| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 2012/ШЦТ/111 |
| Дугаар | 111 |
| Огноо | 2012-06-08 |
| Зүйл хэсэг | 099.2., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2011/0124/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн,
улсын яллагч Хяналтын прокурор Н.Идэр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам /0-301/,
Хохирогч Ч.Э., Ч.Э. ,
шүүгдэгч Л.М., Б.М. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт Б овогтой Б.М., Б овогтой Л.М. нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000171 дугаартай хэргийг 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, Б овогтой Б.М. /РД:.../ эрэгтэй, 19.. оны ..дугаар сарын .-нд Хөвсгөл аймагт төрсөн, бүрэн дунд, “ӨУХХК-нд менежер хийдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг .. дүгээр байрны .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
2. Монгол улсын иргэн, Б овогтой Л.М. /РД:../ эрэгтэй, 36 настай, хотгойд үндэстэн, 1984 оны 02 дугаар сарын 04-нд Хөвсгөл аймагт төрсөн, дээд, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа ажил хийдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... дүгээр баг .. дугаар байрны .. тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй,, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч Б.М., Л.М. нар нь 2012 оны 02 дугаар сарын 26-ны шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4-3 дугаар байрны орцонд Ч.Э., Ч.Э. нарыг таарамжгүй харьцааны улмаас бүлэглэн зодож Ч.Э., Ч.Э. нарын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.М. шүүхийн хэлэлцүүлэгт “…Манай гэрт 2012 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хадам аав, ээж Л.М. эхнэр хүүхэдтэйгээ, бас нэг дүү охин нар нь ирсэн. Удалгүй хадам аав, ээж хоёр манайхаас явж, манай хуурай дүү
\\MANLAIBAATAR\̺íõòºð íàðò-99.2 òîãòîîë.doc
Б.Д. эхнэртэйгээ хамт ирсэн. Тэгээд бид нар даалуу тоглоод нилээн оройтсон юм. Л.М. эхнэр хүүхэдтэйгээ манайд хонохоор болоод Д. эхнэртэйгээ харихаар гарахад нь Л.М. бид 2 хамт гарч таксинд суулгаж өгсөн. Тэгээд тамхи дууссан болохоор нь бид 2 тамхи авахаар хээтэй хороолол явсан. Тэгсэн Л.М. гар утасны цэнэглэгч аваад ирье гэр ойрхон явна гээд гэр лүүгээ орсон. Харин би “Жарангай” дэлгүүр орж тамхи авах гэсэн чинь хаалттай байхаар нь буцаад Л.М.ийнх рүү очиход коридорт нь хэрүүл болоод пижигнэлдэхээр нь шатаар дээш өгсөөд гартал Л.М. Ч.Э. тай барилцчихсан араас нь нэг танихгүй залуу тэврээд зогсож байхаар нь хүүе юу болоод байна гээд салгахаар очтол харин тэр танихгүй залуу миний хөл рүү өшиглөөд хувцаснаас бариад авсан юм. Тэр хооронд Ч.Э. ална гээд гэр лүүгээ гүйгээд орохоор нь би хутга авчрах гэж байгаа юм болов уу гээд сандраад зугтсан юм “ гэв.
Шүүгдэгч Л.М. шүүхийн хэлэлцүүлэгт “2012 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 3 цагийн үед би эхнэр хүүхдээ аваад хүргэн ах Б.Мөнх-Эрдэнийд золгохоор очсон. Шинийн 4 байсан. Б.М. ахынд даалуу тоглож байгаад нилээн орой болохоор нь тэднийд хоноё гэж шийдсэн. Б.Д.г хүргэж өгөхөөр Б.М. ахтай цуг гарсан. Тамхи дууссан байсан болохоор нь дэлгүүрээс авах гээд хээтэй хороололд ирсэн. Манай гэртэй ойрхон явж байсан болохоор нь утасны цэнэглэгч авах гээд гэр лүү орсон. Харин М. ах “Жарангай” дэлгүүр орж тамхи авахаар явсан. Гэр лүү ороод би гутлаа тайлаагүй байсан болохоор Ч.Э. ахаар цэнэглэгчээ авахуулах гээд дуудсан. Тэгсэн амандаа үглээд байхаар нь би “хэлэх юм байвал тод хэл” гээд бид 2 маргалдсан. Ч.Э. ах шууд гарч ирээд заамдаж аваад хоолой боосон Тэгэхээр нь би гараараа хаалга онгойлгоод орцонд Ч.Э. ахтай хамт унасан. Тэр үед Ч.Э. гарч ирээд миний араас бариад авсан. Ч.Э. миний цээж рүү өшиглөсөн. Энэ үед Б.М. ах доороос гарч ирсэн. Тэгсэн Ч.Э. ах гэр лүү гүйгээд орсон. Тэгэхээр нь би хутга авч магадгүй гэж бодоод араас нь орсон. Миний араас Ч.Э. орж ирсэн “ гэв.
Хохирогч Ч.Э. шүүхийн хэлэлцүүлэгт:”… Тухайн өдөр би ээж дээр золгох гэж очсон. 3 цаг болж байхад хаалга тогшсон. Ээж хаалга тавсан. Хүргэн Л.М. ах яриа байна гээд байсан. Энэ яриа нь урьд өмнө болсон юм. Юу болсон гэхээр М. ах архи уучхаад нэмэх гээд байхаар нь...яах гэж дандаа даварч архинд дурлаж байдаг юм гэж Ч.Э. ах хэлсэн. Тэгсэн Л.М. ах би Ч.Э. ахыг алчих уу гэж эхнэртэй хэлж байсан. Тэгээд хэрэг гардаг өдөр Л.М. ах Ч.Э. ахыг 20-30 минут хэртэй өдөөд байсан. Би сонсоод 5-10 минут хэвтсэн. Тэгээд Ч.Э. ах энэ 2 барьцалдаж аваад орц руу гаръя гээд гарсан. Тэгээд орцонд хүн гэмтэж бэртэж байгаа юм шиг дуу гарахаар нь би оймстойгоо гараад очсон. Хажуу айлын хаалганд Ч.Э. ах эвхрээд хэвтэж байсан. Л.М. ах толгой хэсэгт нь зогсчихсон өшиглөж байсан. Тэгээд би Л.М. ахыг тэвэрч авахад Л.М. ахтай цуг ирсэн хүн миний толгой хэсэг рүү ямар нэг юмаар цохиод эхэлсэн. Намайг Л.М. ах тэр хүнтэй нийлж зодсон. Манай эгч анх Дарханд орж ирэхдээ энэ байрыг ээж эгч 2 нийлж авсан. Гэхдээ энэ байр эгчийн нэр дээр байдаг. Би ээж эгч 2-н нүдэн дээр зодсонд гомдож байна. Доромжилж байгаа юм шиг л санагдаж байна. Орцонд зодсон явдал нь олон нийтийн газар болж байгаа. Би хөл нүцгэн гарсан болохоор энэ хоёрыг зодсон өшиглөсөн зүйл байхгүй. Эгч Батцэцэг лүү утасдаад нөхөр чинь зодоон хийгээд байна ир гэж хэлсэн.“ гэв.
Хохирогч Ч.Э. шүүхийн хэлэлцүүлэгт:”… 2012 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэртээ унтаж байхад шөнийн 03 цагийн үед хаалга тогшиход ээж хаалга тавьсан. Тэгээд намайг унтаж байхад ээж сэрээгээд Л.М. чамтай уулзъя гээд байна гэхээр нь би унтаж байна гэж хэлүүлсэн. Л.М. хаалга түлхэж орж ирсэн. Л.М.д би... ах нь унтъя маргааш ярья гэхэд үгүй гээд байсан.Тэгэхээр нь тайвшруулах санаатай хувцсаа өмсөөд үүд рүү гартал намайг заамдаж аваад барьцалдан хаалга онгойлгож коридорт гарсан. Энэ үед нэг хүн шатны дээрээс ирээд миний шанаа руу цохиход толгой манарсан. Тэгээд миний элэг рүү өшиглөхөөр нь эвхрээд унасан. Л.М. нөгөө хүнтэйгээ нийлээд миний толгой, тархи, нуруу, цээж рүү өшиглөж эхэлсэн. Тэгсэн тэр 2 энийг нэг мөр гүйцээгээд алчихъя гээд дайраад байсан. Би ямар ч байсан нэг амьсгаа авъя гэж бодоод боломж гарангуут нь “аллаа” гээд тусламж хүсч орилсон. Тэгэхэд миний дуугаар ээж, дүү /Ч.Э./ 2 гарч ирсэн. Ч.Э. Л.М.ийн араас ирж тэвэрч аваад салгасан.Тэгсэн Л.М.тэй хамт намайг зодож байсан залуу Ч.Э. рүү 1 төмрөөр цохих шиг болсон 2 дахь цохилтыг нь би харсан. Энэ хооронд нь би суларч гэр лүүгээ мөлхөж орсон. Хэсэг хугацааны дараа М. орж ирээд хэл амаар доромжилж байсан. Тэгээд Ч.Э.ийн толгойноос цус нь урсаж байсныг хараад би их айж цочирдсон юм “ гэв.
Гэрч Д.Д-гийн мэдүүлэг:...” 2012 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 03 цаг өнгөрч байхад хаалга цохисон. Би хаалга онгойлгоход Дулмаагийн охин Д.Батцэцэгийн нөхөр Л.М. орж ирсэн. Би “эхнэр хүүхэд чинь ирээгүй юм уу” гэж асуусан. Л.М. үнэртэх төдий халамцуу байсан. Л.М. үүдэнд зогсчхоод Ч.Э. ахыг дуудаад ир гээд байсан. Тэгэхээр нь би унтаж байна яах гэсэн юм гэхэд унтаж байгаа хүнийг сэрээхэд ямар байдгийг үзүүлнэ гэж хэлсэн. Тэгээд би энэ хоёрыг зодолдож магадгүй гэж бодоод Л.М.ийг өрөөнд нь оруулалгүй хориглож байгаад өөрөө орж Ч.Э. ыг дуудсан. Л.М. Ч.Э. ыг чирээд гарахад үүдний хаалга хаагдсан юм. Удалгүй Ч.Э. аллаа гэж орилоход нь том өрөөнд унтаж байсан Ч.Э. сэрж, бид 2 гэрээс гарсан. Л.М. хажуу талын хаалга руу хараад зогсож байсан. Харин Ч.Э. газар хэвтэж байсан Л.М. өшиглөж байсан. Тэгээд Ч.Э. Л.М.ийн араас тэврээд авсан. Б.М. Ч.Э.ийн толгой руу хэд хэдэн удаа цохиж авсан. Ч.Э.ийн толгойноос цус гарч байсан. Тэгээд би сандраад эмнэлэг, цагдаа дуудсан юм. ” гэх /хэргийн 15 дугаар тал/,
Гэрч Д.Б-гийн мэдүүлэг:...” 2012 оны 02 дугаар сарын 25-нд цагаан сарын шинийн 3-нд нөхөр Л.М.ийн хүргэн ах болох Б.М-ийд золгохоор хүүхдийнхээ хамт очсон. Тэндээ цай уугаад тоглоом тоглоод оройтохоор нь хонохоор болсон. Тэгээд шөнө 3 цаг өнгөрч байхад Б.М. ах Л.М.ийн хамт ирсэн зочдыг гаргаж өгөхөөр гарцгаасан. Удалгүй миний утас дугарсан. Нараа эгч ...Л.М. ирээд зодолдоод байна гэж ярьсан. Тэгэхээр нь би 4-3 дугаар байрны 214 тоотод гэртээ ирэхэд зодоон болоод дууссан байсан. Ч.Э.ийн толгойноос цус гарчихсан, Ч.Э. ах болохоор дугарахгүй л зогсож байсан. Ч.Э. ахын биед ямар нэгэн шарх байгаагүй. Намайг ирээд удаагүй байхад цагдаа ирээд манай нөхөр Л.М.ийг аваад явсан.” гэх /хэргийн 17 дугаар тал/,
Гэрч Б.Д.гийн мэдүүлэг:...” Тэр өдөр би эхнэрийн хамт Б.М. ахынд очсон. Би Б.М. ахтай нэг байгууллагад ажиллаж байсан хуурай дүү нь байгаа юм. Бид нар тэндээ 0.75 литрийн архи задлаад Б.М. ах түүний эхнэр, М.ийн гэр бүлийнхэн, Б.М. ахын хадам аав, ээж бас нэг эгч нартай хамт тойруулж уусан. Бид нар архи ууж дуусгаад даалуу тоглосон. Шөнийн 3 цаг хүртэл тоглосон санагдаж байна. Б.М., Л.М. нар манай эхнэр бид хоёрыг 380-н зам дээрээс суулгаж өгсөн. ” гэх /хэргийн 64 дүгээр тал/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 212 дугаартай дүгнэлт:...”
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 235 дугаартай дүгнэлт:...”
Шинжээчийн 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 425 дугаартай дүгнэлт:...”
Л.М. нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дугаар багт оршин суудаг болно гэсэн Багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 43 дугаар тал/,
Б.М. нь Дархан-Уул аймгийн Дархан сумын -- дугаар багт оршин суудаг болно гэсэн Багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 40 дүгээр тал/,
шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 42, 45 дугаар талууд/ зэрэг нотлох баримтууд болно.
шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 212, 235 дугаартай дүгнэлт /хэргийн 20, 22 дугаар талууд/,
шинжээчийн 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 425 дугаартай дүгнэлт /хэргийн 56-57 дугаар талууд/,
гэрч Д.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн “…Ч.Э. аллаа гэж орилоход нь том өрөөнд унтаж байсан Ч.Э. сэрж, бид 2 гэрээс гарсан.
Л.М. хажуу талын хаалга руу хараад зогсож байсан. Харин Ч.Э. газар хэвтэж байсан Л.М. өшиглөж байсан. Тэгээд Ч.Э. Л.М.ийн араас тэврээд авсан. Б.М. Ч.Э.ийн толгой руу хэд хэдэн удаа цохиж авсан. Ч.Э.ийн толгойноос цус гарч байсан. Тэгээд би сандраад эмнэлэг, цагдаа дуудсан юм.” мэдүүлэг /хэргийн 15 дугаар тал/,
гэрч Д.Батцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн “…Намайг гэрт очиход зодоон дууссан байсан. Ч.Э.ийн толгойноос цус гарчихсан, Ч.Э. ах юу ч ярихгүй зогсоод байсан.” мэдүүлэг /хэргийн 17 дугаар тал/ болон хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.М. нь утасны цэнэглэгч аваад өгсөнгүй гэдэг маргаанаас болж Б.М.тэй бүлэглэн хамт амьдардаг Ч.Э. болон түүний дүү Ч.Э. нарыг эрх чөлөөнд нь халдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэлдээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээх хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Л.М., Б.М. нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг гарах болсон шалтгаан, шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон. хохирогч Ч.Э. , Ч.Э. нар шүүхийн хэлэлцүүлэгт:...”Нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй” гэсэн байдал түүнчлэн шүүгдэгч нар үйлдсэн хэрэгтэй чин санаанаасаа гэмшиж байгаа байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогтой Б.М., Б овогтой Л.М. нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч Л.М., шүүгдэгч Б.М. нарт 251 /хоёр зуун тавин нэг/ цаг албадан ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг Лувсандагвын М., Б. М. нарт анхааруулсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл мөн хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.М., Б.М. нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр нь байлгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР