| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2012/0127/Э/ |
| Дугаар | 126 |
| Огноо | 2012-06-25 |
| Зүйл хэсэг | 148.2., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0127/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн,
улсын яллагч хяналтын прокурор О.Доржмаа,
хохирогч Ж.Б., Б.Г., Р.Б.,
шүүгдэгч П.П. түүний өмгөөлөгч Л.Оюунсувд /0-325/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт С овогт П.П.д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000130 дугаартай хэргийг 2012 оны 05 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, С овогт П.П. /РД:.../, 19.. оны .. дугаар сарын ..-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд, нягтлан бодох бүртгэл мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар багийн ... ажилтан, ам бүл 5, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум .. баг .. тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч П.П. нь 2010 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 2012 оны 01 дүгээр сарын 06-ны хооронд нийт 6 удаагийн давтан үйлдлээр иргэн Ж.Б., Б.Г., Р.Б., О.М., Б.Ц. нарыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар нийт 6,287,200 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.П.:...“Би Р.Б.аас 2012 оны 8 дугаар сард 300.000 төгрөг зээлсэн. Дараа нь 10 дугаар сард 200.000 төгрөг авсан. Манай байгууллагад хуримтлалын бүлэг байдаг. Тэгээд ажилчдадаа 10% хүү өгдөг. Би хүүгээ өгч чадаагүй явж байсан. Одоогийн байдлаар 194.000 төгрөг өгсөн. Р.Б. даргыг залилсан зүйл байхгүй. Ж.Б. эгчээс авахдаа үнэнээ хэлж авсан. …2011 оны 06 дугаар сард О.М. эгчээс сургалтын төлбөр төлөх гээд 2 сая төгрөг аваад төлбөртөө өгсөн. Үл хөдлөх хөрөнгө барьцаанд тавиад 6% хүүтэй авсан. Уг нь үлдсэн нь 3% хүүтэй өгч гэрчилгээгээ аваад өөр газар тавьж, үлдсэн хүмүүсийн хохирлыг төлж дуусгах гэсэн юм. Одоо надаас хүү бодохгүйгээр үндсэн зээлүүлж өгсөн мөнгөө авна гэж өөрөө хэлсэн.
C:\Documents and Settings\Purevsuren-148.1 ØÒ-126.doc
Б.Ц.гаас 2011 оны 10 дугаар сард мөнгө хэрэгтэй байна гэж гуйгаад 1.800.000 төгрөг авсан. Авахдаа хугацаа хүүгүйгээр авсан. Б.Ц. эгчээс мөнгө авахдаа О.М. эгчийн өрийг төлөх гээд авсан боловч чадаагүй. Одоо 300.000 төгрөг төлөх дутуу байгаа. …Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирогч нарынхаа хохирлыг төлж барагдуулна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Б.:…“ 2011 оны 1 дүгээр сарын 6-нд П.П. утасдаад эгчээ та мөнгө зээлээч гээд байсан. Намайг чи яах гэж байгаа юм гэж асуухад газар аваад ногоо тарьж байгаа. Мөнгө дутаад байна гэсэн. Энэ хүн манай багийн нийгмийн ажилтан байгаа юм. Тэгээд таньдаг болсон. Надаас авсан мөнгөө бага багаар цувуулж өгсөн. Эхлээд 1 сарын 6-нд мөнгөө авч эхэлсэн. Одоо гомдол санал байхгүй ” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Г.:…“ 2012 оны 09 дүгээр сарын 15-нд зарын дагуу П.П. утсаар ярихад нь би хотод явж байсан болохоор туслах Галмандахын Энхцэцэгтэй уулзаад гэрээ хийгээд авчих гэж хэлсэн. П.П. баг хорооны нийгмийн ажилтан хүн болохоор нь итгээд өгсөн. Сараар хийсэн гэрээ байгаа. Энэ гэрээ ямар учиртай гэхээр итгэлцлээр хийсэн. Цалингийн зээл болохоор 2-3 хоног гэж П.П. хэлсэн байгаа. Одоо болохоор П.П. Г.Э-тэй гэрээ хийхдээ 10 хоногоор хийсэн талаар яриад байна. Тэгээд энэ гэрээгээр 2 сая төгрөг олгосон. Тэгсэн П.П. ХААН Банкны зээлээ хаагаагүй байсан. 11 дүгээр сарын 7-нд надтай ирж уулзсан. Анхны гэрээнээс хойш дахиж ямар нэгэн гэрээ хийгээгүй байгаа. Энэ хүний араас маш их хөөцөлдсөн. П.П.гээс мөнгөө хаана юунд зарцуулсан талаар асуухад Оюунцэцэг гэдэг хүнд өгсөн гэсэн. Тэгэхээр би энэ талаар нь тайлбар бичүүлж авахад:... О гэдэг хүн нь П.П.д цалингийн зээл гаргуулаад өгчих шагналд нь би чамд сая төгрөг өгье гэж аваад өгөөгүй гэж байсан. Тэгээд би дараа нь аавтай нь уулзсан. Тэгээд П.П. гэх энэ хүнийг ямар хүн болохыг мэдэх гэж Багийн засаг дарга дээр очиж уулзсан. Тэгэхэд зээл авсан гэх хүмүүсийн нэрс утасны дугаар байсан. Тэгээд би цагдаад очиж гомдол гаргасан. Хохирлын хувьд гэвэл би үндсэн мөнгө болох 2 сая төгрөгөө өгчих гэж хэлсэн. Хохирлоо аваагүй болохоор гомдолтой байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.Б.:…“ Надаас мөнгө авсан. Тэгээд би мөнгөө төл дараагийн хүмүүс зээл авах гээд хэцүү байна гэж хэлсэн. Дараа нь 2011 оны 8 дугаар сарын 6-нд цалингаас нь өөрийн байцуулж байгаад 100.000 төгрөг авсан. Одоо цалин карт руу ороод цалингийн зээл авч чадахгүй болсон болохоор нь Засаг даргатай уулзаж энэ талаар ярьсан удаатай. Цалин буухаар аваагүй гээд худлаа хэлээд өгөхгүй байгаа. Хүү нь ороогүй зөвхөн нийт хохирол 500.000 төгрөг өгөх ёстой” гэв.
Хохирогч О.М.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг:…“Би 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Дархан сумын 7 дугаар багийн нийгмийн ажилтан хийдэг Пүрвээ овогтой П.д мөнгөний хэрэгцээ гараад байна би зээл аваад хэд хоногийн дараа өгье гэхээр нь итгээд сарын хугацаатай 6% хүү тооцоод 2 сая төгрөгийг өгсөн.Түүнээс хойш өнөөдрийг хүртэл мөнгөө аваагүй байна. Харин энэ хугацааны явцад хүү гэж 360,000 төгрөг өгсөн байгаа.” гэх /хэргийн 45 дугаар тал/,
Хохирогч Б.Ц.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг:…“2011 оны 9 дүгээр сарын 13-нд манай багийн нийгмийн ажил хийдэг П-ийн П. гэдэг хүнд 1,800,000 төгрөгийг 2 хоногийн хугацаатай зээлж авсан. Надаас мөнгө авахдаа би цалингийн зээл аваад эргүүлэн өгнө гэж надад итгүүлэн анх мөнгө авсан. Өөрөө ярихдаа зээлсэн мөнгөний хүү өгнө гэж хэлсэн. Ингээд нэхэж байгаад би цувуулж нэг сая төгрөг авсан. Одоо 800.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ мөнгөө нэхэхээр ямар нэгэн шалтаг хэлээд худлаа яриад үлдэгдлээ өгөхгүй байна” гэх /хэргийн 34 дүгээр тал/,
Гэрч Г.Э-ийн мэдүүлэг:…”Би он сарыг нь санахгүй байна. П.П. гэгч манай захирал Б.Г.той ярьсан гээд мөнгө авахаар ирсэн. Захирал Б.Г. наад хүндээ мөнгө өгчих гэж утсаар хэлэхээр нь би тэр хүнтэй зээлийн гэрээ хийгээд өөрийнхөө дансаар 2 сая төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн. Тухайн бидний хооронд нийгдсэн гэрээнд мөнгийг эргүүлэн өгөх болон хүү нь тусгагдсан байсан. Энэ мөнгө өнөөдөр хүртэл эргэж олдоогүй. Хүү болон үндсэн мөнгөнөөс нэг ч төгрөг өнөөдрийг хүртэл эргэн төлөгдөөгүй байна.” гэх /хэргийн 113 дугаар тал/,
Хохирогч Ж.Б.гаас 1,527,200 төгрөг авсан тухай баримт /хэргийн 16 дугаар тал/,
Хохирогч Б.Ц.гаас 1,800,000 төгрөг авсан тухай баримт /хэргийн 18 дугаар тал/,
Хохирогч О.М.ээс 2,000,000 төгрөг авсан баримт /хэргийн 20 дугаар тал/,
Хохирог Б.Г.оос 2,000,000 төгрөг авсан тухай баримт буюу зээлийн гэрээ /хэргийн 22-23 дугаар талууд/,
П.П.гийн эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол /хэргийн 110 дугаар тал/,
П.П. нь Дархан сумын Өргөө багт оршин суудаг болно гэсэн Багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 70 дугаар тал/
шүүгдэгчийн иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 69 дүгээр тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон зэрэг нотлох баримтууд болно.
01 дүгээр сарын 06-ны хооронд нийт 6 удаагийн давтан үйлдлээр иргэн Ж.Б., Б.Г., О.М., Б.Ц. нарыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар нийт 6.287.200 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь бусдаас мөнгө авахдаа цалингийн зээл аваад буцаагаад өгнө, аав тэтгэврийн зээл авах гэж байна авахаар нь буцаагаад өгчихье, ногоогоо хурааж байна. Ногоогоо зараад мөнгийг чинь хүүтэй нь өгнө гэх мэтээр худал хэлж нэр бүхий иргэдээс мөнгө авсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх болно.
Шүүгдэгч П.П.д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэргийг үйлдсэн, бага насны хүүхэдтэй /хэргийн 146 дугаар тал/, ахуй амьдралын байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулна.
Шүүгдэгч нь хохирогч Р.Б.аас мөнгө зээлсэн байдал нь хуурч мэхлэх шинжгүй ба өнөөдрийн хүртэл зээлээ төлөөгүй байдлыг залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэлгүй байна. Гэхдээ энэ хүү шийтгэх тогтоолоор иргэн Р.Б.аас зээлсэн мөнгөнөөс үлдэх 195.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэж байна.
Мөн шүүгдэгч нь О.М., Б.Г.,Б.Ц. нараас хэдэн хувийн хүүтэй зээл авсан нь тодорхойгүй тул шүүгдэгч П.П. хохирогч нараас анх авсан мөнгийг төлөх ийнхүү төлөхдөө өнөөдрийг хүртэл хохирогч нарт өгсөн мөнгийг хасаж тооцох замаар хохирлыг барагдуулахаар шийдвэрлэлээ. Хохирогч Р.Б., О.М., Б.Г.,Б.Ц. нар зээлсэн мөнгөнийхөө хүүг нотлох баримтаа бүрдүүлсний үндсэн дээр иргэний шүүхэд хандах эрхтэй.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт П.П.г бусдын эд хөрөнгийг давтан шинжтэйгээр залилан мэхлэж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар шүүгдэгч П.П.гийн эд хөрөнгийг хураахгүйгээр 4 /дөрвөн/ сар баривчлах ял шийтгэсүгэй.
3. Энэ хэрэгт шүүгдэгч П.П. нь цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Б.д төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.1-д зааснаар шүүгдэгч П.П.гээс 4.635.000 төгрөг гаргуулж,
Дархан-Уул аймгийн Дархан сум .. дүгээр баг .. дугаар байрны .. тоотод оршин суух иргэн О.М.т 1.640.000 төгрөгийг,
Дархан-Уул аймгийн Дархан сум .. дугаар баг ..-ийн .. тоотод оршин суух иргэн Б.Г.од 2.000.000 төгрөгийг,
Дархан-Уул аймгийн Дархан сум .. дугаар баг … дугаар гудамжны .. тоотод оршин суух иргэн Б.Ц.д 800.000 төгрөгийг,
Дархан-Уул аймгийн Дархан сум .. дүгээр баг .. дугаар хороолол .. дугаар байрны … тоотод оршин суух иргэн Р.Б.д 195.000 төгрөгийг тус тус олгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар П.П.гийн “Тошиба” маркийн 32 инчийн зурагт, “Бирюса” маркийн хөргөгч зэргийг тус тус битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч П.П.д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.П.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР