Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 00449

 

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2020/00449

Ховд аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт байрлах, М корпораци ХХК //-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймаг, ******* сум, ******* баг, ******* айл, ******* тоотод оршин суух, .. дугаарын регистртэй, Дарам овогт Ц-ийн Дт холбогдох,

зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 419,055 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 69,912 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 131,749 төгрөг нийт 620,716 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 23126642 тоот гэрээ байгуулан 99262087 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung galahy A6 маркийн утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 419,055 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 69,912 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 131,749 төгрөг нийт 620,716 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Д нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь М корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. М корпораци ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 620,716 төгрөгийг төлнө. Зөвшөөрч байна, татгалзах зүйлгүй  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М корпораци ХХК нь Ц.Дт холбогдуулан зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 419,055 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 69,912 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 131,749 төгрөг нийт 620,716 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 419,055 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 69,912 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 131,749 төгрөг нийт 620,716 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М корпораци ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,271 төгрөгийн тал хувь болох 9,635.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 9,635.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ц.Доос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,635.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М корпораци ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Дт холбогдох, зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 419,055 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 69,912 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 131,749 төгрөг нийт 620,716 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М корпораци ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,271 төгрөгийн тал хувь болох 9,635.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 9,635.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ц.Доос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,635.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М корпораци ХХК-д  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ц.ОЮУН-ЭРДЭНЭ