Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 00448

 

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2020/00448

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, ******* сум, ******* багт оршин суух, .. дугаарын регистртэй, Ханд овогт Д-ын А-ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.А нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь Ховд аймгийн ******* сумын Баянбулаг багт 1965 онд төрсөн, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.1981 оны 06 дугаар сарын 01-нд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр гарч аав ээжийн хамт ажиллаж байсан.1984 онд цэргийн албанд явж 1987 онд цэргийн албанаас халагдаж ирээд 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Мөн одоо ч мал маллан амьдарч байна. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч иргэн би хохирч байна. Мөн улсаас нөхөн олгосон 11 жилийг бүрэн авч чадаагүй тухайн үеийн албан тушаалтнуудын үл ойлголцолоос үүдэн 1990 оноос 1994 оныг нөхөн ажилласан жилээ тооцуулаагүй, анх ажилд орсон тушаал байхгүй, ******* сумын Давшилт нэгдлийн архив шатсаны улмаас олдохгүй байгаа болно. Иймд Д.А намайг 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Д.А нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Ховд аймагт тарваган тахал өвчин гарч онцгой байдлаас хорио цээрийн дэглэм тогтоож, аймгийн төв рүү орох гарах хөдөлгөөнийг хаасан тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна.

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч Д.Аийн 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.А нь 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02/108 дугаартай албан бичгээр ирүүлсэн Д.Аийн 1992 оноос 1994 оны мал тооллогын А карт

Хүсэлт гаргагчийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1994 оноос 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 161100091 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Хүсэлт гаргагчийн 1988 онд малчнаар ажиллаж байх үедээ авахуулав гэх тайлбар бүхий гэрэл зураг,

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1384 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын Баянбулаг бригадын 1984, 1986 оны мал тооллогын А данс, 1983 он, 1991 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

Хүсэлт гаргагчийн 564077 дугаартай цэргийн батлахын эх хувь, бүрэн бус дунд боловсролын гэрчилгээний эх хувь, 1988 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Давшилт нэгдлийн зөвлөлөөс олгосон диплом,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 126/002868 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 126/004627 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 297 дугаартай лавлагаа,

Иргэн Н.Энхтуяагийн ...Д.А нь 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт

Иргэн Б.Цагаачийн ...Д.А нь 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Аийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ханд овогт Дын Аийг 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ