Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 128

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2012/0137/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн,

улсын яллагч хяналтын прокурор О.Доржмаа,

хохирогч Б.Н.,

шүүгдэгч Х.Б., А.Ө. нар тэдгээрийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам /0-301/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт Б овогт Х. Б., И овогт А. Ө. нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000289 дугаартай хэргийг 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн Б овогт Х. Б. /РД:.../ эрэгтэй, 46 настай, 19..оны .. дугаар сарын ..нд Ховд аймаг Булган суманд төрсөн, өөлд үндэстэн, бүрэн бус дунд боловсролтой, огтлогч гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн ... баг .. тоот оршин суух хаягтай, одоо .. дугаар гудамжны .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

2. Монгол улсын иргэн И овогт А. Ө. /РД:../, эрэгтэй, 40 настай, 19.. оны .. дүгээр сарын ..-нд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Шарын гол сум Х. баг .. гудамжны .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч Х.Б., А.Ө. нар нь бүлэглэн 2012 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сумын .. тоотод буюу Х.Б.ын гэрт хамт архи ууж дуусаад унтаж байсан Б.Н.н түрийвчид байсан 200.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

C:\Documents and Settings\ªìºðáåê íàð 145.2 ØÒ-128.doc

Шүүгдэгч Х.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ” 2012 оны 05 дугаар сарын 29-нд Б.Н., А.Ө. бид гурав 0.75-тай 1 шил архи уусан. Б.Н. түрийвчтэй мөнгө барьсан байсан. Би аваагүй. Б.Н. түрийвчид нь 250.000 төгрөг байсан гэсэн. Тэгээд маргааш нь мөнгө алга болгосон талаар цагдаад хэлсэн байсан. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Хөнгөн хэрэг оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч А.Ө. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2012 оны 5 дугаар сарын 29-ны орой 8-9 цагийн үед гудманд Х.Б.тай таарсан. Тэгээд Х.Б.ынд архи уусан. Би нилээн согтоод унтаад өгсөн байсан. Шөнө 2-3 цагийн үед сэрэхэд Х.Б. мөнгө тоолж байсан. Тэгээд надад мөнгө өгсөн. Би өгсөн мөнгийг нь аваад эргээд унтсан. Тэгээд үүрээр гэртээ очоод унтаж байхад цагдаа нар ирээд намайг аваад гарсан. ...Миний амьдралыг харж үзээч гэж хүсмээр байна” гэв.

Хохирогч Б.Н. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2012 оны 4 дүгээр сарын 30-ны орой Х.Б., А.Ө. нартай таараад 300 төгрөг өгсөн юм. Тэгээд Б.ынд бид нар цуг архи уусан. Би согтоод унтсан байсан. Нэг сэрсэн чинь Кармагаас мөнгө алга болсон байсан. Тухайн үедээ бол мэдээгүй байсан. Түрийвчээс мөнгийг нь аваад түрийвчийг нь буцаагаад хийсэн байсан. Түрийвч байна гээд мөнгөө алга болсон талаар тэр үед мэдээгүй явсан. Би өглөө дүүгийндээ очоод мэдсэн. Тэгээд эргээд очиход А.Ө. ганцаараа унтаж байсан. Тэгэхээр нь би:.. Чи мөнгө авсан уу гэхэд аваагүй гээд байсан. Би цагдаа дуудлаа шүү гээд гарахад нэг найз нь гадаа байсан. Тэгээд цагдаа ирэхэд би авсан гээд мөнгийг минь буцаагаад өгсөн” гэв.

 

Шүүгдэгч нарын эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хэргийн 7, 13 дугаар тал/,

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 55 дугаар тал/,

Шүүгдэгч Х.Б., А.Ө. нарын сэжигтнээр өгсөн мэдүүлгүүд /хэргийн 40, 45 дугаар тал/,

 

Х.Б. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багт оршин суудаг гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 52 дугаар тал/,

А.Ө. Дархан-Уул аймаг Шарын гол сум Хайрхан багт оршин суудаг гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 50 дугаар тал/,

шүүгдэгч нарын иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 51, 52 дугаар тал/,

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 53, 54 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

  • Шүүгдэгч Х.Б., А.Ө. нар нь бүлэглэн 2012 оны 04 дүгээр

сарын 30-наас 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сумын .. тоотод буюу Х.Б.ын гэрт хамт архи ууж дуусаад унтаж байсан Б.Н.н түрийвчид байсан 200.000 төгрөгийг хулгайлсан болох нь

хохирогч Б.Н.н “...2012 оны 04 дүгээр сарын 30-ны орой 22-23 цагийн орчим би Б., Ө., Түмээ нарын хамт Б.ын гэрт очиж 0.75 литрийн Ерөөл архи хувааж уусан. Тэгээд бид нар архиа ууж байхад Түмээ архи уулгүй яваад өгсөн. Тэгээд бид нар архиа ууж байтал би Ө., Б. хоёртой нийлэхээс өмнө архи уусан байсан учир тасраад унтаад өгсөн. Тэгээд унтаж шөнө 03 цагийн орчим сэрээд халаасандаа байсан түрийвчтэй мөнгөө үзтэл миний түрийвчин дотор байсан 200.000 төгрөг алга болсон байсан. Мөн гар утас алга болсон байсан. ...хохирлоо бүрэн авсан учир гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-22 дугаар тал/,

 

гэрч М.Ш-ын “...2012 оны 5 дугаар сарын 01-ний өглөө 09 цагийн орчим иргэн Б.Н. гэгч хүн халамцуу архи уучихсан байдалтай Цагдаагийн тасаг дээр хүрч ирсэн. Уг хүн нь цагдаагийн тасаг дээр ирэхдээ урд шөнө би Б., Ө. гэх хоёр хүнтэй Б.ын гэрт архи ууж хоноод халаасандаа байсан 200.000 төгрөг, гар утсаа хулгайд алдчихлаа гэж хэлж ирсэн. Ингээд уг хүний өгсөн мэдээллийн дагуу эрүүгийн төлөөлөгч М, цагдаа А нарын хамт Б., Ө. нарыг эрэн сурвалжилж ажилласан. Тэгээд Б., Ө. нарыг эрүүлжүүлсэн. Тухайн үед тэр хоёр Н. гэх хүний мөнгийг авснаа хүлээн зөвшөөрсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 23 дугаар тал/,

гэрч Т.А-ын “...2012 оны 5 дугаар сарын 01-ний өглөө 09 цагийн орчим ажил дээрээ ирээд байж байхад Б.Н. гэгч хүн халамцуу архи уучихсан байдалтай цагдаагийн тасаг дээр урд шөнө би Б., Ө. гэх хоёр хүнтэй Б.ын гэрт архи ууж хоноод халаасандаа байсан бэлэн 200.000 төгрөг, гар утсаа хулгайд алдчихлаа гэж хэлсэн. Ингээд уг хүний өгсөн гомдол, мэдээллийн дагуу эрүүгийн төлөөлөгч Мэндбаяр, цагдаа Шинэбаатар нарын хамт Б., Ө. гэх хоёр хүнийг хайсан. Тухайн үед тэр хоёр хүн Н. гэх хүний мөнгө төгрөгийг авснаа хүлээж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 24 дүгээр тал/,

гэрч Ц.Т-ын “...маргааш өглөө нь гэртээ байж байтал Н. орж ирээд урд шөнө би Б., Ө. нартай хамт хоноод тэр хоёрт мөнгөө алдчихлаа гэж хэлсэн. Б., Ө. хоёроос өөр авах хүн байхгүй гэж хэлэхээр нь чи тэгвэл цагдаад очиж хэл гээд явуулсан. Тэгээд би Б.ын гэрт ороод чамайг цагдаа хайж байна, чи хурдан учраа ол гэж хэлээд байж байтал удалгүй цагдаа нар ирж Б.ыг барьж аваад явсан. Энэ үед Б. хэргээ хүлээж Н.гийн мөнгийг авснаа хүлээн зөвшөөрөөд цагдаад баригдаад явсан. ...орой уулзахдаа надад Н. би алтанд яваад 200.000 төгрөг олсон гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 25 дугаар тал/ шүүгдэгч нар нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Х.Б., А.Ө. нарыг бусдын эд зүйлийг бүлэглэн хулгайлсан гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч нарыг анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэн үзэх нөхцөл байдалд тус тус тооцно.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан ялыг ялгамжтай оногдуулахын зэрэгцээ шүүгдэгч нарын ар гэр, хувийн байдлыг харгалзан ногдох эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр шүүх шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Б овогт Х. Б., И овогт А. Ө. нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч А.Ө.эд эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ сар 10 /арав/ хоног баривчлах ял, шүүгдэгч Х.Б.ад эд хөрөнгийг хураахгүйгээр 3 /гурав/ сар 10 /арав/ хоног баривчлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч Х.Б., А.Ө. нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч нар Х.Б., А.Ө. нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Х.Б.ын Нокиа .. маркийн, шүүгдэгч А.Ө.ийн YXTEL X-88 маркийн гар утаснуудыг тус тус битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх 208, 209 дугаартай тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Б., А.Ө. нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МАНЛАЙБААТАР