэдүүлэг /хэргийн 63 дугаар тал/ шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Г.Ц. шүүгдэгчээс гэм хорын төлбөр 316 000 төгрөг нэхэмжилдэг боловч хэрэгт 151 300 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангахаар байна. Гэхдээ шүүгдэгч үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж гэм хорын төлбөрт 250 000 төгрөг сайн дураараа төлсөн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан гэж үзнэ.
Хохирогч шүүгдэгчээс гэр бүлээ цуцлуулахаар иргэний шүүхэд хандахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70250 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгож байна.
Шүүгдэгч С.Б.д сонсгосон зүйл анги тохирсон байна.
С.Б.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорыг арилгасан, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоос гадна шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Шүүгдэгч Сүхбаатарын Б.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 2 /хоёр/ жил хорих ял,
мөн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар 1 /нэг/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.
хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас заримыг буюу 6 сар хорих ялыг нэмж нэгтгэж нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сараар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Б.д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1-д зааснаар хохирогчоос нэхэмжилсэн 70250 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч С.Б.нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч С.Б.д оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтанд Цагдаагийн байгууллага хяналт тавьж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг С.Б.д анхааруулсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Б.д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР